| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 197/2025/00242/И |
| Дугаар | 197/шш2025/07016 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 197/шш2025/07016
| 2025 05 28 | 197/ШШ2025/07016 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Налайх дүүрэг** дугаар хороо, **** тоотод оршин суух, регистр ****, Л**** Н****,
Хариуцагч:Баянзүрх дүүрэг *** дугаар хороо, төмөр замын *** тоотод оршин суух, иргэний бүртгэлийн дугаар ****, Э***** М****,
Нэхэмжлэлийн шаардлага 5 554 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа оролцов.
/Нэхэмжлэгч Л.Н****, хариуцагч Э.М*** нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Л.Н***** нь хариуцагч Э.М**** зээлийн гэрээний үүрэгт 5 554 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Н****нэхэмжлэлдээ:Э.М*** надаас 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн хүүд 1 500 000 төгрөг надад өгсөн, одоо үндсэн зээлийн 3 000 000 төгрөг, зээлийн хүү 2 554 000 төгрөг, нийт 5 554 000 төгрөгийг Э.М*****с гаргуулна гэв.
Хариуцагч Э.М**** тайлбартаа:Л.Н**** 10 хувийн хүүтэй, 3 000 000 төгрөг зээлсэн, лангуу ажиллуулж байхдаа зээлийн хүүг өгч байсан, зах засвар хийнэ гээд ажлын байргүй болсноос мөнгөө төлөх боломжгүй болсон, би хэвтэрт байгаа ээжийгээ харж, хажуугаар нь ажил хийж сарын 800 000 төгрөгөөр амьдарч байна.Би өөрөө зүрхний шигдээс болоод эмнэлгээр явж байна, өөр өр зээлтэй гэжээ.
Хариуцагч Э.Мө**** нь Л.Н*** 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй тус тус зээлсэн болох нь талуудын хооронд бичгээр хийсэн хэлцэл болон тайлбараар нотлогдож байна.
2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2 000 000 төгрөгийн 10 хувийн хүү нь 200 000 төгрөг байх бөгөөд 6 сарын хүү 1 200 000 төгрөг дээр үндсэн зээлийн 2 000 000 төгрөгийг нэмэхэд 3 200 000 төгрөг байна.
Харин 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн 1 000 000 төгрөгийн хугацаа тодорхойгүй байх тул талууд зээлийн хүүг тохирсон байгааг харгалзан хугацааг 1 сар гэж ойлгохоор байна.Иймд 1 000 000 төгрөгийн 10 хувийн хүү нь 100 000 төгрөг болох тул нийт 1 100 000 төгрөг байна.
Хариуцагч Э.М**** төлөх зээл, зээлийн хүүгийн дүн 4 300 000 төгрөгөөс зээлдэгчийн буцаан төлсөн 1 500 000 төгрөгийг хасахад 2 800 000 төгрөгийг төлөх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Мөнхцэцэгээс 2 800 000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан Л.Н**** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 754 000 /хоёр сая долоон зуун далан таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М****с 59 750 төгрөг гаргуулан Л.Н**** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН