| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 101/2025/00155/И |
| Дугаар | 197/шш2025/06559 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 197/шш2025/06559
| 2025 05 21 | 197/ШШ2025/06559 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг ** дүгээр хороо, Амеркан дэнж хотхон, *** байр, *** тоотод оршин суух, регистр ******, Б***** Б*******,
Хариуцагч:Баянзүрх дүүрэг **** дугаар хороо, **** тоотод оршин суух, регистр *******, Б***** Д******,
2 660 248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********, хариуцагч Б.Д********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Д**** 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа байрны зогсоолд байсан манай машиныг мөргөж, үнэлгээгээр 870 000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн.Хохирлын 870 000 төгрөгийн 477 752 төгрөгийг даатгалаас авсан, үлдсэн 392 248 төгрөг, манайх машинаараа хүргэлт хийж өдөрт 30 000 төгрөг олдог байсан, хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан хүргэлт хийгээгүй 75 хоногт олох байсан 2 250 000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэхэд 18 000 төгрөг зарцуулсан, нийт 2 660 248 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагаас 392 248 төгрөгийг төлөх боломжтой, бусдыг зөвшөөрөхгүй, машины гэрлийн таг цуурснаас шалтгаалж хүргэлт хийж чадаагүй гэж байгаа нь үндэслэлгүй гэв.
Б.Д***** 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт **** маркийн ****** улсын дугаар тай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Б.Б****** өмчлөлийн ******* маркийн ******* УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг ****** ХХК нь 870 000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн байх бөгөөд даатгалын байгууллагаас 477 752 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч авсан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдсэн зөрчлийн улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахтай холбоотой зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслээр хүргэлт хийж өдөрт 30 000 төгрөгийн орлого олдог байсан тул хүргэлтэд яваагүй 75 хоногт олох байсан орлого болох 2 250 000 төгрөг болон бичиг баримт бүрдүүлсэн зардал 18 000 төгрөг гэх нэхэмжлэгчийн шаардлагууд нь баримтаар нотлогдоогүй байна.
Иймд хариуцагчаас 392 248 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн 2 268 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Д***** 392 248 /гурван зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөчин найман/ төгрөг гаргуулан Б.Б***** олгож, үлдсэн 2 268 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 991 төгрөгөөс 57 514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 12 477 төгрөгийг улсын орлогоос, мөн 12 417 төгрөгийг Б.Д******* тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б*****д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН