2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/07002

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 25 191/ШШ2025/07002

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК / тоотод оршин байх, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч 1:  тоотод оршин суух, эрэгтэй, РД: *******, ******* овогт *******ын *******,

 

Хариуцагч 2 :  тоотод оршин суух, эрэгтэй, РД: *******, ******* овогт гийн нарт холбогдох,

 

1. Хамтран ажиллах гэрээний үүрэгт талбайн өмчлөгчөөр тогтоож, бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах, алдангид 186,029,754.5 төгрөгийг хариуцагч нараас хувааж гаргуулах, 5 давхарын 351,45 м.кв талбайн гадаргууг тэгшилгээ хийж, баруун харсан 5 ширхэг цонх болон цонхны давцанг стандартад нийлүүлэн дахин хийхийг хариуцагч нарт даалгах тухай үндсэн,

2. Хариуцагч нарын Хамтран ажиллах гэрээний дагуу ******* ******* ХХК-ийн тухайн барилгад оруулсан хөрөнгө нь 217,761,974 төгрөг болохыг тогтоолгох, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дугаар зүйлд заасан заалт мөн өдрийн Гэрээ нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай

3.Хариуцагч Д.гийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 173,665,988 төгрөг, зориулалтын бус зүйлд зарцуулсан 156,952,254 төгрөг нийт 330,618,242 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Г., Г.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.

Хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Хариуцагчийн өмгөөлөгч М.

Гэрч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч ******* ******* ХХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: "******* " ХХК нь 2016 оны 05 дугаар сард иргэн Ц.*******, Д. нартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулан иргэн Ц.*******ийн өмчлөлийн талбай бүхий зоорийн давхарыг оруулан 7 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгыг барьж, ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулсан.

Талууд тус барилгыг ашиглалтанд ороход тус барилгаас тус бүр хоёр давхарыг бүхэлд нь өмчлөн авах талаар болон өмчлөлийн талбай, гэрээнд оролцогч талуудын эрх үүргийг тодорхой зохицуулсан. 2016 оны намар каракасаа барьж дуусгаад гэрээний талууд хамтын шийдвэр гаргаж "гадна фасадны шил, дүүргэлтийн блок болон бусад материалыг судалж өвөл үнэ хямд байх үед нь захиалж авч бэлтгэсний дараагаар 2017 оны хавар ажлаа үргэлжлүүлэн барилгаа барьж дуусгах" тохиролцоонд хүрч барилгын ажлыг түр зогсоон тус тусдаа барилгын материал болон бусад шийдлүүдийг судалж ажиллаж байсан.

******* Компанийн хувьд барилгын гадна шилэн фасад хийдэг компаниудтай уулзан судалгаа хийсний үндсэн дээр үнэ болон чанарын хувьд хамгийн боломжтой хувилбар санал болгосон компанийг сонгон гадна шилэн фасадны 5 төрлийн хийц, загварын зураг төсөл гаргуулан , ******* нарт танилцуулж зөвшилцсөний эцэст 3-р хувилбар дээр 100% санал нэгдэн ХХК-тай барилгын шилэн фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаа төлж гэрээ байгуулсан.

Гэтэл гэнэт Ц.*******ийн зан нь хувирч, элдэв ааш авир гарган, тохиролцсоноосоо буцсан ба 2017 оны 2 сараас манай компанийг гэрээнээс гаргах тухай мэдэгдсэн. Энэ үеэс зангаа бүрэн хувиргаж бэлэн болсон каракас дээр өөрөө илүү ашиг хүртэхээр нарийн тооцоо гаргаж, манай компанийг гэрээнээс гаргахаар улайрах болсон тул 2017 оны 05 сарын 10-ны өдөр анхны байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-нээс гарч, тухайн үед барилгад оруулаад байсан мөнгөн хөрөнгийн дүнг тулгаж, сууриас нь эхлэн барьсан барилгын каракасаа Ц.*******, Д. нарт хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээн дээр тусгасан байсан 1 болон 5-р давхарыг бүхлээр нь өмчлөх байсан эрхийнхээ зарим хэсгээс татгалзаж буюу 1-р давхарыг Ц.*******, Д. нарт өгч, тухайн үед бэлнээр оруулсан мөнгөн хөрөнгө дээр барилгын шилэн фасадны шил, рам төмрийг барилгын талбай дээр буулган хүлээлгэн өгөх хүртэлх зардлын төлбөрийг оруулаад 372.059.509 төгрөгт 5-р давхарыг бүхэлд нь (дотор засалгүй хар хана нөхцлөөр) өмчлөх, худалдан авах гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш "******* " ХХК нь Захиалагчийн статустай болсон. 2017 оны 05-р сарын 20-ны өдөр гадна шилэн фасадны шил, хөнгөн цагаан рам төмөр болон бусад дагалдах материалуудыг барилгын гадна талбайд буулгаж Ц.*******, Д. нарт хүлээлгэн өгсөн. 2017 оны 12-р сарын 28-нд Ц.*******, Д. нарт "Шилэн фасадны ажлыг хүлээлцсэн акт"-аар хүлээлгэн өгч гарын үсэг зурж баталгаажуулснаар "******* " ХХК-нь 2017 оны 5-р сарын 10-ны өдөр Ц.*******, Д. нартай байгуулсан "Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай" гэрээний 5-д заасан үүргээ бүрэн биелүүлж тус барилгын 351.45м2 талбай бүхий 5-р давхарыг бүхлээр нь өмчлөх эрхээ баталгаажуулсан.

Харин Ц.******* нь барилгыг 2017 оны 09-р сарын 30-ны өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгч, "******* " ХХК-д 2017 оны 11-р сарын 15-ны дотор талбай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримтыг хүлээлгэн өгсөн байх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэлгүй, бүр сүүлдээ бидэнд тухайн талбайг өгөхгүй хэмээн цааргалж бултаж зугтах болсон. Бид удаа дараа албан тоот илгээж, утсаар холбогдож ярих гэж оролдсон боловч ганц ч удаа хариу ирүүлээгүй. Утасны дуудлагыг хариулдаггүй, гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж манай компанийн өмчлөх эрхийг зөрчиж биднээс зугтах болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаар байгууллагын зүгээс хөрөнгө оруулалт татаж, барилгын дотоод заслыг хийж гүйцэтгэх улмаар зарим хэсгийг түрээслэх, худалдан борлуулах замаар барилгыг барихын тулд хаан банкнаас авсан байсан зээл болон бусад өр зээлээ яаралтай төлж барагдуулах ёстой байсан боловч бидний боломжийг хааж санхүү мөнгөний ихээхэн хүндрэл бэрхшээлд оруулсан.

"******* " ХХК нь оффис үйлчилгээний барилгад хамаарах 372.059.509 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан бөгөөд энэ тухай 2017 оны 05-р сарын 10-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2017 оны 12-р сарын 29-ний өдрийн Ажил хүлээлцсэн актуудаар тус тус бүрэн баталгаажсан болно.

Иймд Гэрээний 4.3-т заасан үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул 9 сар 14 хоног буюу 273 хоногийг алданги 507.861.081 төгрөг (1 өдрийн алданги 1.860.297) болж байна. Хуульд алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тухай заасан байх тул 186.029.754,5 (нэг зуун наян зургаан сая хорин есөн мянга долоон зуун тавин дөрөв аравны тав) төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна.

Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч нар нь биет байдлын доголдолгүй буюу тоо, хэмжээ, чанарын шаардлага хангасан эд хөрөнгийг захиалагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэвч хариуцагч нарын зүгээс одоогийн байдлаар 351,45 м.кв талбайн шалны гадаргуу нь тэгш бус байгаагаас ашиглах боломжгүй. Мөн хаалга огт хийгдээгүй. Баруун тийш харсан вакум цонх гулзайсан (шаардлага хангахгүй), цонхны тавцан холбогдох стандартын шаардлага хангаагүй байна. Тиймээс энэхүү биет байдлын доголдлыг арилгуулах хүсэлтэй байна.

Хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгч компани нь дараах байдлаар алдагдал хүлээсэн. Тухайлбал: 2016 онд байгуулсан хамтран ажиллах гэрээ байгуулах үед хөрөнгө оруулах зорилгоор Хаан банкнаас хөрөнгө оруулалтын зээл авсан байсан. Хэрвээ хариуцагч нар нь цаг хугацаандаа үүргээ гүйцэтгэж, нэхэмжлэгч талд өмчлөх ёстой эд хөрөнгийг маань өгсөн бол бид зээлээ хааж өнөөг хүртэл төлсөөр буй хүүгийн төлбөр төлөхгүй байх бүрэн боломжтой байсан. Асуудал одоог хүртэл шийдвэрлэгдэлгүй хариуцагч талаас шалтгаалан хойшлох бүх хугацаа (2017 оны 09-р сарын 30 наас хойш)-нд бид зээлийн хүүг төлж хохирч байна гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ...Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч нар нь биет байдлын доголдолгүй буюу тоо, хэмжээ, чанарын шаардлага хангасан эд хөрөнгийг захиалагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй. Тиймээс энэхүү биет байдлын доголдлыг арилгуулах, шаардлага хангасан байхаар дахин хийхийг даалгаж өнө үү.

Иймд Хамтран ажиллах гэрээний үүрэгт  талбайн өмчлөгчөөр тогтоож, бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах, алдангид 186,029,754.5 төгрөгийг хариуцагч нараас хувааж гаргуулах, 5 давхарын 351,45 м.кв талбайн гадаргууг тэгшилгээ хийж, баруун харсан 5 ширхэг цонх болон цонхны давцанг стандартад нийлүүлэн дахин хийхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

1.3. Хариуцагч Д.Сумъяхүүгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудад гаргасан хариу тайлбартаа:

1.3.1 Хариуцагч Д. нь нэхэмжлэгч "******* " ХХК-нд холбогдуулан 156 952 254 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч Д. нь сөрөг нэхэмжлэлдээ "...2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 2.3-т заасны дагуу О.ийн нэр дээрх ХААН банкны тоот дансанд 220 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн..." гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Тус дансанд нэхэмжлэгч "******* " ХХК-ийн захирал О. нь өөрийн оруулж буй хөрөнгө оруулалтын зарим хэсгийг эхнэр Б.гийн нэрээр, зарим хэсгийг мөн эхнэр Б.гаар дамжуулан хариуцагч Д.гийн нэрээр хийлгэж байсан бөгөөд тус дансанд орсон 2016.05.10-ны өдрийн 26 000 000 төгрөг, 2016.05.12-ны өдрийн 50 000 000 төгрөг, 2016.05.16-ны өдрийн 16 000 000 төгрөг, 2016.05.17-ны өдрийн 20 000 000 төгрөг зэрэг нь бүгд "******* " ХХК- ийн хөрөнгө оруулалт юм.

Дээрх мөнгөнүүдийг О.ийн нэр дээрх ХААН банкны тоот дансанд тушаасан орлогын мэдүүлэг дээрх Д. гэсэн гарын үсэг Б.гийн бичгийн хэв болно. Дээрх хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь О.ийн өөрийн эзэмшдэг ХААН банкны тоот дансны хуулгаар харагддаг болно. Түүнчлэн энэ талаар буюу бие биенийхээ оруулсан хөрөнгийн хэмжээг талууд хэн аль нь тодорхой мэддэг байсан бөгөөд үүний улмаас талууд оруулсан хөрөнгийнхөө талаар хэд хэдэн удаа тооцоо нийлж, акт үйлдэж, гэрээ байгуулан баталгаажуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Хариуцагч Д. нь"...нэхэмжлэгч О.ийг өөрийн оруулсан хөрөнгөөс 156 952 254 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан..." гэж тус мөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Гэтэл дээр дурдсан Д.гийн бодитоор оруулсан хөрөнгө нь 220 сая битгий хэл одоо нэхээд буй 156 сая төгрөгтөө ч хүрэхгүй байж ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

О.ийн нэр дээрх ХААН банкны тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 350 544 664 төгрөгийн орлого буюу хөрөнгө оруулалт төвлөрсөн. Зориулалтын бусаар зарцуулсан гэх 156 952 254 төгрөгөөс тодорхой хэсгийг буюу сөрөг нэхэмжлэлийн жагсаалтын 3 дугаарт авагдсан 20 000 000 төгрөг нь " " ХХК-д бетон зуурмагны үнэд, 18 дугаарт авагдсан 13 946 250 төгрөгийг " " ХХК-д барилга угсралтын ажлын урьдчилгаанд ...гэх мэтчилэн зориулалтын дагуу зарцуулсан /баримтаар нотлогддог/.

Харин баримтаар нотлогдохгүй буюу тодорхой хэмжээний мөнгийг О. нь тухайн үед өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан хэдий ч тухай бүрд нь барилгын хөрөнгө оруулалтандаа өөрөөсөө нөхөж гаргаад явж байсан. Энэ нь тус дансанд нийт төвлөрсөн 350,544,664 төгрөгийг хэзээ, хаана, ямар зориулалтаар зарцуулсан талаарх анхан шатны санхүүгийн баримтаар хангалттай нотлогдоно... ************** ХХК-ийн захирал О.ийн дансны хуулга нь гараад ирэхэд, О. өөрийнхөө эхнэр болох гийн данс руу шилжүүлсэн гүйлгээнүүд харагддаг. Үүнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр эх үүсвэрийг О.ийн эхнэрийн данснаас орж ирсэн байна. Тус мөнгө нь ************** ХХК-аас оруулсан хөрөнгө оруулалт мөн байна гэж тогтоосон байдаг. Гэтэл зөвхөн О.ийн дансыг хараад 100,000,000 төгрөгийг манай хөрөнгө оруулалтаас хасуулсан байна гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, тус мөнгийг ************** ХХК хууль бусаар захиран зарцуулсан гэж тайлбарлаж байгаа. Хөрөнгөө төвлөрүүлсэн данс нь О.ийн өөрийнх нь хувийн данс байсан. Тийм болохоор амьдрал ахуйдаа хэрэглэдэг данс нь юм. Үүний дагуу тодорхой хэмжээний мөнгийг гадагш нь хэрэглэснээс бүхэлд нь хэрэглээгүй. Мөн зарцуулсан мөнгөө буцаагаад бэлэн мөнгөөр нөхсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр авагдсан байгаа. Иймд, хууль бусаар захиран зарцуулсан гэдэг нь үндэслэлгүй юм.

1.3.2 Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 173,000,000 төгрөг шаардаж байгаагийн хувьд хамтран ажиллах гэрээнээс гарахдаа гэрээг дүгнэхдээ тухайн мөнгөний асуудлыг яриагүй. Хамтран ажиллах гэрээнээс гарахдаа талуудын хоорондох төлбөр тооцооны асуудлыг бүгдийг нь ярих ёстой биз дээ. Хуулиараа хариуцах дээрээ тулбал гурвуулаа л хариуцах ёстой юм. Гэрээгээр А, Б хоёр тал буюу Д., ******* хариуцна гэсэн боловч хуулиас давсан юм гэж байхгүй. Гэтэл тус мөнгийг хариуцах үндэслэл байхгүй. Тухайн үед тооцоо нийлээд хэн аль нь хохирол байхгүй гэж гэрээнээс ************** ХХК-ийг гаргасан. Гэрээнээс гарсны дараа үнийн өсөлтөөс хамаарч хохирлыг ************** ХХК хариуцах ёсгүй. Хариуцах ёстой гэж үзэж байгаа бол гэрээг дүгнэхдээ хохирлын асуудал яригдаж болох байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

1.4. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын шүүхэд хамтран гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

1.4.1 Хамтран ажиллах гэрээнээс гарсан талд ногдох хувийг тогтоолгох шаардлагын тухайд: ..."******* " ХХК болон иргэн Ц.*******, Д. нарын хооронд 2016.05.05-ны өдөр Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу "Хамтран ажиллах гэрээ" байгуулагдсан. Гэвч "******* " ХХК нь гэрээний талууд болох Ц.*******, Д. нарын шахалт, дарамтаас шалтгаалан тэдгээртэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017.05.10-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ"-нээс гарсан болно. "******* " ХХК нь Хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 372.059.509 төгрөгийн санхүүжилт хийснийг 2017.05.10-ны өдөр талууд тооцоо нийлж акт үйлдэж баталгаажуулсан. Мөн барилгын ажилтай холбоотой бичиг баримтууд, зураг төслийг акт үйлдэн 2017.05.11-ний өдөр Ц.*******, Д. нарт хүлээлгэн өгсөн байдаг.

Ийнхүү гэрээнээс гарахдаа нэхэмжлэгч "******* " ХХК-ийн зүгээс нийт 372.059.509 төгрөгийн санхүүжилт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч, тухайн санхүүжилтийн мөнгийг буцаан өгөхгүйгээр барилгын 5 давхрыг бүхэлд нь уг санхүүжилтэд тооцон "******* " ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож Иргэний хуулийн 189 дүүгээр зүйлд 189.1.-д "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй." гэж зааснаар Хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбараас харахад "******* " ХХК-ийн зүгээс нийт 241.685.479 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухайд маргадаггүй, харин "******* " ХХК болон "" ХХК-иудын хооронд 2016.12.30-ны өдөр байгуулагдсан "Шилэн фасад угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ"-ний үлдэгдэл төлбөр болох 130.374.030 төгрөгийг төлөөгүй дээр маргадаг.

Гэтэл "******* " ХХК нь 130 374 030 төгрөгийг "" ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний 3.2.-ын нэгдүгээр хэсэгт "...бартерт автомашины үнэ 70.000.000 төгрөгийг тооцож төлнө..." гэж заасны дагуу арлын дугаартай маркийн автомашиныг тус тоот гэрээний хавсралтаар хүлээлгэн өгсөн. Энэ дүнг ч мөн адил талууд хүлээн зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

Үлдэгдэл төлбөр болох 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажсан 60 347 030 төгрөгийг "******* " ХХК нь "" ХХК-д шилжүүлэн өгч гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн бөгөөд үүний дагуу" " ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ц.*******тай ажил гүйцэтгэсэн акт үйлдэж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээний дагуу ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн, гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн талаар тодорхойлолт хийж өгсөн болно.

"" ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцооны талаар "******* " ХХК болон Ц.*******, Д. нарт холбогдуулан ямар нэгэн маргаан гаргаагүй, гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгэж хариуцагчтай ажил хүлээлцсэн акт үйлдэж, төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн талаар албан бичиг ирүүлсэн байхад хариуцагч нар нь дээрх гэрээний төлбөр тооцоотой холбоотой тодорхой асуудал дээр маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

1.4.2 Талуудын хооронд 2017.05.10-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: "******* " ХХК 2016.05.05-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарснаар тухайн гэрээний 4 дүгээр зүйлд заасан "Удирдлагын бүтэц, эрх үүрэг" нь бүхэлдээ Ц.*******, Д. нарт шилжсэн.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээг байгуулсанд тооцохоор заажээ. Түүнчлэн мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй." гэж заасан бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчмын агуулга нь хүн бүр гэрээ байгуулах эсэхээ чөлөөтэй шийдэх ба гэрээ байгуулах тал болон гэрээний агуулгыг өөрөө тодорхойлох эрхтэй. Үүний үндсэн дээр талууд 2017.05.10-ны өдөр "Гэрээ" байгуулсан нь хууль зөрчөөгүй.

Хариуцагч Ц.*******, Д. нар нь 2017.05.10-ны өдрийн "Гэрээ"- г Барилга захиалагчийн дүрмийн 2.3., Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1., 18.2., 10 дугаар зүйлийн 10.1.3.-т заасныг тус тус зөрчсөн гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д "Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ.",18.2.-т "Энэ хуулийн /10.1.2.-т бага төвөгшилтэй барилга байгууламж заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ." гэж, Барилга захиалагчийн дүрмийн 2.2.-т "Барилга байгууламжийг өөрийн санхүүжилтээр барьж байгаа иргэн, хуулийн этгээд нь гэрээний үндсэн дээр мэргэжлийн хүн, хуулийн этгээдээр барилга захиалгын ажлыг гүйцэтгүүлж болно." гэж заасан бөгөөд Ц.*******, Д. нар нь 2016.05.05-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйд заасан "Удирдлагын бүтэц, эрх үүрэг"-ийн хүрээнд өөрсдөө бус хууль, дүрэмд заасан эрх бүхий зөвшөөрөлтэй мэргэжлийн хүн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн нь дээрх хууль, дүрмийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн дээрх хууль дүрмийг зөрөөгүйн улмаас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2010/100 тоот "Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт" гарч тус барилгыг ашиглалтанд оруулсан гэж үзэж байгаа. Иймд хариуцагчЦ. *******, Д. нарын "******* " ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

1.5 Нэхэмжлэгч "******* " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарын хамтран гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын талаар/2025.08.04-ны өдөр өөрчилсөн/ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нарын зүгээс гурван үндсэн шаардлага гаргасан байдаг. Эхний шаардлагын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 217,761,974 төгрөгийг ************** ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулсан болохыг тогтоох гэсэн шаардлага гаргаж байгаа. Тийм болохоор дээрх мөнгөн дүнгээр ************** ХХК хөрөнгө оруулсан гэдэг дээр хариуцагч тал маргахгүй гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, ************** ХХК-ийн зүгээс оруулсан 372,059,509 төгрөгийг хариуцагч нар өөрөө гаргасан гэж тайлбарлаад байгаа. Тооцооллыг ************** ХХК-ийн зүгээс өөрөө гаргасан зүйл байхгүй. Талууд өөрсдөө тооцоо нийлж, аль аль тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан. Ямар ч хууран мэхэлсэн, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй.

Хөрөнгө оруулалтын мөнгөө О. өөрөө хувь дансанд авч, талуудад танилцуулаагүй гэж тайлбарлаж байна. 2016 оны 05 сарын 05-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 3.1-т Талууд хамтран ажиллах гэрээний данстай танилцаж, үүнд хяналт тавих эрхтэй. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад шалгуулах... гэж заасан байгаа. Тус эрхээ хариуцагч нар эдлээгүй. ************** ХХК-ийн захирал О.ид дундын данстай танилцъя гэж хандаж байсан нэг ч баримт байхгүй. Шаардлагатай гэвэл ын байгууллагаар шалгуулах эрх нь ч байгаа. Тус эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй байж одоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа нь үндэслэлгүй байна.

************** ХХК 217,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болохыг тогтоолгосноор 217,000,000 төгрөгийг ************** ХХК-д өгөх гээд байгаа юм уу, эсхүл тус мөнгөн дүнд нь тааруулж талбай өгөх гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа. Үүнийг тогтоолгосноор эрх зүйн ямар харилцааг яаж зохицуулах гэж байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, эрх зүйн ямар ч үр дагавар байхгүй. Иймд, сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлага нь тодорхойгүй байна. ************** ХХК 372,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар Иргэний хуулийн 61.1 буюу хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж байгаа юм. Гэтэл Иргэний хуулийн 61.1-ийг тайлбарлахдаа хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцохдоо хэлцлээс үлдэх хэсэг нь дангаараа бие даан оршин тогтож чадахуйц хэлцэл гэрээ байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь тус шаардлагад нийцэж байж хүчин төгөлдөр бус болно. Гэтэл хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 2 дахь зүйл нь гэрээний гол нөхцөл юм. Гэрээний гол нөхцөл байхгүй бол үлдэх гэрээний үлдэх хэсэг нь өөрөө дангаараа бие даан байж чадах эсэх нь хууль зүйн боломжгүй юм. Хамтран ажиллах гэрээнээс гарснаар ямар үр дагавар, үүсэх вэ гэдэг гэрээний гол нөхцөлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар ч хууль зүйн боломж үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гэрээний 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар 3 дахь заалтыг яах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Тус гэрээний 2 болон 3 дахь заалт нь хоорондоо холбоотой юм. Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 2 дахь заалтад гэрээнээс гарч байгаа тал гэрээний 3-д заасны дагуу талууд тус асуудалтай холбоотой тусдаа бие даасан гэрээ байгуулна гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хооронд зохих ёсоор гэрээ байгуулагдсан байна. Иймд, хариуцагч нарын зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.1 Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид шүүх, хуулийн байгууллагад хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тал хандаж эрхээ сэргээлгэдэг гэж ойлгодог. Гэтэл "******* " ХХК О. нь хамтран ажиллах нэрээр биднийг маш их хэмжээний алдагдал, өр төлбөрт оруулан, цаг хугацаа, эд хөрөнгө бүхий л зүйлээр маш их хохироосон.

Бодит байдал дээр нэхэмжлэгч гэх "******* " ХХК О. нь найз гэх нэрээр итгэл олж, хамтран ажиллах нэрээр увуулж цувуулан, машин тэрэг оролцуулан барин 200 гаран сая төгрөг гаргачхаад, хамтын ажиллагааг удирдах нэрээр ажлыг бүтэн 8 сараар зогсоож, хохирол төлбөрт унагачхаад, хариуцлагаас айхдаа өөрийн саналаар гэрээнээс гарчхаад, эцэст нь бүхэл бүтэн таван давхарыг буюу зах зээлийн үнэлгээгээр 800 орчим сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг өмчилж авна, нэмээд алдангид 186.029.754 төгрөг авна гэж шүүхдэх нь дэндүү ичгүүр сонжуургүй явдал юм.

Бидний эхлүүлсэн ажил болох Улаанбаатар хотын  талбайтай газар дээр 420 м.кв талбайг хамарсан зоорийн давхар бүхий 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, орчны тохижилтыг хийх ажил бол маш их хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил. Тухайн үед газрыг 800 сая төгрөгөөр үнэлж оруулахыг талууд зөвшөөрч, "******* " ХХК О., Д. нар тус бүр 1.200.000.000 төгрөгийг бэлнээр гаргана гэж тохиролцсон. Д.гийн хувьд талуудын санал нэгдсэн бараа материал, ажил үйлчилгээ бүрт өөрийн оруулах мөнгөн хөрөнгийг саадгүй шилжүүлж байсан. Харин О. нь бэлэн 800 сая төгрөг бэлэн байгаа гэж итгүүлэн бүх тооцоо төлөвлөгөөг гаргуулан ажлыг эхлүүлсэн ч гэрээний хугацаа дуусахад барилга баригдаад дуусах эцсийн хугацаа дуусахад зохиомлоор өсгөсөн дүнгээрээ 241.685,479 төгрөг л оруулсан байсан ба барилгын ажил карказаас өөр зүйлгүй байсан.

Хамтран ажиллах гэрээгээр барилгын ажлыг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор буюу 7 сарын хугацаанд барьж дуусгахаар 3-н талаасаа тооцоолон ажлаа эхлүүлсэн. Гэвч "******* " ХХК О. нь гэрээний 2.1-д заасны дагуу хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэхэд зориулж (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргах үүргээ цаг тухайд нь бүрэн биелүүлээгүй. "******* " ХХК 10. нь 1.200.000.000 төгрөгийг гаргах санхүүгийн ямар ч нөөц бололцоогүй атлаа хамтран ажиллах гэрээнд орсон, бага мөнгө оруулан бусдыг мөлжих замаар хөрөнгөө өсгөх зорилготой гэрээнд орсон гэдэг нь туйлын тодорхой болсон. 1.200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ, 800 сая төгрөг нь бэлэн байна, шууд ажлаа эхлүүлнэ гэж гэрээ байгуулсан хэр нь банкнаас сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байгаагаас харлаа.

Ажил эхэлснээс хойш удирдлагыг хэрэгжүүлэх нэрийн дор бараа материал, ажил үйлчилгээний үнийн зөрүү болон хөрөнгө машиныг өндөр үнээр шахах, хийгээгүй ажлууд дээр цалин хөлс төлсөн гэх, бага үнээр, бага зардлаар хийгдэх боломжуудыг хүлээн авахгүй атал өндөр зардалтай ажлыг хийнэ гэж улайрах гэх мэтээр өөрийн оруулсан хөрөнгийг зохиомлоор өсгөх явуургүй арга хэрэглэж, ямар нэгэн байдлаар барилгын ажлыг саатуулах, хойшлуулах оролдлого удаа дараа гаргаж эхэлсэн.Хамгийн их итгэл эвдсэн зүйл бол О. нь хамтын үйл ажиллагааны явцад миний оруулсан хөрөнгө оруулалт болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжийн 358, 372 тоот хаягт байрлалтай газруудын эзэмших эрхийн гэрчилгээг Хамтран ажиллах гэрээний явцад удирдлагыг хэрэгжүүлж буй "******* *******" ХХК-ны нэр дээр шилжүүлэх ёстой юм байна гэж хууран мэхлэх гэж оролдсон. Энэ үйлдэл нь барилга барих хангалттай хөрөнгө мөнгөгүй байж бусдын өмч хөрөнгийг хамтран хөрөнгө оруулж барилга барих биш хамтрах нэрээр бусдыгаа мөлжиж, хөрөнгийг өөрийн болгох, завших гэсэн увайгүй байдлыг гаргасан. Энэ байдлаар цаашид үргэлжилвэл хамтын үйл ажиллагаа зорилгодоо хүрэх боломжгүй болох, талууд ихээхэн хэмжээний алдагдал, өр төлбөрт орох, барилгын ажилтай холбоотой зээл, бартер, ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдсан байсан бөгөөд хугацаа алдах тусам тэдэнд хүү, алданги, хариуцлагын асуудал улам нэмэгдэх тул нь тодорхой байсан тул арга буюу Ц.*******, Д. бид нар хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлсэн.

Гэрээнээс "******* *******" ХХК-ийг 2017 оны 5 дугаар сарын 10-нд гарахад түүний оруулсан хөрөнгийг 372,059,509 төгрөг гэж заасан боловч энэ хэмжээ маргаантай буюу бодит байдал дээр үүнээс бага юм. Учир нь "******* *******" ХХК- ийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээнээс гарах үед барилгын ажилд оруулсан хөрөнгийг 372,059,509 төгрөг гэж бичсэн нь түүний биелүүлээгүй байсан хэлцэл буюу барилгын гадна талын шилэн фасадын нийт үнэ 130.374.030 төгрөгийн ажлыг "******* *******" ХХК хариуцна гэсэн хийгдээгүй ажлын дүнг тухайн үед оруулсан дүн юм. Гэтэл "******* *******" ХХК-тай гэрээтэй барилгын шилэн фасадын ажлыг гүйцэтгэгч "" ХХК нь хийсэн ажлаа өнөөдрийг хүртэл албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, дулааны алдагдал ихтэй буюу чанарын доголдолтой хийгдсэн тул уг доголдлыг арилгахад их хэмжээний нэмэлт зардал гаргахаар байна.

"******* *******" ХХК-ийн захирал О.ийн хүссэний дагуу хамтын үйл ажиллагааг удирдах эрхийг Гэрээний 4.1-д "Хамтын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах эрхийг "А" тал болох "******* *******" ХХК-ийн захирал О. хэрэгжүүлнэ" гэж заасан. Тэрээр уг гэрээнээс гарах хүртэл удирдлагын эрх, үүргийг хэрэгжүүлсэн.

"******* *******" ХХК О. нь гэрээний 4.2-т заасан "... барилгын бараа материалыг бэлтгэх, татан авах, барилгыг барьж дуусгах... барилгын ажилд бүхэлд нь Захиалагч талыг төлөөлж хяналт тавих" зэрэг эрх, үүргээ биелүүлээгүйгээс барилга угсралтын ажил гэрээнд заасан хугацаанд дуусаагүйгээс дараа жил нь барилгын ажил үргэлжилж барилгын материалын болон ажиллах хүчний үнийн өсөлтөд бид маш их алдагдал хүлээсний "******* *******" ХХК О. хариуцах ёстой. Бид сөрөг нэхэмжлэлдээ хууль зүйн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон болноГэтэл улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа яагаад хойшилсон бэ гэхээр "******* *******" ХХК О.ийн хийж гүйцэтгэнэ гэсэн шилэн фасадны ажил хийгдээгүйгээс түүнээс улбаатай бүх ажлууд хойшилсон. Өөрийнхөө нэхэмжилсэн алдангийг няцаасан зүйлээ өөрөө нэхэмжлэлдээ бичсэн байна. Тодруулбал "******* *******" ХХК О.ийн хийж гүйцэтгэнэ гэсэн шилэн фасадны ажил 2017 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар дууслаа гэж бидэнд хэлсэн ба энэ талаар нэхэмжлэлдээ өөрөө бичжээ. өнөөг хүртэл албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байна.

2017 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар шилэн фасадны ажлаа дуусгаагүй байсан атлаа 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгч, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны дотор надад 5 дугаар давхарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгөх ёстой байсан, үүнээс улбаалан алданги нэхэж байна гэж ямар нүүрээрээ ийм зүйл бичсэнийг ойлгохгүй байна.

Иймд үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2 Хариуцагч Д., Ц.******* нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа/2025.08.04-ний өдөр сүүлийн байдлаар өөрчилсөн/: Энэхүү хэргийн хариуцагч нар нь тус шүүхэд өмнө нь Хамтран ажиллах гэрээнээс гарсан талд ногдох хувийг тогтоолгох, 2017.05.10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба гэрээ зөрчсөний хохиролд 173,665,988 төгрөг гаргуулахаар шаардлагаа ихэсгэсэн, мөн "******* " ХХК-ийн оруулсан хөрөнгө 55,955,000 төгрөг болохыг, "******* " ХХК-д ногдох хувийн мөнгөн дүн 55,955,000 төгрөг болохыг тус тус тогтоолгох, улмаар "******* *******" ХХК иргэн Ц.*******, Д. нарын хооронд байгуулсан 2017.05.10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болгон шаардлагаа багасгажээ.

Миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох болсон бөгөөд хуульд заасан эрхийн хүрээнд өмнө нь гаргаж байсан шаардлагуудын зарим хэсгээс татгалзаж, зарим хэсгийн шаардлагын үндэслэлийг өөрчилж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ц.*******, Д. нар нь "******* *******" ХХК-тай эд хөрөнгө болон Мөнгөн хөрөнгөө тэнцүү хэмжээгээр гарган үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, орчны тохижилт хийж, ашиг олох" зорилгоор 2016.05.05-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ" байгуулан, гэрээний 4.1-д зааснаар "******* *******" ХХК-ийн захирал О. хамтын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах болсон.

Гэрээнд зааснаар 7 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хамтын үйл ажиллагаа "******* *******" ХХК-ийн захирал О.ийн буруутай үйл ажиллагааны улмаас нэг жилийн хугацаа өнгөрөхөд карказаас өөр хийсэн ажилгүй байсан бөгөөд захирал О. нь мөнгө санхүүгийн асуудал хүнд байна, дахин нэг жил өнжүүлж ажлаа үргэлжлүүлье" гэсэн асуудал тавих болсон тул хариуцагч нар зөвшөөрөөгүй. Учир нь хугацаа алдах тусам бидний захиалагч нарт талбайгаа хугацаанд хүлээлгэн өгөх асуудал улам хүндэрч алдагдал өсөх нь тодорхой байсан тул хариуцагч нар хамтын үйл ажиллагаагаа зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай байсан.

Тухайн үед бидний тохиролцсоноор дундын данс нээж хөрөнгийг төвлөрүүлэх үүрэгтэй байсан захирал О. нь өөрийнхөө дансанд хөрөнгө оруулалтын мөнгийг төвлөрүүлж, энэхүү дансаа зөвхөн өөрөө ашиглаж байсан тул хариуцагч нар орлого, зарлагыг хянах боломжгүй байсны улмаас "******* *******" ХХК-ийн захирал О.ийн оруулсан хөрөнгийг тодорхойлох боломжгүй байсан болно.

Тэрээр хамтран ажиллах гэрээнээс гарахдаа хамтын үйл ажиллагааны явцад оруулсан хөрөнгөө 372,059,509 төгрөг гэж өөрөө тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх явцад бидний зүгээс болон шүүхийн журмаар гаргаж хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар "******* *******" ХХК-ийн захирал О. нь 372,059,509 төгрөгийг бодитоор оруулаагүй, биднийг хууран мэхэлж, бидний оруулсан мөнгөн хөрөнгийг хувьдаа авч зориулалтын бусаар зарцуулан мөнгөний зүсийг хувиргаж, өөрийн хөрөнгө оруулалтад тооцуулсан хууль бус үйлдэл нь тодорхой болсон.

Иймд шүүхийн журмаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2017.05.10- ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу "******* *******" ХХК-ийн тухайн барилгад оруулсан хөрөнгө нь 217,761,974 төгрөг болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлагыг гаргаж байна.

Түүнчлэн захирал О.ийг анхнаасаа тооцоон дээр будилаан хийснийг хариуцагч нар багцаалдаж байсан ч яг ийм дэндүү увайгүй үйлдлүүд хийсэн гэдгийг шүүхийн шатанд л мэдсэн байнаИйнхүү захирал О. нь хариуцагч нарыг хууран мэхэлснээр ирээдүйд баригдах  оффис, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн 5 дугаар давхрын 351.4 мкв талбайг бодитоор оруулаагүй 372,059,509 төгрөгт тооцож авахаар зөвшөөрүүлсэн байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй" гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу захирал О.ид мэхлэгдсэн Ц.*******, Д. нар нь шаардах эрхтэй байх тул 2017.05.10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа тодорхойлж байна.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" гэжээ. Тухайн тохиолдолд 2017.05.10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцсоноор уг гэрээний үлдэх хэсэг нь "******* *******" ХХК-ийн хамтран ажиллах гэрээнээс гарах зорилтыг хангаж чадахаар байх тул хэлцлийн бусад хэсэг нь хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.

Мөн өдрөө талууд барилга байгууламжийн 5 дугаар давхрын 351.4 мкв талбайг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээлсэн байх бөгөөд гэрээний агуулга, нөхцөлөөс харахад захиалгаар барилга бариулан өмчлөлд шилжүүлэх буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцааны шинжийг агуулсан байна. Гэвч энэхүү Гэрээ нь хүчин төгөлдөр бус болох Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтыг үндэслэн байгуулагдсан байх тул 2017.05.10-ны өдрийн "******* *******" ХХК, Ц.*******, Д. нарын хооронд байгуулагдсан Гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн 3 дахь шаардлагаа тодорхойлж байна.

Иймд хариуцагч нарын зүгээс:

1. "******* *******" ХХК-ийн тухайн барилгад оруулсан хөрөнгө нь 217,761,974 төгрөг болохыг тогтоолгох,

2. "******* *******" ХХК болон Ц.*******, Д. нарын хооронд байгуулагдсан 2017.05.10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 
​3. 2017.05.10-ны өдрийн "******* *******" ХХК, Ц.*******, Д. нарын хооронд байгуулагдсан Гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

 

2.3 Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: "******* *******" ХХК болон Д., Ц.******* нар нь 2016 оны 5 дугаар сарын 05-нд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулан ажилласан.

Хамтран ажиллах гэрээний 2.2-т "... Талууд өөрсдийн оруулах хөрөнгийн эх үүсвэрийг зөвхөн гэрээний зорилго зорилтыг биелүүлэхэд зарцуулах бөгөөд хамтран ажиллах үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр нэн даруй гаргаж, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ..." гэж заасан. Мөн гэрээний 2.3-т "... Гэрээний талууд хамтын үйл ажиллагааны санхүүжилт болох мөнгөн хөрөнгийг "А" тал болох "******* " ХХК-ийн захирал О.ийн нэр дээрх Хаан банкин дахь төгрөгийн тоот дансанд төвлөрүүлнэ. Хөрөнгө оруулалтын мөнгөн дүнг тооцохдоо дээрхи дансанд мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн дүгнэнэ" гэж заасан. Дээрх гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулагч Д. миний бие уг дансанд 220.0 гаруй сая төгрөгөө шилжүүлсэн. Харин нь өөрийн оруулах ёстой байсан хөрөнгийг оруулаагүй юм.

Гэтэл хариуцагч "******* " ХХК-ийн захирал О. нь Хамтран ажиллах гэрээнд "... хөрөнгө оруулалтыг барилгын ажилд захиран зарцуулах... үүргийг А тал болох "******* " ХХК хэрэгжүүлнэ... гэсэн заалтыг санаатайгаар гуйвуулан, хөрөнгө оруулагч Д. миний шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зориулалтын бус зүйлд буюу хувьдаа зарцуулж ашигласан нь иргэний хэрэг хянан шалгах явцад тодорхой болллоо. Тухайлбал, дээр дурдсан бидний төвлөрсөн данс болох тоот дансны хуулгаас тодорхой харагдаж байна. Үүнд:

1. 2016.05.20-нд ШД73021172 гээд бэлнээр 1..000 төгрөг зарцуулсан.

2. 2016.05.20-нд ШД73021172 гээд бэлнээр 39.789.813 төгрөг зарцуулсан.

3. 2016.05.24-нд ШД73021172 гээд бэлнээр 20.000.000 төгрөг зарцуулсан.

4. 2016.05.24-нд Бенз бензин гээд дугаараас мобайлаар 135.000 төгрөг шилжүүлсэн.

5. 2016.05.20-нд Sodoo xuuus гээд дугаараас мобайлаар 800.000 төгрөг шилжүүлсэн.

6. 2016.05.31-нд Astra villa гээд дугаараас мобайлаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн.

7. 2016.06.06-нд тоот дансруу "3-р сарын НДШ төлөлт" гээд 3.218.600 төгрөг шилжүүлсэн.

8. 2016.06.08-нд 5031788963 тоот дансруу "Police Xuyagaad" гээд 2.900.000 төгрөг шилжүүлсэн.

9. 2016.06.16-нд Гомбоод тусламж гээд дугаараас мобайлаар 75.000 төгрөг шилжүүлсэн.

10. 2016.06.18-нд Дотоод зээл гээд тоот дансруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн.

11. 2016.06.20-нд Үндсэн орд гээд пос машинд 18.320 төгрөг уншуулсан.

12. 2016.06.20-нд Үндсэн орд гээд пос машинд 3.600 төгрөг уншуулсан.

13. 2016.06.23-нд " ХХК галч Н.д хохирол төлбөр" гээд 6.000.000 төгрөг шилжүүлсэн.

14. 2016.07.08-нд Ѕ5 гээд дугаараас мобайлаар 200.000 төгрөг шилжүүлсэн.

15. 2016.07.09-нд everyday mо гээд пос машинд 2.150 төгрөг уншуулсан. 16. 2016.07.18-нд ХХЗ ЭЗ гээд тоот дансруу 49.800 төгрөг шилжүүлсэн.

17. 2016.09.02-нд Н2 дүүжин тяг гээд тоот дансруу 700.000 төгрөг шилжүүлсэн.

18. 2016.06.30-нд ШД73021172 гээд бэлнээр 13.946.250 төгрөг зарцуулсан.

19. 2016.09.03-нд ШД73021172 гээд бэлнээр 2.700.000 төгрөг зарцуулсан.

20. 2016.10.08-нд Улаанбаатар банкны АТМ-ээс 50. төгрөг авсан.

21. 2016.10.10 Пасспорт сунгалт гээд дугаараас мобайлаар 13.000 төгрөг шилжүүлсэн.

22. 2016.10.10-нд CD гээд дугаараас мобайлаар 10.000 төгрөг шилжүүлсэн.

23. 2016.12.02-нд ШД73021172 гээд бэлнээр 60.000.000 төгрөг зарцуулсан.

24. 2017.01.16-нд MINI НҮ гээд пос машинд 7.850 төгрөг уншуулсан.

25. 2017.01.16-нд MINI НҮ гээд пос машинд 7.371 төгрөг уншуулсан.

26. 2017.01.16-нд Street P пос машинд 82.000 төгрөг уншуулсан.

27. 2017.01.17-нд Зээл дутуу төлөв Х/алба гээд тоот дансруу 743.000 төгрөг шилжүүлсэн.

Ингээд хөрөнгө оруулагч Д. миний шилжүүлсэн хөрөнгө оруулалтаас нийт 156.952.254 төгрөгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан нь дансны хуулгаар нотлогдож байгаа тул ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Энэхүү сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт нэг мөр шийдвэрлүүлэх нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хэргийг тал бүрээс нь үнэн бодитоор хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хөрөнгө оруулагч Д. миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

 

2.4. Хариуцагч Д. нь сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ...Хамтран ажиллах гэрээний 4.1-д зааснаар "А" тал буюу "******* *******" ХХК нь хамтын үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх, 2.1-д заасны дагуу хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэхэд зориулж 1.200.000.000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргах, 2.2-т "талууд өөрийн оруулах хөрөнгийн эх үүсвэрийг гэрээний зорилго зорилтыг биелүүлэхэд гаргах бөгөөд хамтран ажиллах ажиллагаанд саад учруулахгүйгээр нэн даруй гаргаж, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ" 4.2-т заасан "... барилгын бараа материалыг бэлтгэх, татан авах, барилгыг барьж дуусгах... барилгын ажилд бүхэлд нь Захиалагч талыг төлөөлж хяналт тавих" үүргийг тус тус хүлээсэн боловч эдгээр үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

..."******* *******" ХХК гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд ашиглалтанд оруулах байсан барилга нэг жил өнжиж 2017 онд баригдсан. Үүний улмаас барилгын материал, ажиллах хүчний үнийн өсөлт болон талбайн борлуулалтын үнийн бууралт зэргээс шалтгаалан Д. миний бие 347.665.988 төгрөгийн хохирол хүлээсэн.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан ба талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 5.5-д "... В тал болох Ц.*******т ашиг алдагдлын асуудлыг хариуцуулахгүй болохыг талууд бүрэн хүлээн зөвшөөрсөн болно", "5.8-д "хамтран ажиллах явцад үүсэх бүхий л ашиг, алдагдлын асуудлыг А, Б талууд тэнцүү хэмжээгээр хариуцна" гэсэн заалтуудыг үндэслэн дээрхи 347.665.988 төгрөгийн хохирлыг А та болох "******* *******" ХХК, Б тал болох Д. бид хамтын үйл ажиллагаанд оруулсан хувь хэмжээнд хувь тэнцүүлэн хариуцах ёстой. Гэтэл энэ бүх алдагдал, хохирлыг Б тал болох Д. миний бие хүлээсэн.

Иймд "******* *******" ХХК-ны хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамжинд хувь тэнцүүлэн тооцоход 173.665.988 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Энэхүү хохирлын тооцоог гаргахдаа Мэргэшсэн төсөвчинд хандсан бөгөөд 420 м.кв талбайг хамарсан зоорийн давхар бүхий 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг угсралтын ажил орохгүйгээр 2016 онд гүйцэтгэх ажлын төсөв, 420 м.кв талбайг хамарсан зоорийн давхар бүхий 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг угсралтын ажил орохгүйгээр 2017 онд гүйцэтгэх ажлын төсөв гаргуулж хохирлын тооцоог гаргуулсан болно. Иймд "******* *******" ХХК-иас гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 173,665,988 төгрөгийг Д. надад гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчийн мэтгэлцэх, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, хязгаар:

 

5.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д., Ц.******* нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, дор дурдсан шаардлагын хүрээнд мэтгэлцсэн. Үүнд:

 

5.1 Хамтран ажиллах гэрээний үүрэгт  талбай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах,

 

5.2 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнд тохиролцсоны дагуу алдангид 186,029,754.5 төгрөгийг хариуцагч нараас хувааж гаргуулах,

 

5.3 Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох барилгын 5 давхарын 351,45 м.кв талбайн гадаргууг тэгшилгээ хийж, баруун харсан 5 ширхэг цонх болон цонхны давцанг стандартад нийлүүлэн дахин хийхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг тус тус гаргасан.

 

6. Хариуцагч Д., Ц.******* нар нь хамтран сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хамгийн сүүлд буюу 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд өөрчилж, уг шаардлагын хүрээнд мэтгэлцсэн. Үүнд:

 

6.1 Хариуцагч нарын Хамтран ажиллах гэрээний дагуу ******* ******* ХХК-ийн тухайн барилгад оруулсан хөрөнгө нь 217,761,974 төгрөг болохыг тогтоолгох,

 

6.2 Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дугаар зүйлд заасан заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

 

6.3 Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээ нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,

 

7. Хариуцагч Д. нь дангаар нэхэмжлэгчид холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

 

7.1 Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 173,665,988 төгрөг,

 

7.2 Хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулсан мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан 156,952,254 төгрөгийг тус тус гаргуулах тухай

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

8.1 Нэхэмжлэгч ******* ******* ХХК/А тал/, хариуцагч Д./Б тал/, Ц.*******/В тал/ нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар маргаангүй. /1хх-ийн 13-15-р тал/

 

8.1.1 Хамтран ажиллах гэрээ-ний НЭГ-т хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, хугацааг заасан байна. Үүнд:

 

Энэхүү гэрээний зорилго нь талууд эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөөр хамтран нийлж  талбайг хамарсан зоорийн давхар бүхий 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, орчны тохижилтыг хийхтэй холбоотой хамтран ажиллах, Хамтран ажиллах гэрээний нийт үнийн дүнг 3,200,000,000/гурван тэрбум хоёр зуун сая/ төгрөг хэмээн тооцож талууд тохиролцсон болно..., Гэрээний хугацаа нь гэрээг байгуулсан үеэс эхлэн энэхүү гэрээний 1.1-д заасан зорилгыг биелүүлж дуусах хүртэл хугацаанд үргэлжилнэ. Барилгын ажлыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эхэлж 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор барьж дуусган хүлээлгэж өгөх-өөр тус тус талууд тохиролцжээ.

 

8.1.2 Хамтын үйл ажиллагааны санхүүжилтийн хувьд А тал буюу ******* ******* ХХК нь 1,200,000,000 төгрөг, Б тал буюу Д. нь 1,200,000,000 төгрөгийг тус тус мөнгөн хэлбэрээр гаргах, В тал буюу Ц.******* нь өөрийн өмчлөлийн  хэмжээ бүхий газар, мөн өөрийн өмчлөлийн  тоот хаягт байрлах,  нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн  дугаартай, 421 м.кв газрыг биет байдлаар хөрөнгө оруулалт болгож гаргах үүргийг тус тус хүлээж, харилцан тохиролцсон байна.

 

Ц.*******ийн хамтын үйл ажиллагаанд зориулан гаргасан үл хөдлөх хөрөнгийг талууд 800,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд түүний хамтран ажиллах гэрээнд оролцох хэлбэрийг өөрийн өмчлөлийн газрыг хөрөнгө оруулахаас өөр үүрэг хүлээхгүй гэж тус тус тохиролцжээ.

 

8.1.3 Хамтран ажиллах гэрээний 2.3-т зааснаар талууд хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийг А тал болох ******* ******* ХХК-ийн захирал О.ийн эзэмшлийн Хаанбанк дахь тоот данданд төвлөрүүлэх зэргээр гол нөхцөлүүдийг харилцан тохиролцсон байна.

 

8.1.4 Хамтран ажиллах гэрээнд В тал буюу Ц.******* нь өөрийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн  дугаартай  м.кв хэмжээ бүхий газар, мөн өөрийн өмчлөлийн  тоот хаягт байрлах,  нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн 2203000467 дугаартай, 421 м.кв газрыг биет байдлаар хөрөнгө оруулалт болгож гаргах үүргийг хүлээсэн. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн газрын албанаас ирүүлсэн албан бичигт:

 

-  тоот хаягт байрлах, 641.73 м.кв талбайтай газрыг Нийслэлийн засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 352 дугаар захирамжаар ийн цэцэг гэр бүлийн 2 гишүүний хамтаар өмчилсөн.

 

-  талбайтай газрыг Нийслэлийн засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 322 дугаар захирамжаар иргэн Маамын Мягмар гэр бүлийн 2 гишүүний хамтаар өмчилсөн бөгөөд газрын бүртгэл өөрчлөлт оруулах Нийслэлийн засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд үндэслэн ийн ын нэр дээр 421 м.кв талбайтай өмчилсөн бүртгэл үлдсэн болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 161-180-р тал/

 

Барилга барих газрын өмчлөл, эзэмшлийн талаар зохигч маргаагүй.

 

8.2 Улмаар талууд дээр дурдсан 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний харилцааг дуусгавар болгож, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийг байгуулсан болох нь хэрэгт авагдсан уг хэлцлээр нотлогдож байна. /1хх-ийн 16-р тал/

 

Энэхүү гэрээний зорилго нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-нээс ******* ******* ХХК гарахтай холбогдон үүсэх эрх зүйн харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлж дараах нөхцөлүүдийг тохиролцсон байна. Үүнд:

 

8.2.1 Хамтын үйл ажиллагааны явцад  тоот хаягт баригдаж буй оффис, үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгад зориулан ******* ******* ХХК-ийн зүгээс нийт 372,059,509 төгрөгийн санхүүжилт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч, энэхүү санхүүжилтийн мөнгийг буцаан өгөхгүйгээр ...барилгыг барьж дуусган, 5 дугаар давхарыг бүхэлд нь уг санхүүжилтэд тооцон ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгөхтэй холбогдсон харилцааг талууд гэрээ байгуулан зохицуулахаар тус тус тохиролцсон байна.

 

8.2.2 Д., Ц.******* нар нь ...барилгыг барьж дуусгах үүгийг хүлээжээ.

 

8.2.3 ******* ******* ХХК нь ...барилгын шилэн фасадны ажил/ажлын хөлс, материалын болон бусад зардал багтсан/-ыг 130,374,030 төгрөгт багтаан хийж гүйцэтгүүлэх бөгөөд энэхүү зардлыг ******* ******* ХХК нь хариуцахаар тохиролцож, хэлцэлд гэрээнээс гарч буй талын хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хавсарган талууд гарын үсгээ зурсан байна.

 

8.3 Талуудын Хамтран ажиллах гэрээ"-ээс гарахтай холбоотой харилцааг зохицуулсан Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 3-т заасны дагуу гэрээний талууд Гэрээ нэртэй шинэ хэлцлийг байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээгээр нотогдсон. /1хх-ийн 17-19-р тал/

 

8.3.1 Гэрээнд Д., Ц.******* нарыг хамтад нь Ажил гүйцэтгэгч, ******* ******* ХХК-ийг захиалагч гэж тус тус тодорхойлсон.

 

8.3.2 Гэрээ-ний зорилгыг  тоот хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалт бүхий 6 давхар барилгыг барьж, 5 дугаар давхрыг бүхэлд нь буюу нийт 351,45 м.кв/шатны, лифтний урд талын нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө орохгүй/ талбайтай, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах гэжээ.

 

8.3.3 Гэрээний 2.1-т нэг м.кв талбайн үнийг 1,058,641 төгрөг байх... 5 давхарын 351,45 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчид шилжүүлэх бөгөөд гэрээний зүйлийн нийт үнэ 372,059,509 төгрөг байхаар, энэхүү гэрээний үнэ бүрэн төлөгдсөн, гэрээний зүйлийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг ажил гүйцэтгэгч тал хүлээхээр тус тус тохиролцсон байна.

 

8.4 Хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон барилгыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн  дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ээр ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байна.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-д дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд: ...9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын зоорьтой 7 давхар хүчин чадал бүхий, контор, үйлчилгээний зориулалттай ... барилгад 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 1 хоногийн хугацаанд ажиллан тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийв.

 

- барилга байгууламжийн төлөв байдал: шаардлага хангасан,

 

-дүгнэлтийн хэсэг хэсэгт: ...үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр комиссоос дүгнэсэн нь: Энэхүү барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв гэжээ. /1хх-ийн 230-232-р тал/

 

8.5 Маргаан бүхий барилгын хаягийг . дугаар гэж тодорхойлсон болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  дугаар албан бичигт  орчимд байрлах үйлчилгээний албан конторын зориулалттай барилгад 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр  гэсэн дугаарыг олгосон байна гэх албан бичгээр нотлогдож байна. /1хх-ийн 158-160-р тал/

 

8.6 Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7/3677 дугаар албан бичгээр ...үл хөдлөх хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтын дагуу салж бүртгэгдэж байна. Өнөөдрийн байдлаар уг барилгын 05 дугаарт байрлах 651,45 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэж тодорхойлсон байх тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ ологдоогүй байна./1хх-ийн 134-135-р тал/

 

9. Зохигчийн маргаантай үйл баримтын тухайд:

 

9.1 Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч Д., Ц.******* нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээний харилцааг талууд харилцан тохиролцож 2017 оны 05 сарын 10-ны өдөр дуусгавар болгосонд талуудын хэн аль нь маргаангүй талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

9.2 Талууд 2017 оны 05 сарын 10-ны өдөр гэрээнээс гарах тухай, гэрээний нэг тал гэрээнээс гарснаас үүсэх үр дагаврыг харилцан тохиролцож бичгэн хэлбэрээр шинэ хэлцэл байгуулсан.

9.3 Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Хамтран ажиллах гэрээ, түүнийг дуусгавар болгосонтой холбоотой шинээр байгуулсан Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцэл, Гэрээ нэртэй хэлцэл зэрэгт үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд маргаж, гэрээний дагуу тохиролцсон алданги гаргуулах, улмаар гэрээний зүйлийн доголдлыг арилгуулна гэж шаардлага гаргасан.

9.4 Харин хариуцагч нар нь Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтыг, Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагыг хамтран гаргаж, хариуцагч Д. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт, баримтуудтай танилцсанаар мэдсэн үндэслэлээр гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 173,665,988 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулсан мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан үндэслэлээр 156,952,254 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс шаардсан.

 

10. Эрх зүйн дүгнэлтийн тухайд:

 

10.1 Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч Д., Ц.******* нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ний харилцаа нь Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ 476.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус заасан.

 

Талууд нь хуулийн этгээд байгуулахгүйгээр,  тоот хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалт бүхий 6 давхар барилгыг барих зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон, уг гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна./1хх-ийн 13-15-р тал/

 

10.2 Хамтран ажиллах гэрээний талууд харилцан тохиролцож хожим буюу 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцэл, мөн өдрийн Гэрээ нэртэй хэлцэл зэргийг бичгээр байгуулж, гэрээний харилцаагаар хүлээсэн ******* ******* ХХК-ийн үүргийг дуусгавар болгож, нэхэмжлэгч нь мөн өдрөөс ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийн захиалагч, худалдан авагч болохоор тохиролцсон.

 

Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 6-д ******* ******* ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлуудын жагсаалтыг хавсаргав гэж тусгасан байх ба хэрэгт ...хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт болон Plaza барилгын ажилтай холбоотой бичиг баримт хүлээлцэх акт зэрэг баримтууд үйлдсэн болох нь нотлох баримтаар авагджээ. /1хх-ийн 71-78-р тал/

 

10.3 Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана гэж заажээ.

 

Хамтран ажиллах гэрээний талуудын хувьд хариуцагч Д., Ц.******* нар нь хамтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцож, гэрээнээс гарсан тал нэхэмжлэгч ******* ******* ХХК-д ногдох хувийг мөнгөн хэлбэрээр тодорхойлж, мөнгөн дүнд барилгын 5 дугаар давхрыг өмчлөх эрхийг шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна.

 

Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Талууд гэрээнээс гарах тухай, гарснаас үүсэх үр дагаврыг харилцан тохиролцож бичгэн хэлбэрээр шинэ хэлцэл байгуулах замаар зохицуулсан байна.

Шинээр байгуулсан хэлцэлдээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар урьд тохиролцсон гэрээний зорилгын дагуу бий болох хөрөнгөөс гэрээнээс гарч бус талын оруулсан хөрөнгөд тооцон, өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй.

10.4 Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийн 5-д ******* ******* ХХК нь  тоот хаягт баригдаж буй оффис үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгын шилэн фасадны ажлыг (ажлын хөлс, материалын болон бусад зардал багтсан) 130,374,030 төгрөгт багтаан хийж гүйцэтгүүлэх бөгөөд энэхүү зардлыг ******* ******* ХХК хариуцна. Шилэн фасадны ажлыг гүйцэтгэх үйл ажиллагааг Д., Ц.******* хэвийн үргэлжлүүлэх эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байна.

 

******* ******* ХХК нь шилэн фасадны ажлыг гүйцэтгүүлэхээр ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Шилэн фасад угсарч суурьлуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний үнийг 190,347,030 төгрөгөөг тохиролцсон гэрээ хэрэгт авагдсан. /2хх-иын 42-45-р тал/

 

Улмаар Шилэн фасадны ажлыг хүлэлцсэн акт-г BUILDIN оффис үйлчилгээний барилгын гүйцэтгэгч талд хүлээлгэн өгсөн баримт бичгийн бүртгэл гэх баримтыг гурван тал үйлдэж, захиалагч тал: ******* ******* ХХК, Гүйцэтгэгч тал: Д., Ц.******* нар гарын үсгээ зурж, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /1хх-ийн 80-83-р тал/

 

Иймд гэрээнээс гарснаас үүсэх нэхэмжлэгчийн хүлээсэн үүрэг биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

10.5 Хариуцагч талын маргаж буй Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтыг, Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байгаа эсэхийг шалгавал:

 

Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай, Гэрээ гэх хэлцлүүдийг талууд 2027 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан.

 

Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтад: Хамтын үйл ажиллагааны явцад  тоот хаягт баригдаж буй Оффис үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгад зориулан ******* ******* ХХК-ийн зүгээс 372,059,509 төгрөгийн санхүүжилт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрсөн болно. Энэхүү санхүүжилтийн мөнгийг буцаан өгөхгүйгээр  хаягт баригдаж буй Оффис үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгыг барьж дуусган, 5 дугаар давхрыг бүхэлд нь санхүүжилтэд тооцон ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцов гэжээ.

 

Дээрх тохиролцсон заалтыг хариуцагч нар Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гарган мэтгэлцсэн.

Хариуцагч талууд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг урьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж мэтгэлцэж байсныг хожим 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулна гэжээ.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан.

Хуулийн Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн гэх үндэслэл нэхэмжлэгч талд хамаарах эсэхийг шалгавал:

Хариуцагч нар нь Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтад тусгасан ...Хамтын үйл ажиллагааны явцад  тоот хаягт баригдаж буй Оффис үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгад зориулан ******* ******* ХХК-ийн зүгээс 372,059,509 төгрөгийн санхүүжилт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрсөн болно... гэх заалтын 372,059,509 төгрөгийн санхүүжилтийг бодит байдалд оруулаагүй, өөрөө тодорхойлсон, хуурч мэхэлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон гэж тайлбарлаж байна.

Талууд хамтран ажиллах гэрээнээс нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг гаргах хүртэлх цаг хугацаанд Хамтран ажиллах гэрээ-ний дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэх эрх нь нээлттэй байсан төдийгүй Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийг байгуулахдаа хөрөнгө оруулалтын талаар харилцан тохиролцож дээрх үнийн дүнг тодорхойлсон, хэн аль нь маргаагүй хүлээн зөвшөөрч хэлцэлд гарын үсэг зурсан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.

Түүнчлэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан гэж үзнэ.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх явцад шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан ******* ******* ХХК-ийн барилгад оруулсан нийт хөрөнгө оруулалт 217,761,947 төгрөг гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч, уг үндэслэлээр хуурч мэхэлсэн үндэслэлээ тайлбарласан.

 

Гэвч Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэнгэдэг нь үнэнд үл нийцэх зүйлийг үнэн болгож батлах, нотлохыг оролдох, хуурам мэхлэх, бодит үнэн нөхцөл байдлыг далдлах, нуун дарагдуулах, санаатай хууран мэхлэх зорилго агуулж хууран мэхэлсэн байхыг ойлгох ба дээрх тохиолдолд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг үйлдэж, барилгад зориулан ******* ******* ХХК-ийн зүгээс 372,059,509 төгрөгийн санхүүжилт хийсэн болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийг гэрээний талуудыг санаатай хуурч мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Нөгөө талаар хууран мэхэлсэн, хуурамч баримтад үндэслэн дээрх тооцооллыг хариуцагч нарт хүлээн зөвшөөрүүлсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

10.6 Талуудын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2-р заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар мөн өдрийн Гэрээ нэртэй хэлцэл бүхэлдээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж хариуцагч тал маргасан.

 

Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2-р заалт Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дүгээр зүйлд заасан үндэслэл нотлогдоогүй учир хариуцагч талын уг шаардлага мөн үндэслэлгүй.

 

10.7 Шинээр байгуулсан хэлцлийг талууд Гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээгээр тохирсон агуулгыг үзвэл талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээний шинжтэй харилцаа үүссэн гэж үзэх боломжтой байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээний дагуу өмчлөлдөө авах хөрөнгийн хаяг, байршил, талбай, давхар, хэмжээгээр шинж бүрийг тодорхойлж (хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ажиллаж байсан) худалдан авахаар, хариуцагч Д., Ц.******* нар нь барилгыг барьж дуусган гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус тохиролцсон.

 

Гэрээ-ний 3.1.1-3.1.6-д зааснаар хариуцагч Д., Ц.******* нар нь үүргээ биелүүлж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй.

 

10.8 Хариуцагч Д., Ц.******* нарын хамтран шүүхэд гаргасан ******* ******* ХХК-ийн тухайн барилгад оруулсан хөрөнгө нь 217,761,974 төгрөг болохыг тогтоолгох тухай шаардлагын дагуу хариуцагч нар ямар эрх зүйн үр дагавар хүсч байгаа нь тодорхойгүй, шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэснээр бодит байдалд хэрэгжих боломжтой, хууль зүйн үр дагавар үүсгэсэн, зохигчийн эрх ашиг сонирхлыг сэргээсэн шинжтэй байх шаардлагад нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

10.8.1 Харин шүүх ******* ******* ХХК-ийн барилгад оруулсан нийт хөрөнгийг шинжээчийн дүгнэлтэд заасан 217, 761,974 төгрөг гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт гарсан ба 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дүгнэлтэд:

Хамтран ажиллах гэрээний дагуу болон гэрээнээс гарснаас хойш /2017.05.10-ны өдрөөс хойш/ ******* ******* ХХК тухайн барилгад бэлэн мөнгө болон бэлэн бусаар хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт оруулсан? гэх асуултад:

 

-Шинжилгээнд ирүүлсэн баримтаар "******* *******" ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд Хаан банкин дахь тоот дансанд 93,207,000.00 төгрөгийн (Хавсралт-1-ийн И багана) хөрөнгө оруулалт хийсэн, 121,398,354.45 төгрөгийг (Хавсралт-2-ын 3 багана) зориулалтын бус зүйлд зарцуулсан, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр дансны эцсийн үлдэгдэл 20,158.20 төгрөг байх тул уг дансны гүйлгээгээр оруулсан хөрөнгө оруулалтаасаа илүү зарлага гаргаж 28,211,512.65 төгрөгийг (93,207,000.00-121,398,354.45-20, 158.20) зориулалтын бус зүйлд зарцуулсан байна.

 

-Барилгын үйл ажиллагаатай холбоотойгоор 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох хугацаанд 165,373,487.00 төгрөгийн (Хавсралт-4-ын ж багана), 2017 оны 05 дугаар сарын 10- ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хоорондох хугацаанд 10,600,000.00 төгрөг (Хавсралт-4-ийн з багана)-ийг, нийт 175,973,487.00 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгөөр оруулсан байна.

 

-2016 оны 05 дугаар 05-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох хугацаанд 70,000,000.00 төгрөгийг (СБ9-ийн 7х, ХХ4-ийн 170х) Барилгад бартераар хөрөнгө оруулсан, 2017 оны 05 дугаар 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хоорондох хугацаанд Барилгад бартераар хөрөнгө оруулаагүй байна.

 

- Иймд "******* *******" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 147,761,974.35 төгрөг (93,207,000.00- 121,398,354.45-20, 158.20+165,373,487.00+10,600,000.00)-ийг 70,000,000.00 төгрөгийг Бартераар, нийт 217,761,974.35 төгрөг (Хоёр зуун арван долоон сая долоон зуун жаран нэг мөнгө)-ийг барилгад хөрөнгө оруулсан байна гэж дүгнэсэн байна.

 

Дээрх дүгнэлт нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.5 дахь хэсгийн дүгнэлттэй зөрчилдөхгүй бөгөөд талууд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хэлцэл байгуулж, нэхэмжлэгч "******* *******" ХХК-ийн барилгад оруулсан хөрөнгийг тохиролцож 372,059,509 төгрөг болохыг хүлээн зөвшөөрөх үед нэхэмжлэгчээс хариуцагч нарыг хууран мэхлэх шинж байгаагүй, нөгөө талаас гэрээний тал хариуцагч нар хяналт тавих, шалгах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

10.9 Нэхэмжлэгч нь хариуцагч Д., Ц.******* нарыг Гэрээ-нд тохирсон хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр мөн гэрээний 4.3-т зааснаар алданги 186,029,754.5 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Гэрээний 4.3-т ...гэрээнд заасан хугацаанд талбайг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож захиалагчид өгнө гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж алданги тооцох үндэслэлийг зохицуулсан, шүүх хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн-ийн 0.5 хувиар тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв. Учир нь талууд гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай тохиролцсон байна.

 

10.10 Нэхэмжлэгчийн 3 дахь нэхэмжлэлийн шаардлага болох 5 давхарын 351,45 м.кв талбайн гадаргууг тэгшилгээ хийж, баруун харсан 5 ширхэг цонх болон цонхны давцанг стандартад нийлүүлэн дахин хийхийг хариуцагч нар даалгах шаардлагын тухайд:

 

Хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон барилгыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ээр барилга байгууламжийн төлөв байдал шаардлага хангасан, барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэж хүлээн авсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн гаргасан шинжээчийн тай үндэслэн барилгын зарим хэсгийг стандартад нийцээгүй гэж дүгнэх боломжгүй.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар тай ...209 тоот барилгын 5 давхрын 351,45 м.кв талбайн шалны гадаргуугийн тэгшилгээ болон хаалга, баруун тийш харсан 5 ширхэг вакум цонх болон цонхны тавцан нь стандартын шаардлага хангасан эсэхийг тогтоох үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ...үзлэг хийсэн огноо: оффисын талбайн байдалтай 2019.01.02-ны өдөр танилцан...5 давхрын заслын ажил дуусаагүй байдалтай байв...

Тус байрны 5 давхарт байрлах талбайн барилгын ажил бүрэн хийгдэж дуусаагүй байна. Цонх суулгах ажлыг хийсэн, цонхны амалгаа, дулаалга дутуу хийсэн, ус зайлуулах тавцанг налуу гаргаагүй байна. Цонхонд тохиргоо хийх, бэхэлгээ хийх шаардлагатай байна. цонхын чанар муутай хийсэн ажлыг дахин хийж засварлах шаардлагатай гэж үзэв. Цонхны тавцанг ханатай чацуу хийсэн нь стандартын шаардлага хангахгүй байна. Тиймээс дахин хийх шаардлагатай. Хаалгыг суурилуулаагүй тул стандартын шаардлага хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй. Бетон шалны ажил бүрэн хийгдэж дуусаагүй тул стандартын шаардлага хангасан талаар дүгнэлт гаргах боломжгүй. Ша гадаргуугийн тэгшилгээ өнгөлгөө хийх шаардлагатай байна. Барилгын ажил бүрэн хийгдээгүй тул засварлах зардлыг гаргах нь зүйтэй байна. Засварлах үнэлгээг зардлын аргаар хийлээ...талбайн 351,45 м.кв талбайн шалны гадаргуугийн тэгшилгээ цонхны тохиргоо болон бусад засварлах зардалд 6,866,750 төгрөг болохыг тодорхойлов гэжээ. /1хх-ийн 136-154-р тал/

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн хуулийн этгээдийн усын бүртгэлийн гэрчилгээнд түүний үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх, туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэлд үнэлгээний сургалт семинар зохион байгуулах гэж, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгогдсон болохыг дурдах нь зүйтэй. /1хх-ийн 147-148-р тал/

11. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.14-ний өдрийн 10445 дугаар захирамжийн дагуу ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргасан. /шинжээчийн дүгнэлт хавтсаар тусдаа авагдсан/

 

Дээрх шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасанд үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилж шийдвэрлэсэн.

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газрын хэлтсийн дарга, эдийн засгийн шинжээч, цагдаагийн ахмад Л. 2024.09.18-ны өдрөөс шинжилгээ хийж эхэлж 2025.03.13-ны өдрийн дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргаж, шүүхэд ирүүлжээ. /5 хх-ийн 125-145-р тал/

 

Тус шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг, нэхэмжлэгч тал эс зөвшөөрөх тайлбар гаргадаг ч хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоно гэж мэтгэлцсэн.

Шинжээчийн дүгнэлтэд дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

-Шинжилгээнд ирүүлсэн баримтаар "******* *******" ХХК нь: ...Хаан банкин дахь тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох хугацаанд 93,207,000.00 төгрөгийн (Хавсралт-1-ийн И багана) хөрөнгө оруулалт хийсэн, 121,398,354.45 төгрөгийг (Хавсралт-2-ын "з" багана) зориулалтын бус зүйлд зарцуулсан, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр дансны эцсийн үлдэгдэл 20,158.20 төгрөг байх тул уг дансны гүйлгээгээр оруулсан хөрөнгө оруулалтаасаа илүү зарлага гаргаж 28,211,512.65 төгрөгийг (93,207,000.00-121,398,354.45-20.158.20) зориулалтын бус зүйлд зарцуулсан байна...

 

- Иймд "******* *******" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 147,761,974.35 төгрөг (93,207,000.00- 121,398,354.45-20, 158.20+165,373,487.00+10,600,000.00)-ийг 70,000,000.00 төгрөгийг Бартераар, нийт 217,761,974.35 төгрөг (Хоёр зуун арван долоон сая долоон зуун жаран насо мөнгө)-ийг Барилгад хөрөнгө оруулсан байна

 

-Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Д. нь Хаан банкин дахь тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох хугацаанд 195,393,250.00 төгрөгийн (Хавсралт-1-ийн з багана), 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хоорондох хугацаанд бэлэн мөнгөөр 89,266,530.00 төгрөгийн (Хавсралт-З-ын Ж багана), нийт 284,659,780.00 төгрөг (Хоёр зуун наян дөрвөн сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун наян төгрөг 00 мөнгө)-өөр Барилгад мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин Д. нь Барилгад бартераар хөрөнгө оруулалт хийгээгүй байна.

 

- Шинжилгээнд ирүүлсэн баримтаар 2016 оны 05 дугаар сарын 05- ны өдрийн гэрээгээр Ц.******* нь мөнгөн хөрөнгө болон бартераар хөрөнгө оруулахгүй, зөвхөн өөрийн эзэмшлийн газартаа барилга бариулж 800,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалтанд тооцно гэсэн байна

Гэхдээ Хаан банкин дахь тоот дансанд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тушаагдсан *******аас гэсэн гүйлгээний утгатай 1,250,000.00 төгрөг нь Ц.*******ийн (Хавсралт-1-ийн К багана) Барилгад мөнгөн хөрөнгөөр оруулсан хөрөнгө оруулалт, мөн ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Тайлбар гаргах тухай албан бичигтээ (ХХ4-ийн 170х) ...Гэрээт ажлын үлдэгдэл төлбөр нийт 65,538,8127 төгрөгт бэлэн төлөлт болон бартерийн зүйл буюу адуу оролцуулж дуусгахаар талууд харилцан тохиролцож, акт үйлдэж байсан боловч өнөөдрийн байдлаар хүлээн аваагүй болно." гэсэн, 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдөр, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нийт 65,538,460.00 төгрөгийн бартерийн зүйлийг Ц.*******аас хүлээн авсан байх тул (дэлгэрэнгүйгээр Асуулт-1-д дурдсан) Ц.*******ийн Барилгад бартераар хөрөнгө оруулалт нь 65,538,460.00 төгрөг байна.

 

Иймд нийт 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хоорондох хугацаанд Ц.*******ийн Барилгад оруулсан нийт хөрөнгө оруулалт нь 66,788,460.00 төгрөг (Жаран зургаан сая долоон зуун наян найман мянга дөрвөн зуун жаран төгрөг 00 мөнгө) байна гэж тус тус дүгнэжээ.

 

12. Хариуцагч Д.гийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 173,665,988 төгрөг гаргуулах тухай, зориулалтын бус зүйлд зарцуулсан 156,952,254 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын тухайд:

 

Хариуцагч Д. нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Хамтран ажиллах гэрээ-ний үүрэг зөрчсөн болон тус гэрээний дагуу хуримтлуулсан хөрөнгө оруулалтын мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан гэж тайлбарлаж байх боловч Хамтран ажиллах гэрээний үүрэг талуудын хувьд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсонд талууд маргаангүй.

 

Хариуцагч нь 2016 онд гэрээгээр тохирсны дагуу барилгын материал худалдан авсан тохиолдолд гарах төсөвт өртөг нь, 2017 онд хийгдсэнээр барилгын материал бусад зардлын хувьд барилгын төсөвт өртөг өсч алдагдалд хүрсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж улмаар Ц.*******ийн оффис үйлчилгээний барилгын ажлын төсөв. 2016 он. Төсөвт өртөг: 1,770,397,322 төгрөг, Ц.*******ийн оффис үйлчилгээний барилгын ажлын төсөв. 2017 он. Төсөвт өртөг: 2,118,063,310 төгрөг гэх баримтуудыг гаргаж, эдгээрийн зөрүү дүнгээр мөнгө шаардсан. /2хх-ийн 146-171-р тал, 2хх-ийн 120-145-р тал/

Гэвч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үүргийг мөн хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгож, талууд тооцоо хийж, эгүүлэн олгох (хөррөнгө оруулсан) хөрөнгөд тооцож хөрөнгө өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, тухайн цаг үед тооцоог хуульд зааснаар хийсэн гэж үзэх тул Хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу үнэ өссөн алдагдал шаардах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн ******* ******* ХХК-ийн зориулалтын бус зүйлд зарцуулсан хөрөнгийг шинжээч дүгнэлт гаргахдаа тодорхойлон тусгаж, оруулсан хөрөнгө оруулалтаас хасч тооцсон байна.

 

13. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж,

Мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан.

Талууд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээ, Гэрээ хэлцлүүдээр тус тус  давхарт байрлах 351,45 м.кв хэмжээ бүхий, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө-ийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож үүргийн хэлцэл байгуулсан байх тул гэрээний тал өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх нь үүргийг заасан хугацаанд биелүүлэх зарчим болон, хуульд нийцнэ.

Иймд  давхарт байрлах 351,45 м.кв хэмжээ бүхий, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө-ийн өмчлөгчөөр ******* ******* ХХК-ийг тогтоож, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

14. Улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардлын тухайд:

 

14.1 Талууд хэн аль нь шинжээчийн зардлын талаар маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн зардлын талаар зохигчоос төлбөр төлсөн баримт гарган өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргасан шинжээч нарт төлбөргүй талаар тайлбарлаж байна.

 

14.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

14.3 Улсын тэмдэгтийн хураамж төлсөн дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

 

14.3.1 Нэхэмжлэгч тал: 3,212,700 төгрөг/1хх-ийн 4-р тал, үндсэн нэхэмжлэл гаргахдаа төлсөн/, 340,000 төгрөг /1хх-ийн 195-р тал, зээлийн хүү 47,870,549 төгрөгийн шаардлага гаргаж сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн/ нийт 3,552,700 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн.

 

14.3.2 Хариуцагч нар хамтран гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбоотой 3,226,675 төгрөг /1хх-ийн 201-р тал/, 2,018,248 төгрөг /4-р хх-ийн 30-р тал/, 881,021 төгрөг /6-р хх-ийн 13-р тал/ нийт улсын тэмдэгтийн хураамж 6,125,944 төгрөг төлсөн байх ба 2,018,248 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул энэ хэмжээгээр илүү төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /Төлбөл зохих дүн: 70,200+2,018,248+2,018,248=4,106,696/

 

14.3.3 Хариуцагч Д. дангаар гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан 942,720 төгрөг, 1,026,279.94 төгрөг нийт 1,968,999.94 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн./2-р хх-ийн 57-р тал, 119-р тал/

 

14.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 3,552,700 төгрөг, хариуцагч нарын хамтран гаргасан сөрөг нэхэмжлэлд төлсөн 6,125,944 төгрөг, хариуцагч Д.гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,968,999.94 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,212,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос илүү төлсөн 2,018,248 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр тус тус олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн үндсэн шаардлага  хэмжээ бүхий, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө-ийн өмчлөгчөөр ******* ******* ХХК-ийг тогтоож, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 186,029,754.5 төгрөг гаргуулах болон 5 давхарын 351,45 м.кв талбайн гадаргууг тэгшилгээ хийж, баруун харсан 5 ширхэг цонх болон цонхны давцанг стандартад нийлүүлэн дахин хийхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нарын хамтран ажиллах гэрээний дагуу ******* ******* ХХК-ийн тухайн барилгад оруулсан хөрөнгө нь 217,761,974 төгрөг болохыг тогтоолгох, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дугаар заалт мөн өдрийн Гэрээ нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 173,665,988 төгрөг гаргуулах тухай, зориулалтын бус зүйлд зарцуулсан 156,952,254 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 3,552,700 төгрөг, хариуцагч нарын хамтран гаргасан сөрөг нэхэмжлэлд төлсөн 6,125,944 төгрөг, хариуцагч Д.гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,968,999.94 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,212,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос илүү төлсөн 2,018,248 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА