Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00297

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ......... аймаг, ......, ...... дүгээр баг, ...... 1, .... .... байрлах “.........” ......-ний (РД:.......) нэхэмжлэлтэй ...... аймаг, ..... сум, .. дүгээр баг, ...... тоотод байлах “......” ХХК-д (РД:......5) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            “......../-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“.........” ...... нь 2023 оны 10 сарын 20-ны өдрийн А/553 дугаартай ....... сайдын “Авлага, өр төлбөр балансаас балансад шилжүүлэх тухай” тушаалын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн өр, авлагыг шилжүүлж авсан. Үүний дагуу манай Өмгөөллийн “....... нь “............-тай байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ болон тус компаниас авсан итгэмжлэлийн дагуу тус байгууллагад өр төлбөртэй иргэн, хуулийн этгээдээс авлага барагдуулах ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэн төлөөлөн ажиллаж байна.

........ харьяа Мал хамгаалах сан нь “.......” ХХК, түүний гүйцэтгэх захирал ..... овогтой ........ 2015 оны 11 сарын 26-ны өдөр “ЭМААХДХ”-СҮАА/2015/08 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 2.1-т “Зээлдүүлэгч нь “ЭМААХДХ” хөтөлбөрийн хүрээнд “Сүүний үхрийн аж ахуйг өргөтгөх” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон Зээлдэгчид 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээлийг олгоно”, 2.3-т “Зээлийн хугацаа.5 /жил/', 2.4-т “Зээлийн хүү нь жилд 3,6% сард 0,3% байна.” гэж талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна.

Гэвч хариуцагч нь гэрээний 5.1.4-т “Гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг Зээлдүүлэгчийн Төрийн сангийн ........ тоот дансанд төлөх” гэж заасан үүргээ зөрчиж, зээл авснаасаа хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй нь 2025 оны 06 сарын 19-ний өдрийн “Өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал”-аас харагдаж байна.

Өмгөөллийн “..........” ХХН-ийн хуулийн ажилтан ....... болон ....... нар нь 2024 оны 07 сарын 25-ны өдрөөс хойш хариуцагч “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирал .......... утсаар холбогдож эхэлсэн ба гэрээний хугацаа дууссан бөгөөд бидэнтэй өр төлбөрийг барагдуулах асуудлаар яаралтай ирж уулзах талаар мэдэгдэж, улмаар 2024 оны 08 сарын 28-ны өдөр бидэнтэй ирж уулзаж, үлдэгдэл төлбөр 11,440,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар N224/07 дугаартай “Тооцоо нийлсэн акт” үйлдсэн. Хариуцагчид 9 сарын хугацаа өгсөн боловч хариуцагч хугацаандаа төлбөрийг төлөөгүй бөгөөд тохирсон төлбөрийг төлөхийг хариуцагч ........ мэдэгдэхэд 2025 оны 06 сарын 30-ны дотор төлөхөөр болсон боловч мөн л төлбөрийг төлөөгүй бөгөөд 2025 оны 07 сарын 10-ны дотор төлбөрийг төлөөд дуусгах хугацаа өгөөч гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа төлөлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийг хохироож байна.

Мөн дээрх гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу 2024 оны 06 сарын 01-ний өдөр дууссан учир Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 7.1.1-т “Зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлнө”, мөн 2024 оны 08 сарын 28-ны өдөр байгуулсан “Тооцоо нийлэх акт”-д “Төлбөр төлөгч нь дээрх үндсэн төлбөрийг хугацаанд бүрэн гүйцэд төлөөгүй тохиолдолд өнөөдрийн байдлаар хуримтлагдсан алданги 5,720,000 төгрөгийг төлбөр авагчид нэмж төлөхийг үүгээр хүлээн зөвшөөрч байна.” гэж тус тус заасны дагуу алдангид 5,720,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

       Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 11 сарын 26-ны өдрийн гэрээний 5.1.4, 7.1.1, 2024 оны 08 сарын 28-ны өдрийн “Тооцоо нийлэх акт”-д тус тус заасны дагуу гэрээний үүрэгт 11,440,000 төгрөг, алдангид 5,720,000 төгрөг, нийт 17,160,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “..........” ХХК-ний захирал ......... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Наран тал ХХК-ний гүйцэтгэх захирал С.Энхбаяр нь Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ний  нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 17,160,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11,440,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 5,720,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“...........” ........-нь “.........” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 17,160,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “........” ХХК-ний гүйцэтгэх захирал ......... нь “...........” ..........-ний нэхэмжилж буй 17,160 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11,440,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 5,720,000  төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 53-р хуудас)

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д  зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 243,750 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1,  74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.......” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 243.750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“...........” ........-ний нэхэмжлэлтэй “...........” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д  зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 243,750 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “.........” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 121,875 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                   Г.САРАНТУЯА