Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 318/ШШ2025/00682

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Э ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У аймгийн Ө сумын со холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б ,

Хариуцагч: У аймгийн Ө сумын С.ө дарга О.У ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э ХХКнь Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс 2023 оны 9-12 дугаар саруудын дулааны төлбөр 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 гаргуулж өгнө үүгэв.

3. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь сар сардаа нэмэгдсэн үнээр нэхэмжлэхээ ирүүлээгүй, ирсэн нэхэмжлэлийн дагуу төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолоор Энержи Импайр ХХК-ийн Өндөрхангай сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифийг шинэчлэн тогтоож, энэхүү тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгджээ.

Энержи Импайр ХХК-ийн захирал Т.Б, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн дарга О.У  нар 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ байгуулжээ.

Уг гэрээний 3.1-д Хэрэглэгч нь энэ гэрээний 1.1-д заасан хууль дүрмүүд ба бусад хууль эрхийн актуудад заагдсан хэрэглэгчид холбогдох эрх үүргүүдийг хүлээнэ. 4.1-д Хангагч, хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ тарифыг мөрдлөг болгоно гэж тус тус харилцан тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу Энержи Импайр ХХК нь төлбөрийн зөрүү, алдангийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

4.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Энержи-Импайр ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Энержи Импайр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,831 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс 209,831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Энержи Импайр ХХК-нд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Энержи-Импайр ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Энержи Импайр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,831 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс 209,831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Энержи Импайр ХХК-нд олгосугай.

Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР