Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/1072

 

 

 

 

 

      2024           09          19                                        2024/ДШМ/1072

 

М.Э, Л.У, Б.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч М.Э,

шүүгдэгч Л.У, тэдгээрийн өмгөөлөгч С.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/525 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э, шүүгдэгч Л.У, тэдгээрийн өмгөөлөгч С.Болорчулуун нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2302002790059 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................ овгийн М................. Э............., 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................... төрсөн, .. настай, э.эгтэй, .................. боловсрол..., гоо сайханч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..................................... хамт ....................................... оршин суух бүртгэлтэй боловч одоо ........................................................... оршин суух, /РД: .............../, урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Шийдвэр гүйцэтгэл ажиллагааны 23/12 дугаартай тогтоолоор дуусгавар болсон.

2. ............. овгийн Б............ О............, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................ төрсөн, .. настай, э.эгтэй, ................. боловсрол..., мэргэжил..., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...................................... хамт ..................................... оршин суух бүртгэлтэй боловч одоо ..................................................................... түр оршин суух, /РД: ................./, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 01/220255 дугаартай тогтоолоор дуусгавар болсон.

3. ................. овгийн Л........ У........, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... төрсөн, .. настай, э.эгтэй, ................ боловсрол...., барилгын засал чимэглэл мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ................................... хамт .............................. оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .................../.

 

Шүүгдэгч М.Э нь ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.О-д, 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Л.У-д тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,  

мөн ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн хооронд ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод өөрийн цүнхэндээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 5,6289 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг, мөн “MDMA-4e-PINACA”-н агууламж бүхий 0,7 мл хэмжээтэй тосорхог сэтгэцэд нөлөөлөх бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Б.О нь ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод М.Э-ээс өгсөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан,  

улмаар ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн хооронд ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод өөрийн унтдаг гэх орон дотроо Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Шүүгдэгч Л.У нь ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод М.Э-ээс өгсөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан,

улмаар ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн хооронд ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод өөрийн цүнх дотроо Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: М.Э, Л.У, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............ овогт М.................. Э-г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 1, 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, мөн MDMA-4e-PINACA-н агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, ............... овогт Б............ О............, ................ овогт Л........ У........ нарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М.Э-г 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Б.О, Л.У нарыг тус бүр 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О-ийн бага насны хүүхэд болох 20.. оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн О.Т-д асран хамгаалагч томилохыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад, Л.У-ын бага насны хүүхэд болох 20.. оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн У.А-д асран хамгаалагч томилохыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Миний бие тухайн гэмт хэрэгт холбогдсоноос хойш мөрдөн байцаалтын явцад хүндрэл учруулаагүй хэргийн талаар үнэн зөв мэдүүлж дуудсан цаг тухайд нь очин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн ар гэр хувийн асуудлаас болж сэтгэл зүйн гутралтай үедээ буруу хүнтэй найзалж үерхэж дарамтад орж хар тамхи гэх зүйлийг ийм аймшигтай, нийгэмд аюулт хор уршигтайг мэдэлгүй өөрийн болон найз нөхдийн ирээдүйд хар толбо үлдээсэндээ чин сэтгэлээсээ ойлгон ухаарч байна. Эмээ болон ахын гэр бүлийн хамт амьдардаг, би ийм хэрэгт оролцсондоо ар гэрийнхнээсээ үнэхээр их ичиж мөн уучлалт хүсэж байна. Эрх чөлөөгөө хасуулж хорих ангид ял эдлэх ямар аймшигтайг өөрийн бие сэтгэлээр мэдэрч ойлголоо. Гэр бүлээ маш ихээр санаж байна. Дахин хэзээ ч буруу үйлдэл гарган аюултай зүйлийг хэрэглэхгүй гэдгээ амлаж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Би анх хэргийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй, хэрэг мөрдөн байцаалтын явцад саад учруулаагүй бас анх удаа гэмт хэрэгт холбогдож үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Мөн урьд авсан ял шийтгэл байхгүйг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг чинь сэтгэлээсээ гуйж байна. Одоогийн байдлаар би өрх толгойлсон эмэгтэй, 6 настай охин мөн өрх толгойлсон эх 3 дүүгийн хамт эхийнхээ хашаанд амьдардаг. Эх маань охин, 3 дүүг маань харахын хажуугаар ажил хийж амьжиргаагаа болгодог. Би хумс, нүүр буддаг ажил хийж, эх, дүү нартаа тус дэм болдог. Би цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд их зүйлийг бодож ухаарч гэмшиж байна. Би эх хүний үүргээ ухамсарлаж дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ тангараглаж байна. Энэ удаагийн тохиолдол маш их сургамж боллоо. Цаашид надад сурч хөдөлмөрлөж, хөгжин дэвших их хүсэлт мөрөөдөл, эрмэлзэл бий. Тийм учраас эрхэм шүүгч, прокуророос миний ирээдүй мөн бяцхан охины минь ирээдүйг харж үзээж гэж хичээнгүйлэн чи сэтгэлээсээ гуйж байна.” гэв.

 

Шүүгдэгч М.Э, Л.У нарын өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлээр дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй’' гэх үндэслэлээр эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Миний үйлчлүүлэгч нарын зүгээс анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусад сэтгэцэд нөлөөлөх бодис болох MDMA-4e-PINACA-н агууламж бүхий 0.7 мл хэмжээтэй тосорхог сэтгэцэд нөлөөлөх бодисыг тогтооход дэмжлэг үзүүлж байсан болно. Хэрэг прокурорын шатанд байхад нь хүртэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно гэсэн хүсэлтийг өгч байсан. Мөн шүүх хурал дээр байр сууриа илэрхийлэн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байх суурьтай оролцох талаараа хэлсэн бөгөөд миний үйлчлүүлэгч нарын зүгээс хэргийн талаар маргаж, мэтгэлцэхгүй гэж, шүүх хурлыг нэг үе шаттай явуулан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хангалттай хүлээж, мэдүүлсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх баталгаа болгож, шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг нарийвчлан зохицуулж, хууль тогтоогчоос оруулж өгсөн байна.  

Хэдийгээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэт заасан боловч дээрх хэсгийн нарийвчилсан зохицуулалт болох 1.2 дахь заалтад 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсвэл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж хууль тогтоогчоос дээрх зүйл заалтыг заавал хэрэглэх ёстой гэсэн байдлаар нарийвчлан хуульчилж өгсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М.Э, Л.У нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Прокурор У.Анхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарын талаар дурдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж заасныг хэрэглэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч М.Э-ий хувьд мансуурах бодисыг бусдад өгсөн. Монгол улсад хор хөнөөлтэй аюулын шинж өндөртэй бодисыг хадгалсан, бусдад өгсөн үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүнд 2 жил 3 сарын хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.У-ын хувьд шүүгдэгч М.Э-ээс тухайн бодисыг авсан, хадгалсан байдаг. Л.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдаж байна. Шүүгдэгчд нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль ёсны байх шударга ёсны зарчим нийцсэн байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хөнгөрүүлэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

М.Э, Л.У, Б.О нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1хх 28-30, 36-40, 43-48,

М.Э, Л.У, Б.О нарын биеэс дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...AMP, MDMA, LSD, MEP гэсэн баганад 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан...” 1хх 34, 41, 49,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5781 дүгээр “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “6” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээж, “8” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн дээж, “9” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээж, “7” гэж дугаарласан зиплок ууттай шингэн асгарсан байдалтай төмөр хэрэглүүр, өнгөгүй хуванцар соруул мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрсэн. “5” гэж дугаарласан зиплок ууттай тосорхог агууламжтай 1,0 мл-ийн 1 удаагийн тариураас MDMB-4e-PINACA-н агууламж илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Монгол улсын АР5297131 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан зиплок ууттай тариурт тосорхог дээж 0,7 мл, “6” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 5,5077 грамм, “8” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 0,7413 грамм “9” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 0,2090 грамм байна...” гэх дүгнэлт 1хх 59-60,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 3 дугаар зүйлийн 01-ний өдрийн 227 дугаар“...Л.У нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.У нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна...” гэх дүгнэлт 1хх 113-114,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 3 дугаар зүйлийн 04-ний өдрийн 234 дүгээр “...М.Э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна...” гэх дүгнэлт 1хх 117-119,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 3 дугаар зүйлийн 01-ний өдрийн 228 дүгээр “...Б.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна...” гэх дүгнэлт 1хх 122-123,

Төрсний бүртгэлийн лавлагаа 1хх 171, 2хх 160,

М.Э-ий сэжигтнээр өгсөн “...Э-тай харилцаж байгаад дахиж мөсний байршил хэлэхээр нь хэрэглэх зорилгоор авч байсан. Түүний дараа цагаан сарын дараа буюу энэ оны 2 дугаар сарын сүүлээр дахин Э руу явж тэнд хасаг сар орчим болсон. Дараа нь 2023 оны 6 дугаар сард намайг каргоноос очоод ачаа авчих гэхээр нь драгоны МТ колонкийн хажуугийн каргоноос бараа авахад жинсэн өмд дотор мөс хийчихсэн байсан. Дараа нь сая буюу 2023 оны 10 дугаар сард би дахин Турк улс руу Э руу явсан. Намайг очсон байхад Монгол Улс руу мөс илгээмжээр явуулсан. Э хүнээс мөс авч Монгол Улс руу явуулдаг байсан. ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр байршил авч 6 орчим грамм мөс авсан. Тэгээд хоёр найзтайгаа хамт амьдарч байсан болохоор авсан өдрөө У, О нарт нэг граммыг өгсөн...” гэх мэдүүлэг 2хх 21-22,

М.Э-ий яллагдагчаар өгсөн “...Би О, У хоёрт тус тусад нь жааханыг өгөөд хэрэглүүрээр нь хамт хэрэглэсэн. О, У хоёрт сонирхуулж хэд хэдэн удаа соруулж хэрэглэсэн. ...Бид гурав мөс гэх зүйлийг хэрэглэхдээ нэг хэрэглүүрийг ам дамжуулан хамт хэрэглэсэн. Яг тэрний энэний хэрэглүүр гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг 2хх 146-148, 144, 186,

Л.У-ын яллагдагчаар өгсөн “...О бид хоёрт сонирхуулаад жааханыг өгсөн. Би өгсөн юмыг нь хэрэглээд үлдсэнийг нь өөрийн цүнхнийхээ жижиг халаасанд хийгээд өрөөндөө цүнхээ үлдээсэн. Би цагдаад баригдах хүртлээ гэрээсээ огт гараагүй. Ямар хэмжээтэйг авснаа сайн мэдэхгүй байна. Э өгөхдөө “май нэг шүү” гэж хэлээд л өгсөн. Тухайн үед нэг гэдгийг нь ойлгоогүй, сүүлд мэдэхэд 1 грамм гэж ойлгосон...” гэх мэдүүлэг 2хх 61-62,

Б.О-ийн яллагдагчаар өгсөн “...Би Э-ний бэлдэж өгсөн шилэн бонго хэрэглүүрээр сорж хэрэглэсэн. Шилэн бонгоо дотор яг ямар бодис байгааг би асуугаагүй. ...Э У бид хоёрт зүгээр л сонирхуулж өгсөн байсан. Ямар нэгэн төлбөр мөнгө, шан харамж огт аваагүй. Би 2020 онд байх найзын найз нартайгаа явж байхдаа хальт харж байсан. Тэрнээс хойш мэдэхгүй байж байгаад Э авчирч өгөөд өөрөө хэрэглүүрт хийгээд У бид хоёрт соруулж хэрэглүүлж, сонирхуулаад жаахныг бид хоёрт өгсөн...” гэх мэдүүлэг 2хх 75-76, 147 зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

М.Э нь ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.О-д, 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Л.У-д тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,  

мөн ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн хооронд ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод өөрийн цүнхэндээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 5,6289 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг, мөн “MDMA-4e-PINACA”-н агууламж бүхий 0,7 мл хэмжээтэй тосорхог сэтгэцэд нөлөөлөх бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

 Б.О нь ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод М.Э-ээс өгсөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан,  

улмаар ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн хооронд ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод өөрийн унтдаг гэх орон дотроо Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Л.У нь ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод М.Э-ээс өгсөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан,

улмаар ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн хооронд ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод өөрийн цүнх дотроо Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн”, Б.О, Л.У нарыг мөн хуулийн тус зүйл хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

 

Шүүгдэгч М.Э, шүүгдэгч Л.У, тэдгээрийн өмгөөлөгч С.Болорчулуун нараас “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдэл юм. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог.

          Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.

          Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

          Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Э нь ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.О, Л.У нарт тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн, хадгалсан,

Б.О, Л.У нар нь ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... дүүргийн .. дүгээр хороо, ....... байрны .. тоотод М.Э-ээс өгсөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан,  хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг ойлгодог бол шууд бус санаа нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж хүсэж үйлдсэн хэмээн үзнэ.

 

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Э-нд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.У, Б.О нарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

          Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

          Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

 

          Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг сулруулж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

          Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

 

          Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ял тэдгээрийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.

 

          Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

 

          Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгч М.Э, Л.У, тэдгээрийн өмгөөлөгч С.Болорчулуун нарын “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч М.Э, Л.У, Б.О нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 78 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/525 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э, шүүгдэгч Л.У, тэдгээрийн өмгөөлөгч С.Болорчулуун нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Л.У, Б.О нарын 2024 оны 7 дугаар сарын 03-наас 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН