Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2022/00016

С.Югийн нэхэмжлэлтэй

“...............”*******т холбогдох

иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн 142/ШШ2021/01156 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Югийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “Э.........Ү” ТӨҮГ*******т холбогдох,

 “...............*******ын Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/1809 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах  тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 04*******ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ю, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, Б................, Н................ нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ю шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.Ю нь сүүлийн 7 жил гаруй хүний нөөцийн ажлыг хийж байгаа бөгөөд үйлдвэрийн дарга нарыг алдаатай шийдвэр бүү гаргаж байгаасай гэж үздэг тул өөрийн үзэл бодлоо чөлөөтэй тэдэнд илэрхийлж байсан нь ялгаварлан гадуурхалтад өртлөө гэж би хувьдаа бодож байна. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.О, Н................, Б................ нар нь хуйвалдан илт хууль зөрчсөн ажилтан С.Ютэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай Б/1809 дүгээр тушаалыг боловсруулж бэлтгэн, ажил олгогч ...............*******ын Ерөнхий захирал Х.Бгээр гарын үсэг зуруулж, 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдөр баталгаажуулсан байна. Ерөнхий захирал Х.Бгийн тухайд хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал бүрд хууль зүйн үндэслэл, хөдөлмөрийн гэрээ, өргөдөл нь байгаа эсэхийг нэг бүрчлэн харалгүйгээр, эрх үүрэг олгосон дээрх нэр дурдсан албан тушаалтнууддаа итгэж, миний тушаалд зурсан байх гэж бодож байна. Иймээс би уг тушаалыг хуйвалдан, гардан гүйцэтгэсэн нэр бүхий 3 албан тушаалтанд гомдолтой байна. Би ...............*******ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н................ын 2021 оны 02 дугаар сарын 16*******ны өдрийн 113/96 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан бичгийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын референт*******нарийн бичиг Г.Энхгэрэлээр дамжуулан 2021 оны 02 дугаар сарын 16*******ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд миний ажлын өрөөнд авчирч өгснөөр надтай холбогдох Б/1809 дүгээр тушаал гарсныг мэдсэн. хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохиролцохгүйгээр хүчээр гэрээнд гарын үсэг зурахыг шаардан, цаашид цалин хөлс олгохгүй гэх зэргээр ажлын байрны дарамтыг учруулж байна. Миний бие Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар үнэмлэхээ гардан авч, иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн болно. 2019 оны 05 дугаар сарын 06*******ны өдрөөс эхлэн Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулах хүртэлх бүхий л хугацаанд надтай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахыг хүсээгүй бөгөөд Сонгуулийн дүн гарсны дараагийн 7 хоногт орлогч дарга Н................оос Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын мэргэжилтэн М.Эээр дамжуулан зөвхөн хөдөлмөрийн гэрээний төслийг өгсөн. Хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг харилцан тохирдог байтал М.Эээр дамжуулан өгсөн уг хөдөлмөрийн гэрээний төслийн гол нөхцөл дэх ажлын байрны нэр буюу албан тушаалын нэршлийг надтай тохироогүйгээр бичсэн байх бөгөөд гэрээний гол нөхцөлийн 1.6*******д заасан салшгүй хэсэг гэж тусгасан ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, нууц хадгалах гэрээ, бусад харилцан тохиролцсон нөхцөлүүдийг тусгасан хавсралт гэх бичиг баримтыг өгөөгүй. Мөн аймгийн ИТХ*******ын Төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хийсэн, надад танилцуулалгүй 3 сарын хугацаанд нуусан зэрэг нь холбогдох хуулиудыг ноцтой зөрчиж, илт хууль бус тушаал гаргасан гэж үзэж байна. ...талуудын гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон хөдөлмөрийн гэрээгүйгээр Б/1809 дүгээр тушаалыг гаргасан.  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4 дэх заалтад Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцөөгүй нь Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаанд халдсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн хүний эрх, эрх чөлөөнд холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга нар болох О.О, Н................, Б................ нар нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, эсвэл санаатайгаар хуйвалдан үйлдсэн гэж хардаж байна. Би Э.........Үийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс*******д хандах гэтэл энэ комиссын даргаар Н................ томилогдсон байх тул уг маргаанд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж хардаад энэхүү Комисс*******т хандах шаардлагагүй гэж үзлээ. Иймд ...............*******ын Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/1809 дүгээр тушаалыг гаргасан өдрөөс нь хүчингүй болгож, уг тушаалтай холбогдуулан өгсөн 113/96 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээс үүдсэн цалин хөлсний хохирлыг дээрх нэр дурдсан 3 албан тушаалтан /О.О, Н................, Б................/*******аар гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч С.Ю нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулахдаа:

Миний бие С.Ю тус шүүхэд ...хариуцагчийг сольж байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: ...............*******ын Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/1829 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалтай холбогдуулан өгсөн 113/96 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээс үүдэн цалин хөлсний хохирлыг дээрх нэр дурдсан О.О, Н................, Б................ нараас гаргуулах гэсэн шаардлагаа өөрчилж, ...............*******ын Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/1829 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Хүний нөөцийн мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Ю нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

...Иргэн Н................ын шүүхэд гаргасан 2021*******05*******28*******ны өдрийн нэмэлт тайлбарт дурдсаныг няцаан тайлбар гаргах нь: ...............ын нэмэлт тайлбарын Нэг гэж дугаарласан хэсэгт: Э.........Ү*******ийн Ерөнхий захиралд Хуулийн хэлтсийн даргаас хүргүүлсэн албан бичигт хөдөлмөрийн гэрээ байгуулах нь тушаал, шийдвэр гаргахын урьдач үйл ажиллагаа болно гэж тайлбарласан албан бичгийг хавсаргав. (Хуулийн хэлтсийн дарга Л.Болор*******Эрдэнийн 2014 оны 01 дүгээр сарын 17*******ны өдрийн 04/24*******39 тоот албан бичгийн хуулбарыг хавсаргав, эх хувь нь Э.........Үт хадгалагддаг болно). Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь эхлээд хөдөлмөрийн гэрээний гол болон бусад нөхцөлүүдийг ажилтантай тохиролцож, улмаар бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа уг хөдөлмөрийн гэрээг үндэслэж, ажил олгогч нь тушаал гаргаж, ажилд авсныг албажуулах, цалин хөлс, ажил хүлээлцэхтэй холбоотой бусдад үүрэг, даалгавар өгөхөөр тушаал гаргадаг. Албан тушаалын нэршлийн тухайд: Хүний нөөцийн албанд дараах ажил, албан тушаалуудыг тусгасан байна. Үүнээс: Хүний нөөцийн хөгжил хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн *******1 орон тоо, Хүний нөөцийн мэргэжилтэн*******4 орон тоо, Хөдөлмөрийн харилцаа хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн *******1 орон тоо, Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн *******6 орон тоо тус тус батлуулсан байна. Гэтэл хүний нөөцийн мэргэжилтэн орон тоо байсаар байтал намайг хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн гэсэн өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн тушаал гаргасан нь миний тус үйлдвэрт ажиллаж байсан ажил, албан тушаал болох хүний нөөцийн мэргэжилтэн*******ий нэршлийг өөрчилсөн ба ингэснээр миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Э.........Ү ХХК нь ............... болж өөрчлөн байгуулагдсан нь миний хүний нөөцийн мэргэжилтний ажлыг хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн болгож өөрчлөх эрхийг хуулиар ажил олгогчид олгоогүй болно. Цалин хөлсний тухайд: ...............*******ын Үндсэн цалингийн нэгдсэн сүлжээнд зааснаар: 2*******р зэрэглэлийн хүний нөөцийн мэргэжилтэн нь тус цалингийн сүлжээний II ангиллын 5*******аас (2.291.600 төг) 9*******р (2.931.100 төг) шатлалд байдаг, 1*******р зэрэглэлийн хүний нөөцийн мэргэжилтэн нь тус цалингийн сүлжээний II ангиллын 6*******аас (2.525.000 төг) 10*******р (3.083.400 төг) шатлалд байдаг. Харин миний үндсэн цалин 2.931.128 төгрөг буюу 2*******р зэрэглэлийн хамгийн дээд шатлалд байдаг. Одоогийн авч буй цалинг өөрчлөхгүй гэдгийг хүний нөөцийн мэргэжилтэн М.Эээр дамжуулан амаар хэлүүлсэн нь баталгаатай үг биш бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар баталгаажих учиртай. Мөн Хүний нөөцийн асуудал хариуцсан жишиг ажлын байрны тодорхойлолт' баталснаа танилцуулаагүй болохоор шүүхэд өгсөн тайлбараас л жишиг тодорхойлолт байдаг гэдгийг мэдлээ. Надтай тохиролцохгүйгээр намайг өөр ажил, албан тушаалд ажиллуулах гэж байгаа Ерөнхий захирлын маргаж буй энэхүү тушаал нь намайг албадан хөдөлмөрлүүлэх гэж байгааг илтгэн харуулж байна.: ...ЗХНБГ*******ын өргөдөл, хүсэлт гаргасан ажилтантай тухай бүр нь хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан гэжээ. Хэрэв энэ үнэн байсан бол ЗХНБГ*******ын сан хөмрөгийн эрхлэгч Бямбаагийн Энхтуяаг ээлжийн амралттай байх үед нь түүний өргөдөлгүйгээр хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тушаал гаргасан байсан (2019.06.07*******ны өдрийн Б/796 дугаар тушаал). Н................, Б................ нар нь Э.........Ү*******ийн хувьд зөвхөн миний бие төдийгүй олон ажилтнуудын эрхийг хөндөж, ажиллаж байгаа нь хуульч мэргэжлээр суралцсан атлаа хуулийн мэдлэг дутмаг, эсхүл санаатайгаар ийнхүү ..............., цаашилбал Ерөнхий захирлыг хууль бус шийдвэр гаргуулж байгааг цаашид анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнээс гадна эдгээр албан тушаалтнууд нь хүний нөөцийн менежментийн чиглэлээр боловсрол эзэмшээгүй нь хүнийг удирдан манлайлж ажиллах, аливаа зөрчилдөөнийг шийдвэрлэх тактик, багаар ажиллах арга барил, удирдагчид байх шаардлагатай хувь хүний ур чадварууд дутмаг байгаа нь тухайн газарт харьяалагдаж буй ажилтнууд нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байгаагаас дүгнэх боломжтой байна. Гэтэл О.Оын хувь эзэмшдэг АБОШИД ХХК*******ийн хамтран хувь эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох Амарбаясгалангийн Анхбаяр (шинээр бий болгосон орон тоонд 2019.08.21*******ний өдрийн Б/2450 дугаар тушаалаар ажил, албан тушаалаа дээшлүүлэн төмрийн бэлдэц бэлтгэгчээс зураг төслийн техникчээр), түүний эхнэр болох ЗХНБГ*******ын мэргэжилтэн Батболдын Болор*******Эрдэнэ (хүний нөөцийн зэрэглэлгүй мэргэжилтнээс 2019.07.01*******ний өдрийн Б/1105 дугаар тушаалаар шууд хүний нөөцийн хөгжил хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн болгосон) нарын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа шинээр бий болгон батлуулсан орон тоон дээрээ шилжүүлж, тэдний өргөдлүүдийг нь үндэслэн илт давуу байдлаар албан тушаалаа урвуулан эдгээр тушаалуудыг гаргуулсан гэж үзэж байна. Мөн Н................ын эхнэр болох хамаарал бүхий этгээд Баасанхүүгийн Оюунчимэгийн хүний нөөцийн 1 дүгээр зэрэглэлийн мэргэжилтэн*******ий хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тушаалд түүний өргөдлийг үндэслэсэн гаргасан байна Төрийн өмчийн үйлдвэрийн газрын нийтийн албан тушаалтнууд хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдүүддээ давуу байдал олгож, албан тушаалаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах байдал тогтоож байна гэж бодоод, хардаад байгаа юм. Ингэхэд хүний нөөцийн мэргэжлийнхээ чиглэлээр, хувийнхаа зардлаар, докторантурт суралцахаар Хамтын гэрээний дагуу цалинтай, цалингүй чөлөө авах нь буруу зүйл биш шүү дээ. Харин ч өмнөх удирдлагын үед мэргэжлийн дагуу суралцаж байгааг маань дэмжиж, 2018, 2019 онд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн сургалтын төлөвлөгөөнд оруулж, батлагдсан байсан учраас Хамтын гэрээний 5,3 дахь заалтын дагуу суралцах үедээ цалинтай чөлөө авч байсан (нотлох баримтад авагдсан А/1035, А/391, А/5509 дүгээр чөлөө олгох тушаалууд). Гэтэл нэр бүхий эдгээр удирдлагууд нь 2020 оны сургалтын төлөвлөгөөнд намайг оруулаагүй хассан тул би Хамтын гэрээний 5,4 дүгээр заалтын дагуу цалингүй чөлөө авахаас өөр аргагүй болсон юм (нотлох баримтад өгсөн Б/309, Б/546 дугаар чөлөө олгох тушаалууд). Энэ тухай би дарга болох Б................аас асуухад хүний нөөцөд доктор хэрэггүй, чамайг сургах шаардлагагүй гэсэн билээ. Үнэхээр хэрэггүй юм болов уу гэж бодож байтал хүний нөөцийн албаны мэргэжилтэн О.Дөлгөөнтамирыг 2020 оноос эхлэн үйлдвэрийн зардлаар сургалтын гэрээ байгуулан яг л адилхан докторантурт суралцуулж байгааг би ялгаварлан гадуурхал мөн гэж үзэж байгаа болно (2020.10.08*******ны өдрийн А/540 дүгээр тушаал байгаа, надад сахилгын арга хэмжээ авахаар нууцаар тушаал төлөвлөн Хуулийн хэлтэст хүргүүлсэн байсан бөгөөд тухайн үед Хуулийн хэлтсийн хуульч Б.Лхагвасүрэнгээс зөрчил гаргагчийн тайлбар нь алга, түүнийгээ ирүүлэх гэж буцаасан байв. Үүний дараа Б................ нь надад миний гаргасан гэх зөрчлийн талаар хагас дутуу мэдэгдэж, холбогдох тайлбарыг бичүүлэн авсан. Энэхүү тайлбартаа би дарга болох О.Оын тухай нэлээдгүй зүйлүүдийг бичиж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг илэрхийлсэн 10 гаруй хуудас тайлбар, гомдол, нотлох баримт бүхий бичиг баримтыг хавсарган өгсөн байсан. Гэтэл тэрхүү тайлбар, гомдлыг дарга болох Б................ад зориулж бичсэн байтал Б................ нь дарга О.Отаа аваачиж өгснөөр надад хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төслийг дээд шатны удирдлага руу илгээлгүй, больсон юм. Мөн 2020.08.24*******ний өдөр Б................ нь албаныхаа хурал дээр үйлдвэрийн ажилтнуудын фейсбүүкийг хянах даалгавар өгч, түүнийг нь би хууль бус даалгавар байна гэж хэлсэн тул хамт олныхоо өмнө чамтай ажиллахгүй, чи юу юм, гар гэж хөөгдөж гарсан. Үүнийгээ би өөрийн хувийн фейсбүүкт бичсэн бөгөөд Б................ нь олж мэдээд намайг хуучин ажиллаж байсан хуулийн хэлтсээр дамжуулан Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан болно. Дээр дурдсанчлан, нэр бүхий дарга нараас надад тэгш бусаар хандаж буй үйл ажиллагааг байнга мэдэрч ажиллах нь ажлын байрны дарамтыг надад үргэлж мэдрүүлж, 2019 оны хагасаас 2021 оны энэхүү хугацаанд үргэлжилж байгаа нь сэтгэл зүйн хүнд дарамтыг үүсгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 4 гол нөхцөлөө тохирч байгуулахгүй гэсэн үг биш юм. Энэ загварыг баталснаар өөрчилж болохгүй мэт сэтгэгдэл төрүүлэхээр тайлбарлаж болохгүй, учир нь Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчид батлах эрхийг олгоогүй ба харин ч хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулахаар заасанг цаашид анхаарах хэрэгтэй.

Хоёр. Б................ын нэмэлт хариу тайлбарт нэмэлт тайлбар гаргах нь: Иргэн Б................ын шүүхэд гаргасан 2021.05.28*******ны өдрийн нэмэлт хариу тайлбарт дурдсаныг няцаан тайлбарлах нь: I. Албан тушаалын нэршлийн тухайд: Хүний нөөцийн мэргэжилтний орон тоо байсаар байтал намайг хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн гэсэн өөр ажил, албан тушаалд буруу шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний төсөлд үндсэн цалинг тусгаагүй ирүүлсэн нь үндсэн цалинг тогтоохдоо бууруулах боломжтой гэж хардах үндэслэлийг дээр дурдсан цалингийн сүлжээний шатлалаас харж болно. ...хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулаагүй Э.........Ү ХХК*******ийн хөдөлмөрийн гэрээтэй байгаа олон ажилтнуудыг нэрлэж болно. ...Цалин хөлсөөр хохирсон талаар нотлох баримт байхгүй гэжээ... Үүнийг нотлох баримтыг үйлдвэрийн дотоод вэб хуудасны цалингийн тооцооны хуудаснаас дүрс бичлэгээр баримтжуулсанг нотлох баримтаар шүүх хуралдаанд судлуулахаар гаргаж өгч байна, ...ажил олгогчийн Б/1809 дүгээр тушаал 2020.11.10*******ны өдөр гарсан... шийдвэрийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн... гэжээ. Нэр бүхий дарга нар нь надтай холбогдох Б/1809 дүгээр тушаал хийж байгаа талаараа надад нэг ч удаа мэдэгдэж байгаагүй бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 16*******ны өдрийн мэдэгдэл гэх 116/96 тоот албан бичгийг өгч, энэхүү бичгийн дагуу хариу и*******мэйлийг Н................ руу илгээж байж, тэрхүү Б/1809 дүгээр тушаалыг E office албан хэрэглээний программаар хүлээн авч, танилцсан болно. Ингээд эрхээ зөрчигдсөн талаараа мэдэж, ийнхүү шүүхэд хандсан билээ. Энэ талаарх дүрс бичлэгээр нотлон хавсаргав. Шүүх хуралдаанд судлуулахаар нотлох баримтаар гаргаж байна. Миний бие С.Ю нь дээр дурдсан асуудлуудыг хооронд нь харьцуулж, жишиж, үйл явдлыг өгүүлэн бичих болсон шалтгаан нь нэр бүхий иргэдийн гаргасан тайлбарт хариу тайлбар өгөх, мөн ямар учраас ялгаварлан гадуурхагдаж байгаагаа тайлбарлах, яагаад эрх зөрчигдсөн гэж үзэх болсноо илэрхийлэхийг хүсэж, дэлгэрэнгүй бичсэн болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н................ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С.Югийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. ...............*******ийн Ерөнхий захирлын Б/1809 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд С.Югийн нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна. Иймд С.Югийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул иргэн С.Югийн нэхэмжлэлтэй хохирол төлүүлэх, ...............*******ын Ерөнхий захирлын Б/1809 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2019.03.21*******ны өдрийн 102 дугаартай тогтоолын дагуу Э.........Ү ХХК нь ............... болон өөрчлөгдсөн бөгөөд энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор ... ...............*******ын Ерөнхий захирлын 2020.11.10*******ны өдрийн Б/1809 тоот тушаалаар С.Югийн ажлын байр , албан тушаал, цалин хөлсөнд өөрчлөлт ороогүй. Тухайн ажилтныг 1*******р зэрэглэлийн мэргэжилтнээр гэж баталгаажсанаар одоогийн ажиллаж байгаа ажил албан тушаал, цалин хөлсний зэрэглэлийг тодруулж дурдсан байна. ...............*******ийн Ерөнхий захирлын 2019.04.15*******ны өдрийн А\244 дугаартай Бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц орон тоо батлах тухай тушаал, ...............*******ийн Ерөнхий захирлын 2019.05.10*******ны өдрийн А\376 дугаартай тушаалууд батлагдсаны дагуу Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын үйл ажиллагаа явагдаж байна. Түүний нэхэмжлэлд дурдаад байгаа хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа ялгаварлан байгуулсан, ялангуяа Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдох хүртэл хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэх асуудалд намайг хардаж бичжээ. Түүнийг Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдох эсэх асуудал нь манай байгууллагын үйл ажиллагаанд огтхон ч хамааралгүй бөгөөд төлөөлөгч байх эсэхээс үл хамааран манай байгууллагын хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбоотой асуудал Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомж эрх зүйн актын хүрээнд шийдвэрлэгдэж байгаа болно. Ажилтан С.Ютэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа, ажил үүргийг хэрэгжүүлэх бөгөөд түүнийг ажлаас халах асуудал яригдаж байгаагүй болно. ...Түүний нэхэмжлэлд шинэчилсэн хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй байгаа гэж гомдоллож байгаа атлаа шинэчилсэн хөдөлмөрийн гэрээний загварыг танилцуулахад гэрээ байгуулсан мэт үзэж гомдоллож байгаа нь ойлгомжгүй. С.Ю нь Э.........Ү ХХК нь өөрчлөгдөн ТӨҮГ болоод 2 жил болоход хөдөлмөрийн гэрээ хийхийг хүсэхгүй өдий хүрч байгаа бөгөөд хуучин хөдөлмөрийн гэрээ нь татан буугдсан компанийн хөдөлмөрийн гэрээ учир хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй эрх зүйн баримт болоод байгаа учир хөдөлмөрийн гэрээг ...............*******аар шинэчлэн байгуулах шаардлагатайг мэдсээр байж 2 жил болоход хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах хүсэлт өргөдөл гаргаагүй мөн түүнд шинэчилсэн хөдөлмөрийн гэрээний загварыг хүргүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хүсэхэд гэрээ байгуулах удирдах албан тушаалтантай уулзаж хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн талаар тохиролцон гэрээг байгуулахгүй өнөөдрийг хүрч байгаа атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулахаар хүргүүлсэн загварт холбогдох заалтууд тусгаагүй гэж гомдоллож байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...............*******ын Ерөнхий захирлын 2020.11.10*******ны өдрийн Б/1809 тоот тушаал нь түүнийг ажлаас халсан эсвэл өөр ажилд шилжүүлсэн, цалин хөлс бууруулсан тушаал гэж үзэх үндэслэлгүй байх ба Э.........Ү ХХК өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ...............*******ын ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэсэн тушаал байх тул Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхэд харьяалан шийдвэрлүүлэх маргаан биш байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Э.........Ү ХХК (хуучин нэрээр) нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21*******ний өдрийн 102 дугаар ...тогтоолын хүрээнд ...ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг холбогдох газар, нэгжид үүрэг болгосон. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын хувьд үйлдвэрийн газрын бүх бүтцийн нэгжүүдийн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг хариуцан ажилласан бөгөөд хамгийн сүүлд өөрсдийн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэх ажлыг зохион байгуулсан, мөн ажилтан С.Ю нь урт хугацааны захиргааны чөлөөтэй байсан болон ээлжийн амралттай байсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажил тодорхой хугацаагаар удааширч байсан байна. Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Ажилтан С.Ютэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай В/1809 дүгээр тушаалын хувьд хуулийн дагуу, холбогдох хууль тогтоомжоор ...............*******ын Ерөнхий захиралд олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан бөгөөд уг тушаал нь ажилтан С.Югийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөгүй, эрх зүйн байдлыг нь дордуулаагүй болно. Тодруулбал тус тушаал гарснаар ажилтан С.Югийн мэргэжлийн зэрэглэл II зэрэглэлээс I зэрэглэл болон ахиж байгаа бөгөөд ийнхүү зэрэглэл дээшилснээр цалин хөлс нь нэмэгдэх зэргээр нийгмийн баталгаа нь сайжирна. Түүнчлэн нэхэмжлэгч нь энэхүү тушаалыг хүчингүйд тооцуулснаар чухам ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд ...............*******ын ажилтан бүр тус үйлдвэрийн газарт ажиллуулах тухай Ерөнхий захирлын тушаал болон ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх учиртай, ...нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл бүтцийн нэгжийн удирдлагатайгаа харилцан зөвшилцөлд хүрч, хөдөлмөрийн гэрээгээ байгуулахгүй байгаа нь үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзэхээр байна. Албан тушаалын нэршлийн тухайд хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн нь хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн бөгөөд гүйцэтгэх ажил үүргийн тухайд хөдөлмөрийн харилцаатай холбогдох хүний нөөцийн бүхий л асуудлыг хариуцан ажиллана. Ажилтан С.Югийн цалин хөлсний хувьд үндсэн цалинг нь ямар нэгэн байдлаар бууруулсан, хассан зүйл байхгүй болно. Иймд Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/1809 дүгээр тушаалыг хэвээр үлдээж, тус тушаалын хэрэгжилтийг хангаж, хөдөлмөрийн гэрээгээ даруй байгуулан, хөдөлмөрийн харилцаагаа хэвийн үргэлжлүүлэх нь ач холбогдолтой байх тул нэхэмжлэгч С.Югийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б................ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...............*******ын Ерөнхий захирлын Б/1809 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, 113/96 тоот мэдэгдлийг хүргүүлснээр хариуцагч нь ямар нэгэн хохирол төлөх эрх зүйн үр дагавар үүсэхгүй буюу хууль, эрх зүйн үндэслэлгүй бөгөөд С.Югийн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул иргэн С.Югийн нэхэмжлэлтэй хохирол төлүүлэх, ...............*******ын Ерөнхий захирлын Б/1809 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н................ шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа:

...............*******ын Ерөнхий захирал Х.Бгийн 2020 оны Б/1809 тушаалын үндэслэлийн хувьд: ******* Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт,Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт,24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтуудыг үндэ...............*******ын дүрмийн 6.10.2 дахь заалт Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15*******ны өдрийн А/244 дүгээр тушаал, 05 дугаар сарын 10*******ны өдрийн А/376 дугаар тушаал зэрэг  эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/1809 тоот тушаал гарсан нь хууль, эрх зүйн хувьд үндэслэлтэй, ямар нэгэн хуулийн заалтыг зөрчиж, иргэн С.Югийн эрх ашгийг хохироосон зүйл байхгүй болно. Тушаалын 1 дүгээр заалтын хувьд: Э.........Ү ХХК (хуучин нэрээр)*******ийн Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн 2 дугаар зэрэглэлийн мэргэжилтэн С.Ютэй байгуулсан /бүртгэлийн дугаар 96018/ хөдөлмөрийн гэрээг энэ тушаал гарсан өдрөөр дуусгавар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ...тогтоолд Э.........Ү ХХК*******ийг ТӨҮГ болгон өөрчлөн байгуулсугай гэж заасан. Э.........Ү ХХК гэдэг хуулийн этгээд Монгол Улсад байхгүй. Мөн тушаал гарсан өдрөөс С.Юг ...............*******ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Хүний нөөцийн албанд хөдөлмөрийн харилцааны 1 дүгээр зэрэглэлийн мэргэжилтнээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг үүрэг болгосон.Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохироогүй гэсэн тухайд: Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н................ би 2020 оны 10 дугаар сарын 23*******ны өдөр Хүний нөөцийн мэргэжилтэн М.Эт үүрэг өгч, С.Ютэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах саналыг С.Юд хүргүүлсэн. Хөдөлмөрийн гэрээний төсөл нь Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрийн А/239 дүгээр тушаалаар баталсан хөдөлмөрийн гэрээний загвар*******т ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй гэрээний төсөл байсан бөгөөд уг төсөлд түүнийг ялгаварлан гадуурхсан, илүү үүрэг хүлээлгэсэн ямар нэгэн заалт байгаагүй. Хөдөлмөрийн гэрээний төсөлд ажлын байрны нэрийг тусгаж өгсөн, цалин, хөлсний тухайд одоогийн авч байгаа цалинг өөрчлөхгүй гэдгийг Хүний нөөцийн мэргэжилтэн М.Эээр дамжуулан хэлүүлсэн. Ажилтан С.Ю нэг ч удаа ...............*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээг шинэчлэх тухай хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй. 2019 оны 06 сарын 01*******ний өдрөөс 2020 оны эхний улирлыг дуустал ЗХНБГ*******ын удирдлага үйлдвэрийн газрын 6700 ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчлэх, Ерөнхий захирлын цаг үеийн үүрэг даалгаврыг гүйцэтгэх, ЗХНБГ*******ын журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх гэх мэт маш ачаалалтай, завгүй ажиллаж байсан бөгөөд ЗХНБГ*******ын өргөдөл, хүсэлт гаргасан ажилтантай тухай бүр нь хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. С.Ю нь 2019 оны 01 сарын 01*******ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20*******ны өдрийг хүртэл нийт 2292 цаг ажиллах байснаас 1684 цаг ажилласан. 608 ажлын цагийн алдагдалтай. Үүнээс 40 цаг сонгуультай, 192 цаг өвчтэй, 22 өдөр буюу 176 цаг цалинтай чөлөөтэй, 176 цаг ээлжийн амралттай байсан. 2020 оны 02 дугаар сарын 20*******ны өдрөөс 1 сарын, Б/546 дугаар тушаалаар 2 сарын цалингүй чөлөө авсан. Дараа нь 2020 оны 07*******08 сард ээлжийн амралтаа авсан бөгөөд нэг сар ажиллаад Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн гээд 15 хоног чөлөө аваад явсан. Өвчлөх, ээлжийн амралтаа эдлэх, цалинтай, цалингүй чөлөө аваад эргээд ажилдаа орохдоо дарга нартаа мэдэгдэж байгаагүй. С.Юд Ерөнхий захирлын тушаалаар өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх хүсэл, эрмэлзэл байгаагүй. Хөдөлмөрийн харилцаа бол иргэний харилцааны нэг хэлбэр бөгөөд тухайлсан хуулиар зохицуулагддаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл*******ээр иргэний харилцаа үүснэ гэжээ. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, хуулийн 40.2 дахь хэсэгт Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авахаас урьдчилан буюу шууд татгалзсан хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж тус тус заасан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэжээ. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н................ би 2020 оны 10 дугаар сарын 23*******ны өдөр С.Юд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах санал хүргүүлсэн. Уг саналд С.Ю ямар нэгэн татгалзсан хариу өгөөгүй, хариу өгөх ердийн боломжит хугацаа өнгөрсөн учир миний саналыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. ...............*******ын Ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 03*******ны өдрийн А/328 дугаар тушаалаар ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг холбогдох бүтцийн нэгжийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэнд үүрэг болгосон. С.Ю хөдөлмөрийн гэрээ байгуулахаар хүний нөөцийн мэргэжилтэнд хандсан ямар ч баримт байхгүй. Цалин, хөлс нэхэмжилсэн тухайд: С.Югийн 2021 оны 1, 2, 3, 4 сарын цалин, хөлсийг бүрэн олгосон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б................ шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

С.Ю нь үйлдвэрийн газрын бүтэц, өмчийн хэлбэрт өөрчлөлт орохоос өмнө Э.........Ү ХХК*******ийн Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн 2*******р зэрэглэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан нь түүний нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тус үйлдвэрийн газрын хувьд ажилтны 1*******р зэрэглэл нь 2*******р зэрэглэлээс нэг шат дээш буюу цалингийн шатлал, албан тушаалын зэрэглэлийн хувьд өндөр. ............... буюу ажил олгогч нь ийнхүү түүний эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ямар нэг байдлаар зөрчиж дордуулаагүй бөгөөд хуулийн үндэслэл бүхий шийдвэр байсан гэж үзэх үндэслэлтэй. С.Югийн хувьд Э.........Ү ХХК*******ийн ажилтан буюу нэгэнт байхгүй хуулийн этгээдийн ажилтан байсан гэж үзэх үндэслэл бий болно. Ингэснээр ............... нь ТӨҮГ*******тай байгуулсан хүчин төгөлдөр гэрээгүй, тушаалгүй ажилтантай ямар нэг хөдөлмөрийн харилцаанд орох эрх зүйн боломж үүсэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3*******т заасны дагуу тодорхой ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах боломжгүй болж цалин хөлс олгогдохгүй. Харин ...............*******ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн 2021.04.14*******ний өдрийн 111/125 тоот албан бичгээр С.Ю нь 2021 оны 03 сарын байдлаар үндсэн цалинг бусад нэмэгдлийн хамтаар авч байгаа болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь 2021.02.26*******ны өдөр нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн Б/1809 дугаар тушаал 2020.11.10*******ны өдөр гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1*******д заасны дагуу ажлаас буруу халсан болон өөр ажилд буруу шилжүүлснээс бусад ажил олгогчийн шийдвэрт тухайн шийдвэрийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  сарын дотор гомдол гаргахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахгүй удсан мэтээр тайлбарласан байх атлаа эрхээ зөрчигдөж буйг мэдсээр байж ямар нэгэн гомдол гаргаагүй, эсхүл санаатайгаар зөвхөн ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа мэтээр харагдуулах зорилготой байсныг үгүйсгэхгүй. ....С.Ю гэгч нь өөрийн зөрчигдсөн гэх хууль бус нэхэмжлэлийн цаана эрхээ сэргээлгэх бус ТӨҮГ*******ын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах, санаа зорилготой байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаас уг асуудлаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргахаар хуульд заасан журмыг зөрчсөн байна. Мөн С.Ю нь хүний нөөцийн мэргэжилтнээр тодорхой хугацаанд ажилласан хүний хувьд үйлдвэрийн газрын хэмжээнд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах, тушаал шийдвэр батлагдах, санал авах үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар маш сайн ойлголттой байх үүрэгтэй. Гэтэл тэрээр нэхэмжлэлдээ тушаал гарсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, хөдөлмөрийн гэрээний төсөлд санал авахаар хүргүүлснийг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохироогүй гэрээ байсан гэж тайлбарлаж байгаа нь өөрөө энэ чиглэлээр ямар ч ойлголтгүй байх бөгөөд гэрээний төслийг хүчин төгөлдөр гэрээ мэтээр тайлбарлан маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Мөн эрхээ зөрчигдсөн асуудлаа мэдээгүй гэдгээ ямар нэг нотлох баримтаар нотолж чадахгүй буюу нотлогдохгүй байгаа нь харагдаж байна. хөдөлмөрийн гэрээг шинэчлэх үйл ажиллагааны хүрээнд албаны даргын хувиар хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар ярилцахаар удаа дараа санал тавьж байсан боловч өөрийн санаачилгаар ирдэггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахад ажилтны хүлээвэл зохих үүргээ огт биелүүлдэггүй байсныг дурдах нь зүйтэй бөгөөд нотлох гэрчтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн С.Югийн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй, хууль зөрчсөнийг нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн 142/ШШ2021/01156 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.*******д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ю нь ...............*******т холбогдуулан гаргасан цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан ...............*******ын Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/1809 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох С.Югийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нар заалдсан гомдолдоо:

... Ажилтан С.Юг ...............*******ын Ерөнхий захирлын 2020.11.10*******ны өдрийн Б/1809 дугаартай тушаалаар хөдөлмөрийн харилцааны 1*******р зэргийн мэргэжилтнээр ажиллуулахаар болсон нь ажилтны эрхийг зөрчөөгүй гэх дүгнэлтийн тухайд: Ажилтан С.Ю нь Э.........Ү ХХК*******д 2004 оны 01 дүгээр сараас эхлэн Э.........Үийн Авто тээврийн байгууллагад программистаар ажиллаж байгаад 2013 оны 6 дугаар сарын 14*******ны өдрөөс эхлэн Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж ирсэн талаар нэхэмжлэл гаргасан. Энэ талаар хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй. Э.........Ү ХХК нь 2019.03.21*******ны өдрийн 102 дугаартай тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөн байгуулагдсан байх ба ингэснээр үйл ажиллагаа чиглэл өөрчлөгдөөгүй, хуучин бүтэц, бүрэлдэхүүн, ажилтнуудын ажлын байрны жагсаалт, нэршил, бүтэц орон тоо нь ажилтан С.Югийн хувьд өөрчлөгдөөгүй, өмнөх буюу хүний нөөцийн мэргэжилтний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт хэвээр үргэлжилж ирсэн байна. Гэтэл ...............*******ын Ерөнхий захирлын 2020.11.10*******ны өдрийн Б/1809 дугаартай тушаал гарч, уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23.2.1,  24.1, 37.1.1 / дэх заалтуудыг тус тус үндэслэн ажилтан С.Ютэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож /ажлаас чөлөөлөх, халахтай адил хууль зүйн агуулгатай/ үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцааны 1*******ээр зэргийн мэргэжилтнээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсугай гэсэн заалт бүхий өмнөх ажлаас нь чөлөөлж, өөр нэртэй ажлын байранд хөдөлмөрийн гэрээг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнээс үзвэл уг тушаалаар ажилтан С.Юг хүний нөөцийн мэргэжилтний ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1*******т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх үндэслэлээр чөлөөлсөн ба энэ талаар хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй ба хэрэгт авагдсан хариуцагчийн 2020.11.10*******ны өдрийн Б/1809 дугаартай тушаалаар нотлогдсон. Гэтэл нэхэмжлэгч С.Ютэй уг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх, өөр ажилд ажиллуулах талаарх ямар нэг тохиролцоогүй, энэ талаар зөвшилцөөгүй болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тайлбар, үндэслэл, нэмэлт тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог. Ажилтныг ажлаас халах, чөлөөлөх тухай хууль зүйн ойлголт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 39, 40, 131 дүгээр зүйлд зааснаар тодорхойлогдох бөгөөд энэ хэргийн тухайд ажил олгогч 37 дугаар зүйлд зааснаар ажилтантай тохиролцсон гэж үзэж, ажлаас чөлөөлсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн тайлбар, үндэслэл, шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх огт дүгнээгүй, үнэлээгүй байгаа нь Иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 116 дугаар зүйлийн 116.3, 116.2*******т нийцээгүй гэж үзнэ. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцаанд ажилтны хүсэлт, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж гаргасан тушаалд заасан ...хөдөлмөрийн харилцааны 1*******р зэрэглэлийн мэргэжилтнээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсугай... гэсэн шийдвэрийг анхан шатны шүүх ...энэ тушаал хэрэгжээгүй, хүний нөөцийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж, цалин хөлсөө авч байгаа гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 2.1*******т Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1*******д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2.“ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг, 3.1.3*******т “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог тус тус ойлгохоор хуульчилсан. Тодруулбал хөдөлмөрийн гэрээг ажил олгогч тушаал гаргаж байгуулах бус харин ажилтантай харилцан тохиролцож, мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тушаал гаргаж, түүнийг ажилд авах, цалинжуулах, ажил хүлээлцэх зэрэг шийдвэрийг гаргадаг гэж ойлгоно. Гэтэл ...............*******ын Ерөнхий захирлын 2020.11.10*******ны өдрийн Б/1809 дугаартай тушаалд ажилтанг тохиролцоогүй ажлын байранд буюу хөдөлмөрийн харилцааны 1*******р зэрэглэлийн мэргэжилтэн гэх ажлын байранд ажиллуулахыг ажил олгогч нь дангаараа шийдвэрлэсэн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 /Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй/ дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал хууль бусаар хөдөлмөрлүүлэх асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1*******д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй атлаа, өмнөх ажлын байрнаас өөр ажлын байранд, ямар ажил үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй, ямар цалин хөлс авах нь тодорхойгүй ажилд ажиллуулах тухай тушаалыг гаргаж байгаагаар нотлогдоно. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3*******т /ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй/ зааснаар ажилтан С.Югийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, өмнөх ажлын байрандаа ажиллах эрхийг хязгаарлаж, өөр ажилд ажиллуулах болсон үндэслэлээ ажил олгогч нотлох үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд үүнийг хариуцагч, түүний олгосон итгэмжлэлийн үндсэн дээр шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэн ч нотлоогүй болно. Гэтэл анхан.шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй шийдвэрийнхээ үндэслэлийг ...энэ тушаал гарсан ч тухайн ажлыг хийгээгүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүний нөөцийн мэргэжилтнийхээ ажлыг хийж байгаа /бодит байдал дээр ямар ч ажил хийлгэхгүй байгаа үүнийгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбар гаргаж байсан/ цалин хөлсөө авч байгаа..., өмнөх ажилдаа томилуулна гэдэг нэхэмжлэл үндэслэлгүй...гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны эрхийн зөрчлийг материалыг хохирол учирсан байх шаардлагыг шүүхээс тавих замаар ажил олгогчийн хууль бус шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлоор хянан хэлэлцдэг хэргийг нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл, 129 дүгээр зүйл, 7 дугаар зүйл, 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлд тус тус нийцээгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гомдлоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд үл нийцсэн гэж үзнэ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т зааснаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна. Ажил олгогчийн зүгээс тус хэргийг хянан хэлэлцэж байх явцад ажил олгогчийн зүгээс ажилтан С.Ютэй тохиролцохгүйгээр Хөдөлмөрийн харилцааны 1*******р зэрэглэлийн мэргэжилтэн гэх ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэсэн Ерөнхий захирлын 2020.11.10*******ны өдрийн Б/1809 дугаартай хүчинтэй байхад, уг ажлын байр нь Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагийн шийдвэрээр 2021.07 дугаар сарын шинээр баталсан орон тооны хуваариар хасагдсан, бүх мэргэжилтнүүд Хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг нэртэй болсон, энэ хуваарийг дагаж мөрдөх ёстой гэсэн тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй гэсэн байх ба энэ нь Ерөнхий захирлын дээрх хууль бус шийдвэрийг хамгаалах, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, ажилтны эрхийг зөрчөөгүй гэж үнэлж, дүгнэх нотлох баримт биш болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна. Тодруулбал, ажилтан С.Юг өмнө эрхэлж байсан ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахгүй, өөр ажлын байранд ажиллуулах тухай Ерөнхий захирлын 2020.11.10*******ны өдрийн Б/1809 дугаартай тушаал гарч байхад тус үйлдвэрийн газарт “хүний нөөцийн мэргэжилтэн”, “хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн” гэх өөр өөр нэртэй, өөр өөр орон тоотой ажлын байр байсан нь хэрэгт авагдсан ............... *******ын бүтэц орон тоо батлах тухай тушаал, түүний хавсралтаар нотлогдож байхад уг нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхаарсан нь тодорхойгүй байна. Гэтэл шүүх дүгнэлт нь ажлын байрны нэршил өөрчлөгдсөн гомдлыг шүүхэд гаргасан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Одоо тус ажлын байрны нэршил өөрчлөгдөж бүгд “хүний нөөцийн мэргэжилтэн” болсон нь энэ хэрэгт ямар хамааралтай талаарх дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтны өөрийн ажлын байранд цаашид үргэлжлүүлэн ажиллах эрхийг /Хөдөлмөрийн тухай хуульд 40 дүгээр зүйлийн 40.5*******т заасныг/ хязгаарласан ажил олгогчийн эрх зөрчсөн үйлдлийг зөвтгөхөд цалин хөлсний хохирол учирсан байхад шаардахгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүх буруу дүгнэсэн нь тус шийдвэр үндэслэлгүй гаргасан гэж үзэхээр байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.25*******ны өдрийн 142/ШШ2021/01156 дугаартай шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан хэсгээс бусдыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч ...............*******ын Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/1809 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н................, О.О, Б................ нарт холбогдуулан гаргасан цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж шаардлагаа өөрчилсөн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н................, О.О, П.Эрдэнэбилэг, Б................ нар шаардлагыг эс зөвшөөрч маргаж, мэтгэлцсэн байна.

 Шүүх нэхэмжлэгч С.Югийн хариуцагч Н................, О.О, Б................ нарт холбогдуулан гаргасан цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, “...............*******ын Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/1809 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...ажил олгогчийн Б/1809 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч ажил олгогчийн гаргасан дээрх тушаалыг  холбогдох хууль зөрчсөн,  илт хууль бус  гэж үзэж  хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох  агуулгатай байна.

Хэрэгт авагдсан баримтаар Засгийн газрын 2019*******03*******06*******ны өдрийн 91 дүгээр тогтоолын дагуу Э.........Ү ХХК*******д бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орж улмаар ...............*******ын Ерөнхий захирлын тушаалаар  тус үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн албаны орон тоог батлахдаа  Хүний нөөцийн мэргэжилтэн ******* 4,  Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн ******* 6 ажилтан байхаар тогтоосон  байна.

Ажил олгогч нь эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд тухайн байгууллагынхаа бүх ажилтан, ажилчин  нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах, ажилд томилохдоо  ажилтны эрхийг зөрчиж болохгүй юм.

Хариуцагч ...............*******ын Ерөнхий захирлын Б/1809 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Юг Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн 2 дугаар зэрэглэлийн мэргэжилтний ажлаас чөлөөлж, мөн тус үйлдвэрийн Захиргаа, Хүний нөөцийн бодлогын газрын Хүний нөөцийн албаны Хөдөлмөрийн харилцааны 1 дүгээр зэрэглэлийн мэргэжилтнээр томилж, хөдөлмөрийн гэрээг  шинэчлэн байгуулахаар шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам болон  ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч С.Ю нь ажил олгогчоос ирүүлсэн Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл эсхүл гэрээний аль заалтыг зөвшөөрөхгүй байгаа талаарх саналаа өгөөгүйгээс гадна  хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зураагүй  байх тул ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулагдсан гэж үзэхгүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус үйлдвэрийн 2021 оны 7 сарын 1*******ний өдөр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орон тооны хуваарийг баталж, тус газрын Хүний нөөцийн албаны Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний албан тушаалыг Хүний нөөцийн мэргэжилтэн болгож өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч С.Юг маргааны зүйл болох ажил олгогчийн Б/1809 дугаартай тушаалыг 3 сарын дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 16*******нд хүлээн авсан болохоо нотолж чадаагүй тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.*******т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэж, ...............*******ын Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/1809 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нарын гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан хэсгээс бусдыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн  авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн 142/ШШ2021/01156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР    

                                                ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ