| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03457/И |
| Дугаар | 197/ШШ2025/01966 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/01966
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух хаягтай, Б овогтой Б /РД: 0000000000/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж,0 тоотод оршин суух, Р овогтой А /РД:000000000/ холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
Нэхэмжлэгч Б.Батмөнх, түүний өмгөөлөгч Г.Батдэлгэрдорж,
Хариуцагч А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...2024.10.21-ний өдөр ажлаа хүлээн авч үлдэгдэл төлбөр болох 2.500.000 төгрөгөө шилжүүлэх байсан боловч 2025.02.11-ний өдрийг болтол ажлаа хүлээлцэхгүй, утсаа авахгүй асуудлыг шийдвэрлэх ямар нэг хариу өгөхгүй байгаа болно. М-д цахилгааны инженерээр ажилладаг Батсайхан овогтой Батмөнх миний бие тус компанийг төлөөлж 2024.10.16-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Роман парк хотхоны 10 давхар барилгын дээвэр дээр аянгын тор, барилгын гадна талд газардуулгын ажлыг 5 хоногийн хугацаанд хийхээр гэрээ байгуулсан. Ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн. /2024.10.16-2024.10.21/ Ажлыг нийт хөлс 5.000.000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. 2024.10.19-ний өдөр урьдчилгаа болох 50 хувиа шилжүүлээд 2 хүниийхээ хамт очиж, 3 хоногийн хугацаанд хийж дуусгаад ажлаа хүлээлцэн үлдэгдэл 50 хувь болох 2.500.000 төгрөгийг шилжүүлэх байсан боловч 2025.02.11-ний өдрийг болтол ажлаа хүлээлцэхгүй, утсаа авахгүй асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн хариу өгөхгүй байгаа болно... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батдэлгэрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Батмөнхийн нэхэмжлэлтэй хариуцагч Ад холбогдох 2.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...М-д цахилгааны инженерээр ажилладаг Батсайхан овогтой Батмөнх миний бие тус компанийг төлөөлж 2024.10.16-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Роман парк хотхоны 10 давхар барилгын дээвэр дээр аянгын тор, барилгын гадна талд газардуулгын ажлыг 5 хоногийн хугацаанд хийхээр гэрээ байгуулсан. Ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн. /2024.10.16-2024.10.21/ Ажлыг нийт хөлс 5.000.000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. 2024.10.19-ний өдөр урьдчилгаа болох 50 хувиа шилжүүлээд 2 хүниийхээ хамт очиж, 3 хоногийн хугацаанд хийж дуусгаад ажлаа хүлээлцэн үлдэгдэл 50 хувь болох 2.500.000 төгрөгийг шилжүүлэх байсан боловч 2025.02.11-ний өдрийг болтол ажлаа хүлээлцэхгүй, утсаа авахгүй асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн хариу өгөхгүй байгаа болно... гэв.
3. Хариуцагч А татгалзлын үндэслэлээ: ...Хариуцагч миний бие нь Б.Батмөнхөөс гаргасан нэхэмжлэлийн хувийг тус шүүхээс 2025 оны 02 сарын 20-ны өдөр гардан авч шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
1. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Учир нь Иомпанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн нь Батсайхан овогтой Батмөнх нь биш юм. Гэтэл тус компанийн өмнөөс төлөөлж гарын үсэг зурж тус гэрээг байгуулсан байна. /Тус гэрээг компанийн захирал баталж тухайн ажил гүйцэтгэх инженерийг томилох байтал, Б.Батмөнх нь гэрээний батлах хэсэг дээр өөрөө өөрийгөө томилж, тус гэрээнд захирлын өмнөөс төлөөлж гарын үсэг зурсан мөн тус гэрээнд албан ёсны дугаар өгөөгүй байгуулсан байна. Иймд миний зүгээс тус гэрээг Иргэний хуулийн 64.2.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх гэж заасныг хангаагүй гэж үзэн тус гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтэй байна.
2. Тус гэрээний нэхэмжпэлийн шаардлагыг И компани нэхэмжпэх байтал иргэн Б.Батмөнх нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Дээрх байгуулсан гэх гэрээний 1.1-д Хаана, Ямар ажил гүйцэтгэх талаарх тодорхойгүй ойлгомжгүй байна. /Гүйцэтгэх ажпын төрлөө тодорхой ойлгомжтой нэг бүрчлэн бичих байсан./
4. А миний бие болон Б.Батмөнхтэй байгуулсан 2024 оны 10 сарын 16- ны өдөр хүчин төгөлдөр бус Ажил гүйцэтгэх гэрээний хувьд Сонгино хайрхан дүүрэгт байрлах Роман парк хотхоны 10 давхар барилгын ажпын хувьд Барилгын дээвэр дээр аянгын тор, барилгын гадна, дотор талд газардуулга хийх, газар шороо ухах, эргээд булах экскаваторын зардал, тус барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөд шаардлагатай газардуулгын хэмжилтийн акт, протокол зэргийг хүлээн авч мөнгөн төлбөрийг 100 хувь төлж барагдуулахаар тохиролцож тус гэрээг байгуулсан юм.
Миний хувьд байгуулсан гэрээндээ хүндэтгэлтэй хандаж хийсэн ажпынх нь гүйцэтгэл болох газар шороо ухаж эхлэхэд экскаваторын зардалд 2024.10.19-ны өдөр Хаан банкны 5057392325 тоот дансанд 300,000 төгрөг, мөн газар шорооны ажлыг эргүүлж булахад мөн уг дансанд 300,000 төгрөгийг, барилгын дээвэр дээр хийсэн аянгын тор, барилгын гадна талын газардуулга /дотор тал бүрэн хийгдэж дуусаагүй байхад зураг хавсаргав/ хийсэнд тооцож ажлын хөлсний урьдчилгаа болох 2,500,000 төгрөгийг 5025835527 тоот дансанд тус тус тухай бүрд нь шилжүүлж байсан. Харилцан тохиролцсон ёсоор ажлаа би тухайн барилга дээр ажиллаж байсан өөрийн төлөөлөгч Нямдаваагаар дамжуулан авч тухай бүрд нь ажлын хөлсөө олгож ирж байсныг ажлаа хүлээж авдаггүй гэх мэтээр намайг гүтгэж байгаад би гайхаж байна. Иомпани буюу Б.Батмөнх нь барилгын доторх газардуулгаа бүрэн гүйцэд дуусгаагүй, акт протоколоо хүлээлгэж өгөөгүй байж урьдчилж мөнгөн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бидний байгуулсан гэрээ гэх энэхүү гэрээний Төлбөр тооцооны 3.2-д ажил гүйцэтгэлийн төлбөрийг 2 хувааж 50 хувиар тохиролцсон. Үүнд: Эхний 50 хувийн гүйцэтгэлд Иомпани буюу Б.Батмөнхийн тавьсан санал хүсэлтийн дагуу тус барилгын дээвэр дээр аянгын тор, барилгын гадна, дотор талд газардуулга, газар шороо ухах, булах экскаваторын зардал зэргийг тооцож, дараагийн 50 хувийн гүйцэтгэлд тухайн барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөд шаардлагатай газардуулгын хэмжилтийн акт, протоколоо бичиж үйлдэн Пус гэрээний 3.2.2.Үлдэгдэл 50 хувь төлбөр болох 2,500,000 төгрөгийг ажил дуусмагц ажил гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэн төлнө./ надад хүлээлгэн өгснөөр үлдэгдэл төлбөр тооцоо болох 50 хувийг олгохоор тохиролцсон.
Ажил гүйцэтгэгч Б.Батмөнх нь барилгын доторх газардуулгаа бүрэн гүйцэд дуусгаагүй, акт протоколоо хүлээлгэж өгөөгүй байж үлдэгдэл төлбөр тооцоог надаас нэхэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс гэрээ гэх 4.1.д Захиалагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Ажил гүйцэтгэгч талаас шаардах эрхтэй.
5.7-д Гэрээт ажлын чанар болон гүйцэтгэлийн талаар Захиалагч талаас тавьсан шаардлагыг биелүүлэх бөгөөд гэрээт ажлыг алдаа доголтой гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй зэрэг тохиолдолд алдаа доголдлыг өөрийн зардлаар Захиалагчаас тогтоосон хугацаанд арилган дахин гүйцэтгэж Захиалагч талд хүлээлгэн өгнө. /Барилгын доторх газардуулгаа бүрэн гүйцэд дуусгаагүй, акт протоколоо хүлээлгэж өгөөгүй байгаа болно./
6.2-д Гүйцэтгэгч нь энэхүү Гэрээний 2.1-т заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Захиалагч талд төлнө. гэх заалтуудын дагуу Б.Батмөнхийг ажпаа 100 хувь дуусгаж хүлээлгэн өгөхийг хүсэж байна.
6.5-д Талууд харилцан бие биедээ гаргасан гомдлын шаардлага, санал хүсэлтийг хүлээн авснаас хойш нөгөө тал нь ажлын 3 хоногийн дотор хянан үзэж хариу өгөх үүрэгтэй гэж заасан байна. Гэтэл Б.Батмөнх нь 2025 оны 01 сарын 28-ний өдөр 80115284 утсаар миний утас уруу Сайн уу мөнгө зохицуулаад өгчихгүй юм уу цагдаа шүүхээр явах гээд байгаа юм уу? гэх утгатай мессеж илгээсэн. Үүний дагуу би ажлын 3 хоногт нь багтааж хариу өгөх байсан боловч миний эхнэр хагалгаагаар яаралтай төрөхөөр эмнэлгийн ажилтай явж байсан болно. Өөрт нь би эмнэлгийн ажилтай байгаагаа мэдэгдэж байсан. Гэтэл дээрх хугацааг хүлээлгүй шүүхэд хандсан байна.
Мөн миний бие шүүхээс нэхэмжпэлийн хувийг 2025 оны 2 сарын 20-ний өдөр гардан хүлээн авч санал санаачилга гарган Б.Батмөнхтэй 80115284 утас уруу нь холбогдож уулзаж эвлэрэх талаар тохирсон боловч маргааш нь 2025 оны 2 сарын 21-ний уулзахаар болсон. Би Б.Батмөнхтэй 2025 оны 2 сарын 21-ний өдөр биечлэн уулзаж хийсэн ажлынх нь талаар танилцуулж үлдсэн ажпаа хийж гүйцэтгэн барилга байгууламж хүлээж авах улсын комисст өгөх бичиг баримтаа үйлдээд үлдсэн төлбөрөө авах талаар санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд миний зүгээс дээрх гэрээг хүчингүй болгож, надаас нэхэмжил буй 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... гэсэн хариу тайлбар гаргасан байна.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: ажил гүйцтгэх гэрээ, дансны хуулга, шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтууд,
5. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд захиалагч нь Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх; гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах; гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх, мөн Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна.
7. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй шүүх хуралдаанд гаргасан байх ба хүлээн авах үндэслэлгүй байна.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 54.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Агаас 2.500.000 төгрөгийг гаргуулж, Батсайхан овогтой Батмөнх /РД: ГГ90011716/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Агаас 54.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ