| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 197/2025/00095/И |
| Дугаар | 197/шш2025/06089 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 197/шш2025/06089
| 2025 05 14 | 197/ШШ2025/06089 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг **дугаар хороо, Согоотын ***отод оршин суух, регистр ****, Б**** А*****,
Хариуцагч:Чингэлтэй дүүрэг ***дугаар хороо, Согоотын *** тоотод оршин суух, регистр ***, Г**** Э*****,
Нэхэмжлэлийн шаардлага нь 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.А*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж**** нар оролцов.
/хариуцагч Г.Э****г шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн заримыг хангах нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.А***** нь хариуцагч Г.Э**** зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.А***** нэхэмжлэлдээ:Г.Э*** миний Хаан банкны зээлийг төлөөд Голомт банкнаас тэтгэврийн зээл гаргуулах хүсэлт тавьсны дагуу би Голомт банкнаас 2 жилийн хугацаатай, 5 000 000 төгрөгийн тэтгэврийн зээл авч Г.Э**** өгсөн.Тэтгэврийн зээлийн хүүд 2 000 000 төгрөгийг банк суутгасан, Г.Э****** надад сар бүр хэрэглээний 500 000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй.Хариуцагчаас 4 дүгээр сард 350 000 төгрөг авсан, өөр мөнгө аваагүй. Г.Э*** зээлсэн 5 000 000 төгрөг, тэтгэврийн зээлийн хүүд суутгасан 2 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна, үлдсэн 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Хариуцагчийн тайлбарт бичсэнээр 7 дугаар сарын 22-ны өдөр надад өгсөн 200 000 төгрөг нь Г.Энхчимэг хүнээс эм аваад төлбөрийг нь надаар дамжуулж өгсөн мөнгө байгаа, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өгсөн 220 000 төгрөг нь хариуцагч сонгуулиар нэр дэвшээд намайг ажиллуулахдаа өгсөн цалин, энэ нь зээлсэн мөнгөнд хамаагүй, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надад 100 000 төгрөг өгөөгүй, хэрэглэж байсан хуучин 2 халаагуурыг хэрэглэдэггүй гээд өгсөн, 750 000 төгрөгийн үнэ хүрэхгүй, халаагуурын үнийг надад өгөх мөнгөнөөс суутгахыг хүлээн зөвшөөрөхгүй, гадуур хүрмийг нь өмсөөгүй шинээрээ байгаа буцааж өгнө гэв.
Хариуцагч Г.Э****** тайлбартаа:Б.А*** 2024 оны 1 сард аман тохиролцоо хийж 5 000 000 төгрөгийг авсан нь үнэн, Б.А***** 2024 оны 10 сарын 10-нд 100 000 төгрөг, 2024 оны 4 сарын 1-нд 350 000 төгрөг, 2024 оны 7 сарын 22-нд 200 000 төгрөг, мөн 220 000 төгрөг нийт 870 000 төгрөг шилжүүлсэн, мөн 2024 оны 10 сард 750 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг халаагуур өгсөн, 180 000 төгрөгийн үнэтэй пальтог түр өмсөөд өгье гээд буцааж өгөөгүй, эдгээрийг хасаад үлдсэн 3 200 000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.А**** нь хариуцагч Г.Э**** 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ дүнг багасгаж хариуцагч Г.Э**** 7 000 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Г.Э**** нь 2024 оны 1 дүгээр сард Б.А**** 5 000 000 төгрөг зээлж авсан, зээлийн төлбөрөөс 350 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй байна.
Голомт банкнаас тэтгэврийн зээл авах үед зээлийн хүү гэж банк 2 000 000 төгрөгийг суутган авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байхаас гадна энэхүү 2 000 000 төгрөгийг Г.Энхчимэгээс шаардаж байгаа үндэслэл тодорхойгүй байна.
Хариуцагч Г.Э**** нь нэхэмжлэгчид 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 200 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 220 000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч үүнийг зээлийн төлбөрийн мөнгө биш гэж нэхэмжлэгч тайлбарласан.
Иймд хариуцагчаас 4 650 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 2 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 89 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т баримтлан хариуцагч Г.Э******* 4 650 000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А**** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 350 000 /хоёр сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э****** 89 350 төгрөг гаргуулан Б.А****** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН