Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2022/00009

 

С.*******ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ******* тоотод оршин суух иргэн С.******* /*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ы давж заалдах гомдлоор 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч С.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Дархчуул овгийн *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Мэргэжилийн хяналтын газарт жолоочоор ажилд орсон. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа халагдаад өдийг хүртэл хохироод явж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэвэл ажилд эгүүлэн томилуулах, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өдийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/84 тоот Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаал гарсан. Уг тушаалд заасны дагуу Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар өмнө 51 орон тоотой байсныг 50 болгон орон тоог цөөрүүлсэн. Мөн энэ дотроо үйлчилгээний албан тушаалтан буюу бусад үйлчилгээний ажилтны тоо 8 байсныг 7 болгож нэг орон тоо цөөрүүлсэн. Уг тушаалын 4-т заасны дагуу бүтэц орон тооны хүрээнд Төрийн албаны тухай хуульд заасан зохих шаардлагыг хангасан иргэнийг томилон ажиллуулахыг аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болгосугай гэсэн шийдвэр ирсэн. Энэхүү шийдвэрийг үндэслээд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын эрхийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А/45 тоот тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Батлагдсан 50 орон тоонд нийцүүлэн, мөн үйлчилгээний албан хаагчийн орон тоо 8 байсныг 7 болгон хассан. Ингэхдээ чухал шаардлагатай буюу зайлшгүй ажиллах ёстой албан тушаалтны орон тоог баталсан. Энэхүү тушаалаар жолоочийн орон тоо өмнө 3 байсныг 2 болгосон, мөн үйлчлэгчийн орон тоог 2 болгосон. Манай байгууллага хүнсний лавлагаа лабортари итгэмжлэл авахын тулд зайлшгүй шаардлагатай албан тушаалын орон тоог бий болго гэсэн стандарт хэмжил зүйн дүгнэлтийн дагуу лаборантын орон тоог шинээр бий болгосон. Манай байгууллага 3 жолоочийн орон тоотой байснаас 1 орон тоог лаборантын орон тоонд шилжүүлэн жолоочийн орон тоо нэгээр хасагдсан. Энэ бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслээд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалыг гаргасан. Уг тушаал дээр бүтэц орон тоог цөөрүүлсний улмаас орон тоог цөөрүүлсэн албан хаагчдад мэдэгдэх хуудас өгөхийг бичиг хэргийн ажилтанд үүрэг болгосон. Үүний дагуу жолоочийн орон тоо цөөрсөн болохыг жолооч С.*******ад урьдчилан сэргийлээд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ энэ талаар нь өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулсан. Энэхүү тушаалдаа орон тоо цөөрсөн шалтгаанаар С.*******ыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг нягтлан бодогчид үүрэгжүүлсэн.

Ийнхүү орон тоо цөөрсөн тул С.*******ыг ажлаас чөлөөлж 3 сарын тэтгэмжийг тухайн үед нь олгосон. Мөн С.*******тай ажил хүлээлцсэн хугацааг тооцож 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр Ажил хүлээлцсэн акт үйлдсэн байгаа. Энэ талаарх баримтаа мөн гаргаж хэргийн материалд хавсаргасан ... гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийдвэрээр

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Дархчуул овгийн *******ийн ******* /РД:*******/-ыг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

 2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.558.088 /нэг сая таван зуун тавин найман мянга наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгож,

 3.    Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрхи олговороос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгаж,

 4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 39.879 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж,

 5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******ы давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын 2022 оны 01 сарын 26-ний одрийн 140/ШШ2021/00071 дугаартай шийдвэрийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзэлзээгүй талаас нь унэлээгүй хэрэгт хавсаргасан нотлох баримтыг бүрэн дүгнээгүй, гараар зассан засвартай баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шийдвэр гаргах ундэслэл болгосон энэхүү шийдвэрийн улмаас хэн нэгний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх нөхцөл байдлыг үүсгэсэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд 1/ Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар /цаашид МХГ гэх/ жолоочоор ажиллаж байсан С.******* нь 2019 оны 05 сард албан ажлаар буюу томилолтоор явж байх үедээ архи ууж, албаны машиныг эвдсэн гэсэн үндэслэлээр аймгийн МХГ-ын дарга Д ийн 2019 оны Б/20 дугаар "С.*******ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар халагдаж түүний шүүхэд гаргасан гомдлын дагуу нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр С.*******ыг ажилд нь эгүүлэн томилох тухай УДШ-ийн 001/хт202100615 дугаар шийдвэрийн дагуу 2021 оны 07 сарын 26-ний өдөр С.*******ыг өмнө нь хариуцаж байсан ЗАН улсын дугаартай 2017 оны УАЗ фургон авто машины жолоочоор эгүүлэн томилогдсон 2021.09.16-ний өдөр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар (цаашид МХЕГ гэх)-ын даргын "Аймгуудын Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, орон тосг шинэчлэн батлах тухай" А/84 дугаар тушаалаар манай байгууллагыг нийт 51 орон тоотой байснаас мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 1 орон тоог хасах 50-н орон тоотой байх, мөн бусад уйлчилгээний ажилтны орон тоо 8 байсныг 7 болгон 1-ээр цөөлж, лабораторид шинжээчийн 1 орон тоог нэмж өөрчилсөн ба 50 хүний бүрэлдэхүүнтэй орон тоонд багтаан дотооддоо бутэц, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон шийдвэр ирсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Төсвийн тухай хуулийн 16.5.9 дэх хэсэгт "дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг уургийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бутцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох гэж заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд аймгийн МХГ-ын даргын 2021 10.01-ний өдрийн А/45 дугаар "Бутэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар өмнө нь ажиллаж байсан үйлчилгээний гэрээт 8 ажилтнаас (-1 хэвлэл мэдээлэл технологийн 1. үйлчлэгч-2, лабораторийн шил угаагч буюу лаборант-1. жолооч-3 ) ажлын ачаалал, давхардал автомашины ашиглалтын хугацаа, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хадгалах зайлшгүй шаардлагыг тус тус харгалзан үзэж, жолоочийн орон тооr 1-33 цөөрүүлсэн. Жолоочийн орон тоог цөөрүүлэх шийдвэр гаргахдаа байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг Ниссан патроп авто машин хариуцсан жолооч У.******* (байгууллагын авто машины засварын ажлыг давхар хариуцаж ажилладаг), хяналт шалгалтаар сум, орон нутаг руу хол замд явах үед ашиглаж буй 2021 оны шинэ УАЗ фургон авто машин хариуцан жолооч Н.******* (2006 оноос хойш ажиллаж байгаа) нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгаж, цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Харин 2017 онд ашиглалтад орсон хэдий ч 2019 онд мотор нь цохиж эвдэрсний улмаас моторыг нь бүтэн сольж сэлбэсэн, тэнхлэг тохиргоо нь муудсанаас улсын байцаагчдыг тээвэрлэж, хол замд явахад хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангахгуй болсон. авто техникийн үзлэг, оношлогоонд тэнцээгүй буцаагдсаны улмаас цаашид хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглахгуй гэх үндэслэлээр 45-32 ЗАН дугаартай хуучин УАЗ фургон авто машин хариуцсан жолооч С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох шийдвэрийг гаргасан. Жич дурдахад: Жолооч С.******* 2021 оны 10 сард хөдөлмөрийн гэрээнд заасан "албаны авто машины бэлэн байдлыг хангуулах албаны ажилд зөвшөөрөлгүйгээр хувийн авто машин хэрэглэхгүй байх гэсэн үүргээ зөрчиж сахилгын "сануулах" шийтгэл авсан, мөн ажлаар шөнө орой хөдөө явахдаа удаа дараа төөрч. 6-7 албан хаагчийг хөдөө хээр хонуулж ажлын хариуцлага алдаж байсан болно.

Гэтэл шүүгч шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “2020 оны 01 сарын 20-ний өдрийн А/ засвартай дугаартай "Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай" тушаалын хавсралтад зааснаар МХЕГ-ын 51 орон тоонд багтааж нярав-1 орон тоо нэмж баталсан" гэж, мөн "ӨХ Завхан аймгийн МХГ нь МХЕГ-ын баталсан 50 орон тоонд багтааж нярвын 1 орон тоог нэмж баталсан бусад үйлчилгээний ажилтан 7 батлагдсанаас жолооч-2, үйлчлэгч-2, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн-1, лабораторийн ажилтан-5 байсныг 6 болгож 1 орон тоо нэмж баталсан" "Завхан аймгийн МХГ-ын жолооч нарын ажлын ачааллыг нягтруулах бутээмжийг дээшлүүлэх, хийдэл давхардлыг зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэн жолоочийн орон тоог 2020 онд 3 байсныг 2021 онд 2 болгож цөөрүүлэх шалтгаан нөхцөл байсан байна гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагуй, хууль зүйн ундэслэлгүй байна гэсэнтэй санал нийлэхгүй байна Учир нь аймгийн МХГ-ын 2020 оны 01 сарын 20-ний өдрийн А/08 дугаар тушаалд заасан "бусад уйлчилгээний 8 ажилтан"-нд хамаарах лабораторийн шил угаагчаар ажиллаж байсан М.а нь хүүхэд асрах чөлөөний хугацаа 2022 оны 3 сард дуусах бөгөөд түүний ажлын байрыг хадгалах шаардлагаар үйлчилгээний орон тоог лабораторид нэмж 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан, мөн МХЕГ-аас баталсан бүтцэд "нярав" албан тушаал байхгүй хэдий ч Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоомжийн дагуу нярав, нягтлан бодогч тусдаа байх зайлшгүй шаардлагаар 2006 оноос хойш МХГ-ын даргын тушаалаар нярвын орон тоог бусад үйлчилгээний ажилтны тоонд оруулан баталж байсан бөгөөд. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл С. (2023 онд 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт rapax) нярваар ажиллаж байгаа бөгөөд энэ тухай шүүхийн хэлэлцуулгийн явцад хариуцагчийн зүгээс хариу тайлбарласаар байхад шүүгч хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтаар өгсөн цалингийн болон нийгмийн даатгалын тайлангаас нягталж үзээгүй Мэргэжлийн хяналтын газрын бусад уйлчилгээний ажилтан"-д гэсэн орон тоонд 2003 оноос хойш оновдрийг хуртэл хугацаанд 2 үйлчлэгч, 2007 оноос з колооч 1 на 2015 оноос хэвлэл мэдээллийн 1 мэргэжилтэн, лабораторийн угаагч, лаборант 1 гэсэн орон тооны ажилтнууд хамаардаг бөгөөд хариуагч талаас анхан шатны шүүхэд 3 жолоочтой ажиллаж байсныг нотлох баримт болох 2019 оноос хойш жолоочоор томилогдон ажилласан ажилтнуудын ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалууд байгууллагын нийгмийн даатгалын тайлан цалингийн баримтыг нотариатаар батлуулан гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдааны явцад шүүгч өөрөө нэхэмжлэгч С.*******аас асууж 3 жолоочтой ажилласныг тогтоосон бөгөөд хариуцагчийн зүгээс 3 жолооч ажиллаж байсны мэдүүлсээр байхад МХГ-ын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн А/ засвартай тушаалыг үндэслэж нотлох баримт хэрэгт авагдаагүй, хууль зүйн үндэслэлгүй байна дурдсан нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахт хэсэгт заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлнэ" мөн хуулийн 40.3 дахь хэсэгт заасан "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй унэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн шаардлагуудыг зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 2. Шүүгчийн гаргасан шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсан "Завхан аймгийн МХГ нь С.*******ад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлээ 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байх хугацааг зөрчсөн" гэж тэмдэглэснийг хулээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь МХЕГ-ын 2021 оны дугаар А/84 болон МХГ-ын даргын А/45 дугаар тушаалыг тус тус ундэслэн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн А/48 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын 5 дахь хэсэгт заасны дагуу орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр С.*******ад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, ажил хүлээлцэхийг ажил хүлээлцэх байнгын Комисст даалгаж, энэхүү шийдвэрийн дагуу жолооч С.*******ад 2021 оны 10 сарын 05-ний өдөр мэдэгдэл өгсөн өдрөөс хойш 35 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сары 08-ний өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон Хариуцагч тал болох МХГ-аас гаргаж өгсөн 2021.11.08-ний өдөр С.*******тай ажил хулээлцсэн тухай акт болон 11 сарын 08-ний өдөр ажилласнаар тооцож 5 хоногийн цалин олгосон цалингийн баримтуудыг шүүгч нотлох баримтаар авч узэлгүйгээр дан ганц ажлаас чөлөөлөх мэдэгдлийг үндэслэл хэсэгтээ дурдаж дүгнэлт гаргасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож ажлаас халах тухай шийдвэрт заана" 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн суулчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ" гэж тус тус заажээ. Шүүх хуралдааны явцад хариуцагч болох МХГ-ын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны болон Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим айл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 19 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан өдөр". ийг ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заахдаа хлэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж сүүлийн өдрийг тогтооно. Ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заасан хугацаа... ажил олгогчийн буруугаас хэтэрвэл ажил хүлээлгэн өгсөн өдрийг тус тус ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр гэж үзнэ" гэж заасныг баримталж, С.*******ыг 2021 оны 11 сарын 08-ний өдөр ажил хүлээлгэн өгч ажлаас чөлөөлөгдсөн гэж узэж сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байх хугацааг зөрчсөн гэсэнтэй санал нийлэхгуй байна.

3. Шүүхийн шийдвэрийн ундэслэл хэсэгт Завхан аймгийн МХГ-ын орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.*******ыг ажлаас чөлөөлж, түүний эрх зуйн байдлыг дордуулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна" гэжээ Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Төсвийн тухай хуулийн 16.5.3-д заасан "батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажиллагсдын цалин хөлсийг тогтоох үүргийн дагуу МХЕГ аас батлагдсан орон тооны хүрээнд ажилтнуудыг томилон ажиллуулж байгаа бөгөөд орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон жолооч С.*******ын эрх зүйн байдлыг дордуулахаас урьдчилан сэргийлж 3 сарын цалинтай тэнцэх буюу 1.519.494 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгож С.******* энэхүү тэтгэмжийн мөнгийг хүлээн авсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ" гэж заасан бөгөөд тус шүүхийн шийдвэрийг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар биелүүлэх боломжгуй юм Мэргэжлийн хяналтын Еренхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/84 дугаартай "Аймгуудын мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоог цөөрүүлж үүнтэй нийцүүлэн МХГ-ын даргын А/45 дугаар тушаалаар жолоочийн орон тоо 3 байсныг цөөрүүлж 2 болгосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд "Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах цалин хөлс авах, амрах эрхтэй мөн Иргэний хууль тогтоомж нь зөрчигдсэн эрхийг сэргээлгэх шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэхээр хуульд зохицуулжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж С.*******ыг ажилд нь эгүүлэн авахын тулд улдсэн 2 жолоочийн аль нэгийг нь ажлаас халах уу? аль эсвэл шүүгчийн үндэслэлгүйгээр бий болгосон гээд байгаа 2007 оноос хойш нярав"-ын орон тоонд нярваар ажиллаж байгаа 1 ажилтныг халах уу? эсвэл шүүгчийн лабораторид 1 орон тоо нэмсэн" нь үндэслэлгүй гэж үзээд байгаа ажлын байр нь хадгалагдаж буй хүүхэд асрах чөлөөтэй байгаа лаборант буюу шил угаагч 1 ажилтныг ажлаас нь халах уу? Өөрөөр хэлбэл, хэрэв С.*******ыг анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн авснаар батлагдсан орон тоондоо багтаахын тулд өөр хэн нэгний эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулан ажлаас халах нөхцөл байдал үүсэх юм. Тиймээс Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны А/засвартай дугаартай "Бүтэц орон тоог шинэчлэн батлах Тухай тушаалын хавсралтад жолооч 2 гэж бичигдсэнийг 3 болгон гараар завсарласан" гэж бичигдсэнийг маргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Шүүх бусад нотлох баримтыг үнэлэхгүйгээр дан ганц энэхуу засвартай тушаалыг нотлох баримтаар үнэлсэн нь "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой унэн зөв, эргэлзээгүй талаас нь унэлнэ. гэсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хэрэгт хавсаргасан нотлох баримтуудад ундэслэн хянан узэж, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 26-ний өдрийн 140/ШШ2021/00071 дугаартай иргэн С.*******ыг жолоочийн ажилд эгүүлэн томилох тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******ы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын гаргасан шийдвэртэй холбогдуулан С.*******ын нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 140/ШШ2021/00071 дугаартай шийдвэр гарах үед хариуцагч талд мэдэгдээгүй байсан дараах нотлох баримт шинээр илэрсэн. Тус Мэргэжлийн хяналтын газарт жолоочоор ажиллаж байсан С.*******ыг 2021 оны 07 дугаар сарын 26-ний өдөр ажилд буцаан томилох үед буюу 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №34 дүгээр тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялыг 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 06 дугаар магадлалаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилсөн эрүүгийн ялтай байсан нь аймгийн Цагдаагийн байгууллагын 2022 оны 37/401 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй тусгай чиг үүргийн байгууллага бөгөөд албан ажлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт аль ч газарт явах шаардлага гардаг бөгөөд зорчих эрхээ хязгаарлуулсан жолооч энэ тохиолдолд хяналтаар явах боломжгүй юм. Шинэчлэн найруулсан 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болох үндэслэлийг тусгасан бөгөөд энэхүү заалтын 78.1.6 дахь хэсэгт зааснаар ажилтанд ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрх зүйн зохицуулалттай байна. Мөн Мэргэжлийн хяналтын газрын 2022 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.9 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэлтэй байгаа болон гэмт хэрэг үйлдэж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй хүнийг ажилд авахыг хориглоно" гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэж ял шийтгэлтэй байгаа болон ялгүйд тооцох хугацаа дуусаагүй хүнийг ажилд томилох эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, С.*******ын нэхэмжлэлтэй Мэргэжлийн хяналтын газарт холбогдох анхан шатны шүүхийн 140/ШШ2021/00071 дугаартай шийдвэрийг дахин хянан үзэж, шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.*******ын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны гомдолд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны бүтэц орон тоо баталсан тушаал дээр жолооч 2 гэснийг 3 болгож гараар зассан байдаг. Энэ засварыг хэн хийсэн бэ гэдэг асуудал нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Тийм учраас 2 гэсэн орон тоог 2021 онд 2-оороо байна гэж үзэх үндэслэл үүсэж байгаа юм. Хүнийг үзэгний үзүүрээр 2 гэсэн орон тоог 3 болгоод түүнийгээ дараад нь 2 болгосон мэтээр чөлөөлж болохгүй юм. Захиргааны Ерөнхий хуульд зааснаар утга агуулгыг нь өөрчлөхгүй техникийн алдаа байх юм бол түүнийг засаад явах боломжтой. гэдэг хүн жолооч гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Гэтэл цалин олгосон баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх гаргаж аваад үзэхэд экспорт, импортын хэлтэс дээр буюу Арц суурийн боомт дээр харьяалагдаад цалингаа аваад явж байдаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын тушаал, Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал зэрэг дээр төрийн захиргаа удирдлагын хэлтэст жолооч нь хамаардаг. Тэгэхээр түүнийг жолооч гэж үзэх нь эргэлзээтэй байгаа, фургон машин хариуцсан хүн болгон жолооч биш. Бүтэц орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн 1 сарын өмнө мэдэгдсэн гэж хариуцагч талаас үзээд байна. Өмнөх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дугаар зүйл дээр тодорхой зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн шийдвэрийг цуцалсан тохиолдолд мэдэгдэнэ гэсэн байгаа. Гэтэл ажил хүлээлцсэн өдрөөр мэдэгдэх хуудсыг тоолж байгаа нь буруу юм. 2020 оны Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал дээр үйлчлэгчийн орон тоо 3 байсныг 2021 онд 2 болгож мөн багсгасан байгаа. Гэтэл үүнийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын газар нь мөрдөн шалгадаг байгууллага биш бөгөөд цагдаагийн газраас С.*******ын талаар мэдээлэл авч байгаа нь хуульд нийцэх эсэх дээр эргэлзээ төрүүлж байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яг энэ хэрэгтэй холбоотой мэдэгдэхгүй байсан нотлох баримтын асуудал яригдахаас биш С.*******ын өмнө нь шүүхээр шийтгүүлсэн асуудал нь шинээр илэрсэн нөхцөл байдал биш юм. С.*******ыг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажилд эгүүлэн авсан. Тэгвэл С.******* нь 2021 оны 03 дугаар сард эрүүгийн хэргээр шийтгүүлж хорих ял авч давж заалдах шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ял болж өөрчлөгдсөн. 2021 оны 07 дугаар сарын 01-нээс Өршөөлийн тухай хууль үйлчилж эхэлсэн. Өршөөлийн хуулиар С.*******ын зорчих эрхийг хязгаарласан шийтгэл өршөөлд орсон. Тэгэхээр С.******* нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд ороход ямар нэгэн ялгүй болсон байдаг. Шинэ Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ялтай хүн ажил хийхгүй гэдгийг хариуцагч тал буруу тайлбарлаад байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд тухайн шийтгүүлсэн ял шийтгэл нь хөдөлмөр эрхлэх харилцаанд саад болохоор бол чөлөөлөх заалт байгаа. Гэтэл Өршөөлийн тухай хуулиар ял шийтгэлгүй болсон хүнийг цаашид хөдөлмөр эрхлэхэд нь саад болж байгаа мэтээр ярих боломжгүй юм. Хэрэв С.*******ыг ял шийтгэл авсан талаар цагдаагаас баримт авсан бол өршөөлд орсон гэдгийг нь яагаад хасаж яриад байгаа юм бэ? Тийм учраас шинээр илэрсэн нөхцөл байдал бол биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж,  нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.*******  нь хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан тус газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргахдаа Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар жолоочийн орон тоо  2020 онд 3 байсныг 2021 оны 2 болгон цөөрүүлсэн, жолооч С.*******ын хариуцаж байсан машин эвдэрсэн, нэг фургон, /шинэ/, нэг патрол /шинэ/ байгаа учраас цаашид 3 жолооч байх шаардлагагүй гэж үзсэн, С.******* ажиллаж байх хугацаандаа  сахилгын зөрчил гаргасан зэргийг харгалзаж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2020  оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/02 дугаартай “Аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай “тушаалын хавсралтаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог “2020 онд 51” байхаар  үүнээс үйлчилгээний бусад ажилтны орон тоо 8  байхаар баталсан байх бөгөөд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай “бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар 2020 онд 51 орон тоотой байхаар Үүнээс жолооч 3, үйлчлэгч 3, хэвлэл мэдээллийн ажилтан 1, нярав 1 байхаар тус тус тогтоожээ..

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/84 дугаартай тушаалын хавсралтаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог батлахдаа “2021 онд 50”  орон тоотой байхаар Үүнээс үйлчилгээний бусад ажилтан 7 байхаар баталсан. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/45 дугаартай “бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай”  тушаалаар “2021 онд 50 “ орон тоотой байхаар Үүнээс жолооч 2, үйлчлэгч 2, нярав 1, хэвэлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 1,  лабораторийн ажилтан 6 байхаар тогтоож, жолооч үйлчлэгчийн орон тоог тус тус 1 цөөрүүлсэн, лабораторийн ажилтны орон тоог 6 болгож, нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын аймгуудын “бүтэц орон тоог ”баталсан орон тооны дээд хязгаарт багтаан өөрийн байгууллагын онцлог, ажлын шаардлага, нөхцөл, боломжид тохируулан байгууллагын бүтэц орон тоог тогтоож, баталсан нь  Төсвийн тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалтанд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь 2021 онд тус газрын жолооч, үйлчлэгчийн орон тоог тус бүр 1-ээр багасгаж тогтоосон нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “...ажилтны орон тоог цөөрүүлсэн“ гэж үзэхээр байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлд хамаарч байна.

Ажил олгогч нь жолооч нарын ур чадвар, ажлын туршлага, сахилга хариуцлага, авто машины ашиглалтын хугацаа, хүрэлцээ зэргийг харгалзан жолооч С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаанд мэдэгдэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт нийцсэн, ажил олгогчийн шийдвэр нь холбогдох хуульд нийцсэн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь С.*******ад хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлээ 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн гэжээ.

Тодруулбал, шүүх ажил олгогч нь С.*******ад хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр  өгч 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн байх бөгөөд сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусна гэж дүгнэж, хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй гэж үзжээ.

Ажил олгогч  хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай С.*******ад 30 хоногийн өмнө мэдэгдсэн байх бөгөөд энэ нь  “нэг сарын өмнө мэдэгдэнэ “гэсэн хуулийн агуулга, ач холбогдлыг алдагдуулж С.*******ын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж буруутгах боломжгүй байна.

Мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/засвартай дугаартай “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтанд жолооч 2 гэж бичигдсэнийг 3 болгосон засвартай байгаа боловч 2020 онд 3 жолооч ажиллаж байсан нь хэрэгт авагдсан талуудын тайлбараар тогтоогдсон. Талууд 3 жолооч ажиллаж байсан  талаар маргаагүй учраас жолоочийн орон тоо 3 байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх  хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж, дүгнэсэний үндсэн дээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлд хамаарахгүй байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг нь шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болсон нотлох баримт нь  хожим нь хуурамч баримт болох нь тогоогдсон, эсхүл шүүхийн шийдвэрэээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх баримт шүүхийн шийдвэр гарсаны дараа илэрсэн, үүнийг хэргийн оролцогч шүүхийн шийдвэр гарахаас өмнө мэдээгүй, мэдэх боломжгүй байх  нөхцөл байдал үүссэн байхыг ойлгодог. Хариуцагчийн тайлбарт дурдсан нөхцөл байдлыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй шүүхийн шийдвэрт хамааралгүй байх тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, энэ үндэслэлээр хэргийг хянуулахаар ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ы давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЖ.БАТТОГТОХ

 ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР