Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 197/шш2025/06090

 

 

 

 

            

 

 

2025 05 14

197/ШШ2025/06090

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, Ногоон Нуур гудамж, *** байр, *** тоотод оршин суух, РД:*****, Г**** С****,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг ***дүгээр хороо, *** байр, *** тоотод оршин суух, регистр ******, Б***** Г*****,

Нэхэмжлэлийн шаардлага нь 11 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүсрэлцэн ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв/  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.С**** нь хариуцагч Б.Г***** гэм хорын хохирол буюу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10 800 000 төгрөг, эм тариа эмчилгээний зардал 325 000 төгрөг, нийт 11 125 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид гэм буруугийн талаар маргаагүй, тухайн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх талаар маргаж байна.

Нэхэмжлэгч Г.С**** нэхэмжлэлдээ:Б.Г**** нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадат Вилла зуслангийн замд *****маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа намайг мөргөж, миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан.Би **********ХХК-д барилгын дотоод засал, хана тааз угсралтын ажил хийдэг, нэг өдрийн 120 000 төгрөгийн цалин авдаг.Дээрх ослын улмаас би 90 хоног ажлаа хийж чадаагүй тул 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 90 хоногийн цалин 10 800 000 төгрөг, эм тарианы зардал 325 000 төгрөгийг нийт 11 125 000 төгрөгийг Б.Г****** гаргуулна гэжээ.

Хариуцагч Б.Г**** тайлбартаа:Би 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эрүүгийн хэрэгт шийтгүүлсэн, Г.С****** хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцогдсон.Би Г.С**** ажилгүй байх үеийн цалин 3 600 000 төгрөг, эм тариа, эмчилгээний зардал 1 154 000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 740 000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 1 534 000 төгрөг, прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 236 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн 7 034 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн ЭХАШ-ны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор сэтгэл санааны хохирол 8 600 000 төгрөг, нийт 15 634 00 төгрөгийг төлсөн.Одоо нэхэмжилж байгаа мөнгө нь баримтгүй байх тул зөвшөөрөхгүй гэв.

Б.Ганхүлэг нь согтуурсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадат Вилла зуслангийн замд Тоёота Кроун маркийн ****** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.3-т заасан заалтуудыг зөрчиж, явган зорчигч Г.С****мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/*********** дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна./хх 11-14/

Мөн дээрх тогтоолд Г.С***** эрүүл мэндэд учирсан хохирол 5 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 8 580 000 төгрөгийг төлсөн, Г.С*****цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг дурдсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлын баримтуудаас үзэхэд 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойшх хугацаанд хэрэглэсэн эм, эмчилгээний хэрэгслийн баримтууд байх тул 325 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Харин эмнэлгийн байгууллага нь эмнэлгийн хуудас олгох, хянах журам зааснаар ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд эмнэлгийн хуудсыг 91 хүртэл хоногоор олгодог боловч нэхэмжлэгч Г.Са***** 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бичиж олгосон Эмнэлгийн магадлагаанд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хугацааны он, сар, өдрийн бичвэр нь засвартай, уг магадалгааг бичсэн ерөнхий эмч болон эмчлэгч эмчийн нэр, эмнэлгийн болон эмчийн тамга тэмдэг нь тодорхойгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Г.С**** ***** ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бол Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх үүргээ биелүүлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримгүй байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...хохирогч Г.С***** эд хөрөнгийн үнэлгээнд 740 000 төгрөг, эмчилгээний зардалд 1 154 290 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин 3 600 000 төгрөг нийт 5 500 000 төгрөг төлсөн гэж Б.Ганхүлэг мэдүүлсэн, тайлбарласан байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 325 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 10 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  33 784 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т баримтлан хариуцагч Б.Г***** 325 000 /гурван зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.С***** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 800 000 /арван сая найман зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн 10 400 төгрөгийг хариуцагч Б.Г********* гаргуулан улсын орлогод оруулсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН

 

 

 

                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Санчир -н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч Б.Ганхүлэг -н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ