Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 197/шш2025/06016

 

 

 

 

 

 

2025 05 14

197/ШШ2025/06016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг** дугаар хороо, ** дугаар хороолол, *** байр, *** тоотод оршин суух, П**** А******,

Хариуцагч:Баянгол дүүрэг *** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-**, регистр *******, Т*******з ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага нь 5 322 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч П.А*****, өмгөөлөгч Б.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж**** нар оролцов. 

/Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц**** р шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

П.А****** өөрийн тээврийн хэрэгслийг зориулалтын зогсоолд байршуулсан байтал 2024 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Тэнүүн ********** ХХК-ийн жолооч Л.Т******* замын хөдөлгөөнд оролцох үедээ миний машины мөргөж, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4 842 100 төгрөг, өмгөөллийн хөлс 480 000 төгрөг, нийт 5 322 100 төгрөгийг ************* ХХК-иас гаргуулна, машинаа үнэлгээгээр тогтоосон дүнгээс илүү зардлаар засуулсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан.

Тус компанийн жолооч Л.Т******** 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *************** ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээнд явж байхдаа жолооны хүрдны ард биеийн байдал нь огцом муудаж, ухаан балартан замын хажууд зогсож байсан тээврийн хээрслүүдийг мөргөн гэмтээсэн зам тээврийн осол гаргасан, жолооч Л.Т******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ өмнө нь хасуулсан байсан ба жолоодох эрхийн үнэмлэхээ Цагдаагийн байгууллагад хураалгалгүй авч үлдэн түүнийгээ үнэмлэхтэй мэтээр компанийн эрх бүхий албан тушаалтанд үзүүлэн зогчигч тээврийн үйлчилгээнд ажилласанаар осол гаргаж, нэхэмжлэгчид хохирол учруулсан байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Зохигчид зам тээврийн осол гарсан, гэм буруугийн талаарх үйл баримт болон тухайн ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын талаар маргахгүй байна.

H********маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Л.Т****** нь Т********* ХХК-ийн ажилтан болох нь тэдний хооронд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Автобусны жолоочийн ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, талуудын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 598 дугаар зүйлийн 598.1-т зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Т*********** ХХК-ийн жолооч Л.Т******* 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зорчигч тээврийн үйлчилгээнд явж байхдаа П.А****** өмчлөлийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь Тээврийн цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, холбогдогч, хохирогчоос авсан мэдүүлэг, шийтгэлийн хуудас зэрэг баримтууд болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Иргэнийи хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Т******** ХХК-ийн жолооч Л.Т******** нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан бөгөөд жолоочийн биеийн байдал огцом муудаж, ухаан балартсан гэх хариуцагийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас П.А******** өмчлөлийн ******* маркийн тээврийн хэрэгсэлд 4 562 100 төгрөгийн хохирол учирсан болох нь ******* ХХК-ийн хийсэн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь өмгөөлөгчид 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр өмгөөлөлийн хөлс 480 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан энэхүү зардлыг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 100 104 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Т*****ХХК-иас 5 322 100 /таван сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун/ төгрөг гаргуулан П.А***** олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тэнүүн О**** ХХК-иас 100 104 төгрөг гаргуулан П.А***** олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН