2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/06738

 

 

 

 

          

 

 

 

  25         07          30

                       191/ШШ25/06738

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ._. дугаар хороо, ...тоот хаягт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.*******/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* боржигон овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 56,316,385.67 төгрөг гаргуулах тухай

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Ж.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 56,316,385.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь 24 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас дугаартай Зээл болон фидуцийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр, Автомашин худалдаж авах зориулалтаар, - улсын дугаартай аралын дугаартай AUDI Q5 маркийн автомашиныг барьцаалан зээл авсан болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй нийт 212 хоног хугацаа хэтэрсэн ба барьцаа хөрөнгө хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь зээлийг хаах дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй байгаа тул фидуцийн гэрээнээс татгалзаж байна.
******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь 24 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Ж.Болортолийн 30141136438 тоот дансанд 50,000,000 төгрөгийг олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь тоот данстай зээлийн үндсэн зээлд 3,474,381.19 төгрөг, үндсэн хүүнд 3,267,753.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,434.37 төгрөг, нийт 6,4,568.63 төгрөгийг төлсөн. ******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ны зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж уулзаж байсан боловч 24 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн төлөлт хийгээгүй бөгөөд одоогоор гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн 212 хоног, үндсэн зээлийн үлдэгдэл 46,525,618.81 төгрөг, үндсэн хүү 9,508,981.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,784.90 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 56,316,385.67 төгрөг байна. Иймд зээлдэгч Ж.Болортолиос нийт 56,316,385.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

         2.Хариуцагч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу  тайлбартаа: Зээлдэгч Ж.******* миний бие ******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас 24 оны 07 дугаар сарын 25 ны өдөр тоот зээл болон фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд дээрхи гэрээний эргэн төлөлтийг биеийн байдал өвчний хяналтанд байсны улмаас 24 оны 11 сарын 29-ний өдрөөс төлөлт хоцрогдуулж хугацаа хэтрүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 56,316,385.67 төгрөгийг хүлээн зөвшөөрч дээрхи төлбөрийг 6 сарын дотор төлж барагдуулах буюу 26 оны 2 дугаар сард бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.

3.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн 56,316,385.67 төгрөгийг 25 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 25 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 25 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 25 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 25 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 26 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17,316,385.67 төгрөг төлөхийг зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Ж.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 56,316,385.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 24 оны 07 дугаар сарын 25-ны өдөр   дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, 50,000,000 төгрөгийг 33,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл олгож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Талууд шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 56,316,385.67 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 25 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 25 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 25 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 25 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 25 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 26 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17,316,385.67 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжэгдсэн төлөөлөгч А.*******тай харилцан тохиролцжээ.

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй

 

8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,532 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Болортолиос нараас улсын тэмдэгтийн хураамжид 439,532 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 56,316,385.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 56,316,385.67 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 25 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 25 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 25 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 25 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 25 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 26 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17,316,385.67 төгрөг нийт 56,316,385.67 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,532 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 439,532 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНГЭРЭЛ