| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00339/И |
| Дугаар | 302/ШШ2025/00545 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 302/ШШ2025/00545
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б . Хаяг: Б аймаг, Ө сум, 12 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Б аймаг дахь М сургууль /захирал Р /. Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Тус сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С ,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р ,
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирал Р д холбогдуулан тус сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие Б аймаг дахь М төвийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/61 дугаартай тушаалаар Барилгын өргөн мэргэжлийн цагийн багшаар томилогдон ажиллаж байгаад ажил олгогчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/24 дугаартай "Ажилд томилох тухай" мэргэжлийн үндсэн багшийн ажилд туршилтын хугацаагаар томилогдсон. Дараа нь ажил олгогчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаартай тушаалаар Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд бүр томилогдон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан юм.
1.2 Гэтэл Б аймаг дахь М сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай "Б ыг ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар Б намайг "Барилгын өргөн мэргэжлийн багш"-ийн үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд маш их гомдолтой байна. Б би тус сургуульд багшаар ажиллаж байхдаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй юм. Өөрөөр хэлбэл Б би ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан юм. Уг тушаалд намайг орон тооны цомхотголд оруулсан гэж дурдсан боловч Б би 2024-2025 онуудын хичээлийн жилд буюу 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажлыг гүйцэтгэж байсан юм. Энэ хугацаанд цалин хөлсөө ч авч байсан.
1.3 Миний зааж байсан барилгын засал чимэглэлийн хичээлийн цагуудыг мужаан Ж , М нарт хуваарилж өгсөн юм. Барилгын өргөн мэргэжлийн багш /БӨМБ/ С нь компьютер-физик" мэргэжилтэй ба тэрээр тус сургуулийн цахим тоног төхөөрөмж, сүлжээ хариуцсан ажилтны орон тоонд ажиллах хүсэлт гаргасны дагуу түүнийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл ажиллуулахаар тушаал гарсан. Гэтэл нь С нь уг албан тушаалд ажиллахгүй гэж өөрийнхөө ажиллаж байсан БӨМБ ажиллана гэсний дагуу ажил олгогчоос урьд эрхэлж байсан ажилд нь томилсон. Гэтэл хариуцагчаас уг цахим тоног төхөөрөмж, сүлжээ хариуцсан ажилтны орон тоонд ч гэсэн намайг ажиллуулаагүй явдалд гомдолтой байна.
1.4 Тушаал болон захирлын шүүхэд ирүүлсэн тайлбарт Барилгын өргөн мэргэжлийн багш нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээ, мэдлэг ур чадвар болон бусад үйл ажиллагааг харгалзан Б багшийг цомхтолд оруулж байна гээд тайлбар дээр хариу бичсэн байна. Барилгын өргөн мэргэжлийн багш нарын дунд ямар нэгэн үнэлгээний байгууллагад үнэлгээ хийлгэж, Б багшийн ур чадвар, онол, дадлагын мэдлэгийн ур чадвар, барилгын өргөн мэргэжлийн хичээл заахад тэнцээгүй байна гэсэн ямар нэгэн нотлох баримт үнэлгээний хуудас байгаа юу? Хоёрдугаарт нь миний зааж байсан хичээл болох засал чимэглэлийн хичээлүүдийг мужааны багш Ж ад хуваарилж өгсөн. Ж багшид барилгын засал чимэглэлийн сургалтын төлөвлөгөөнд байгаа 360 цагийг өгсөн байгаа. Жишээлбэл барилгын засал чимэглэлийн сургалтын төлөвлөгөөнд байгаа шаврын ажил, гадаргууд тэгшилгээ хийх, бетон, шонгийн ажил хийх, цасан өнгөлгөөний ажил хийх, гоёлын хийцийн ажил хийх, хавтанцрын өнгөлгөөний ажил хийх, шулуун өнгөлгөөний ажил хийх гэх мэт 360 цагийг Ж багшид хуваарилж өгсөн. Ж багш нь өөрөө мужааны багш байгаа. Мэргэжлийн бус багштай хичээл заалгасан байгаа. Тайлбар гаргахдаа зөвхөн индексэд холбогдсон гэж тайлбарласан байгаа. Индексэд холбогдоно гээд мэргэжлийн бус багшийг хичээл заалгаж болох болов уу. Үйлдвэрлэлийн дадлагын цагууд байгаа. Хэрвээ Ж ад багшид уг цагийг хуваарилаагүй байсан бол би үндсэн багш болон цагийн багшаар ч гэсэн ажиллах боломжтой байх байсан. Надад 300 хэдэн цаг буюу 5 кредиттэй үлдсэн. Намайг цомтголд оруулсан үндэслэл нь элсэлтийн хяналтын тоо бүрдээгүй гэж тушаал гаргасан байгаа. Хэрвээ элсэлтийн хяналтын тоо бүрдээгүй бол жишээлбэл энэ дээр барилгын шаал, ханын засал чимэглэл буюу 1 ц-ийн 2 ангид нэг жилийн сургалттай ангид намар 09 дүгээр сард 26 элсэгч байсан. Зарим мэргэжлүүдэд элсэгч нь 25-аас давсан тохиолдолд 2 групп болгож хувааж, хуваасан 1 группт 1-2 багшийг шингээж байгаа. Элсэгчийн тоо нь 25-аас давсан байхад элсэгчдийг 2 хувааж намайг яагаад авч үлдэх боломж байгаагүй вэ. Манайд барилгын бүтээц угсралт гэдэг 2 анги байгаа. Тухайн ангийг 09 дүгээр сард 15 элсэгч элсэж байхад тухайн ангийг албаар хасчихсан. Хичээл эхэлж, багш нар цагийг хуваарилж авч хичээлээ заах үед хасчихсан. Гэтэл энэ ангийг яагаад 2 групп болгож орж болохгүй байгаа юм бэ? 1Ё-ийн 2 барилгын угсралт гэдэг анги байгаа. Энэ анги 09 дүгээр сард 15 хүүхэдтэй байсан. Тухайн ангийг мөн адил цагийг нь хорогдуулж хаасан байгаа. Хэрвээ намайг цомхотголд оруулах юм бол яамнаас барилгын өргөн мэргэжлийн барилгын бүтэц угсралт, барилгын хаана, шалны засал чимэглэлийн ангийн мэргэжлүүдийн судалгаа хийлгэж, яамнаас чиглэл ирвэл би гомдохгүй байх байсан. Яам нь зөвшөөрөл өгөөд байхад яагаад ангиудыг хааж байгаа нь үндэслэлгүй байна. Захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл элсэлтийн хяналтын тоо бүрдээгүй гэдгийг үндэслэсэн байна. Намар элсэлт 100 хувь бүрдэж байсан. Ур чадварын түвшин, үнэлгээ гээд тайлбар өгсөн. Тэр нь ямар учиртай вэ, албан ёсоор үнэлгээний байгууллагад барилгын засал чимэглэлийн багш нар үнэлгээнд оруулчихсан юм уу. Миний үнэлгээ мэргэжлийн түвшинд тэнцээгүйтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй.
1.5 Намайг Барилгын өргөн мэргэжлийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль бус гэж үзэж байна. Уг тушаалыг ажил олгогчоос надад 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгч, Б би уг маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус гурван талт хорооны 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Гурван талт хорооны тэмдэглэлийг Б би 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан юм. Б миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1.6 Иймд Б аймаг дахь М сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай "А Б ыг ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулах, Б намайг тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.
2.Хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирал Р ы хариу тайлбар, татгалзал:
2.1 Б сайдын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар багш мэргэжлийн чиглэл, индекс өөрчлөгдсөн. Тухайн индексээр 2024-2025 оны хичээлийн жилд тухайн индексийг мөрдсөн. Индекс дээр барилгын бүтэц угсралт гэсэн мэргэжил дотор барилгын шал, хананы засал чимэглэлчин, барилгын өөрөө угсрагч, барилгын мужаан гэсэн гурван мэргэжлийг барилгын бүтэц угсралт гэж авахаар сайдын тушаал гарсан. Үүгээр тус гурван мэргэжил нэг бүтэц угсралт дотор хамрагдах ёстой. Дараа нь Б сайдын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/103 дугаар тушаалд мэргэжил болон техник сургалтын байгууллагын багшийн багц цагийн журам шинэчлэгдсэн. Үүнд багш 18 кредитийг бүрэн заасан тохиолдолд үндсэн багшаар ажиллана гэснэ байгаа. Үүнтэй холбогдуулан Б сайдын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/313 дугаар тушаалд элсэлтийн хяналтын тоогоо баталж өгсөн. Үүнд барилгын шал хананы засал чимэглэл-д 1 жилд 15, 3 жилд 15, барилгын бүтээц угсралт-д мөн адилхан 15 гэж хяналтын тоог баталж өгсөн. Гэтэл 09 дүгээр сарын 01-ний өдөр элсэлтээ эхлүүлж, 09 дүгээр сарын 07-ны өдөр миний анхны тушаал гарсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан ангиуд бүрдсэн маягаар АУБ нар гарын үсгээ зураад тушаал гаргасан. Гэтэл манай сургуульд жинхэнэ сууж байгаа хүүхдүүд дээр тушаал гарах ёстой. Дараа нь элсэлтийн тушаал дээр байгаа комиссыг анги болгонд долоо хоногоор бүртгэл хийлгэсэн. Гэтэл барилгын засал чимэглэлийн ангид 2 хүүхэд сууж байсан. Бусад хүүхдүүдийн нэрийг хуурамчаар бүртгүүлсэн байсан. Дараа нь үүнтэй холбоотой хоёр сар элсэлтээ хаагаагүй, статистикийн мэдээ явуулаагүй. Статистикийн мэдээлэл эцсийн байдлаар 10 дугаар сарын 25-ны өдөр явах ёстой байсан боловч би багш нарт боломж олгоод та нар худлаа хүүхэд бүртгүүлж болохгүй. Жинхэнэ суръя гэсэн хүүхдүүдийг авчраад ангидаа суулгаад элсэлтээ бүрдүүлнэ гэж шаардлага тавьсан. Дараа нь 09 дүгээр сарын 27-ны өдөр би дахиад шаардлага гаргасан юм. Энэ дээр дахиад элсэлтийн баг ажиллаж, цэгцэлчихсэн байсан. 10 дугаар сарын 31-ний өдөр сүүлийн тушаал гарсан. Үүнд 3 жилийн оёдлын мэргэжил болон барилгын өөрөө угсрагч гэдэг 2 анги хаагдсна. Барилгын өөрөө угсрагч дээр 5 хүүхэд байсан. Оёдолд 5 хүүхэд байсан. 5 хүүхэдтэй нэг бүрчлэн ярилцаж, сонирхсон мэргэжлүүдэд хувааж өгсөн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар "Захиргааны удирдлага болон бусад ажилчдын орон тооны жишиг бүтэц-ийг баталснаар багшийн орон тоог орон тооны дээд хязгаарт багтаан МБСБ шийдвэрлэхээр зохицуулсан.
2.2 Мөн Б сайдын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/313 дугаартай тушаалаар М сургуулийн элсэлтийн хяналтын тоог баталсан байх ба тус сургуулийн хувьд 2024-2025 оны хичээлийн жилд элсэгчдийн тоо 90 болж багасаж, заах хичээлийн цаг хорогдож "Барилгын өргөн мэргэжлийн багш"-ийн орон тоо 6 болж цөөрсөн тул Барилгын өргөн мэргэжлийн багшийн албан тушаалыг эрхэлж байсан 9 багшаас 3-ыг нь чөлөөлөх зүй ёсны шаардлага гарсан. Энэхүү байдлыг Барилгын өргөн мэргэжлийн багшаар ажилладаг Х , А , Б , Ж . М , О , Н , С , Б нарт албан ёсоор хэлж танилцуулсан.
2.3 Тэгэхэд багш О , Н нарын хувьд хүүхэд асрах чөлөө авсан, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу С ийг урьд эрхэлж байсан Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул багш Х , А , Б , Ж , М , Б нараас 1 багшийг чөлөөлөхөөр болж ажилд орсон онын дараалал, ажлын үр дүн, мэргэшлийн түшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага болон бусад нөхцөл байдлыг харгалзан багш Б ыг цомхотголд оруулахаар болсон.
2.4 Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б ыг ажлаас чөлөөлөхөөс өмнө буюу 2024 оны 10-11 дүгээр сард энэ тухай урьдчилж мэдэгдэж байснаас гадна сонсгох ажиллагааг албан ёсоор явуулсан юм. Энэхүү байдал нь тус сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 188 дугаартай мэдэгдэл, шуудангийн баримт, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
2.5 Гэтэл ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн гаргасан шийдвэртэй Б танилцсан боловч хүлээж авахаас татгалзаж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус сургуулийн захиргаанд хандаж 5 гаруй жил ажилласан байдал зэргийг харгалзан үзэж ажилтай болгож өгөх тухай өргөдөл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б өөрийг нь ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг лавтай сайн мэдэж байсан атлаа тушаалыг гардаж авалгүй 02 дугаар сарын цалингийн зөрүү гэж 1,000,000 төгрөг гаргуулахаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан. Чухам энэ үед Б ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийн хувийг гардаж аваад шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2.6 Тус сургууль нь Барилгын өргөн мэргэжлийн нийт 7 багштай. Б багшид өнгөрсөн жилд бас цаг хүрэлцээгүй. Тушаалын дарааллаар ажилласан жилээр сүүлд болсон учраас хүүхэд асрах чөлөөтэй байсан. Энэ жилд 75 хүүхэд элсүүлэх ёстой боловч. Манай Барилгын өргөн мэргэжлийн багш нарын элсэлтийн хяналтын тоо бүрдээгүй учраас барилгын мэргэжлийн чиглэлд 4 багш ажиллах ёстой. Тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн 7 багш байсан ба О , Н гэсэн 2 багш хүүхэд асрах чөлөө авч, Б багшийг цомтголд оруулсан. Б багш 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4.5 кредитийн хичээл зааж бүтэн цалин авч ажилласан. Түүнийг өөрөө сайн мэдэж байгаа.
2.7 Харин тус шүүхийн шийдвэрийн дагуу Барилгын өргөн мэргэжлийн багшаар С багшийг томилсон. Би тухайн үед сургуулийн захирал болоогүй байсан ба тус сургуулийн сургалтын менежерээр ажилладаг байсан. Харин би захирлын орон тоонд ажилласан учраас миний оронд гаднаас хүн аваагүй. Дотроос зохицуулалт хийж, цахим тоног төхөөрөмж хариуцсан Е гэдэг багшийг сургалтын менежер болгосон. Е багшийн орон тоо сул байсан. Мөн адил гаднаас хүн аваагүй. Компьютерын багш нарт санал тавьсан. Компьютерын багш нар бид нарт цаг хүрч байгаа учраас ажиллахгүй гэсэн.
2.8 Дараа нь С багшид санал тавьсан. Тухайн үед Б багшид хэлсэн боловч мэргэжил нь тараагүй. Барилгын өргөн мэргэжлийн багш С ийн анх төгсөж ирсэн мэргэжил нь компьютер, физикч гэсэн мэргэжилтэй байсан. Анх манай сургуульд физикийн багшаар ажилд орж, сүүлд мэргэжлээ дээшлүүлж Барилгын өргөн мэргэжлийн багшаар ажилласан. С багш зөвшөөрч, өөрөө хүсэлт гаргасан учраас цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилд сэлгэн ажиллуулсан. С багшийн оронд Б нь Барилгын өргөн мэргэжлийн үндсэн багшаар ажиллаж байсан.
2.9 Гэтэл 2025 оны 02 дугаар сард С багш хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтэд Би өөрийнхөө Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эргэж ажилламаар байна. Яагаад гэвэл нэгдүгээрт нь 5 жил тутамд олгох тэтгэмжээс хохирох юм байна. Хоёрдугаарт нь багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд орж чадахгүй юм байна. Гуравдугаарт би амралтаас хохирох юм байна. Тийм учраас би багшийн ажлын байранд эргээд орно гэж хүсэлт гаргасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийг баримтлан сэлгэн ажиллуулж байсан учраас хуучин ажиллаж байсан Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд түүнийг эргэн томилсон. С багшийн оронд байсан Б багш ямар ч цаггүй болж, цомтголд орсон. Тухайн цомхотголд 2024 оны 12 дугаар сард орох ёстой байсан боловч С багшийн оронд үндсэн багшаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллуулсан.
2.10 Миний бие тус сургуулийн захирлын хувьд хоёр сар элсэлтээ хаагаагүй, статистикийн мэдээ явуулаагүй. Статистикийн мэдээлэл эцсийн байдлаар 10 дугаар сарын 25-ны өдөр явах ёстой байсан боловч би багш нарт боломж олгоод 2025 оны 10 дугаар сарын 31-ний хүртэл хүлээсэн боловч 2024-2025 оны хичээлийн жилд элсэгчдийн тоо 90 болж багасаж, зах хичээлийн цаг хорогдож, элсэлтийн хяналтын тоо бүрдээгүй учраас Барилгын өргөн мэргэжлийн багш нарын орон тоо цөөрсөн. Барилгын өргөн мэргэжлийн багш нарын ажилд орсон жил, ур чадвар, дадлага туршилтын туршлагыг харгалзаж үзсэн. Дарааллаар Б багш хамгийн сүүлд жагссан учраас цомтголд орохоос өөр аргагүй болсон.
2.11 Иймд нэхэмжлэгч Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс Б аймаг дахь М сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн цагийн багш томилох тухай Б/61 дүгээр, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ажилд томилох тухай Б/24 дүгээр, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай Б/73 дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б т хүүхэд асрах чөлөө олгох тухай Б/115 дугаар, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б ыг ажлаас чөлөөлөх тухай Б/04 дүгээр тушаалууд, тус сургуулийн захиралтай 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 25 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Б ын D00 дугаар Барилгын инженер иргэний ба үйлдвэрийн барилгын диплом, түүний хавсралт, МБС-00 дугаартай багшлах эрх олгосон үнэмлэх, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох Б ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 2 хуудас, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаар тэмдэглэл, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай А/185 дугаар тушаал, түүний 1,2,3 дугаар хавсралтууд, Б сайдын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн элсэлтийн хяналтын тоог батлах тухай А/313 дугаар тушаал, түүний хавсралт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2025.05.27-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт Б аймаг дахь МБС захирлын 2025.02.21-ний өдрийн 58 дугаар мэдэгдэх хуудасны хуулбар, мөн өмгөөлөгчөөс 2025.05.28-ны өдрийн 66 дугаар албан бичгээр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Б аймаг дахь МБС захирлын баталсан Мэргэжлийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн чиглэл Барилга бүтэц угсралт (Модон эдлэл), мэргэжлийн индекс 00 дугаар, мэргэжлийн чиглэл Барилга бүтэц угсралт (Барилгын засал чимэглэлийн), мэргэжлийн индекс 00 дугаар зэргийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн байна.
4.Хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Б аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 244 дугаар албан бичиг, Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 302/00 дугаартай шүүгчийн захирамж, Б аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хуулбар үнэн гэж тэмдэг дарсан Б ын Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талтай хороонд 2025.02.26-ны өдөр гаргасан өргөдөл, гомдол, түүний Голомт банкны 00 тоот дансны хуулга, Б аймаг дахь М сургуулийн захирлын 2025.03.19-ний өдрийн тус аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлын хариу тайлбар хүргүүлэх тухай 72 дугаар албан бичиг, мөн сургуулийн захирлын 2024.11.01-ний өдрийн Тус сургуульд барилгын өргөн мэргэжлийн багш ажилтай Б танаа гэж хаягласан 188 дугаартай албан бичиг, шуудангийн хуудас, Б аймаг дахь М сургуулийн захирлын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн С ийг ажилд эгүүлэн томилох тухай Б/82 дугаар тушаал, С ийн тус сургуулийн захиралд хандаж 2024.12.16-ны өдөр гаргаж байсан өргөдөл, сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн С ийг сэлгэн ажиллуулах тухай Б/135 дугаар тушаал, С ийн 2025.01.28-ны өдөр тус сургуулийн захиралд хандаж байсан өргөдөл, тус сургуулийн захирлын С ийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн томилох тухай Б/08 дугаар тушаалууд, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинээр элсэн суралцах, дэвшин суралцах суралцагчдын нэрс батлах тухай А/27 дугаар тушаал, уг тушаалын хүүхдийн нэрс баталсан хавсралтууд, Барилгын засал чимэглэлчин болон Барилгын өрөг угсрагч мэргэжилд хичээлд ордог багш нарын цагийн хуваарилалт, Б аймаг дахь МБС-ийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн суралцагчдын шилжилт хөдөлгөөн, нэмэлт элсэлтийн тухай А/32 дугаар, уг тушаалын хавсралт, тус сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Элсэн суралцагчдын нэрс, нэмэлт элсэлт шилжилт хөдөлгөөн тухай А/42 дугаар тушаал, хавсралт 3 хуудас, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024-2025 оны хичээлийн жилд ажиллах багш нарын тоо, анги удирдсан багш нарын нэрс, дадлагын газар, анги кабинет хариуцах багш нарын нэрсийг шинэчлэх тухай А/43 дугаар тушаал, 3 дугаар хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудад Хөдөлмөрийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан баримтуудад тус сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар хувь, Б аймаг дахь М төвийн захирлын 2013.09.06-ны өдрийн ажилд түр томилох тухай 109 дугаар, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үндсэн багш томилох тухай 54 дүгээр, 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ажилд томилох тухай 125 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн бүлгийн зохион байгуулалт хийх, үндсэн багш томилох тухай 130 дугаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай Б/63 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/120 дугаар тушаал, Б аймаг дахь МБС захирлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн О д хүүхэд асрах чөлөө олгох тухай Б/129 дүгээр тушаал, захирлын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Н д хүүхэд асрах чөлөө олгох тухай Б/121 дүгээр тушаал, Барилгын өргөн мэргэжлийн онол дадлагын багшийн ажлын байрны 2019.03.14-ний өдрийн тодорхойлолт, 2025 оны 02 дугаар сарын цагийн бүртгэл, Б аймаг дахь МБС захирлын Боловсрол яамны санхүү, хөрөнгө оруулалтын газарт хүсэлт уламжлах тухай 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дүгээр албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан Б аймаг дахь МСҮ төвийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б т хүүхэд асрах чөлөө олгох тухай Б/115 дугаар тушаал, мөн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б ыг ажилд томилох тухай Б/90 дугаар тушаалын хуулбар, тус сургуулийн захирлын баталсан МБС-ийн багш, ажилтнуудын 2025 оны 2-р сарын цагийн тодорхойлолт, Бүртгэл хяналтын карт, тус сургуулийн захиралд 2025.02.12-ны өдөр хандаж байсан Б ын өргөдөл, Б сайдын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Мэргэжлийн болон техник боловсролын мэргэжлийн чиглэл, индексийг батлах тухай А/49 дүгээр тушаал, түүний хавсралтын хуулбар, хариуцагчийн өмгөөлөгчийн 2025.05.26-ны өдрийн 132 дугаар албан бичгээр нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт, тус шүүхийн Тамгын газарт хандаж нотлох баримт хуулбарлаж авах тухай 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаар албан бичиг, хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн 2025.05.28-ний өдрийн 136 дугаар албан бичгээр ирүүлсэн, Б аймгийн ХХҮГазрын даргын 2025.05.28-ны өдрийн 1/269 дүгээр албан бичиг, хариуцагчийн өмгөөлөгчийн 2025.05.27-ны өдрийн 135 албан бичээр Б аймгийн Ө сумын Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тайлбар тодруулга хүсэх тухай, тус хороонд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нотлох баримт хуулбарлаж авах тухай 99 дүгээр албан бичиг, Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ур чадварын түвшин тогтоох тухай А/30-2 дугаар тушаал, түүний 1,2,3 дугаар хавсралт, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үр дүнгийн урамшуулал олгох тухай А/37 дугаар тушаал, түүний хавсралт, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн үр дүнгийн урамшуулал олгох тухай А/12 дугаар тушаал, түүний хавсралт, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Багш, ажилчдад улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай А/31 дүгээр тушаал, түүний 3 дугаар хавсралт, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн багш, ажилчдад улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай А/57 дугаар тушаал, түүний 3-р хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн журам батлах тухай А/87 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар, өмгөөлөгчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн нотлох баримт гаргаж өгөх тухай 138 дугаар албан бичгээр ирүүлсэн Б ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025.03.25-ний өдрийн 13 дугаар тэмдэглэл, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 135 дугаар албан бичгээр гаргасан хариу тайлбар, 2025.02.24-ний өдрийн Б аймаг дахь М сургуулийн барилгын өргөн мэргэжлийн багш асан Б тай холбоотой хурлын тэмдэглэл, Сонсох ажиллагаа явуулсан тухай СД бичлэг 1ширхэг, М сургалтын журнал, тус сургуулийн захирлын 2024.11.28-ны өдрийн А/50 дугаар тушаалаар баталсан сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын шинэчлэн батлах тухай тушаал, уг тушаалын хавсралт, Б т мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн дугтуйн эх хувь, Б аймаг дахь М сургуулийн захирлын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн С ийг ажилд эгүүлэн томилох тухай Б/82 дугаар тушаал, С ийн тус сургуулийн захиралд хандаж 2024.12.16-ны өдөр гаргаж байсан өргөдөл эх хувь, сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн С ийг сэлгэн ажиллуулах тухай Б/135 дугаар тушаал, С ийн 2025.01.28-ны өдөр тус сургуулийн захирал хандаж байсан өргөдлийн эх хувь, тус сургуулийн захирлын С ийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн томилох тухай Б/08 дугаар тушаалууд, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинээр элсэн суралцах,дэвшин суралцах суралцагчдын нэрс батлах тухай А/27 дугаар тушаал, уг тушаалын хүүхдийн нэрс баталсан хавсралтууд, Барилгын засал чимэглэлчин болон Барилгын өрөг угсрагч мэргэжилд хичээлд ордог багш нарын цагийн хуваарилалт, Б аймаг дахь МБС захирлын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн суралцагчдын шилжилт хөдөлгөөн, нэмэлт элсэлтийн тухай А/32 дугаар, уг тушаалын хавсралт, тус сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Элсэн суралцагчдын нэрс, нэмэлт элсэлт шилжилт хөдөлгөөн тухай А/42 дугаар тушаал, хавсралт 3 хуудас, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024-2025 оны хичээлийн жилд ажиллах багш нарын тоо, анги удирдсан багш нарын нэрс, дадлагын газар, анги кабинет хариуцах багш нарын нэрсийг шинэчлэх тухай А/43 дугаар тушаал, 3 дугаар хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг хэргийн оролцогчоос шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 302/ШЗ2025/01698 дугаартай шүүгчийн захирамжаар Б аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 280 дугаар албан бичгээр тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаар шийдвэртэй иргэний хэргээс нэхэмжлэгч Б ын 2025.04.01-ний өдрийн нэхэмжлэл, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025.03.25-ны өдрийн 13 дугаар тэмдэглэл, Б аймаг дахь МБС барилгын өргөн мэргэжлийн багш асан Б тай холбоотой хурлын 2025.02.24-ний өдөр хийсэн тэмдэглэл, М сургалтын журнал, Б ын 2025.05.02-ны өдрийн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтын хуулбарлаж ирүүлсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн хангасан тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр албан бичгээр ирүүлсэн Б аймаг дахь МБС 2024-2025 оны хичээлийн жилийн мужаан мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, /Багш Ж ад холбогдох хэсэг/, 2024-2025 оны хичээлийн жилийн барилгын бүтэц угсралт мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, Ж ад 2014.07.19-өөс 08-р сарын 09-ний хооронд ХБНГ-ын Лейциг хотод зохион байгуулсан Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийг мэргэшүүлэх сургагч багшийн сургалт, Батламж, МБС захирлын баталсан Б аймаг дахь Мэргэжил боловсрол олгох сургалтын төлөвлөгөө, 2024-2025 оны хичээлийн жилийн Барилгын бүтэц угсралт мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалт, тус сургуулийн Мэргэжлийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөө Барилга бүтэц угсралт (Барилгын өрөг), мэргэжлийн индекс 00 дугаар, 1 жил, мөн Барилга бүтэц угсралт (Модон эдлэлийн), мэргэжлийн индекс 00 дугаар, 1 жил, Барилга бүтэц, угсралт (Барилгын өрөг угсрагч) мэргэжлийн индекс 00 , 3 жил, Ж ын зураг шугам зургийн мэргэжлийн диплом, түүний хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч байгууллагын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар албан бичгээр ирүүлсэн Б аймаг дахь МБС захирлын 2025.02.21-ний өдрийн 58 дугаар албан бичгийн эх хувь зэрэг бичгийн нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч Б аас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие Б аймаг дахь М төвийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн цагийн багшаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл Б аймаг дахь М сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай "Б ыг ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар намайг "Барилгын өргөн мэргэжлийн багш"-ийн үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд маш их гомдолтой байна. Уг тушаалд намайг орон тооны цомхотголд оруулсан гэсэн боловч миний зааж байсан барилгын засал чимэглэлийн хичээлийн цагуудыг мужаан Ж , М нарт хуваарилж өгсөн юм. Барилгын өргөн мэргэжлийн багш /БӨМБ/ С нь компьютер-физик" мэргэжилтэй ба тэрээр тус сургуулийн цахим тоног төхөөрөмж, сүлжээ хариуцсан ажилтны орон тоонд ажиллах хүсэлт гаргасны дагуу түүнийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл ажиллуулахаар тушаал гарсан. Гэтэл С нь уг албан тушаалд ажиллахгүй гэж өөрийнхөө ажиллаж байсан БӨМБ ажиллана гэсний дагуу ажил олгогчоос урьд эрхэлж байсан ажилд нь томилсон. Ажил олгогчоос уг цахим тоног төхөөрөмж, сүлжээ хариуцсан ажилтны орон тоонд ч гэсэн намайг ажиллуулаагүй явдалд гомдолтой байна. Намайг Барилгын өргөн мэргэжлийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль бус гэж үзэж байна. Иймд Б миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.
8.Хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирал Р нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... тус сургуулийн хувьд 2024-2025 оны хичээлийн жилд элсэгчдийн тоо 90 болж багасаж, заах хичээлийн цаг хорогдож "Барилгын өргөн мэргэжлийн багш"-ийн орон тоо 6 болж цөөрсөн тул Барилгын өргөн мэргэжлийн багшийн албан тушаалыг эрхэлж байсан 9 багшаас 3-ыг нь чөлөөлөх зүй ёсны шаардлага гарч Барилгын өргөн мэргэжлийн багшаар ажилладаг Х , А , Б , Ж , М , О , Н , С , Б нарт албан ёсоор хэлж танилцуулсан. Тэгэхэд багш О , Н нарын хувьд хүүхэд асрах чөлөө авсан, Барилгын өргөн мэргэжлийн багш нараас ажилд орсон жилийн дараалал, ажлын үр дүн, мэргэшлийн түшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага болон бусад нөхцөл байдлыг харгалзан багш Б ыг цомхотголд оруулсан. Түүнд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 188 дугаартай албан бичгээр албан ёсоор мэдэгдсэн. Харин би захирлын орон тоонд ажилласан учраас миний оронд гаднаас хүн аваагүй. Дотроос зохицуулалт хийж, цахим тоног төхөөрөмж хариуцсан Е гэдэг багшийг сургалтын менежер болгосон. Е багшийн орон тоо сул байсан. Мөн адил гаднаас хүн аваагүй. Компьютерын багш нарт санал тавьсан. Компьютерын багш нар бид нарт цаг хүрч байгаа учраас ажиллахгүй гэсэн. Дараа нь С багшид санал тавьсан. Тухайн үед Б багшид хэлсэн боловч мэргэжил нь тараагүй. Барилгын өргөн мэргэжлийн багш С ийн анх төгсөж ирсэн мэргэжил нь компьютер, физикч гэсэн мэргэжилтэй байсан. Анх манай сургуульд физикийн багшаар орж, сүүлд мэргэжлээ хүргүүлсэн байгаа. С багш зөвшөөрч, өөрөө хүсэлт гаргасан учраас цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилд сэлгэн ажиллуулсан. С багшийн оронд Б нь Барилгын өргөн мэргэжлийн үндсэн багшаар ажиллаж байсан. Гэтэл 2025 оны 02 дугаар сард С багш хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтэд Би өөрийнхөө Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эргэж ажилламаар байна. Яагаад гэвэл нэгдүгээрт нь 5 жил тутамд олгох тэтгэмжээс хохирох юм байна. Хоёрдугаарт нь багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд орж чадахгүй юм байна. Гуравдугаарт би амралтаас хохирох юм байна. Тийм учраас би багшийн ажлын байранд эргээд орно гэж хүсэлт гаргасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийг баримтлан сэлгэн ажиллуулж байсан учраас хуучин ажиллаж байсан Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эргэн томилсон. С багшийн оронд байсан Б багш ямар ч цаггүй болж, цомтголд орсон. Тухайн цомхотголд 2024 оны 12 дугаар сард орох ёстой байсан боловч С багшийн оронд үндсэн багшаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллуулсан гэж маргажээ.
9.Нэхэмжлэгч Б аас хариуцагч буюу ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тушаалыг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гардуулсны дагуу тус аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргаж түүний шийдвэрлэсний дараа шүүхэд гомдлоо хугацаандаа гаргасан гэж, хариуцагчаас ажилтан Б нь ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж авахаас татгалзсан ба тэрээр ажлаас чөлөөлөгдсөнөө мэдэж байсан бөгөөд энэ нь түүний тухайн хугацаанд өөр байгууллагад ажиллаж цалин хөлс авсан болох нь түүний Нийгмийн даатгалын шимтэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.
10.Гэвч нэхэмжлэгч Б ын Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2025 оны 02 дугаар сард ОНСИВ баялаг гэх байгууллагаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь нотлогдож байгаа боловч тэрээр хариуцагч байгууллагад ажиллаж байсан 2025 оны 01 дүгээр сард тус байгууллагаас мөн адилхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул тухайн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тэрээр ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн эсэхийг буюу эрхээ зөрчсөнөө мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
11.Иймээс нэхэмжлэгч Б аас ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гардаж авсан гэх тайлбарыг хариуцагчаас үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгчээс ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос шийдвэрлэсний дараа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна гэж шүүхээс дүгнэлээ.
12.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ажилтан Б ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч Б аймаг дахь М сургуулийн захирлын санаачилгаар цуцалсан үндэслэлүүд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтуудаар тогтоогдов. Үүнд:
12.1 Ажилтан Б нь ажил олгогч Б аймаг дахь М төвийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/61 дүгээр тушаалаар барилгын өргөн мэргэжлийн цагийн багшаар, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар туршилтын хугацаагаар барилгын өргөн мэргэжлийн багшаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар барилгын өргөн мэргэжлийн дадлагажигч багшаар, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/115 дугаартай тушаалаар 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/90 дугаартай тушаалаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан тул түүнийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс Барилгын өргөн мэргэжлийн багшаар томилж, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 65 дугаартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан тус тус ажиллаж байсан үйл баримтууд тогтоогдов.
12.2 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай тушаалын 3 дугаар хавсралтаар Захиргааны удирдлага болон ажилчдын орон тооны жишиг бүтэц-ийг баталсан байх бөгөөд 20 дахь хэсэгт Багш-ийн албан тушаалыг орон тооны дээд хязгаарт багтаан М сургуулийн байгууллага шийдвэрлэнэ гэж,
-Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 2.1-т Сургалтын байгууллага үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг бүрэн хангасан, Мэргэжлийн боловсрол сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн дүрэм, орон тооны жишигт нийцүүлсэн дүрэм, бүтэцтэй байна, 2.6-т Сургалтын байгууллагын багш, боловсролын туслах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг орон тооны дээд хязгаарт багтаан захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж, 3.5.3-т Сургуулийн бүтэц орон тоог тогтоохдоо багш суралцагчдын тооны дундаж харьцааг үндэслэн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоо тогтооно. Багш суралцагчийн тооны дундаж харьцаа онолын сургалтын хувьд 25-аас доошгүй суралцагчтай, лаборатори, дадлагын сургалтын хувьд 15-аас доошгүй суралцагчтай байна гэж тус тус заасан.
12.3 Мөн Б сайдын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/313 дугаартай тушаалаар Мэргэжлийн боловсролыг сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоог хавсралтаар баталсны М сургуулийн элсэгчдийн тоог 90 болж баталсан байжээ.
12.4 Дээрх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Б сайдуудын тушаалаар баталсан дүрмийн дагуу хариуцагч буюу ажил олгогч Б аймаг дахь М сургуулийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинээр элсэн суралцах, дэвшин суралцах суралцагчдын нэрс батлах тухай А/27 дугаар тушаалын 1 дэх заалтаар 2024-2025 оны хичээлийн жилд 1 жилийн сургалттай 1 дүгээр курст шинээр элсэн суралцах суралцагчдын нэрсийг нэгдүгээр хавсралтаар, 3 жилийн сургалттай 1 дүгээр курст шинээр элсэн суралцах суралцагдагчдын нэрсийг хоёрдугаар хавсралтаар, 2 дугаар курст дэвшин суралцах суралцагдагчдын нэрсийг гуравдугаар хавсралтаар, 3 дугаар курст дэвшин суралцах суралцагдагчдын нэрсийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсан ба ба 1 дүгээр хавсралтаар 1з2 барилгын шал, хананы засал чимэглэгчийн 1 жилийн сургалттай 24 суралцагчдтай, 2 дугаар хавсралтаар 1з1 барилгын шал хананы засал чимэглэл 3 жилийн сургалттай 1-р курст 17 суралцагчтай, барилгын бүтэц угсралт 3 жилийн сургалттай 3 жил 5 суралцагчтай, 1г2 барилга модон бүтээц угсралт 1 жилийн 9 суралцагчтай, мөн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн суралцагчдын шилжилт хөдөлгөөн, нэмэлт элсэлтийн тухай А/32 дугаар тушаалын 01 дэх заалтад Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон цагаар хичээл тасалсан учир сургуулиас хасах 2 дугаар ангийн суралцагчдын нэрсийг 1 дүгээр хавсралтаар, жилийн чөлөөнөөс ирсэн суралцагчдын нэрсийг 2 дугаар хавсралтаар, өөр сургуульд шилжин суралцаж байгаа учир сургуулиас хасах 2, 3 дугаар ангийн суралцагчдын нэрсийг 3 дугаар хавсралтаар, шилжин ирсэн суралцагчдын нэрсийг 4 дүгээр хавсралтаар, 1 жилийн сургалттай ангид элсэн суралцах суралцагчдын нэрсийг 6 дугаар хавсралтаар, 1 жилийн сургалттай ангиас хасах суралцагчдын нэрсийг 7 дугаар хавсралтаар, 18 нас хүрсэн учир 1 жилийн ангид суралцах суралцагчдын нэрсийг 8 дугаар хавсралтаар тус тус нэрсийг баталсан.
-Түүний дагуу тус сургуулийн сургалтын менежер З.Есболат нь 2024-2025 оны хичээлийн жилийн Барилгын бүтээц угсралт мэргэжлийн багш нарын цагийн хуваарилалтыг баталсан ба уг цагийн хуваарилалтаар Барилгын өргөн мэргэжлийн багш Х 18 кредит, А 18 кредит, Б 18.7 кредит, С 17.8 кредит, Н 5 кредит, Б 4.5 кредит цагийн тус тус хичээл зааж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон.
12.5 Хариуцагч байгууллагын захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Элсэн суралцагчдын нэрс, нэмэлт элсэлт шилжилт хөдөлгөөний тухай А/42 дугаар тушаалын 01 дэх заалтаар 2024-2025 оны хичээлийн жилийн 3 жилийн сургалттай 1 дүгээр курст элсэн суралцагчдын нэрсийг нэгдүгээр хавсралтаар, 3 жилийн сургалттай 1 дүгээр курст нэмэлт элсэлтээр элсэн суралцагчдын нэрсийг хоёрдугаар хавсралтаар, 3 жилийн сургалттай, 1 дүгээр курсийн анги хооронд шилжсэн суралцагчдын нэрсийг дөрөвдүгээр хавсралт, 1 жилийн сургалттай ангид элсэн суралцагчдыг тавдугаар хавсралтаар, 1 жилийн сургалттай ангиудаас сургуулиас хасах нэрсийг зургаадугаар хавсралтаар, 1 жилийн сургалттай ангиудын анги хооронд шилжин суралцах суралцагчдын нэрсийг долоодугаар хавсралтаар тус тус нэрсийг баталж гаргасны дараа мэргэжлийн 00 дугаартай 3 жилийн сургалттай Барилга бүтээц, угсралт (Барилгын мужаан) ангийн, 1 жилийн сургалттай Барилга бүтээц угсралт (Модон эдлэлийн) ангийн, 3 жилийн сургалттай Барилга бүтээц, угсралт (Барилгын өрөг угсрагч) ангиудын тус тус төлөвлөгөөг тус сургуулийн захирлаас баталсан байжээ.
-Дараа нь хариуцагч байгууллагын захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024-2025 оны хичээлийн жилд ажиллах багш нарын тоо, анги удирдсан багш нарын нэрс, Дадлагын газар, анги кабинет хариуцах багш нарын нэрсийг шинэчлэх тухай А/43 дугаар тушаалаар баталсны 3 дугаар хавсралтаар 2024-2025 оны хичээлийн жилд ажиллах багш нарын тоог баталсны Барилгын бүтэц угсралтын суралцагчийн тоо 90, ажиллах багшийн тоо 6 болгож баталсан ба Б сайдын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар мэргэжлийн болон техникийн боловсролын мэргэжлийн чиглэл, индексийг хавсралтаар шинэчлэн баталсны мэргэжлийн индекс 00 дугаартай, мэргэжлийн чиглэл Барилга бүтээц угсралтын мэргэжлийн чиглэл нь 1 Барилгын бүтээц угсралт, 2 Барилгын шал, хананы засал чимэглэл, 3 шилэн бүтээц угсралт, 4 Амины орон сууц угсралт, 5 Барилга, модон бүтээц угсралт зэрэг мэргэжлийг багтаасан байна.
12.6 Улмаар хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирлаас барилгын өрөг угсрагчийн нэг жилийн сургалттай анги бүрдээгүйн улмаас нэг жилийн сургалттай ангиудыг анги хооронд шилжин суралцах суралцагчдын нэрсийг гаргасан эрхийн акт гаргасны дараа Мэргэжлийн индекс 00 дугаартай, суралцах хугацаа 3 жил, мэргэжлийн чиглэл Барилга бүтэц, угсралтын мөн мэргэжлийн индекс 00 дугаартай, суралцах хугацаа 1 жил, Барилга бүтэц угсралт /модон эдлэл/-ийн тус тус сургалтын төлөвлөгөө баталж, Барилгын засал чимэглэлчин болон Барилгын өрөг угсрагч мэргэжилд хичээл ордог багш нарын цагийн хуваарилалт гаргасан.
Уг цагийн хуваарилалтаар Барилгын засал чимэглэлчин болон Барилгын өрөг угсрагч мэргэжлийн дагуу онол дадлага, үйлдвэрийн дадлага цагийн нийт 89 кредит гарснаар Б аймаг дахь М сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш Х -18 кредит, А -18 кредит, Б -18,5 кредит, С -18 кредит, О 11,5 кредит, Н -5 кредит, Б -0 кредитээр хуваарилагдсаны дагуу хариуцагч буюу ажил олгогчоос 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр элсэгчдийн тоо багасгаж, заах хичээлийн цаг хоригдож орон тоо цөөрсөн учир орон тооны цомхотгол хийх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэгт зааснаар 188 дугаар албан бичгээр мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгч Б нь авахаас татгалзсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
-Иймээс ажил олгогчоос ажилтан Б ыг ажлаас чөлөөлсний дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
-Харин ажил олгогчоос ажилтан Б ыг барилгын өргөн мэргэжлийн багшийн орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс түүнийг ажлаас чөлөөлөх ёстой байсан боловч Б аймаг дахь М сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш С ийн хүсэлтээр түүнийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/135 дугаар тушаалаар 2025 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл Тоног төхөөрөмж, цахим сүлжээ, мэдээллийн сан хариуцсан ажилтны үүрэгт сэлгэж ажиллуулснаар түүний оронд Б ыг ажиллуулж байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, СД бичлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, СД бичлэг нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гарсны дараа үйлдэгдсэн бичгийн нотлох баримт байх боловч тухайн өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгч Б нь орон тооны цомхотголд орж, тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш С ийн оронд ажиллаж байснаа мөн ажил олгогчоос түүнийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Б аймаг дахь МБС Барилгын өргөн мэргэжлийн багш С ийн оронд томилох тухай тушаал гаргахгүйгээр түүнд багшаар 5 жил ажиллаж авах тэтгэмжийн мөнгө авах боломжийг нь олгож ажиллуулж байсан үйл баримтын талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар байх тул шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
12.7 Гэтэл С ээс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажил олгогч Б аймаг дахь М сургуулийн захиралд урьд эрхэлж байсан БӨМ багшаар ажиллах хүсэлттэй тухай хүсэлт гаргаснаар тус сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар түүнийг урьд эрхэлж байсан Барилгын өргөн мэргэжлийн багшаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эгүүлэн томилсноор хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2, 6.4.1, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаал, Б сайдын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/313 дугаартай тушаал, Б аймаг дахь М сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаартай тушаалуудыг үндэслэж тус сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, заах хичээлийн цаг хорогдож Барилгын өргөн мэргэжлийн багш-ийн орон тоо цөөрсөн нэхэмжлэгч Б ыг цомхотголд оруулж, 2025 оны 02 дуугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн эрхийн актыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна.
12.8 Учир нь, маргаан бүхий Барилгын өргөн мэргэжлийн багшаар тус сургуулийн захирлын 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 125 дугаар тушаалаар А , Б нарыг, 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 109 дүгээр тушаалаар Х ийг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар О г, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/120 дугаар тушаалаар М.Нутайг, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130 дугаар тушаалаар М , Ж нарыг мужааны багшаар, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаар шийдвэрийг үндэслэн С ийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар, Б нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс тус тус ажиллааж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон ба ажил олгогчоос ажилд орсон огнооны дараалал, ажлын дадлага, туршлага, ажиллах хугацаанд ажлын үр дүнгээ дүгнүүлсэн байдал зэргийг харгалзан сүүлд ажилд орсон ажилтан О , Н нарт хүүхэд асрах чөлөө олгож, Б ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.1, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаал, Б сайдын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/313 дугаартай тушаал, Б аймаг дахь М сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаартай тушаалуудыг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болжээ.
13.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтуудаар хариуцагч Б аймаг дахь М сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, заах хичээлийн цаг хорогдож Барилгын өргөн мэргэжлийн багш-ийн орон тоо цөөрсөн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
14.Харин нэхэмжлэгч Б аас миний зааж байсан барилгын засал чимэглэлийн хичээлийн 360 цаг буюу 5-6 кредитийн хичээлийг мужааны багш Ж , М нарт хуваарилж өгснөөс болж цаггүй үлдэж, орон тооны цомхотгол орсон гэж маргажээ.
15.Гэтэл Б сайдын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар мэргэжлийн болон техникийн боловсролын мэргэжлийн чиглэл, индексийг хавсралтаар шинэчлэн баталсны мэргэжлийн индекс 00 дугаартай, мэргэжлийн чиглэл Барилга бүтээц угсралтын мэргэжлийн чиглэл нь 1 Барилгын бүтээц угсралт, 2 Барилгын шал, хананы засал чимэглэл, 3 шилэн бүтээц угсралт, 4 Амины орон сууц угсралт, 5 Барилга, модон бүтээц угсралт зэрэг мэргэжлийг багтаасны дагуу тус сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130 дугаар тушаалаар М , Ж нарыг мужааны багшаар томилон ажиллаж байсан мужааны багш Ж ад засал чимэглэлийн 360 цагийн буюу шавардлагын ажил хийх 0.5, гадаргууд тэгшилгээ хийх 0.75, бетон шалны ажил хийх 0.75, будгийн ажил хийх 0.75, цаасан өнгӨ н ажил хийх 0.75, гоёлын хийцийн ажил хийх 0.75, хавтанцар өнгӨ н ажил хийх 0.5, чулуун өнгөлгөөний ажил хийх 0.5 нийт 5.25 кредитийг ажил олгогчоос ажилтан Б аас өмнө ажилд орсон байдал, Х -ын Лейпциг хотод зохион байгуулсан Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн мэргэшүүлэх сургагч багшийн сургалтад суралцаж сертификат авсан байдал гэх мэтийг харгалзан тухайн 5.25 кредит цагийг мужааны багш Ж ад олгосон үйлдэл нь ажил олгогчид хуулиар олгосон эрх мэдлийн асуудал учраас шүүхээс хөндлөнгөөс оролцох эрх зүйн үндэслэл байхгүй болно.
16.Хариуцагч байгууллагын захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 3 дугаар хавсралтаар баталсан Барилгын өргөн мэргэжлийн багш 6 орон тоонд Х , А , Б , С , мужааны багш Ж , М нар ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
17.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.1-д дэх хэсэгт заасан ...орон тоо цөөрүүлсэн... гэдэгт тухайн байгууллагын бүтцээс албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгох бөгөөд ийнхүү орон тоог цөөрүүлэх болсон шалтгаан үндэслэлээс гадна эрх бүхий этгээд шийдвэр гаргасан байх нь тухайн заалтад заасан шаардлагад нийцэхээр заасан байжээ.
Иймээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б аймаг дахь М сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн орон тоо цөөрсний улмаас ажил олгогчоос тухайн 2024-2025 оны хичээлийн жилд ажиллах багш нарын орон тоог баталж улмаар ажилтан Б ыг Барилгын өргөн мэргэжлийн орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18.Мөн нэхэмжлэгч Б нь Барилгын өргөн мэргэжлийн багш /БӨМБ/ С нь компьютер-физик" мэргэжилтэй ба тэрээр тус сургуулийн цахим тоног төхөөрөмж, сүлжээ хариуцсан ажилтны орон тоонд ажиллах хүсэлт гаргасны дагуу түүнийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл ажиллуулахаар тушаал гарсан. Гэтэл нь С нь өмнө нь өөрийнхөө ажиллаж байсан БӨМБ ажиллана гэсний дагуу хариуцагчаас түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь томилсон. Ажил олгогчоос уг цахим тоног төхөөрөмж, сүлжээ хариуцсан ажилтны орон тоонд ч гэсэн намайг ажиллуулаагүй явдалд гомдолтой байна гэж маргасан боловч хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгчийн мэргэжил нь таарч тохироогүй учраас ажиллуулах боломжгүй байсан гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгчээс үгүйсгэж чадаагүй болно.
19.Харин тус сургуулийн БӨМ багшийн орон тоо 3 орон тоотой цөөрсөн байхад ажил олгогчоос О д 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/129 дүгээр тушаалаар, Н д 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/121 дүгээр тушаалуудаар тус тус хүүхэд асрах чөлөө олгосон болохыг дурдлаа.
20.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалт, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалт, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б ын хариуцагч Б аймгийн М сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б ын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ