| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 197/2025/00619/И |
| Дугаар | 197/шш2025/06088 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 197/шш2025/06088
| 2025 05 14 | 197/ШШ2025/06088 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Согоотын ****тоотод оршин суух, регистр *****, Б**** А*****,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг *** дүгээр хороо, Өвөр Согоотын задгайд оршин суух, регистр ****, Ж******* Г******,
Нэхэмжлэлийн шаардлага нь 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.А******, хариуцагч Ж.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.А***** нь хариуцагч Ж.Г* худалдах, х****удалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл болон сэтгэл санааны хохирол, бусад зардлын 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.А******нэхэмжлэлдээ:Ж.Г*** 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр утсаар холбогдож листэн төмөр хаалга байна уу гэхээр нь бэлэн байхгүй гэхэд манайх хаалга байхгүй болохоор юмаа алдчих гээд байна, бэлэн байгаа хаалга байвал авъя гээд 1 200 000 төгрөгөөр хаалга худалдаж авахаар харилцан тохиролцож орой хүргэж өгөөд хашаанд нь суурилуулж өгсөн.Хаалга хүлээж авах үедээ хариуцагч авахгүй гэж хэлээгүй зүгээр хүлээж авсан, Ж.Г****** дансаар 295 000 төгрөг, 150 000 төгрөг, 25 000 төгрөгөөр 3 удаа дансаар, бэлэнээр 95 000 төгрөг авсан.Одоо хаалганы үлдсэн төлбөр болон сэтгэл санааны хохирол, шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан зардал зэрэгт 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Г******** тайлбартаа:Нэхэмжлэгчээс 1 200 000 төгрөгөөр листэн төмөр хаалга худалдаж авахаар харилцан тохиролцсон, хаалга хүлээж авах үед нимгэн төмөрөөр хийсэн хаалга гэж бодоогүй тул хүлээж авсан.Гэтэл 7 хоногийн дараа манай дүү ирээд муу материалаар хийсэн хаалга байна гэж хэлсэн.Хаалга руу жижиг чулуу шидэх төдийд цоорчихсон тул нэхэмжлэгчтэй холбогдож листэн төмөр хаалгаар сольж өгөхийг шаардсан боловч сольж өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг нь өгөөгүй.Би хаалганы төлбөрт 760 000 төгрөг өгсөн.Нэхэмжлэгчийн хаалга хийхдээ ашигласан материал нь нийт 208 500 төгрөгийн өртөгтэй байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
Ж.Г****** 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б.А****** ярилцан түүнээс хашааны хаалга 1 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон үйл баримтад талууд маргахгүй байх бөгөөд Б.А****** хаалгыг Ж.Г***** хүргэж өгөөд суурилуулсан, хаалганы үнээс дансаар болон бэлэнээр нийт 565 000 төгрөг авсан байна.
Хариуцагч нь хаалганы үнээс Б.А***** 750 000 төгрөгийг бэлэнээр өгсөн, дансаар өгсөн гэж өөр өөрөөр тайлбарлаж байх бөгөөд тухайн хаалгыг маш хямдхан материалаар хийсэн байсан, хаалгыг хийхэд ашигласан материал нь нийт 208 500 төгрөгийн өртөгтэй байсан гэх хариуцагчийн тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Дээрх талуудын хооронд хийгдсэн хэлцлийн улмаас нэхэмжлэгчийн сэтгэл санаанд хохирол учирсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас хаалганы үнийн үлдэгдэл 635 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн 365 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Г***** 635 000 /зургаан зуун гуч н таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А****** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 365 000 /гурван. Зуун жаран таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖУ.Г**** 19 700 төгрөг гаргуулан Б.А***** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН