Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 197/шш2025/12457

 

 

 

 

 

2025 10 01

197/ШШ2025/12457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, *** хороолол, Амарсанаагийн гудамж, *** байр, *** тоотод байрлах, А** ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар байр, *** тоотод оршин суух, Б**** овогт Б****** М******** /рд:Т*****/-д холбогдох,

5,876,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2.   Нэхэмжлэгч А****ХХК нь хариуцагч Б.М***** гэрээний үүрэгт 5,876,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай компани Б.М**** амаар тохиролцон, түүний ажиллуулдаг байсан солонгос хоолны газарт нь гахай, тахианы мах нийлүүлдэг байсан ч өгнө гэж хугацаа хойшлуулж явсаар өнөөдрийг хүрсэн тул барааны үнэ 5,876,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ... гэжээ.

3.2   Шүүхээс хариуцагчид 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан ч тэрээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбараа ирүүлээгүй.

Улмаар хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ****** дугаарын утасруу мэдэгдэхэд за гэсэн болох нь шүүгчийн туслахын үйлдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

4 .Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлохоор 5,876,900 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгааг гарган өгсөн.

Хариуцагч энэхүү тооцоо нийлсэн акт, хэргийн материалтай танилцсан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнтэй холбоотой баримтыг няцаасан талаарх тайлбар, баримтаа ирүүлээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч 5,876,900 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

5. Иймд хариуцагчаас 5,876,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 108,981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108,981 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М****** 5,876,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А***ХХК-д олгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 108,981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108,981 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Д**** даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, *-р хороолол, А******н гудамж, ** байр, ** тоотод байрлах, А*** ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар байр, *** тоотод оршин суух, Боржигон овогт Б******н М***** /рд:**********/-д холбогдох,

5,876,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3.   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

4.   Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Б.М**** гэрээний үүрэгт 5,876,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай компани Б.М**** амаар тохиролцон, түүний ажиллуулдаг байсан солонгос хоолны газарт нь гахай, тахианы мах нийлүүлдэг байсан ч өгнө гэж хугацаа хойшлуулж явсаар өнөөдрийг хүрсэн тул барааны үнэ 5,876,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ... гэжээ.

4.2   Шүүхээс хариуцагчид 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан ч тэрээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбараа ирүүлээгүй.

Улмаар хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ***** дугаарын утасруу мэдэгдэхэд за гэсэн болох нь шүүгчийн туслахын үйлдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

5 .Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлохоор 5,876,900 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгааг гарган өгсөн.

Хариуцагч энэхүү тооцоо нийлсэн акт, хэргийн материалтай танилцсан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнтэй холбоотой баримтыг няцаасан талаарх тайлбар, баримтаа ирүүлээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч 5,876,900 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

5. Иймд хариуцагчаас 5,876,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 108,981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108,981 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

4.      Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М*****с 5,876,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А*******ХХК-д олгосугай.

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 108,981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108,981 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН