Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00298

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ...... хот, ...... дүүрэг, .... дүгээр хороо, ..... гудамж....., ..... цогцолборт байрлах “..........” ХХК-ний (РД:......) нэхэмжлэлтэй ...... аймаг, ..... сум, ........ дүгээр баг, ......... тоотод оршин суух иргэн ........... (РД:..........) холбогдох зээл 552,693.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    “............” ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

   Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40685815 тоот “Үйлчилгээний гэрээ” болон “Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ” байгуулан 94254747 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung Fold4 төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

  Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн уүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

   Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, “Үйлчилгээний гэрээ” болон “Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 142,275.73 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 2,341,292.02 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 0 төгрөг, нийт 2,483,567.75 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ........... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие .......... нь ........... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,483,567.75 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 10 дүгээр сарын 30-ний өдөр 620,892 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 620,892 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 620,892 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 620892 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“............” ХХК-нь иргэн ............. зээлийн гэрээний үүрэгт 2,483,567.75 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ............. нь “.........” ХХК-ний нэхэмжилж буй 2,483,567.75 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2025 оны 10 дүгээр сарын 30-ний өдөр 620,892 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 620,892 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 620,892 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 620892 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 19-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,687 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ........... төлөх улсын тэмдэгтийн хураамж 54,687 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“...........” ХХК-ний нэхэмжлэлтэй ....... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,843,567.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,687 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... улсын тэмдэгтийн хураамжид 27,343.5 төгрөг, орон нутгийн орлогоос 27,343.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА