Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/05431

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ,  тоот хаягт байрлах ******* ХХК /27*******4745/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух *******гийн ******* /*******/-д холбогдох

 

*******,0*******7,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,999,700 төгрөг, зээлийн хүү 911,045.07 төгрөг, торгууль 120,*******00 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт *******,0*******7,******* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2025 оны 01 дүгээр сарын 28, ******* дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

*******. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан 202******* оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №2*******/5*******0******* дугаар Цахим кредит картын гэрээ, кредит дансны хуулга зэргээр нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Б.******* нарын хооронд 202******* оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс 202******* оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1,999,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөн хөрөнгө зээлж, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн зүйлийн 21.2. Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т зээлийн хүү: жилийн 42 хувь/сарын *******,5 хувь байна, гэрээний 2.1.7-д зээлдэгч нь төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг энэ гэрээний 2.2.2-т заасан хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хугацааны нэмэгдүүлсэн хүүг хоногоор тооцож төлнө гэжээ.

7. Иймд хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 1,999,700 төгрөг, зээлийн хүү 911,045.07 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн хүү 120,*******00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ.

8. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит зардал болох нотариатын үйлчилгээний төлбөр 6,500 төгрөг шаардсан нь үндэслэлтэй.

9. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4. Энэ хуулийн 100.2, 100.*******-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ., мөн хуулийн 100.5-д Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно гэж заасны дагуу тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас *******,0*******7,******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6*******,551 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 6*******,551 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН