2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/06931

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 20 191/ШШ2025/06931

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: *******гийн ******* миний бие 1969 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. 56 настай. Улсад 30 жил ажиллаж байна. Миний бие нь нөхөр Ж.тэй гэр бүл болж ******* ******* ******* сумаас Улаанбаатар хотод шилжин ирж ******* компанид 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Эрүүл ахуйн сувилагчаар нийт 3 жил 4 сар ажиллаж байсан болно.

Энэхүү ажилласан хугацаа нь Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаагаар миний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт олдоогүй, мөн ******* компани миний Хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын он, сар, өдөр, дугаарыг бичиж баталгаажуулсан боловч тушаал нь олдохгүй байгаа болно.

Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад очиж урьдчилсан байдлаар бичиг баримтаа шалгуулж, тэтгэврийн тооцоог хийлгүүлэхэд ******* компанид ажилласан жилээ шүүхээр тогтоолгох нь зүйтэй гэж зөвлөсөн юм. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 64 дугаартай Архивын лавлагаагаар ******* компани нь шимтгэл төлөлтийн тайлангаар тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болохыг тодорхойлсон. Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хүнээр биш компаниар төлдөг байсан байна. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагч П.ийн "ажилласан жил тогтоолгох" 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтоор архиваас ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн хугацааны тушаалын хуулбар гарахгүй байгаа тул 1992.10.01-1995.01.01-ний өдрийг хүртэл ажилласан жилийг баталгаажуулах тодорхойлолтыг шүүхэд хандаж гаргаж өгсөн болно.

Мөн Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газраас ******* овогтой ******* миний болон ******* ХХК-ий баримт хадгалагдаж байгаа эсэх талаар тодорхойлолтыг гаргуулахад баримт хадгалагдаагүй талаар тодорхойлолтыг гаргаж өгөөд байна.

******* ХХК-д Ш.******* миний биеийг нөхөр Ж.гийн хамт ажиллаж байсан болохыг тус компанийн нягтлан бодогч Ц.Лхагвацэрэн нь тодорхойлсон болно. ******* ХХК-ий ерөнхий захирлын 1993 оны 2 дугаар тушаалаар Ц.Лхагвацэрэнг компанийн орон тооны нягтлан бодогчоор томилсон байх ба 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Иймд миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул ******* компанид ажиллаж байсан 1992 оны 10 дугаар сарын 02- ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 3 жил 4 сарыг ажилласан жилээр тогтоож өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хүсэлт гаргагч Ш.******* нь ******* компанид ажиллаж байсан 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

5. Ш.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

 

6. Нэхэмжлэгч Ш.******* нь 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* ХХК/******* ХХК/-д үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн архивын лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, Ж.гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зураг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

 

7. Харин хүсэлтийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй, энэ талаар хэрэгт хангалттай баримтгүй, нэхэмжлэгчийн мөн хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгох хууль зүйн үндэслэл тодорхой бус тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* ХХК/******* ХХК/-д үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч мөн өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА