2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/07075

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 29 191/ШШ2025/07075

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, шүүгч Ц.Амармэнд, шүүгч Л.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ХХК / тоотод оршин байх, /РД:*******/-д холбогдох,

 

Гэм хорын хохирол 55,158,127 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,

Хариуцагчийн төлөөлөгч М.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Я. шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ш.******* нь 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. 2017 онд өөрийн өмчлөлийн газар дээрээ 2 давхар барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Гэтэл 2019 оны 03 сарын 05-ны өдрөөс барилгын хойно байрлах "******* *******" ХХК нь " "-ийн бохир усны цооног буюу ёмкостийг албаар цоолж бохир нь манай барилга болон газар руу орж их хэмжээний хохирол учруулаад байна. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бохир усны цооног буюу ёмкостьний 2 ширхэг хоёр зуугийн бочкины хэмжээтэй цоорсон байсан нүхийг хариуцагч "******* *******" ХХК-ийн захирал М., Ш.*******ын нөхөр буюу Т.******* болон түүний туслахаар ажиллаж байсан Ч. нар нийлж нөхсөн. Үүнээс 10 хоногийн дараа хашаа руу урсаж орж байсан бохир ус илт багассан.

"******* *******" ХХК нь "Хүсэл "-ийн бохирын ёмкостьний нүхийг нөхөөгүй байхад 7 хоногт нэг удаа соруулдаг байсан. Учир нь нүх бөглөгдөөгүй байхад бохир ус нь манай хашаа руу урсаж байсан тул бохир усны цооног буюу ёмкость нь дүүрдэггүй байсан бол 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нүхийг бөглөснөөс хойш 7 хоногт 3-4 удаа соруулдаг болсон. Бид мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 6 дугаар сард Ш.*******ын эзэмшлийн газрын хөрсөнд ус шингэсэн байгаа эсэх талаар " "-ийг шинжлүүлэхээр хүсэлт өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тоот байцаагчийн дүгнэлтээр: ...тус иргэний эзэмшлийн газрын урд, хойд хэсгээс авсан хөрсөнд нян үзүүлэлтээр: урд хэсгийн /№1/ хөрсөнд колититр /1 гр-д/ 0.0001, клостриуд перферингенс титр /1 гр-д/ 0.01, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч /1гр-д/ илэрчээ. Хойд хэсгийн №2 хөрсөнд колититр /1 гр-д/ 0.01, клостриуд перферингенс титр /1гр-д/ 0.01, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч /1 гр-д/ илрээгүй. Лабораторийн 00003228 дугаартай сорилгын хариугаар Шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд урд хэсгийн /№1/ хөрсний нян шалгалтын үзүүлэлтээр Хөрс, Хот суурин газрын хөрсний ариун цэврийн норм, хэмжээ стандарттай харьцуулахад их бохирдолтой байна гэсэн хариу гарсан.

2019 оны 10 дугаар сард дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст гаражийн доорх хөрснөөс гарч буй усанд шинжилгээ хийлгэх хүсэлт өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02-15/911 дугаартай дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчийн албан бичгээр өгсөн хариугаар:... Шинжилгээний 19-630 дугаартай сорилтын дүнгээр гаражийн урд хэсгээс авсан бохир усны үзүүлэлтүүд нь Хүрээлэн байгаа орчин, Усны чанар, Хаягдал ус ерөнхий шаардлага MNS4943:2015 стандартаас их байна гэсэн хариу гарсан.

Мөн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр "******* *******" ХХК-ийн "Хүсэл "-ийн барилгын бохир усны цооног ашиглалт хэвийн нөхцөлийг хангаж байгаа эсэх талаар шалгуулахаар хүсэлт өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр талуудыг байлцуулан хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар: ... Иргэн Ш.*******ын шинээр барьж буй барилгын суурийн хэсэгт нэвчин орж байгаа хөрсний усыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжилсэн дүгнэлтээс үзэхэд Хаягдал ус, ерөнхий шаардлага MNS4943:2015 стандартын харьцуулсан үзүүлэлттэй байна. Энэ нь иргэн Ш.*******ын шинээр барьж буй барилгын зэргэлдээ байрлаж буй "Хүсэл "-ийн барилгын бохир усны цооног гэмтэж, хөрсөнд бохир ус алдаж байгааг илэрхийлж байна. Хэмээн үзэж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын байцаагч ******* *******" ХХК-ийн захирал М.д ...2019 оны 11 сарын 01-ний өдрийн дотор " "-ийн барилгын бохир усны цооногийг засварлаж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах ажлыг гүйцэтгэж 11 сарын 05-ны өдрийн дотор албан бичгээр хариу өгөхийг албан шаардлагаар хүргүүлсэн. Албан шаардлагын хариуг "******* *******" ХХК-ийн захирал М. нь 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдөр мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Албан шаардлагын хариунд:... "Хүсэл "-ийн бохир усны цооногоос бохир ус алдаж болзошгүй гэх алдаа дутагдал гарсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 23-нд " "-ийн бохирын цооног доороо 2 цоорхой байсныг иргэн Ш.*******ын нөхөр өөрийн биеэр битүүлсэн болно гэх хариуг ирүүлсэн.

Шугам сүлжээ, тоног ******* *******" ХХК нь "Хүсэл "-ийн барилгын бохир усны цооногоос бохир ус алдаж байгааг засварлаж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүй байгаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8. "өөрийн эзэмшилд байгаа ш төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх барилгын тухай хуулийн зүйлийн .1.4 "зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх заалтуудыг тус тус зөрчиж бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна.

Тухайн үед нь би барьж байгаа байшингийнхаа дээд хэсэгт трактор оруулж ирээд манай шалан дороос ус гарч ирээд байна уу, танайхаас урсаж орж ирж байна уу гэдгийг тогтоох гэж газар бараг 5 метр ухсан. Тэгэхэд миний барилга дотроос биш барилгын эдний харалдаа өнцгөөс ус урсаж орж ирээд байсан. Тэгээд энэ хүнд Ахаа харсан биз танай талаас урсалтын маягтай ус орж ирж байна мөн биз дээ гэхэд тийм байна гэж ярилцсан. Тэгээд шал сүйдчихлээ энэ асуудлыг тохироод шийдчих үү гэтэл үгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би өөрөө хүн хөлсөлж тэр хүнийг оруулж үзүүлэхэд албаар цоолсон 2 цоорхой байсан. Тэр элэгдэж цоороогүй хажуудаа туслах бохирын савтай. Ёмкостьний амсар хөлдөхгүйн тулд газрын доор 2 метр гаруй гүнд байрладаг. Гэтэл бохир байнгын халиад хөрсөн дээр ус бохир байгаад байдаг. Бохирын ёмкостьний доод хэсэгт лаг гэж байдаг эдний саванд байдаггүй дандаа шингэн байдалтай. Том худалдааны дээрээс нь дахиад жижиг худалдааны ийн цайны газар нэмэгдээд бохироо оруулдаг болсон байна лээ. Энэ байгууллагын 2017-2019 оныг хүртэлх бохирын соролтын талаар асуусан. Нэг удаа ирэхдээ 15 тонны бохирын машин ирж сордог бөгөөд хэдэн удаа ирж соролт хийдгийг анзаарахад 7 хоногт 1 удаа л ирдэг байсан. Том худалдааны тэгээд дотроо кафе, цайны газартай түрээслэгч олонтой тул бохирын хэмжээ маш их гарна. Манай хоёр дундаа нэг айлын хашааны дээр доор зайтай байрладаг.

Би тэр айлын хашааг гуйгаад танай хашаанд эдний бохирын савны хэсэгт экскаватор авчраад ухаад үзье, үнэхээр бохир нь халиад урсдаг бол хөрс рүү бохирдол үүсгэсэн байх ёстой гээд ухаад үзтэл ердөө 3 метр ухаад хөрс нь ногоорсон, өмхий үнэртэй, ус нь бүлтрэх маягтай гарч ирээд байсан. Хүсэл ийн менежер залууд танай бохир чинь ийм байна шүү ухаад үзлээ гээд нүдэн дээр харуулаад шороогоор булсан. Нэхэмжлэлийн шаардлага бол барьж буй байшингийн В1 давхрын гэмтсэн, хагарал үүсэж овойж хөлдсөн дахин ашиглах боломжгүй болсон шал мөн байшингийн суурь буюу цемент дээр асуудал үүссэн байх гэж бодож байгаа. Тэгэхээр үүссэн хохирол буюу дахин ашиглах боломжгүй болсон хөрсийн солиод цемент дахин хийлгэж шалаа хийлгэх хүсэлтэй байгаа.

Уг нь миний өөрийн хувийн компаниар хийлгэсэн үнэлгээгээр 55.158.127 төгрөг гарсан гэхдээ шүүхээс томилж өгсөн компани 25,127,850 төгрөгийн хохирол тогтоосон. Би үүнийг хүлээн зөвшөөрсөн. Иймд бохир ус нэвчин орсноос болж барилгын шалыг сольсон ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын хөлс болох 4,400,000 төгрөг, ажлын байр, гаражийн зоорийн давхрын хуучин бетон шалыг солих, шинээр бетон шал цутгах нийт өртөг болох 25,127,850 төгрөг, нийт 29,527,850 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмнө гаргасан 55,158,127 төгрөг гаргуулах тухай шаардлагаа багасгаж байна гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь ийн барилгаа 2000 онд барьж, 2016 онд өргөтгөсөн бөгөөд үүнээс хойших хугацаанд ямар нэг байдлаар хөрш зэргэлдээ айлууд руу ус урсан орж байгаа гэх гомдлыг гаргаж байгаагүй, харин иргэн Ш.******* нь 2017 онд манай барилгаас 2 айлын хашааны цаана байрлах хашааг худалдан авч 3 давхар барилга барьж эхэлсэн билээ. Ингээд 2019 оны 2 дугаар сард өөрийн хашаа, барилгын доороос ус тунаж эхэлснийг манайхаас гарсан гэж хэл ам гаргаж эхэлсэн бөгөөд манайхтай яг зэрэгцээ хашааны айлууд ийм асуудал гаргаагүй атал 2 хашааны цаадах Ш.******* манайх руу ийнхүү шударга бусаар хандаж эхэлсэн юм.

Ш.******* танайхаас бохир ус алдаад байна гэж хэл ам гаргаад байсан учир манай компани эв эеийг бодож барилгынхаа 2 дамжиж шүүдэг бохир ус агуулах савныхаа нэгийг нь бүрэн булж ажиллуулахаа больсон бөгөөд ийнхүү манай үлдсэн бохирын ус хуримтлуулах сав нь ямар нэг цоорхойгүй тус бохир ус тэдний барилга руу урсаагүй болох нь тодорхой болсон юм. Үүнийг дахин нягталж шалгах зорилгоор Ш.*******ын хамт манай тал байлцаж түүний хашаан дотор ус гарч байгаа газрыг трактороор ухаж үзэхэд газрын гүний 4 метр орчмоос гүний усны судал урсаж байсныг манай тал зургаар баримтжуулж авсан билээ.

Манай барилгын бохирын усны сав нь газрын гүний 2-3 метрт булагдсан тул 2-3 метрийн шинд ус газрын хөрсөнд нилэнхүйдээ тархсан байх ёстой байсан, харин газрын хөрсөнд дотор судал үүсгэж урсгах боломжгүй гэдэг нь энгийн хэнд ч ойлгомжтой баримт билээ. Иймд манай барилгын бохирын ус алдагдаж Ш.*******ын газрын хөрсийг бохирдуулсан гэх тайлбар нь илтэд үндэслэлгүй юм. Манай компани 7 хоногт 3 удаа, 1 удаад 15 тоннын ёмкость бүхий машинаар бохирын цооногоос усыг соруулж цэвэрлүүлдэг бөгөөд хоногт дунджаар 4-6 тонн ус хэрэглээд түүнийгээ бүрэн соруулж авдаг тул Ш.*******ын барилга руу бохир ус урсах боломж огт байхгүй билээ. Манай компанийн усны хэрэглээ ийм байхад Ш.*******ын барилгын доороос гарсан ус нь 1 тоннын даац бүхий Портер машинаар 4-6 удаа соруулж асгаж байгаагаас үзвэл өдөрт 6 тонн ус гарч байсан, эндээс үзвэл түүний соруулж асгаж байгаа ус нь манай хэрэглэсэн уснаас их ус гарсан нь харагдсан юм. Манай компанийн барилгын бохирын савнаас одоогоор ус алдагдсан зүйл огт байхгүй, ёмкость бүрэн битүүмжлэлтэй байгааг бид нотлох болно.

Түүнчлэн Улаанбаатар хотын хөрс бүхэлдээ бохирдолтой, үүний дотор дүүргийн хороо буюу нэхэмжлэгчийн барилга байршиж байгаа 7 ******* орчмын хөрс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас баталсан хөрсний бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс олон дахин илүү бохирдолтой байдаг болсон нь Монголын хөрс судлалын холбооны явуулсан судалгаагаар нотлогдож байгаа болно. Нөгөө талаас манай компанийн эзэмшлийн ийн бохирын цооногоос бохир ус урсаж иргэн Ш.*******ын барилга руу орсон гэх нотлох баримт байхгүй, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн албан шаардлага нь манай бохир ус Ш.*******ын барилга руу орсныг тогтоосон баримт биш юм. Ш.******* нь уг 3 давхар, нэг давхартаа 360 м талбай, нийтдээ 1080 м барилгыг аж ахуйн зориулалтаар бариулахдаа Барилгын тухай хуулийн 4 зүйлийн 4.1.30-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хөрсний шинжилгээ хийлгээгүй, өөрөө барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын зураг төслөө батлуулаагүй хууль зөрчиж бариулсан, уг барилга нь голоос 51 метрийн зайд оршиж байгаа, энэ нь угаасаа бохирдолтой, гүний ус нэвчдэг хөрсөнд өөрсдөө судалгаагүйгээр барилга бариулчхаад ийнхүү бусдаас хууль бусаар мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна.

Түүнчлэн 2019 он нь бороо хур ихтэй жил байсан бөгөөд үүний улмаас хөрсний ус ихээр тунаж барилгын суурь руу нэвчиж байгааг холбогдох мэргэжилтнүүд өнгөрсөн зуны турш ярьсаар ирсэн ба Зайсангийн барилгууд бүхэлдээ усанд автсан, хотхоны оршинCOTSIRE усанд автсан гэх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан тул уг баримт нь нийтэд илэрхий үйл баримт болсон билээ. Манай компанийн барилгын бохирын ус нь хөрсөнд нэвчдэг байсан бол 2000 оноос хойш ковчани гэсэн үг бөгөөд 2017 онд Ш.******* барилгаа барьж эхлэхэд эдний барилга барих суурь орчмоор нэвчиж байх байсан, гэтэл ийм зүйл гарч байгаагүй. Ш.******* нь 2019 оны 2 сарын сүүлээр өөрийн барилгын хажуугаар ус нэвчсээр байна гэж ярьж, Мэргэжлийн хяналтын Байгууллагад гомдол гаргасан нь өөрийнх нь нэхэмжлэлд дурсан нөхцөл, цаг хугацааны үр дагаврыг үгүйсгэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ барилгын сууриндаа дахин бетон цутгахад 50,658,127 төгрөгийн материалын зардал, 4,400,000 төгрөгийн ажлын зардал гарсан гэжээ. Ш.*******ыг барилгын эвдэрсэн гэх барилгын хэсэг нь ойролцоогоор 100 м орчим талбай байхад их хэмжээний талбай засах мэтээр төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Бетон цутгасан гэх нотлох баримт байхгүй, ийнхүү барилгын сууриа дахин цутгасан талаар манай компанид мэдэгдээгүй, хэрэв манайхаас болж ийнхүү дахин суурь цутгаж байгаа бол энэ талаар манайд мэдэгдэж акт баримтаар нотлох ёстой.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа бетон зуурмагийн үнэ гэгч нь бодит бус, шуналын сэдэлтээр мөнгө нэхэмжилж байгаа болох нь одоогийн М250 марктай ер нь шалыг М150-M200 маркийн бетон зуурмагаар цутгадаг/ бетон зуурмагийн зах зээлийн дундаж ханш нь 1 м-д 6,000 төгрөг /НӨАТ орсон үнэ/ байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнээр тооцоход 360 м бетон зуурмагийн үнэ нэхэмжилсэн байна. Хэрэв эдний барилга нь 360 м суурийн талбайтай гэж тооцоод суурийг 20 см цутгасан гэж үзвэл нийтдээ 72 м бетон зуурмаг шаардлагатай, 10,512,000 төгрөгийн зардал гарна гэдэг бодит жишээг шүүхэд гаргаж өгөх болно гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

4. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

4.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж 433,740.64 төгрөг төлсөн баримт, Ш.*******ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Кадастрын зураг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар лабораторийн сорилтын тайлан, 2019 оны 03 сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, дүүрэг амины орон сууцны барилга төсөвт өртөг 7 хуудас, итгэмжлэл, гэрэл зургууд, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, кассын зарлагын ордер зэрэг баримтыг өгсөн байна.

 

4.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургууд, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага, ******* ******* ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар Мэргэжлийн хяналтын газарт хүрүүлсэн албан шаардлагын хариу, кассын орлогын баримт, итгэмжлэл, 2020 оны 11 сарын 10-ны өдрийн ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэмэлт тайлбар, гэрэл зургууд, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын тооцооны хуудас, 2022 оны 04 сарын 04-ний өдрийн дугаар ******* ******* ХХК-аас гаргасан залруулга, гэрэл зураг зэрэг баримтыг өгсөн байна.

 

4.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: тухай албан бичиг зэрэг баримтууд хэргийн материалд авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 55,158,127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

6.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчлөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж бохир ус нэвчин орсноос шалтгаалж барилгын шалыг сольсон ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын хөлс 4,400,000 төгрөг, ажлын байр, гаражийн зоорийн давхрын хуучин бетон шалыг солих, шинээр бетон шал цутгах нийт өртөг 25,127,850 төгрөг, нийт 29,527,850 төгрөгийг гаргуулна, нэхэмжлэлийн шаардлагаас 25,630,277 төгрөг багасгаж байна гэжээ.

 

7. Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 Нэхэмжлэгч Ш.******* нь тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 646.15 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /1хх-ийн 7-р тал/

 

7.2 Улмаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн тус газар дээр 2017 онд хоёр давхар барилга угсралтын ажлыг эхлүүлсэн, барилга барих явцад буюу 2019 оны 03 дугаар сард хөрснөөс нь ус гарсан гэх үйл баримтад зохигч маргаангүй.

 

7.3 Хариуцагч ******* ******* ХХК нь  тоот хаягт байршилтай, 859 м.кв хэмжээ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд Хүслэн -ийг хариуцан ажиллуулдаг болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбараар нотлогдсон. /1хх-ийн 41, 47-р тал/

 

7.4 Хариуцагч ******* ******* ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл Хүнсний дэлгүүр, гадаад худалдаа гэж бүртгэгджээ.

 

7.5 Нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт барьж буй барилгын ар талд нэг гудамжны зайтай/дундаа хоосон хашаатай/ хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг гэх Хүслэн ийн барилга байгаа гэх байршлын талаар зохигч маргаангүй бөгөөд энэ талаар гэрэл зургийг зохигч гарган өгсөн нь хэрэгт авагджээ.

 

7.6 дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар албан бичигт ...Стоотод байрлалтай иргэн Ш.*******ын гаражийн доорх хөрснөөс гарч буй бохир уснаас холбогдох улсын байцаагч дээж авч НМХГ-ын лабораторид шинжилгээнд хамруулав... гаражийн урд хэсгээс авсан бохир усны... нэг удаагийн шинжилгээгээр шинжилсэн/PH-ээс/бусад үзүүлэлтүүд нь Хүрээлэн байгаа орчин Усны чанар Хаягдал ус Ерөнхий шаардлага MNS4943:2015 стандартаас их байна... гэх тодорхойлолт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн Сорилтын тайлан, зохигчийн тайлбар, гэрэл зураг зэргээс үзэхэд 2019 онд нэхэмжлэгчийн барьж буй барилгын суурин хэсэгт хөрснөөс бохир ус гарсан, тухайн цаг хугацаанд гарч байсан болох нь тогтоогдож байна./1хх-ийн 9-10, 23-31-р тал/

 

8. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан бохир ус нэвчин орсноос шалтгаалж барилгын шалыг сольсон ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын хөлс 4,400,000 төгрөг, ажлын байр, гаражийн зоорийн давхрын хуучин бетон шалыг солих, шинээр бетон шал цутгах нийт өртөг 25,127,850 төгрөг, нийт 29,527,850 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж, хариуцагч тал хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн барьж буй барилгын хөрс рүү бохир ус нэвчин орсон үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр эс зөвшөөрч мэтгэлцсэн.

 

8.1 Ш.******* нь барилгын суурьт их хэмжээний ус нэвчсэний улмаас барилгын суурийн бетонон шалыг хуулж, суваг гаргасан гэх ба энэ үйл баримт нь хэрэгт авагдсан гэрэл зургаар нотлогдож, зохигч маргаагүй.

 

8.2 Нэхэмжлэгч нь Ч.тай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулж, хөлсийг 2,000,000 төгрөгөөр тохирч, ус зөөх, газар ухах, шороог зөөх, асгах ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгүүлсэн, мөн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Н.тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Экскаватороор газар ухах, шороог зөөх, асгах ажлыг 2,400,000 төгрөгийн хөлсөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, кассын зарлагын ордер, тайлбараар нотлогдсон. /1хх-ийн 11-, 161-162-р тал/

 

8.3 Ажлын байр, гаражийн зоорийн давхрын хуучин бетон шалыг солих, шинээр бетон шал цутгах нийт өртөг 25,127,850 төгрөгийн дүнг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлттэй санал нийлж, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шинжээчийн дүгнэлтэд заасан дүнгээр шаардлагаа тодорхойлсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.

 

ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар ...нэхэмжлэгчийн барьж буй үл хөдлөх эд хөрөнгөд ус нэвтэрсний улмаас учирсан хохирлыг засварлах зардлыг 25,126,850 төгрөг гэж тодорхойлсон нь хэрэгт авагджээ. /1хх-ийн 201-212-р тал/

 

9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1 дэх хэсэгт заасан гэм хор учирсны улмаас хохирол, зардал учирсан гэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаж, шүүхээс хүсэлтийг удаа дараа хангаж шийдвэрлэсэн боловч томилогдсон шинжээч нараас дараах албан бичгийг ирүүлж, шинжээчээр ажиллах боломжгүй талаар мэдэгдсэн байна. Үүнд:

 

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 24-ний дугаар 07/71 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг,

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 11 сарын 03-ны өдрийн дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг,

- Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар албан бичиг,

-Стандарт, хэмжил зүйн газрын 2023 оны 09 сарын 06-ны өдрийн 03/751 албан бичиг, мөн газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичиг,

-Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2024 оны 03 дугаар сарын -ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,

- Хөрс судлалын холбооны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Шинжээчээр ажиллах боломжгүй тухай албан бичиг тус тус ирүүлсэн байна.

 

Иймд шүүх хэрэгт цугларсан баримт, зохигч хэн алины маргаангүй тайлбар зэрэгт үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлд заасныг баримтлан хэргийг шийдвэрлэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа ...Манай барилгын бохирын усны савыг 2000 онд байршуулсан, газрын гүний 2-3 метрт булагдсан ...манай компани 7 хоногт 3 удаа, 1 удаад 15 тоннын ёмкость бүхий машинаар бохирын цооногоос усыг соруулж цэвэрлүүлдэг бөгөөд хоногт дунджаар 4-6 тонн ус хэрэглээд түүнийгээ бүрэн соруулж авдаг... гэж тайлбарласан.

 

Зохигч талууд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хамтран хариуцагчийн бохирын цооног 2 хэсэгт цоорхой байсныг битүүлж, бөглөсөн талаар тайлбарлаж энэ үйл баримтад хэн аль нь маргаагүй.

 

Дээрх цоорхойг битүүлсэн үйл явдлаас хойш ус/их хэмжээний/ гарахаа больсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарласныг няцаах баримт цуглаагүй тул өмнө нь хөрснөөс их хэмжээний ус гарч, нэхэмжлэгчийн барьж буй барилгын хөрсөнд нэвчиж байсан үйл баримтыг хариуцагчийн бохирын ус хөрсөөр дамжин нэхэмжлэгчийн барьж буй барилгын суурьт нэвтрэн орсонтой шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Түүнчлэн хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байсан болох нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019.10.29-ний өдрийн № дугаар хариуцагч ******* ******* ХХК-д хүргүүлсэн Дутагдал арилгуулах тухай албан шаардлагаар нотлогдож байна. /1хх-ийн 48-49-р тал/

 

Дээрх шалтгаант холбоо, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой тунасан бохирын усыг зайлуулахаар нэхэмжлэгч барьж буй барилгын суурийн хэсэг/шал/-ыг хуулж, шуудуу гаргасан, улмаар түүнийг засварлахад зардал гарсан болох нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019.10.29-ний өдрийн № дугаар Дутагдал арилгуулах тухай албан шаардлагад ... иргэн Ш.*******ын шинээр барьж буй барилгын суурийн хэсэгт нэвчин гарч байгаа хөрсний усыг шинжилсэн дүнгээс үзэхэд хаягдал ус, ерөнхий шаардлага MNS4943:2015 стандартын харьцуулсан үзүүлэлтээс их байна. Энэ нь иргэн Ш.*******ын барьж буй барилгын зэргэлдээ байрлаж буй Хүсэл ийн барилгын бохир усны цооног гэмтэж, хөрсөнд бохир ус алдаж байгааг илэрхийлж байна гэж дурдан, Хүсэл -ийн барилгын бохир усны цооногийг засварлаж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангах талаар хүргүүлсэн шаардлага, хөрөнгийн талаарх тайлан, гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн Мэргэжлийн хяналтын газарт явуулсан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № дугаар Албан шаардлагын хариу хүргүүлсэн тухай албан бичигт ...2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хүсэл ийн бохирын цооног доороо 2 цоорхой байсныг иргэн Ш.*******ын нөхөр өөрийн биеэр битүүлсэн болно ...гэж тэмдэглэгдсэн, гэрч нарын мэдүүлэг зэргээр хариуцагчийн өмчлөл, эзэмшлийн барилгын бохирын усны сав цоорхой гарснаас бохирын ус хөрсөнд нэвчин улмаар нэхэмжлэгчийн барилга руу нэвтрэн орсон гэж үзэх үндэслэлтэй./1хх-ийн 50, 177-181-р тал /

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ...хариуцагчийн гэм буруутай гэх үйлдэл бүхэлдээ үгүйсгэгдээгүй тул хариуцагчаас Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирол гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч нь барилгыг барихдаа зохих зөвшөөрөл аваагүй, хөрсийг шинжлүүлээгүй болох нь хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон тул гэм хорын хохирлын хэмжээг Иргэний хуулийн 5 зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар багасгах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 5 зүйлийн 5.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан, шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага 29,527,850 төгрөгийн/55,158,127-25,630,277/ шаардлагаас ,763,925 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ,763,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,740.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 231,769 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 5 зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас ,763,925 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ,763,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,740.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 231,769 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД

 

 

Л.ЗОЛЗАЯА