| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/03674/И |
| Дугаар | 191/ШШ2025/07401 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/07401
2025 09 08 191/ШШ2025/07401
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б.....дүүрэг, .... дугаар хороо, . ..дүгээр хороолол, Э......байрлах, Бах дн н да г /РД:....../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ....дугаар хороо, ...... дугаар хороолол, Д.......байр, 7... тоотод байрлах, ХхХХК /РД:...../-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,944,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Бах дн н да г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХхХХК /РД:...../ нь 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 1,296,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүй өр үүсгэж Нийгмийн даатгалын ерөнхий хууль-ийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна.
Бид хууль журамд заасан эрхийн дагуу банкны харилцах дансыг хаах, албан шаардлага, мэдэгдэл хүргүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч хариуцагч компанитай холбогдож үүссэн шимтгэлийн өрийг төлүүлж чадахгүй байна.
Иймд Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т 3төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна3 гэх заалтыг баримтлан 1,296,000 төгрөгийн нийгмийн Даатгалын шимтгэлийн өр, 648,000 төгрөгийн алданги, нийт 1,944,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нэхэмжлэн шүүхэд шилжүүлж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч ХхХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бах дн н да г нь хариуцагч ХхХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,944,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ХхХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,944,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ