2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/07047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 27 191/ШШ2025/07047

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 71,280,000 төгрөг гаргах тухай үндсэн, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 55,464,344.91 төрөг гаргах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******

Хариуцагчийн өмгөөлөгч Б., Х.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. " *******" ХХК болон ******* " ХХК нар нь анх 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр № дугаар "Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ (цаашид гэрээ" гэх)-г байгсан. Манай *******" ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу маркийн 45 хүний суудалтай том оврын автобусаар Улаанбаатар хотоос Аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах " "-ийн кемп чиглэлд тус ажилчдыг нь тээвэрлэх үүргийг тохирсон нөхцөлөөр биелүүлж ажилласан.

Гэтэл хариуцагч "******* " ХХК нь гэрээгээр хүлээсэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэвэл зохих үүрэгт 47,520,000 төгрөгийг төлөлгүй бидний бизнесийн үйл ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл "******* " ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж гэрээгээр тохирсон төлбөрийг төлөлгүй бизнесийн ёс зүйгүй байдал гаргасан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн.

Бид гэрээний үүргээ биелүүлж, цаашид хамтран ажиллах, бизнесийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тал дээр хүлээцтэй байдлаар илэрхийлж өнөөдрийг хүртэл мэдэгдэл хүргүүлэх, холбогдох албан тушаалтантай утсаар холбогдох гэрээний үүрэгт төлбөл зохих төлбөрийг төлүүлэх талаар авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг авч ажиллахыг уриалсан байдалтай олон удаагийн идэвхтэй үйлдэл гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарсан зам тээврийн ослын улмаас хариуцагч тал гэрээний үүргийг биелүүлэхгүй гэх тайлбар хэлдэг ба 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэл хүргүүлэн гэрээг цуцалсан байдаг.

Гэвч хариуцагч талаас ямар нэгэн тодорхойгүй байдлаар гэрээний үүрэгт төлбөл зохих төлбөрийг өнөөдрийг хүртэл гүйцэтгэхгүй байх тул бидний зүгээс гэрээний 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаа аль эрт өнгөрсөн байх тул гэрээний 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах замаар "******* " ХХК-иас гэрээний үүрэгт 47,520,000 төгрөг, гэрээний 17.1 а хэсэгт заасны дагуу алдангид 23,760,000 төгрөг нийт 71,280,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

Гэм хор учрснаас үүсэх үүргийн талаарх Иргэний хийн зарим зүйл заалтыг тайлбарласан байдаг. Мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 6.1, 6.2, 7.1, 10.1, 17.1, 17.1.а, гэрээний тусгай нөхцөлийн 1.1, 1.2.а, 2.1, 7.1, 2.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа. Хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас, 94-97 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг үндэслээд нэхэмжлэгч талаас талуудын хооронд үүссэн харилцааг хийн хувьд тогтоогдож байна гэж үздэг. Талуудын хооронд зорчигч тээвэрлэлтийн гэрээ байгсан бөгөөд гэрээ хийн хүчин төгөлдөр байна.

Гэрээгээр зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлсэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн нийт 9 удаагийн тээвэрлэлтээр 47,520,000 төгрөгийн өр төлбөртэй байгаа болох нь талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн актаар тогтоогддог. Өр төлбөр байгаа гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин түүнийгээ зам тээврийн ослын улмаас хариуцагчаас бусдад гаргасан мөнгөн зардалд тооцож гэрээгээ биелэгдсэнд тохиролцъё гэж уг харилцаанд байр сууриа илэрхийлж дүгнэлт хийсэн байдаг. Хариуцагчийн нэхэмжилж буй ажлын хөлсийг төлсөн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Тийм үйл баримт байхгүй. Дээрх тогтоогдож буй нөхцөл байдал буюу үйл баримтад хь зүйн үүднээс дүгнэлт хийхэд Иргэний хийн 380.1, 206.1, 208.1, гэрээний 6.1, 6.2, 7.1, 17.1.а, гэрээний тусгай нөхцөлийн 2.1, хавсралт 1.7.1, хавсралт 2.1.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч ******* ******* ******* ХХК-аас гэрээний үүрэгт 47,520,000 төгрөгийг, гэрээний 17.1.а хэсэгт заасны дагуу алдангид 23,760,000 төгрөгийг буюу үндсэн ажлын хөлсний төлбөрийг алдангийн хамтаар нэмж үзэхэд 71,280,000 төгрөг болж байгаа ба энэхүү мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргах хь зүйн үндэслэлтэй байна.

Хариу тайлбартай холбоотойгоор бол Ц.гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хуучин нэршлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн № дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн мөнгөн дүнг ХХК болон ХХК-аас тус тус гаргахаар шийдвэрлэгдсэн буюу осол гаргасан автобус нь ******* ХХК-ийн бус ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байсан ба осол гаргасан хугацаанд фидуцийн гэрээний үндсэн дээр ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн ослын үйл баримт болон ослын улмаас бусдад учирсан гэм хорын асуудлын хооронд уялдаа учир зүй буюу шалтгаант холбоог дүгнэхдээ ослын улмаас бусдад учирсан гэм хорыг ХХК болон ХХК-ууд хариуцах нь зүйтэй гэж үзсэн. Тухайн шүүхээс хийсэн дүгнэлт, түүнийг үндэслэн хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдчихсон байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан энэ хэрэг дээр болон дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдийн үндэслэл болсон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хувьд ******* ХХК-ийн зүгээс улсын дугаартай автобус нэхэмжлэгчийн эзэмшлийнх гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

 

1.2 Нэхэмжлэгч тал нь сөрөг нэхэмжлэлийг гардан аваад шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагчийн зүгээс үндэслэлийг нь тайлбарлахдаа нэхэмжлэгч *******трейвэд ХХК автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрх хь ёсны ашиг сонирхолд хохирол, гэм хор учирсан. Үүнд ************** ХХК гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдчихсон. Тиймээс түүнтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа боловч өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ************** ХХК тухайн зам тээврийн осолд гэм буруутай болох нь тогтоогдсон эрх бүхий байглага албан тушаалтны шийдвэр дүгнэлт одоогоор байхгүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ************** ХХК ямар нэгэн байдлаар гэм буруутай гэм хор учрсан гэдэг үйл явдал тогтоогдоогүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа дурдагдаж байгаа зам тээврийн ослын үйл баримтын тухай нэгэнтээ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор тус тус нэгэнт дүгнэчихсэн үйл баримт байгаа. Тухайн үйл баримтыг анхан шатны шүүхээс дүгнэхдээ осол гаргасан тээврийн хэрэгсэл буюу HYUNDAI маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т. гэж иргэн замын хөдөлгөөний холбогдох зохицалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. Тухайн зам тээврийн ослоор талийгаач буюу тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нар барсан үйл баримтыг хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж дүгнэсэн.

улсын дугаартай тээврийн хэрэгслээр тухайн осол болох өдөр зорчигч тээврийн тухайн үйлчилгээг үзүүлсэн Т. сайн дурын үндсэн дээр бусдын үүргийг хэн нэгний өгсөн даалгаваргүйгээр биелүүлсэн асуудал байгаа.

Өөрөөр хэлбэл, тээвэрлэлт үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдаж байгаа тухайн тээврийн хэрэгсэл нь гэрээлэгч тал буюу нэхэмжлэгч ************** ХХК-ийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг гэж ойлгоно. Үүнийг талууд гэрээгээр харилцан тохиролцсон байсан. Тухайн осол болох өдөр Т.ы жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагч ******* ******* ******* ХХК өөрсдийн ажилчдыг тээвэрлүүлэх буюу тухайн тээврийн хэрэгсэлд сгах эсэх нь өөрсдийнх нь сонголт байсан. Талуудын хооронд байгсан гэрээнд зааснаар тухайн тээврийн хэрэгсэл нь Т.ы эсвэл ХХК, ХХК-ийн бус гагцхүү ************** ХХК-ийн эзэмшлийнх байх ёстой гэдгийг гэрээгээр тохиролцсон учраас мэдэж байсан гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

2.1 Хариуцагч "******* " ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "*******" ХХК нь тус шүүхэд 2024 оны 03 сарын 27-ны өдөр "******* " ХХК-иас гэрээний үүрэгт 47,520,000 төгрөг, алдангид 23,760,000 төгрөг нийт 71,280,000 төгрөг гаргах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авч дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул тайлбар гаргаж байна. Үүнд:

"******* " ХХК нь "*******" ХХК-тай 2022 оны 10 сарын 10-ны өдрийн тоот "Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ" байган, аймгийн суманд орших " төслийн ээлжээс буух болон очих ажилчдыг хуваарийн дагуу, аюулгүй тээвэрлүүлэхээр хамтран ажиллаж байсан.

Гэтэл 2022 оны 11 сарын 08-ны өдөр манай компанийн 28 ажилтныг тээвэрлэж явсан "*******" ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай HYUNDAI маркын автобус нь зам тээврийн осол гаргасан. Тус осол нь Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд шалгагдаж, нэхэмжлэгчийн жолооч Т.Нямчулууны ертөнцийн зүгээс баруунаас зүүн тийш чиглэлд явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний эрчим, хүрд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн аюул, саад учрахаар байхад гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгалд орж өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 болон 13.2 а-р заалтын тус тус зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол" гарсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болж, Тээврийн прокурорын газрын Прокурорын тогтоолоор тогтоогдсон байдаг. Ослын улмаас манай компанийн ажилтнууд эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд ихээхэн хохиролд орж, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хь"-ийн 43 дугаар зүйлийн 43.2.4-д Ажил олгогч нь ажилтны эрх, эрх чөлөө, хь ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах" үүргийг хүлээсэн байдаг. Мөн Хь болон гэрээгээр ажилтнуудаа ажилдаа ирэх болон явахад аюулгүй тээвэрлэх үүргийг байглага хүлээсэн. Энэхүү үүргийнхээ хүрээнд ажилтнуудаа аюулгүй тээвэрлүүлэх зорилгоор мэргэжлийн хүн тээврийн үйлчилгээ үзүүлэгч *******" ХХК-тай гэрээ байган үйлчилгээ авч байсан. Манай компанийн зүгээс ослын газарт очиж осолд өртсөн ажилтнуудад яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх, эм тариа, үзлэг шинжилгээний төлбөрийг өгөх, ажилгүй байсан хугацааны олговор олгох зэрэг ажилтнуудын эрх ашгийг хамгаалах хьд заасан эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж, ажилтнуудын эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол болон байглагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс тодорхой зардлуудыг гаргасан.

Түүгээр ч зогсохгүй манай компанийн ажилтан Д. нь тус ослын улмаас хөлдөө хүнд бэртэл авч, насан туршдаа алхаж чадахгүйд хүрч, Хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн 50 хувь алдсан болох нь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын тоот шийдвэрээр тогтоогдсон, уг ажилтанд Хьд заасан тэтгэмжид нийт 24,434,774.91 төгрөг өгсөн. Мөн ажилтан Х. нь үйлдвэрлэлийн ослоор хүнд зэргийн гэмтэл тогтоогдож, ажилтанд шаардлагатай олговрыг олгосон бусад 26 осолд өртсөн ажилтан тус бүрт үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт гарч хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Энэ бүрт компанийн зүгээс ажилчдын эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол, ажилгүй байсан хугацааны цалинг ажилчдад олгож байсан бөгөөд нийт 31,029,570 төгрөгийн зардлыг гаргасан байна

Бид гэрээний дагуу осолд өртсөн зорчигчдын эмчилгээний зардал, эд хөрөнгийн хохирлын төлбөрийг тухай бүр ******* ХХК-д албан бичгээр болон удирдах албан тушаалтнуудын залтаар мэдэгдэж байсан боловч хариу өгөлгүй удаж байсан тул бид зайлшгүй энэхүү зардлыг гаргасан. Нийт 55,464,344.91 төгрөгийн зардлыг гаргасан байдаг. Уг зардлуудыг урьдчилан гаргаж осолд өртсөн зорчигч нарын гэмтэл бэртлийг буурах, түргэн шуурхай эмнэлгийн тусламж авах, эргэж ажилдаа орох зэрэг цаашид учирч болох хохирлыг буурсан.

Талуудын хооронд байгсан "Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 12 дугаар зүйлд Талууд бүх ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэхэд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаатай холбоотой Монгол улсын хь тогтоомж, дүрэм журмуудыг чанд сахин биелүүлэх" үүргийг хүлээсэн бөгөөд мөн гэрээний 6.1-т "Гэрээлэгч тал ГТН-д заасан Ажил үйлчилгээг бүрэн гүйцэд, зохих ёсоор шударгаар гүйцэтгэсний төлөө ГТН болон Үнэ өртгийн задаргаанд заасан дүнг захиалагч талаас төлнө. Энд хохирол арилгахтай төлбөр гарсан бол түүнийг суутган болон нөхөн төлнө" хэмээн талууд эрх үүргээ гэрээгээр зохицсан байдаг.

Тээврийн прокурорын газрын 2023 оны 04 сарын 05-ны өдрийн Прокурорын тогтоолд нотлох баримтаар авагдсан гэрч нарын мэдүүлэг, техникийн шинжээчийн дүгнэлт, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээс үзэхэд "трэйвэл" ХХК нь талуудын хооронд байгсан гэрээний 11,12 дугаар зүйл болон 6 дугаар зүйлд заасан үүргүүдийг ноцтой зөрчсөн үйлдэл нь эрх бүхий байглагын шийдвэрээр тогтоогдсон болно.

Ийнхүү "трэйвэл" ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлээгүй, гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргасан тул "Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний ГЕН-5-д "Аль нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээний ажил үйлчилгээ, үүргээ биелүүлэх боломжгүй болсон, үүнтэй холбоотой нэмэлт зардал, хохирол гарсан тохиолдолд тухайн буруутай тал хариуцлагыг хүлээнэ., мөн гэрээний 6.1-т Гэрээлэгч тал ГТН-д заасан Ажил үйлчилгээг бүрэн гүйцэд, зохих ёсоор шударгаар гүйцэтгэсний төлөө ГТН болон Үнэ өртгийн задаргаанд заасан дүнг захиалагч талаас төлнө. Энд хохирол арилгахтай төлбөр гарсан бол түүнийг суутган болон нөхөн төлнө" гэсэн заалтуудыг үндэслэн "трэйвэл" ХХК-ийн буруутай үйлдэл эрх бүхий байглагын дүгнэлтээр бүрэн нотлогдсон учир ослын улмаас компанид учирсан 55,464,344.91 төгрөгийг гэрээний дагуу төлөх төлбөрт суутган тооцож өглөгийг хаасан болно. Компанийн зүгээс нэхэмжлэгч талд залтаар, цахим шуудангаар мөн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр мэдэгдэж байсан болно.

"Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 10 дугаар зүйлд "*******" ХХК- г эд хөрөнгө болон аливаа тоног төхөөрөмжийн даатгал, ажил олгогчийн хариуцлагын даатгал, жолоочийн хариуцлагын даатгал, албан журмын даатгалтай байх талаар зохицсан байдаг. Талуудын эрх бүхий төлөөлөгчид заж ярилцах үед нэхэмжлэгчийн зүгээс "манай компани даатгалтай, хохирлыг төлбөрийг даатгалын байглагаас гаргах бодолтой байгаа, иймээс танайх төлбөрийг байглагаасаа гарган төлж бай" гэсэн тайлбарыг гаргаж байсан.

Уг ослоос үүдэж манай компани бүтэн нэг ээлжийн ажилтангүй болж, компанийн үйл ажиллагаа доголдоход хүрч үүрэг гүйцэтгэж байсан төслийн захиалагчийн өмнө хариуцлага алдсан гэх мэт манай компанийн хувьд маш өндөр хохирол учирсан. Үүнээс гадна бид осолд өртсөн зорчигчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж шаардлагатай зардлыг түргэн шуурхай гаргаж, зохих арга хэмжээг авсан гэж үзэж байна. 

Иймд гэрээний үүрэгт нэхэмжилсэн 47,520,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бид гэрээнд заасны дагуу суутган тооцож хасан, харин алдангид нэхэмжилсэн 23,760,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2 Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Энэхүү гэрээ нь Иргэний хийн 380 дугаар зүйлийн 380.1-д "Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ."-д гэж заасан тээвэрлэх, тээвэрлүүлэх харилцаа үүссэн байна.

Гэтэл 2022 оны 11-р сарын 08-ны өдөр манай компанийн 28 ажилтныг тээвэрлэж явсан "*******" ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай HYUNDAI маркийн автобус нь зам тээврийн осол гаргасан. Тус осол нь хариуцагчийн жолооч Т.Нямчулууны "ертөнцийн зүгээс баруунаас зүүн тийш чиглэлд явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний эрчим, хүрд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн аюул, саад учрахаар байхад гүйцэд түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгалд орж өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 болон 13.2 "а"-р заалтын тус тус зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж Тээврийн прокурорын газраас дүгнэсэн. Тухайн ослын улмаас манай компанийн 28 ажилтан хүнд, хөнгөн гэмтэл авч, эд хөрөнгөөр хохирч, хохирогчоор тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч хохирлын төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн.

Манай компани "*******" ХХК-д ажилчдаас ирүүлсэн эмчилгээний төлбөр, эд хөрөнгийн хохирлын төлбөрийг барагдах, ажилгүй байсан хугацааны олговор олгох хүсэлтийг удаа дараа тавьж байсан хэдий ч тухайн үед шийдвэрлэж өгөөгүй тул бид ажилчдынхаа эрх, ашгийг нэн тэргүүнд тавьж сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг барагдах зорилгоор компаниас нийт 31,029,570 төгрөгийн зардлыг гаргаж, ажилчдад зарцсан байна.

Мөн тус ослын улмаас хөлдөө хүнд гэмтэл авсан ажилтан Д. нь 2023 оны 05-р сарын 18-ны өдөр аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын тоот шийдвэрээр Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болохыг тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин;" хэмээн заасны дагуу ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дээрх хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд олгохоор хьд зохицсан тул уг тэтгэмжийг олгох нөхцөл байдал үүссэн байна. Д.ын осолд орохоос өмнөх сүүлийн 6 сарын дундаж цалинг Дундаж цалин хөлс тооцох журмын дагуу тооцоолоход нэг сарын дундаж цалин 2,714,947.99 төгрөг байх бөгөөд үүнийг хьд заасны дагуу 9 дахин нэмэгдүүлж тооцвол 24,434,774.91 төгрөгийн тэтгэмж олгохоор болж уг тэтгэмжийг мөн адил манай компанийн зүгээс төлж барагдсан.

2022 оны 10-р сарын 10-ны өдрийн тоот "Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний ГЕН-5-д "Аль нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээний ажил үйлчилгээ, үүргээ биелүүлэх боломгүй болсон, үүнтэй холбоотой нэмэлт зардал, хохирол гарсан тохиолдолд тухайн буруутай тал хариуцлагыг хүлээнэ.", хавсралт 3-ийн 18-д "Тээвэрлэгч талын тээврийн хэрэгсэл бүрэн бус, бэлэн байдлыг хангаагүй байснаас замд эвдэрч саатсан болон бусад байдлаар зорчигчдод хохирол учирсан бол хохирлыг тээвэрлэгч хариуцна" гэж тус тус заасан байдаг. Мөн Монгол улсын иргэний хийн 384 дүгээр зүйлийн 384.1-д Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хь болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ." гэж заасны дагуу учирсан хохирлыг "*******" ХХК-аас нэхэмжилж байна.

Иймд осолтой холбоотой манай компаниас гаргасан 31,029,570 төгрөгийн зардал, Д.т олгосон 24,434,774.91 төгрөгийн тэтгэмж нийт 55,464,344.91 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-аас гаргж өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдан гэрээний үндсэн үүрэгт 47,520,000 төгрөг, алданги 23,760,000 төгрөг нийт 71,280,000 төгрөг гаргах тухай шаардлагыг гаргасан.

 

5.1 Хариуцагч ******* ******* ******* ХХК нь үндсэн үүргийн 47,520,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар маргаагүй, харин хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан үндэслэлээр алдангийг эс зөвшөөрсөн.

 

6. Хариуцагч нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 55,464,344.91 төрөг гаргах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

6.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй, зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшил биш, тухайн жолоодож явсан жолооч нь нэхэмжлэгч компанитай эрх зүйн харилцаа үүсээгүй үндэслэлээр эс зөвшөөрсөн.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт нотлогдож байна. Үүнд:

 

7.1 Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч ******* ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар нотлогдсон. /1хх-ийн 11-17-р тал/

 

7.2 Дээрх гэрээгээр Улаанбаатар хотоос аймгийн сумын нутагт байрлах төслийн кемп хооронд ирэх болон буцах ажилтнуудыг ажил амралтын хуваарийн дагуу автобусаар тээвэрлэх үйлчилгээг үзүүлэхээр, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны хооронд 1 жилийн хугацаатай гэрээг байгжээ.

 

7.3 Гэрээний баримт бичгүүдэд Гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тусгай нөхцөлүүд, Хавсралт1- Гэрээний бусад нөхцөл, Хавсралт 2- үнэ, өртгийн задаргаа, Хавсралт 3- талуудын чиг үүргийн хуваарь, Хавсралт 4- ажлын хэмжээ, Хавсралт 5- гэрээлэгчийн нэмэлт мэдээлэл зэргийг багтаахаар 8-р зүйлд тусгаж, эдгээр нь гэрээний салшгүй хэсэг байх талаар Гэрээний ерөнхий нөхцөлийн 2.2-т тусгасан байна.

 

7.4 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  замд жолооч Т.ы жолоодож явсан хюндай юниверс маркийн 9216 улсын дугаартай автобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалаас ирж явсан Ц.гийн эзэмшийн исузи форвард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас автобусны жолооч Т. нас барж, 29 зорчигчийн биед гэмтэл учирсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, тайлбар зэргээр нотлогдож байна./1хх-ийн 110-152, 232-236, 247-250/

 

8. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдан Тээвэрлэлтийн гэрээний үндсэн үүрэгт 47,520,000 төгрөг, алданги 23,760,000 төгрөг нийт 71,280,000 төгрөг гаргах тухай шаардлага, хариуцагч гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 55,464,344.91 төрөг гаргах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

Хариуцагч тээвэрлэлтийн гэрээний 9 удаагийн тээвэрлэлтийн хөлс болох 47,520,000 төгрөг төлөх үүргийн талаар болон төлбөрийн хэмжээнд маргаагүй, харин нэхэмжлэгчийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас хариуцагчид учирсан хохирлоо суутган тооцах хүсэл зоригтой, алдангийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

 

9. Талуудын хооронд Иргэний хийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан Тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэнд хэн аль нь маргаангүй.

 

Иргэний хийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч компанийн ажилчдыг гэрээнд заасан газар хүргэх, хариуцагч нь тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгагдсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 7.1-т Гэрээлэгч тал нэхэмжлэлээ энэ гэрээний бусад нөхцөлүүд (хавсралт1)-д заасан нэхэмжлэл гаргах давтамжийн дагуу ирүүлэх бөгөөд холбогдох төлбөрийг Гэрээний бусад нөхцөлүүд(хавсралт1)-д заасан төлбөрийн нөхцөлийн дагуу хийнэ гэж, гэрээний Хавсралт1-д нэхэмжлэл гаргах давтамж: Аялалд явж ирсний дараа буюу 7 хоног бүрийн Лхагва гараг бүр, Төлбөр хийх нөхцөл: Өмнөх сарын нэхэмжлэхүүдийг нэгтгэн дараа сарын 15-нд багтаан шилжүүлнэ гэж тус тус тохиролцсон байна.

 

9.1 Гэрээ байгсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 9 удаагийн тээвэрлэлтийн үүргийг гэрээнд зааснаар, зохих ёсоор гүйцэтгэсэн үйл баримтад талууд маргаангүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаагаа баримтаар нотлогдсон.

 

Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаанд хоёр байглагын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байглагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ******* ******* ХХК нь 47,520,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэжээ. /1хх-ийн 10-р тал/

 

9.2 Иймд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн дээрх 9 удаагийн тээвэрлэлтийн хөлс 47,520,000 төгрөгийг хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд биелүүлэх үүргээ зөрсөн.

 

10. Иргэний хийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хь болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ 232.4 дэх хэсэгт Анз нь торгь, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан.

 

Хариуцагч тал нь Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 13.1-т зааснаар алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Гэрээний 13.1-т Давагдашгүй хүчин зүйлээс үүдэн гэрээний үүргийн гүйцэтгэл хугацаанаас хожимдох эсхүл гүйцэтгээгүй бол аль нэг тал хариуцлага хүлээхгүй гэж, Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.10-т Давагдашгүй хүчин зүйл гэдэгт ...болон эдгээртэй ижил, талуудын хяналтаас адуур урьдчилан сэргийлэх боломжгүй үйл явдлыг хэлнэ гэж заасан нь алдангиас чөлөөлөх үндэслэл бүхий заалт болохгүй.

 

Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 17.1.а-д ...ажил үйлчилгээ үзүүлсэн үлдэгдэл төлбөрийг гэрээнд тусгагдсан төлбөр төлөх нөхцөл, хугацааны дагуу барагдах бөгөөд энэхүү хугацаанд төлбөрийг олгоогүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцож захиалагч тал гэрээлэгч талд олгоно гэж тохиролцсон тул хь болон гэрээнд зааснаар тохирсон хугацаанд хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх үндэслэлтэй.

 

11. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хийн 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт заасныг үндэслэн мэтгэлцсэн.

 

Иргэний хийн 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хь болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ гэж тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг хьчилсан.

 

11.1 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  жолооч Т.ы жолоодож явсан хюндай юниверс маркийн 9216 улсын дугаартай автобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалаас ирж явсан Ц.гийн эзэмшийн исузи форвард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас автобусны жолооч Т. нас барж, 29 зорчигчийн биед гэмтэл учирсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал зэрэг баримтуудаар нотлогдсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрт дүгнэсэн үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлдээ осол болох үед ашигласан тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч компанийн эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш, жолоочтой эрх зүйн харилцаанд оролцоогүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү маргааны зохигчийн хооронд үүссэн Тээвэрлэлтийн гэрээний харилцааг дээрх шийдвэрт дүгнээгүй, хэрэгт авагдсан шийдвэр, магадлалаар жолооч Т.ы жолоодож явсан хюндай юниверс маркийн 9216 улсын дугаартай автобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалаас ирж явсан Ц.гийн эзэмшийн исузи форвард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн... зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 35,207,000 төгрөгийг жолооч Ц. нь ******* ******* ХХК, ХХК, ХХК, Н. нараас шаардсан байна.

 

11.2 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03038 дугаар шийдвэрт дараах үйл баримтыг дүгнэжээ. Үүнд:

-2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  жолооч Т.ы жолоодож явсан хюндай юниверс маркийн 9216 улсын дугаартай автобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалаас ирж явсан Ц.гийн эзэмшийн исузи форвард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас автобусны жолооч Т. нас барж, 29 зорчигчийн биед гэмтэл учирсан,

 

- 9216 улсын дугаартай автомашины жолооч Т. уг зам тээврийн ослын улмаас өөрөө нас барсан нь Эрүүгийн хийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон үнэдсэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг Прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээ, прокурорын тогтоол гэсэн баримтуудаар нотлогдож байна,

 

- 9216 улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ХХК 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдэж, захирал Д.Нармандах 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн огноотой ХХК-ийн албан бичгээр Авто тээврийн Үндэсний төвд хюньдай юниверс маркийн 9216 улсын дугаартай автобусыг ХХК-ийн нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийн бүртгэл холбогдох гэрээ хэлцэл хийх эрхийг хүү Н.д олгосон албан бичгийг хүргүүлж... ХХК Н. нарын хооронд зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээ...байгагдсан,

 

-Хариуцагч ******* ******* ХХК-аас эрүүл мэндэд учирсан хохирол 188,100 төгрөг... нэхэмжлэгч шаардах эрхгүй тул тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч ХХК-иас авто машинд учирсан хохирол 32,920,000 төгрөг, үнэлгээний төлбөр 1,914,000 төгрөг нийт 34,834,000 төгрөг гаргж нэхэмжлэгч Ц.д олгох нь зүйтэй гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан нь үндэслэлгүй.

 

11.3 Тээвэрлэгч нь хьд заасан Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигчийг тогтоосон газар хүргэх үүргээ зөрчсөн тул Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, .гэмтсэн бол тээвэрлэгч хь болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ гэж зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.

 

Нарийвчлан тодрбал: 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Автобусаар тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний Тусгай нөхцөлийн 1.2-т Зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмж гэж дараах шалгуурт нийцсэн Гэрээлэгчийн тээврийн хэрэгслийг хэлнэ: 1.2.а-д Гэрээлэгч талын эзэмшдэг, баруун талдаа зорчигчийн хаалгатай, 28-45 хүний суудалтай, том оворын автобус гэж, 1.3.а-д Монгол улсын жолооны Д ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй жолооч, 1.3.d-д Гэрээлэгч компанитай хөдөлмөрийн гэрээ байгсан байх, Хавсралт 4-ийн 3.1-т гэрээлэгч нь ажил, үйлчилгээ үзүүлэхэд захиалагч хэдийн зөвшөөрсөн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжөөс бусад аливаа бусад тоног төхөөрөмжийг ашиглахаас өмнө захиалагчаас зөвшөөрөл авах шаардлагатай, гэрээний ерөнхий нөхцөлийн 12-т заасан аюулгүй байдлыг сахин биелүүлэх зэрэг нөхцөлийг гэрээгээр тохиролцсон, уг үүргээ гэрээлэгч буюу ******* ******* ХХК нь зөрсөн байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...тухайн өдөр үүргийн дагуу зохих тээвэрт гарах жолооч согтуурах ундаа хэрэглэсэн байсан шалтгаанаар дур мэдэн өөр этгээдийг өөрийн эзэмшлийн бус тээврийн хэрэгслээр үүрэг гүйцэтгүүлсэн, энэ талаар байглагын удирдлагад мэдэгдээгүй... гэж тайлбарласан ба гэрээгээр хүлээсэн өөрийн үүргээ, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээний нөгөө тал хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн зорчиж явсан ажилчид зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд болон хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтыг зөвтгөх үндэслэлгүй.

 

Иймд Аюулгүй тээвэрлэх үүргээ, мөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн жолоочоор тээвэр хийлгэх үүргээ зөрчсөн тул Иргэний хийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт тус тус зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

11.4 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд шаардсан осолтой холбоотой хариуцагчаас гаргасан 31,029,570 төгрөгийн зардал, Д.т олгосон 24,434,774.91 төгрөгийн тэтгэмж нийт 55,464,344.91 төгрөгийг шаардсан нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг шалгавал:

 

Зам тээврийн ослын улмаас автобусаар зорчиж явсан хариуцагч компанийн ажилчдын эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн зардалд нийт 2,436,725 төгрөгийн /1хх-ийн 57-79-р тал/, эмчилгээнд зарцсан зардалд 6,306,960 төгрөгийн /1хх-ийн 80-94-р тал/, тээвэрт зорчин явсан ажилчдын нэрс Тээврийн прокурорын газрын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаар тогтоолд дурдагдсан, ажилчдын үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актууд /хх-ийн 98-109-р тал/, биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 110-152-р тал/, тээвэрт зорчиж явсан ажилчдад олгосон үйлдвэрлэлийн ослын олговор, эмчилгээний зардал зэрэг /1хх-ийн 159-200-р тал/, ажилтан Д. нь хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нотлогдож, түүнд 2024.05.09-ний өдөр 12,217,388 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 24,434,774 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан цахим гүйлгээний баримтаар/1хх-ийн 157-158/ тус тус нотлогдож байна.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон мөнгөн дүнгийн хэмжээнд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,350 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 435,272 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 514,350 төгрөг гаргж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 435,272 төгрөг гаргж хариуцагчид тус тус олгох нь хьд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт нийт 71,280,000 төгрөг гаргж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хийн 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 55,464,344.91 төгрөгийг гарган хариуцагч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,350 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 435,272 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 514,350 төгрөг гаргж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 435,272 төгрөг гаргж хариуцагчид тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хьд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА