Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 302/ШШ2025/00580

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Х банкны Б салбар /захирал Ө /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг, Ө сум, 3 дугаар багт оршин суух, Е ,

Хариуцагч: Б аймаг, Ө сум, 3 дугаар багт түр оршин суух, Т нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 10,837,774 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

Хариуцагч Е , Т нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч нарын эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Х банкны Б салбараас анх шүүхэд хариуцагч Е , Т нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 12,099,174 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл хариуцагч Е , Т нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үндсэн зээлээс 1,261,400 төгрөгийг төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 10,837,774 төгрөг болгож багасгаж, бусад шаардлагаа дэмжсэн байна.

2.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...үндсэн зээлдэгч Е болон хамтран зээлдэгч Т нар нь Х банкны Б салбарын Д сумын тооцооны төвөөс 10,000,000 төгрөгийн малчны зээлийг жилийг 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, барьцаа хөрөнгөд 6 ханатай эсгий гэр, 15 толгой адуу, 40 толгой үхэр, 310 толгой хонь, 205 толгой ямаа, нийт 570 толгой мал барьцаалан авсан. Гэтэл зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нар зээл авснаас хойш 228 хоног хугацаа хэтрүүлж зээлээ төлөөгүй байгаа тул шүүхэд хандсан гэж тодорхойлжээ.

4.Хариуцагч Е , Т нар нь нэхэмжлэгч Х банкны Б салбарын нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, үгүйсгээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг шийдвэрлэхээр заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Хариуцагч буюу үндсэн зээлдэгч Е , хамтран зээлдэгч Т нар нь нэхэмжлэгч Х банкны Б салбарын Д сумын тооцооны төвөөс 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр №00 тоот Малчны зээлийн гэрээ байгуулан, 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээлийг малчны зээл зориулалтаар, жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч, мөн өдрийн №00 тоот барьцааны гэрээгээр уг зээлийн барьцаанд хариуцагч Е ын нэр дээр 2023 онд тоологдсон 15 толгой адуу, 40 толгой үхэр, 310 толгой хонь, 205 толгой ямаа, нийт 570 толгой мал, 6 ханатай эсгий гэр зэрэг хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан малчны зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр тогтоогдсон ба хариуцагч нараас түүнд маргаж тайлбар ирүүлээгүй тул шүүхээс талууд маргаагүй гэж үзлээ.

4.2 Гэтэл уг зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Е болон хамтран зээлдэгч Т нар нь нэхэмжлэгчтэй 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №00 тоот Малчны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, 10,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон ба түүнд талууд маргаагүй, гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Х банкны Б салбар болон хариуцагч Е , Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байжээ.

4.3 Зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тухайн зээл нь 228 хоногоор хугацаа хэтрэлтээр гарсан ба энэ тохиолдолд банк гэрээний дагуу гэрээгээ цуцлахаар мөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.3, 7.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Учир нь, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл олгох эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээгээр Б салбар нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан мөн гэрээний 2.1.3.2 дахь заалтад заасан үүргээ зөрчсөн, энэ талаар зээлдүүлэгчээс удаа дараа мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар зөрчлөө арилгаагүй 228 хоног зээлээ төлөөгүй хугацаа хэтрэлтэй байх тул нэхэмжлэгч Х банкны Б салбар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө зээлдэгч болох хариуцагч Е , Т нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.

4.4 Хариуцагч Е , Т нар нь нэхэмжлэгч Х банкны Б салбартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг зөрчиж 228 хоногоор хугацаа хэтрэлтээр зээлээ төлөөгүй байх ба уг үндсэн зээл 10,000,000 төгрөгийн зээлээс одоо үндсэн зээлд 8,738,600 төгрөг, зээлийн хүүд 2,027,213 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 71,961 төгрөг, нийт зээлийн төлбөрт 10,837,774 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

5.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х банкны Б салбарын Д тооцооны төвөөс хариуцагч Е , Т нартай байгуулсан 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №00 дугаартай Зээлийн гэрээний дагуу авсан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт нийт 10,837,774 төгрөгийг хариуцагч Е , Т нараас гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгож шийдвэрлэв.

6.Хэрэв хариуцагч нар дээрх зээлээ төлж чадаагүй тохиолдолд нэхэмжлэгч Х банкны Б салбарын Д тооцооны төвтэй байгуулсан 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалуулсан хариуцагч Е ын нэр дээрх 2023 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн мал тооллогын баримт дээр тоолуулсан мал болох 15 толгой адуу, 40 толгой үхэр, 310 толгой хонь, 205 толгой ямаа, нийт 570 толгой мал, 6 ханатай эсгий гэр зэрэг хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 10,837,774 төгрөг гэж тодорхойлсон тул түүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 188,354 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Е , Т нараас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 10,837,774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Е , Т нар нь зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Е ын нэр дээр тоолуулсан адуу 15, үхэр 40, хонь 310, ямаа 205 толгой болон эсгий гэр 6 хантай зэрэг эд хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Х банкны Б салбарыг хохиролгүй болгохыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е , Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 188,354 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ