Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 301/ШШ2025/00494

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 301/ШШ2025/00494

Архангай аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би,

Нэхэмжлэгч: С овогт Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц овогт С.А-д холбогдох

 Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад: 

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин А-гийн Э-г эх Ч.Бминий асрамжид хэвээр үлдээж, төрсөн эцэг С.А-гаас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Бшүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ч овогтой Б С овогтой А-тай холбоотой нэхэмжлэх гаргасан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Бнь С.Ад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Бхариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгохоор шийдвэрлэлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 301/ШЗ2025/02676 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                       

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б-ын хариуцагч С.А-д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ч.Б татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгөөс 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай.

 

3. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 301/ШЗ2025/02676 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

 

4. Хүүхдийг насанд хүртэл түүний асрамж тэтгэлгийн талаар дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй үлдэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.ЖАРГАЛАН