| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/04550/И |
| Дугаар | 197/ШШ2025/02777 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/02777
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** байр, ** тоотод оршин суух хаягтай, Б овогтой Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, ** Blue mon төв, ** давхарт байрлах хаягтай, Д пи ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
Нэхэмжлэгч: Б.
Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Я нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Манай компани нь Д-д 2023 оны 05 дугаар сард Дарханы замын төсөлд асфальто бетонон үйлдвэрийн шатаах зууханд техникийн цэвэршүүлсэн хаягдал тосыг 1 тонныг нь НӨАТ-тай, тээвэр орсон үнэ 550.000 төгрөгөөр харилцан тохиролцож 14 тонныг нийт 7.700.000 төгрөгөөр нийлүүлсэн боловч одоог хүртэл төлбөрийг барагдуулаагүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна... гэв.
Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Я шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Манай компани Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын төсөлд ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 5 дугаар сард асфальт бетон зуурмагийн үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн. Тухайн үед С ХХК-ийн Б.Б харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 тонн мазутыг 550,000 төгрөгөөр нийлүүлэхээр аман хэлцэл хийж, нийлүүлэлтийг эхлүүлсэн болно. Төлбөрийн нөхцөлийг тээвэрлэлтийн өмнө и-баримтыг үндэслэн шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд манай компани тус компаниас нэг удаа авсан мазутын төлбөрийг цаг тухайд нь шилжүүлж байсан. Гэвч сүүлд 2 дахь удаагийн нийлүүлсэн мазут нь чанарын шаардлага хангаагүй, их хэмжээний хольц, хог хаягдалтай байсан тул үйлдвэрийн зуухны эд анги эвдэрч, бөглөрсөн. Үүний улмаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саатал үүсэж, сул зогсолт бий болж маш их хэмжээний хохирол амсан алдагдалд орсон. Иймд нийлүүлсэн мазутыг буцаах хүсэлтэй байгаагаа нийлүүлэгч талд утсаар удаа дараа мэдэгдсэний эцэст нэмэлт хольц авчирч 1 тонны савлагаагаар хийж үзсэн боловч хольц нь мөн үйлдвэрт доголдол үүсгэн ажиллах боломжгүйд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор С ХХК-д хандаж, буцаалт хийх саналаа илэрхийлсэн боловч тодорхой хугацаанд хариу өгөөгүй, холбоо барихгүй хэл сураггүй алга болсон. Үүний улмаас манай компанийн уйл ажиллагаанд хүндрэл үүсэж, үйлдвэрлэл саатсан тул өөр нийлүүлэгч хайх шаардлагатай болсон. Ийнхүү Т.Б-тай 2023-2024 онд гэрээ байгуулан, чанар стандартын шаардлага хангасан материалыг нийлүүлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтвортой хамтран ажиллаж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Д ХХК-д холбогдох 7.700.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ: ...Манай компани нь Д ХХК-д 2023 оны 05 дугаар сард Дарханы замын төсөлд асфальто бетонон үйлдвэрийн шатаах зууханд техникийн цэвэршүүлсэн хаягдал тосыг 1 тонныг нь НӨАТ-тай, тээвэр орсон үнэ 550.000 төгрөгөөр харилцан тохиролцож 14 тонныг нийт 7.700.000 төгрөгөөр нийлүүлсэн боловч одоог хүртэл төлбөрийг барагдуулаагүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна... гэв.
3. Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Я татгалзлын үндэслэлдээ: ...Манай компани Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын төсөлд ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 5 дугаар сард асфальт бетон зуурмагийн үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн. Тухайн үед С ХХК-ийн Б.Б харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 тонн мазутыг 550,000 төгрөгөөр нийлүүлэхээр аман хэлцэл хийж, нийлүүлэлтийг эхлүүлсэн болно. Төлбөрийн нөхцөлийг тээвэрлэлтийн өмнө и-баримтыг үндэслэн шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд манай компани тус компаниас нэг удаа авсан мазутын төлбөрийг цаг тухайд нь шилжүүлж байсан. Гэвч сүүлд 2 дахь удаагийн нийлүүлсэн мазут нь чанарын шаардлага хангаагүй, их хэмжээний хольц, хог хаягдалтай байсан тул үйлдвэрийн зуухны эд анги эвдэрч, бөглөрсөн. Үүний улмаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саатал үүсэж, сул зогсолт бий болж маш их хэмжээний хохирол амсан алдагдалд орсон. Иймд нийлүүлсэн мазутыг буцаах хүсэлтэй байгаагаа нийлүүлэгч талд утсаар удаа дараа мэдэгдсэний эцэст нэмэлт хольц авчирч 1 тонны савлагаагаар хийж үзсэн боловч хольц нь мөн үйлдвэрт доголдол үүсгэн ажиллах боломжгүйд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор С ХХК-д хандаж, буцаалт хийх саналаа илэрхийлсэн боловч тодорхой хугацаанд хариу өгөөгүй, холбоо барихгүй хэл сураггүй алга болсон. Үүний улмаас манай компанийн уйл ажиллагаанд хүндрэл үүсэж, үйлдвэрлэл саатсан тул өөр нийлүүлэгч хайх шаардлагатай болсон.. гэсэн хариу тайлбар гаргасан байна.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: гүйцэтгэл олгох хугацаа сунгасан тухай баримт хавсаралтын хамт, ажил гүйцтгэх гэрээ, шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтууд,
5. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд захиалагч нь Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх; гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх, мөн Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК /РД: **********-иас 7.700.000 төгрөгийг гаргуулж, Б.Б болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 134,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ