Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 211

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Б.Мөнх-Од,

шүүгдэгч Ө.А, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа /ҮД:1-292/, Ж.Батбаяр /ҮД:1-886/,

шүүгдэгч С.Х, Х.Х, тэдгээрийн өмгөөлөгч А.Базар /ҮД:2-527/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Жа овогт Ө.А-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар И овогт С.Х, Б овогт Х.Х нарт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201504000274 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, Ж овогт Ө.А

2. Монгол Улсын иргэн, И овогт С.Х

3. Монгол Улсын иргэн, Б овогт Х.Х

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.А нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай “Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор “Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон, нийт 128.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүй С.Х, Х.Х нараар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох ......... аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хил хууль бусаар нэвтрэхэд нь тэдгээрийн үйлдэл, оролцоог хувиарлах замаар зохион байгуулж, С.Х, Х.Х нартай бүлэглэн Монгол Улсын хил хууль бусаар нэвтэрсэн,

Шүүгдэгч Х.Х нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Ө.А, С.Х нартай бүлэглэн, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай “Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор “Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон, нийт 128.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох ......... аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,

Шүүгдэгч С.Х нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Ө.А, Х.Х нартай бүлэглэн, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай “Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор “Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон, нийт 128.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох ....... аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ө.А нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай “Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор “Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон, нийт 128.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүй С.Х Х.Х нараар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох ...... аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хил хууль бусаар нэвтрэхэд нь тэдгээрийн үйлдэл, оролцоог хувиарлах замаар зохион байгуулж, С.Х, Х.Х нартай бүлэглэн Монгол Улсын хил хууль бусаар нэвтэрсэн,

Шүүгдэгч С.Х, Х.Х нар нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Ө.А-тай бүлэглэн, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай “Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор “Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон, нийт 128.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох ...... аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:

1. Шүүгдэгч Ө.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.../таны ........ банкан дахь дансыг битүүмжилсэн байдаг. Энэ дансанд байршуулсан мөнгө ямар учиртай мөнгө вэ/ Хэрэг болохоос өмнө надад байсан мөнгө...Хэрэг болохоос өмнө миний цуглуулж байсан мөнгө, одоогийн байдлаар 6.768.000 төгрөг байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч С.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хэдэн төгрөгийн төлөө хэрэгт холбогдсондоо гэмшиж байна...Манай эхнэр гэрт хүүхдээ харж суудаг, би ганцаараа ажил хийдэг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Шүүгдэгч Х.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би анхнаасаа хориотой зүйл гэдгийг мэдээгүй ба баригдсаны дараа мэдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв, болсон явдлын талаар мэдүүлсэн. Би буруу зүйл хийсэн...Манай эхнэр нас барсан, би 2 хүүхэдтэй...Манай том хүүхэд ажилгүй байгаа, бага нь Монгол Улсын Боловсролын Их Сургуульд сурдаг, 2 дугаар курсийн оюутан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0285 дугаар ангийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хилийн зөрчлийн тухай” илтгэх хуудас, Хилийн 3-р застав /...../-ын хариуцсан хэсэг хилийн 45 дугаар тэмдгийн чиглэлээр гарсан зөрчлийг шалгасан тухай нотломж, хилийн зөрчил гарсан газар оронд үзлэг хийсэн тодорхойлолт, Хил зөрчигчийн тухай бүртгэл, Хилийн зөрчлийг шалгасан нотломж, Хилийн 3-р застав /..../-ын хариуцсан хэсэг хилийн 45 дугаар тэмдгийн чиглэлээр гарсан зөрчлийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хил зөрчигч, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай нотломж, тодорхойлолт /1хх-ийн 27-40/

5. Эд зүйл, газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 45-47, 52-54/

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 48/

7. Амьтан байгальд тавьсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 49-51/

8. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 67-71/

9. Хэрэг, учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 72-77/

10. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол гэрэл зургийн үзүүлэлт: “...Шувууны нүд хаах зориулалттай малгай 16 ш, хөл боох зориулалттай боолт 16 ш, цүнх 2 ш, хутга 2 ш-ийг тус тус эрүүгийн 201504000274 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцсугай...” /2хх-ийн 92-93/

            11. Гэрч Л.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгаас тагнуулын ажилтан хил рүү шонхор шувуу ачсан Ланд 80 маркийн ....... дугаартай машин явлаа гэж мэдэгдсний дагуу хил рүү явах замд хяналт тавьж байхад 20 цагт ирж, ....... руу явсан тул хилийн заставуудад мэдэгдэж, хаалт манаа гаргуулаад араас нь хилийн нэмэлт бүрэлдэхүүн аваад явсан. Ланд 80 хаачсан нь мэдэгдэхгүй хурдтай алга болсон бид УАЗ469 машинтай явж хилийн 3-р застав дээр очих үед харуулаас 2 морьтой хүн таарч зогсохгүй зугтаалаа, баригдахгүй байна гэж мэдэгдсэн. Тэгээд нөгөө харуул руу явж очиход 2 хүний саатуулчихсан байсан. Хил зөрчигч нар ахынхаа 40 адууг хайж явсан бид зугтаагүй, зүгээр зогсож байхад танай хүмүүс буудаж байгаад барьж авсан гэж хэлсэн. Ямар нэг ачаа авч яваагүй тул мөрөөр нь а/а Ж.Х-н хамт явж мөшгихөд уул тойрч нилээд хад чулуутай газар хаячихсан 2 цүнх олсон. 200 метр зайтай зугтах замдаа мориноосоо буулгүй шидсэн бололтой адууны мөрнөөс 4-5 метр зайтай цүнх хэвтэж байсан. Цүнхийг авч үзэхэд боож дулаалсан 8 шувуу байсан. Цүнхнүүдийг авч ирсэн харуул нөгөө 2 хүнд үзүүлэхэд бидний цүнх мөн ....... аймгийн Б гэдэг хүн хилийн уул дээр хая гэж 2 морь өгсөн гэж хэлсэн. Тэгээд уул дээр хаях гэж байгаад манаа таарч зугтаад морь эцээд баригдчихлаа гэж хэлсэн. Тэдний мөрөөр явахад ......-н зуслан гэдэг газар Ландтай уулзсан мөр байсан. Ланд 80 машин буцаж 22 цаг өнгөрч байхад ........-р зөрж ........ явсан дотор нь хэдэн хүн байгаа нь мэдэгдээгүй. Ланд буцаж явлаа гэдгийг аймаг руу мэдээлж саатуулсан 2 хүн болон 8 шувууг шилжүүлсэн. Хил зөрчихийг завдсан 2 хүн нэрээ Х.Х, С.Х гэж хэлсэн ба гэр нь ........суманд байдаг гэж танилцуулсан. Ланд 80 машинтай хүн нь хэн гэдэг хүн байсныг мэдэхгүй. Хил зөрчихийг завдсан 2 хүн хилээс 2 км зайд баригдсан ба тухайн хэсэг торгүй юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 157-159/

            12. Гэрч Ж.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед ангиас хилийн зөрчил гарч болзошгүй цагийн байдал үүссэн гэж мэдэгдсэн тул 46-р тэмдэгээс 50-р тэмдэг хүртэл намайг хамгаал гэсэн үүрэг өгсөн би байлдагч Б.Г-н хамт 21 цагт манаанд гарч хариуцсан хэсэгт хяналт тавьж байтал 23:40 цагийн орчим 45-р тэмдэгтийн чиглэлд хилээс 2 км зайд 2 морьтой хүн таарсан. Тэд биднийг харсан бололтой шууд цааш эргэж 46-р тэмдэгтийн зүг зугтаасан. Бид араас нь хөөж хилийн 44.2-р тэмдэгтийн орчим гүйцсэн. Тэд уул руу орж хаданд тулаад зогссон ба 5-6 км орчим зугтаад баригдсан. Бид зогс гэж анхааруулж 20 гаруй удаа буудсан ба тэд зогсохгүй зугтаад байсан юм. Бид 2 хүнийг саатуулахад ямар нэг юм ярихгүй дуугүй байгаад байсан ба энэ үед ангиас нэмэлт хүч ирж нөгөө 2-ийг аваад явсан. Бид тэдний зугтаж явсан мөрөөр буцаж явахад хадны араас 2 цүнхтэй зүйл хаясан байсныг олсон. Цүнхийг нээж үзэхэд боож багласан 8 ширхэг шонхор байсан. Бид хол зайтай хөөж байсан тул цүнх хаясныг хараагүй сарны гэрэлд 2 морьтой хүний дүрсээр баримжаалж хөөсөн. Хил зөрчигчийн хүрэн, халтар зүсмийн 2 морь одоо харуул дээр байгаа. Хил зөрчихийг завдсан хэсэг нь торгүй бөгөөд цас орж байсан тул мөр нь арилчих байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 173-175/

            13. Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 19-20 цагийн үед заставаас цагийн байдал үүссэн зөрчил гарч болзошгүй мэдээлэл ирсэн. Манаанд гарахад бэлтгэ гэсэн чиглэл өгсөн. Удахгүй томилгоо ирж би Ж.Х ахлагчийн хамт 46-50 дугаар тэмдэгт хооронд манаанд гарах болж 21 цагт манаанд гарч үүргээ гүйцэтгэсэн. Манай чиглэл торгүй хилийн шугам уулын оройгоор явдаг, цас ихтэй тул уулын бэлээр ул мөр шалгаж явж байтал 23 цаг 40 минутын үед хилийн 45-р тэмдэгтийн чиглэлд 2 морьтой хүний дүрсийг сарны гэрэлд харсан. Тэд 500 метр орчим зайнд биднийг харангуут цааш эргэж хилийн 45-р тэмдэгт чиглэлд уул өөд бэлээр ташуу байдлаар зугтаасан. Хилийн 46-р тэмдэг оройд нь байдаг уулын бэлээр өгсөж зугтсан тул уул дээр гарч хил нэвтрэхээс нь өмнө саатуулахаар хөөж зогсохыг анхааруулж буудсан боловч зогсохгүй байсан. Тэд 5-6 км орчим явж морь нь муудаж нэг хадтай толгой руу орж нуугдахыг оролдсон бөгөөд бид яваад очиход ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй шууд мориноосоо буусан. Гадуур хувцас гутал гэх мэт зүйлийн тайлуулж биед нь зэвсэг байгаа эсэхийг шалгахад ямар нэг зүйл илрээгүй, моринд нь ямар ч ачаа байгаагүй. Удалгүй ангиас бүрэлдэхүүн ирж авч явсан, ачааг нь олно гээд Ж.Х ахлагч зугтсан мөрөөр нь явж, намайг 2 зөрчигчийг авч харуул руу яв гэсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 176-178/

            14. Гэрч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн автомашиныг худалдан аваагүй юм. Манай ээжийн төрсөн дүү С.К миний утас руу залгаж ......... улсын иргэн Ланд 80 маркийн автомашин худалдаж авсан, тэгээд уг машиныг Монгол хүний нэр дээр болгох шаардлагатай байх тул уг машиныг чиний нэр дээр болгож болох уу гэж асуухад нь би зөвшөөрсөн. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн үед ....... зочид буудал дээр очиж ахын хэлсэн ...... хүнтэй тус буудлын 3 дугаар давхарт байрлах өрөөнд уулзаж машины нэр шилжүүлж өгөх этгээдийн утасны дугаар, машины түлхүүр, бичиг баримтыг нь 100 ам.долларыг хамт авч нэр шилжүүлэх машиныг унаад явсан боловч машины дугаар нь 1-ээр төгссөн учраас дугаарын хязгаарлалттай гээд буцаж очиж машинаа тавьж, автобусаар явж Автотээврийн үндэсний төв дээр очиж машины эзэн гэх хүнтэй уулзаж түүний нэр дээр байсан машиныг өөрийн нэр дээр болгоод буцаад автобусаар явж машины түлхүүр, бичиг баримт, номерийг ...... улсын иргэнд хүлээлгэн өгсөн. Уг машины жинхэнэ эзэмшигч нь ...... улсын иргэнийх гэж бодож байна. 1 удаа торгуулийн хуудас ирж байсан түүнийг нь би төлөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 2-4/

            15. Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би ....... аймгийн ....... тосгон Хилийн 0285 дугаар ангийн дэргэдэх хилийн тагнуулын тасгийн даргаар ажиллаж байсан. Намайг үүрэг гүйцэтгэх үед буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны аймаг дахь газрын дарга дэд хурандаа Л.Г утсаар ярьж өнөө шөнө хилийн зөрчил гарч магадгүй, хүмүүсээ бэлэн байлгаарай, хилийн харуул, ангийн харуул манаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгаарай, мэдээлэл тодорхой болсоны дараа буцаад холбогдож дээрх чиглэлийг өгсөн. Дараа нь тухайн өдөр 19 цаг өнгөрөөд Л.Г дарга дахин утсаар ярьж “Улаанбаатар хотоос хилээр шонхор шувуу гаргах гээд хүмүүс ирээд байгаа, тэд өнөөдөр 17-18 цагийн хооронд танай хилийн чиглэлд саарал өнгийн Ланд 80 маркийн машинтай гарсан байна, хилийн отрядын удирдлагатай хамтран ажиллаж хил хамгаалалтыг зохион байгуулж зөрчлийг таслан зогсоох” үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу хилийн 0285 дугаар ангийн дарга хурандаа Ш.Б-тэй ярилцаж хилийн 2, 3 дугаар заставыг хилийн зөрчил гаргах зам суваг гэж үзэж хилийн хүчлэн хамгаалалтанд шилжүүлэхээр тохирсон. Мөн манай тасгийн албан хаагчдын зүгээс .......... боомт чиглэлийн гол авто зам дээр хяналт хийж ажилласан. Тэгээд 23 цагийн үед тухайн авто замаар улсын хилийн чиглэлээс ....... улсын дугаартай Ландкруйзер 80 маркийн автомашин ирж ..... тосгоноор дайран аймгийн төвийн чиглэл рүү явсан. Тэгээд хилийн манаа отолтонд гарсан хилийн 3 дугаар заставын морьт байнгын хилийн харуулаас үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 23 цаг 40 минутын үед хилийн шугамын чиглэлд 2 морьтой хүн явж байгаа талаар мэдээг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Ж.Х, байлдагч Б.Г нараас хилийн 0285 дугаар ангийн дарга хурандаа Ш.Б-д ирүүлсэн байсан. Тухайн үед Ш.Б дарга хил зөрчигчийг саатуулах үүрэг өгсөн. Тэгээд хилийн зөрчлийг таслан зогсоохоор хурандаа Ш.Б болон штабын дарга хошууч М.Г нараар ахлуулсан 2 бүлэг хилийн 0285 дугаар ангиас зөрчил гарсан чиглэлд гарсан. Тухайн үед миний бие хил зөрчигч нарыг илрүүлсэн талаар төв рүү мэдээ өгсөний дараа өөрийн албаны машинтай хилийн зөрчил гарсан газарлуу явсан. Хилийн зөрчил болсон газар буюу морьт байнгын хилийн харуул дээр 00 цаг 30 минутын үед ирэхэд хил зөрчигчдийг саатуулж, харуулын байранд авч ирж байсан. Тэгээд тухайн үед хил зөрчсөн этгээдүүд ямар нэгэн ачаа тээшгүй саатуулагдсан байсан тул хил зөрчигч нараас асуухад тийм юм байхгүй гэж байсан. Тэгээд хилчин ахлагч Ж.Х, манай ажилтан Л.З нарыг хил зөрчигч нарыг саатуулсан газраас хил зөрчигчдийн явсан мөрөөр сөрөг мөрдлөгө хийж шонхор шувууг олж ирэх үүрэг өгч явуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ахлагч Ж.Х, манай ажилтан Л.З нараас 2 цүнхэнд хийсэн 8 ширхэг шонхор шувууг хил зөрчигч нар, хилийн манаатай тулгарч зугтах үед шидэж нуусан байсныг олж илрүүлж, харуулын байран дээр авчирсан. Тухайн үед хил зөрчигч нарыг шонхор шувууны хамт отрядын төвд авчирч хилийн зөрчлийн материал бүрдүүлж, улмаар 06 цаг 30 минутын үед хил зөрчигч, шонхор шувуу, хилийн зөрчлийн материалыг аймгийн Тагнуулын газарт хүлээлгэж өгсөн. Хил зөрчигч нарыг ....... гэх газар байрлах морьт хилийн харуулаас баруун хойш зүгт 4-5 км газарт саатуулсан байсан, уг газар нь хилийн шугамнаас 1-2 км зайтай байсан. Хил зөрчигч нар ...... гэх газраас хойд зүг рүү чигээрээ хилийн 48-49 дүгээр тэмдэгтийн чиглэл рүү явж байсан, учир нь 48-51 дүгээр тэмдэгтийн чиглэлээр морьтой, мотоцикльтой, машинтай хил нэвтрэх боломжтой намхан хэд хэдэн газар байдаг. Хил зөрчигч нарыг саатуулсан газрын ...... гэж нэрлэдэг газар юм. Ойр орчимд ...... гэх нэртэй газар байхгүй. ...... гэх нэртэй газар хил хамгаалалтын нэр томъёо, албан бичигт хэрэглэгдэж байгаагүй. ........ гэх газар нь .........-н авто замын шалган нэвтрүүлэх боомтоос баруун тийш 10 км зайтай байдаг. Хилийн 44 дүгээр тэмдэгтээс 55 дугаар тэмдэгтийн цаад талд хилийн шугам дагаад .......Улсад М52 гэх хатуу хучилттай авто зам байдаг. Хилийн 48-49 дүгээр тэмдэгтийн ард талд гүүр байдаг юм. Би хилийн уулзалтын үеэр ......-Улсын ....... боомт руу авто замаар хэд хэдэн удаа явж байсан. Тэр үед тухайн гүүр таарч байсан, мөн хилийн 49 дүгээр тэмдэгт дээр гарахад цаана нь тухайн гүүр харагдаж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө тэнгэр цэлмэг байсан өмнө нь цас орсон байсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 7-8/

            16. Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг машиныг худалдаж авснаас хойш 15-16 хоногийн дараа буюу 2017 оны 7 дугаар сарын сүүлээр ....... техникийн зах дээр хуучин машин зардаг ченж залуу н.А надад “чиний машиныг шонхорынхонд зарж өгье, явж үзүүлье” гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр уг машиныг 5 шарын автобусны буудлын баруун талд байдаг зочид буудал дээр аваачиж 3-4 хүнд үзүүлсэн, тухайн үед 3 гадаад буюу ....... хүн тэгээд 1 ...... хүн байсан бөгөөд эдгээр хүмүүс миний машиныг үзсэн, тухайн үед н.А өөрөө тэр хүмүүстэй ярилцаж байгаад уг машиныг үзүүлсэн юм. Тэгээд тухайн өдөр эдгээр хүмүүс машин үзээд аваагүй, харин маргааш өдөр нь буцаад нөгөө таван шарын автобусны буудлын тэнд байдаг зочид буудал дээр машинаа дахин үзье гэж дуудсан. н.А бид хоёрыг очиход өмнөх өдөр байсан 4 хүн байсан ба эдгээр хүмүүс миний машиныг худалдан авахаар болсон, би н.А-с 12.000.000 төгрөгтэй тэнцэх доллар бэлнээр авсан. Тэгээд машины нэр шилжүүлэх гэтэл машин үзэж байсан 4 хүнээс өөр нэг ...... залуу ирсэн. Би ирсэн хүний нэр дээр машинаа шилжүүлсэн. Тухайн үед н.А утсаар залгаж “одоо хүн утсаар ярина уг хүний нэр дээр машинаа шилжүүлээд өгчих” гэж хэлсэн, тухайн үед нь Х.Х залгасан, тэгээд бид хоёр уулзсан ба би машинаа түүний нэр дээр шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 14-15/

            17. Шүүгдэгч С.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Ө.А бидэнд нэг ажил байна хил рүү нэг юм дөхүүлж өгвөл 2 морь авч өгнө гэхээр нь зөвшөөрсөн тэгээд нэгийг нь 600.000 нөгөөг нь 800.000 төгрөгөөр 2 морь зах дээрээс танихгүй хүнээс авч өгсөн. Тэгээд бид 2 морьтой гэртээ хариад 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагт ....... сумын зусланд уулзаж хил гаргах юмаа Ө.А авчирч өгнө гэсэн. Тэгээд 25-ны өдөр 20 цагт Х.Х бид 2 зусланд очиход Ө.А Ланд 80 машинтай ганцаараа ирж 2 цүнхтэй 8 шонхор шувуу өгсөн. Хилийн цаана ....... гэдэг газар очоод хүлээж бай 01 цагт цаанаас гэрлээр дохиж хүн ирнэ түүнд өгөх 8 шонхор шувуу байгаа шүү гэж хэлсэн. Хэн гэдэг хүн ирэхийг хэлээгүй. Тэгээд бид 2 шувууг аваад хил рүү очиход цэргүүд таарсан. Бид 2 цүнхээ хаяад зугтсан боловч морь муудаад баригдсан. Цэргүүд буудаж хөөгөөд холдолгүй баригдсан. Ө.А бидэнд 2 морь дээр сая, сая төгрөг өгнө гэсэн юм...Хутга надад байна, хилчид саатуулаад хувцасаа тайл гэхэд унаад үлдчихсэн юм. Гэрээс гарахдаа хоолны хутга авч гутлын түрүүнд хийсэн байсан, 2 том хар цүнхтэй, хөнгөн зүйл өгсөн Х.Х бид 2 задалж үзээгүй, Ө.А хэлэхдээ дотор нь 8 ширхэг шонхор шувуу байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 16-18, 20-22, 23-24, 25-26, 27-29/

            18. Шүүгдэгч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ......- иргэн А гэгчийн захиалсан 8 шонхор шувууг үл таних хүнээс авч Х.Х, С.Х нараар хил гаргаж .......-ын нутагт байдаг гүүр доор хүргэж тавиулахаар 2 сая төгрөгөөр хөлсөлж 2015 оны 11 дүгээр сарын 25-нд явуулсан нь үнэн. .....-ын нутагт байдаг гүүрийг яг хилээс цаана хэдэн километрт байдгыг мэдэхгүй. С.Х би тэр гүүрийг мэднэ гэж хэлээд 8 шонхорыг авч явсан юм. 8 шонхорыг би зөвхөн хил гаргаж өгөхөөр А-тай тохирсон, А өөрөө тэр шувуугаа олсон. Х.Х, С.Х нараар хил гаргах гэж байсан 8 шонхор шувууг О.О надад өгсөн би урьд өгсөн мэдүүлэгт танихгүй хүнээс авсан гэж худал хэлсэн юм. О.О намайг гуйгаад чи хүн их таньдаг тул хил гаргаад өг гээд байхаар нь би зөвшөөрч 8 шувууг нь хил гаргаж өгөхөөр авч явсан юм. Энэ машиныг хүртэл О.О надад өгсөн хэний машин болохыг мэдэхгүй. О.О-т дахин 8 шонхор байгааг мэдээгүй, надад дахин 8 шувуу хил гаргана гэж хэлээгүй. О.О шувуунуудыг хилээр гаргавал тус бүрд нь 1000 ам.доллар өгөхөөр тохиролцсон юм. Би О.О-тай зөвхөн 8 ширхэг идлэг шонхор шувуу гаргахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 55-58, 60-61, 62-65/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ө.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 98/-аар,

Шүүгдэгч С.Х нь ....... аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хурааж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон,

........ аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял дээр 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож Сум дундын .... дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэж суллагдсан болох нь,

Шүүгдэгч Х.Х нь ......... аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

...... аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, 2002 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

...... аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

            ...... аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ..... дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /справка/ /3хх-ийн 100, 101-103, 104-109, 110, 113, 114-115, 116, 117-118, 119, 120-121, 122-123, 124, 125-128, 129-133, 142, 143/-аар тус тус тогтоогдлоо.

            2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч С.Х-н тэнсэж хянан харгалзсан хугацаа 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дууссан, харин шүүгдэгч Х.Х-н тэнсэж хянан харгалзсан хугацаа 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусахаар байсан бөгөөд түүний хорих газраас тэнсэн суллагдсан хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа болох 1 жил 4 сар 26 хоног нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болсон байна. Үүнээс үзэхэд шүүгдэгч С.Х, Х.Х нарын ялгүй болох хугацаа буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан 5 жилийн хугацаа /хүндэвтэр гэмт хэрэг/ дуусаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан зохицуулалтыг бүхэлд нь хасч, ялтай байдлын талаарх ойлголт хамаарахгүй болсон байх тул шүүгдэгч Ө.А, С.Х, Х.Х нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ө.А нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай “Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор “Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон, нийт 128.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүй С.Хаумет, Х.Хайрам нараар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох ........ аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хил хууль бусаар нэвтрэхэд нь тэдгээрийн үйлдэл, оролцоог хувиарлах замаар зохион байгуулж, С.Х, Х.Х нартай бүлэглэн Монгол Улсын хил хууль бусаар нэвтэрсэн,

Шүүгдэгч С.Х, Х.Х нар нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Ө.А-тай бүлэглэн, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай “Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор “Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон, нийт 128.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох ..... аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн зэргийг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын хилийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хилийн зөрчилд дараахь үйлдлийг тооцно: 22.1.1 дэх заалтад “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан” гэж зааснаар хил нэвтрэхийг завдсаныг хилийн зөрчилд тооцох буюу хил нэвтэрсэн гэж үзэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч нарын үйлдлийг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

Тодруулбал хэдийгээр шүүгдэгч Ө.А нь биеэр Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдаагүй буюу хилийн зөрчил гаргаагүй боловч шүүгдэгч С.Х, Х.Х нарыг Монгол Улсын хил нэвтрүүлэхээр тэдгээрийн үйлдэл, оролцоог хувиарлах замаар зохион байгуулж оролцсон тул түүнийг Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Цаашлаад уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь идлэг шонхор шувууг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж бусад дамжуулах зорилготой байсан тул шүүгдэгч нарын үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч Ө.А, С.Х, Х.Х нарыг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А, С.Х, Х.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар яллах дүгнэлтийн хүрээнд эцэслэн шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ө.А, С.Х, Х.Х нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал /...Ө.А, ...... эхнэр хүүхдийн хамт амьдардаг, С.Х, ......, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Х.Х ......, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон уг гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ /Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцоог тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ө.А, С.Х, Х.Х нарт тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч Ө.А, С.Х, Х.Х нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А, С.Х, Х.Х нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал, уг гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ /Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/ зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарын эдлэх 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.А-н энэ хэрэгтээ цагдан хоригдсон 64 хоногийг, С.Х-н энэ хэрэгтээ цагдан хоригдсон 56 хоногийг, Х.Х-н энэ хэрэгтээ цагдан хоригдсон 64 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тус тус тооцвол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цүнх 2 ширхэг, хутга 2 ширхэг, шувууны нүд таглах зориулалт бүхий малгай 16 ширхэг, хөл боох зориулалт бүхий уяа 16 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар үлдээж, ........ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ө.А-н эзэмшлийн ..... банкин дахь ............ дугаартай хадгаламжийн данс, шүүгдэгч С.Х-н эзэмшлийн LG маркийн зурагт зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Х.Х-н эзэмшлийн ....... улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл, С.Х-н эзэмшлийн LG маркийн зурагт зэргийг Х.Х, С.Х нар буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга буюу шүүгдэгч С.Х, Х.Х нарын унаж явсан гэх хээр зүсмийн морь 1 ширхэг, хүрэн зүсмийн морь 1 ширхэг зэргийг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж овогт Ө.Асхар, И овогт С.Х, Б овогт Х.Х нарыг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж овогт Ө.А-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар И овогт С.Х, Б овогт Х.Х нарыг тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.А, С.Х, Х.Х нарын эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.А-н энэ хэрэгтээ цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг, С.Х-н энэ хэрэгтээ цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг, Х.Х-н энэ хэрэгтээ цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

5.  Ө.А, С.Х, Х.Х нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цүнх 2 ширхэг, хутга 2 ширхэг, шувууны нүд таглах зориулалт бүхий малгай 16 ширхэг, хөл боох зориулалт бүхий уяа 16 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар үлдээж, ....... улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ө.А-н эзэмшлийн ..... банкин дахь ......... дугаартай хадгаламжийн данс, шүүгдэгч С.Х-н эзэмшлийн LG маркийн зурагт зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Х.Х-н эзэмшлийн ...... улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл, С.Х-н эзэмшлийн LG маркийн зурагт зэргийг Х.Х, С.Х нарт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох хээр зүсмийн морь 1 ширхэг, хүрэн зүсмийн морь 1 ширхэг зэргийг хурааж улсын орлогод оруулсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.А, С.Х, Х.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.А, С.Х, Х.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР