| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/00332/И |
| Дугаар | 191/ШШ2025/01106 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01106
2025 02 06 191/ШШ2025/01106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: У хот, Ч дүүрэг, дүгээр хороо, С талбай , өөрийн байранд байрлах, Го ба ХК /РД:....../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бо овогт От-ын Дэ /РД:....../, Бо овогт Цэ-ын Та /РД:....../, Бо овогт От-ын Ба /РД:....../, Бо овогт От-ын Ба /РД:....../, Са овогт Пү-гийн До /РД:....../ нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Го ба ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Дэ, Ц.Та, О.Ба, О.Ба, П.До, нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн зээлдэгч О.Дэ, П.От нар нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Го батай ЗГ2705015205 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 126,160,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр БГ2705015205 дугаарт Ипотекийн гэрээгээр О.Дэ-ийн өмчлөлийн С дүүргийн дугаар хороо, Ц гудамж байр, тоот хаягт байрлах, 66,4 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2203017714 дугаар бүхий хоёр өрөө орон сууц, БГ2705015205-1 дугаарт ипотекийн гэрээгээр Ц.Та, О.Дэ, О.Ба, О.До, О.Ба нарын өмчлөлийн Б дүүрэг, дүүрэг хороо, дугаар байр, тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2208002452 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.
Зээлдэгчид нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/Ш32024/20102 дугаар бүхий захирамжаар хариуцагч нар нь уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд зээлдэгч О.Дэ, Ц.Та, О.Ба, О.До, О.Ба нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажлыг хуульд заасан төрийн байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3-4/
2.2 Орон сууцны зээлийн гэрээ, Ипотекийн гэрээ /хх-6-10, 11-16/
2.3 Хүү тооцооллын хүснэгт /хх-17-18/
2.4 Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-19-20/
2.5 С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/20102 дугаар захирамж /хх-21-23/
3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/03936 дугаар захирамжаар О.Ба, О.Ба, П.До, О.Дэ, Ц.Та нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Го ба ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Дэ, Ц.Та, О.Ба, О.Ба, П.До нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Го ба ХХК болон О.Дэ, Ц.Та, О.Ба, О.Ба, П.До нарын хооронд Орон сууцны зээлийн гэрээ, Ипотекийн гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба О.Дэ, Ц.Та, О.Ба, О.Ба, П.До нар нь дээрх гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Го ба ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
Го ба ХК нь О.Дэ, Ц.Та, О.Ба, О.Ба, П.До нарыг оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бо овогт От-ын Дэ /РД:....../ нь С дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаяг, Бо овогт Цэ-ын Та /РД:....../, Бо овогт От-ын Ба /РД:....../, Бо овогт От-ын Ба /РД:....../, Са овогт Пү-гийн До /РД:....../ нь Б дүүрэг, дүгээр хороо, Н хороолол, дугаар байр, тоот хаягт тус тус оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/20102 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Го ба ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Дэ, Ц.Та, О.Ба, О.Ба, П.До нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг С дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн бүртгэлтэй хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй, өөрөө гардан авсан нь тодорхой байгаа болохыг дурдаж байна.
2. Хүсэлт гаргагч Го ба ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Го ба ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бо овогт От-ын Дэ /РД:....../, Бо овогт Цэ-ын Та /РД:....../, Бо овогт От-ын Ба /РД:....../, Бо овогт От-ын Ба /РД:....../, Са овогт Пү-гийн До /РД:....../ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Дэ, Ц.Та, О.Ба, О.Ба, П.До нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг С дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Го ба ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Дэ, Ц.Та, О.Ба, О.Ба, П.До нарыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эн /......./-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ