| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04600/И |
| Дугаар | 191/ШШ2025/06933 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/06933
2025 08 20 191/ШШ2025/06933
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байх, ******* ******* ******* ГХОХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин байх,******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 56,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.*******,
Хариуцагчийн төлөөлөгч: Ц.******* /Saiwang/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК нь******* ******* ХХК-тай 2017 оны 09 сарын 01 өдөр тоот, 2019 оны 07 сарын 08 өдөр 2019 тоот Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Mz-01 буюу зуны нэмэлт, Mz-02 буюу өвлийн нэмэлт, Mz/05 ус тусгаарлах нэмэлтийг нийлүүлж ажилласан болно.
Гэрээний дагуу нийт 18 тонн, 48.800.000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд энэ хугацаанд 37,500,000 сая төгрөгний төлбөрийг хариуцагчийн зүгээс төлж барагдуулаагүй байгаа болно. Үлдэгдэл төлбөрөө өгөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч компанийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна.
Гэрээний хугацаанд талууд
2017 оны 11 сарын 09 өдөр 48,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг
2018 оны 11 дугаар 30 өдөр 37,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг
2021 оны 10 сарын 19 өдөр 37,800,000 сая төгрөгний үлдэгдэлтэй болохыг тус тус баталгаажуулж тооцоо нийлсэн болно.
Иймд нь Нэгүн ******* ХХК-иас Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 37.800.000/ гучин долоон сая найман зуун мянган / төгрөг түүний алданги болох 18.750.000/ арван найман сай долоон зуун тавь /нийт 56.550.000/ тавин зургаа сая таван зуун тавин мянган / төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2.Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлага 56,550,000 төгрөгөөс 9,375,000 төгрөгийг багасгаж, хариуцагч нь үлдэх 47,175,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ГХОХХК нь хариуцагч Нэгүн ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 56,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 56,550,000 төгрөгийн 9,375,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 47,175,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрсэн талаар тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.
Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсоны дараа зохигч шүүхэд эвлэрлийн гэрээ ирүүлж, эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ГХОХХК/түүний төлөөлөгч Х./ нь нэхэмжлэлийн шаардлага 56,550,000 төгрөгийн 9,375,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Нэгүн ******* ХХК/түүний төлөөлөгч Ц.*******/Saiwang/ нь үлдэх 47,175,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 220,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА