Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 441

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О овогт Б-ийн Бд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805015450441 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, хувиараа “...............” ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .................дүүргийн ........ дүгээр хороо ...... дүгээр байрны .........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Б-ийн Б

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .......дүгээр хороо .... дүгээр байрны .... тоот гэртээ эхнэр З.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Б.Б нь эхнэр З.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч З.А-ын “2018 оны 03 дугаар сарын 11-нээс 12-ны өдөр шилжих шөнө 02 цагийн  орчим .........дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...дүгээр байрны ...тоотод гэртээ би амарч байхад манай нөхөр Б.Б гаднаас согтуу орж ирсэн. Чи өглөө охиноо хүргэж өгөөрэй, хоол идэж байхдаа аяга тавгаа савчаад үглэж уурлаад би л ядарч байна би өглөө унтмаар байна гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр үед нь би 08 цагаас ажил дээрээ бэлэн байх ёстой хүүхдээ хүргэж өгч амжихгүй ш дээ гэхэд “чи яасан даварсан юм пизда, гичий янхан минь” гээд намайг зодох шинжтэй болж эхлэхээр нь “цагдаа дуудлаа шүү” гэж хэлчихээд гайгүй болчихвол дуудахгүй байх санаатай байсан чинь над руу босож ирээд “чи тэд нарыгаа одоо дууд” гээд хажууд ирчихээд дайраад байхаар нь би 102 дугаарт дуудлага өгсөн. ... Миний гар утсыг аваад Б миний толгой руу шидэж оносон. Би охиноо аваад гэрээс нь гарахаар гутлаа өмсөх гээд тонгойж байх үед миний хамар руу гараараа цохисон. Миний хамарнаас цус гараад гэрээр дүүрэн цус гарсан. Би тэр хоёроос холдоод сууж байх үед тэр хоёр “цагдаа нар ирэх байх энэ цусыг нь арчихгүй бол” гэж эгч нь шалан дээрх цусыг цэвэрлэсэн. Удалгүй цагдаа нар ирээд би гомдлоо гаргасан. ... Гар утас шидэж миний баруун талын чихний дээд хэсэгт оносон, нүүр лүү гараа нэг удаа цохиж хамарнаас цус гаргасан байгаа. ... Одоо надад гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3574 дугаартай:

“1. З.А-ын биед тархи доргилт баруун чамархайд зөөлөн эдийн  няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 13 дугаар хуудас/

 

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа “Б.Б, З.А- нарын гэр бүл болсныг Орхон аймаг Баян-Өндөр сумын 6101000226 дугаарт бүртгүүлсэн” гэсэн баримт. /хэргийн 25 дугаар хуудас/

 

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... Манай эхнэр А- нь өөр залуутай явалдаж түүнээс болоод бид хоёр 2 жилийн өмнө хэсэг салж 2 сар тусдаа  байсан. Тэр бүгд нь энэ маргаан дээр улам даамжирч намайг үгээр идэж нас барсан эцгийг минь хэрүүлдээ оролцуулж эхлэхээр нь би ам руу нь гарынхаа ар хэсгээр алгадсан. Нүүр рүү нь мангасдаж түлхэж унагаасан. Хамраас нь цус гарсан байгаа. Манай эгч маргаан болж байх үед манайд ирсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. 2011 оноос хойш хамт амьдарч дундаасаа нэг хүүхэдтэй. ... Би хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр А-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б эхнэр З.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Хохирогч З.А-ын “...Одоо надад гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлгийг /хэргийн 7-8 дугаар хуудас/ үндэслэн шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б-ий ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 22 дугаар хуудас/ урьд ял шийтгүүлж байгаагүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                                                     ТОГТООХ нь:

  

   1. Шүүгдэгч О овогт Б-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.