| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0064/З |
| Дугаар | 128/ШШ2026/0337 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2026/0337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О э п*******” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл,
Гуравдагч этгээд: Т.М*******, Ш.Т*******,
Маргааны төрөл: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр дүгнэлт хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж******* /цахимаар/, гуравдагч этгээд Т.М*******, Ш.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“О э п*******” ХХК-иас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нийслэлийн Засаг даргын 2001 оны 4******* дугаар захирамжаар А******* ухаан технологийн үйлдвэрлэлийн корпорацад 525 га талбайг хүдэр үржүүлэх, эмнэлэг, сувиллын зориулалтаар эзэмшүүлж, 2005 оны 348 дугаар захирамжаар 25 га талбайг нэхэмжлэгчид хэсэгчлэн шилжүүлж, 2011 оны 4******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сунгаж, улмаар 2017 оны А/532 дугаар захирамжаар талбайн хэмжээг 24.86 га болон багасгасан байна.
3.Харин гуравдагч этгээд нарт Нийслэлийн Б******* дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/4******* дүгээр захирамжаар Ш х Ё ам 1-, 1- тоотуудад гэр бүлийн хэрэгцээнд 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлжээ.
4.Гуравдагч этгээд Т.М*******, Ш.Т******* нараас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан “...Газрын тухай хуулийн 35.3.5 зааснаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заа дагуу ажлын хэсэг гаргаж газар дээр нь очиж бодит байдалтай танилцаж зохих ёсны шийдвэр гаргаж өгнө үү гээд ...хэдэн малдаа өвөлжөө хороо барьчихаар иргэн миний хүссэн газар шилжүүлж өгч болох уу, малд таатай, жич намаггүй, салхи шуурга багатай боломжийн газар газар эзэмших хуулийн дагуу газрыг шилжүүлж олгож өгч болох уу...” агуулга бүхий гомдол гаргасан байна.
5.Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр дүгнэлтээр Б******* дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий байршилд иргэн Т.М*******, Ш.Т******* нарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хангаж, гэрчилгээ олгохыг тус дүүргийн Засаг даргад, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраас бэлчээрийн зурвас газар болон нийтийн эдэлбэр газрыг хасаж талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах болон зөрчлийг арилгахыг Нийслэлийн газар зохион байгуула албанд тус тус даалгаж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“О э п*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар олгогдсон Б******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 248600 м.кв нэгж талбарын 13 дугаар бүхий газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний төв цогцолбор/сувиллын/-ын зориулалтаар Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд эзэмшиж ирсэн.
Гэтэл 2020 оноос хойш иргэн Ш.Т*******, Т.М******* нар манай эзэмшлийн газар дээр дур мэдэн гэр барин амьдарч хууль бусаар оршин сууснаар тус компани өөрийн газраа чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж эхэлсэн. Иймд манай зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан анхан шатны тойргийн шүүхэд газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Шүүхээс томилогдсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээч нарын дүгнэлтээр Ш.Т*******, Т.М******* нарыг “О э п*******” ХХК-ийн эзэмшил газарт хууль бусаар амьдарч байгааг тогтоосон. Түүнээс гадна иргэн Т.М*******т Б******* дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/4******* тоот захирамжаар олгосон эзэмших эрхтэй газар нь "О э п*******" ХХК-ийн эзэмшил газартай давхцалгүй, өөр газарт байршилтай болохыг, мөн Ш.Т*******ын Б******* дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхээр олгосон гэх газрын байршил нь тодорхойгүй, кадастрын зураггүй, нэгж талбарын дугаар олгогдоогүй, газрын албанд бүртгэлгүй болохыг тус тус тогтоосон. Гэвч Ш.Т*******, Т.М******* нар нь “О э п*******” ХХК-ийн эзэмшлийн газрыг чөлөөлөхгүй байх зорилгоор Нийслэлийн Газрын маргаан таслах зөвлөлд 2025 оны 03-р сард гомдол гаргасан учир Б*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12387 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан нөхцөл байдал буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд Ш.Т*******, Т.М******* нарт холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй “О э п*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иргэн Ш.Т*******, Т.М******* нар нь Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолдоо “Газрын тухай хуулийн 35.3.5 зааснаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заа дагуу ажлын хэсэг гаргаж газар дээр нь очиж бодит байдалтай танилцаж зохих ёсны шийдвэр гаргаж өгнө үү гээд ...хэдэн малдаа өвөлжөө хороо барьчихаар иргэн миний хүссэн газар шилжүүлж өгч болох уу, малд таатай, жич намаггүй, салхи шуурга багатай боломжийн газар газар эзэмших хуулийн дагуу газрыг шилжүүлж олгож өгч болох уу” гэсэн байдаг.
Гэтэл Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр дүгнэлтийнхээ 1 дэх заалтаар “Б******* дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий байршилд иргэн Т.Мөнцэцэг, Ш.Т******* нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ болгох тухай гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсүгэй" гээд 2 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Б******* дүүргийн Засаг Даргад даалгаж“, 3 дахь заалтаар “Маргаан бүхий байршилд “О э п*******” ХХК-ийн эзэмшиж буй газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах болон газрыг зөрчлийг арилгаж холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуула албанд даалгасугай” гэж шийдвэрлэж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус захиргааны актыг гаргасан. Иймд Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах Зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай хууль бус дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг газар эзэмших гэж тодорхойлсон байна. Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтэд “О э п*******” ХХК-ийн эзэмшлийн газраас бэлчээрийн болон нийтийн эдэлбэр газрыг хасаж гэсэн байгаа. Гэтэл бэлчээрийн газар гэдэг нь мал, амьтан бэлчих зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамаарах ба Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зохицуулсан. Нийтийн эдэлбэр газар гэдгийг тус хуулийн 3.1.9-д заасанчлан зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ. Харин хариуцагчийн хариултаас үзвэл энэ газрыг бэлчээрийн зурвас болон нийтийн эдэлбэр газрыг хасаад үлдсэн хэмжээний газар дээр нь Т.М*******, Ш.Т******* нарт олгохоор шийдвэрлэсэн гээд байгаа. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “эзэмшил газар нь бусдын эзэмшил, ашиглалттай давхцахгүй байна” гэж заасныг зөрчиж байгаа. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд тус бүрэн эрхийн дагуу хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуула ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуула төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлж иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл “О э п*******” ХХК-ийн эзэмшиж байгаа 24 га газар нь өнөөдрийн байдлаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй. Нөхөн олговортойгоор авах шийдвэр гараагүй, бусдын эзэмшил газартай давхцаагүй байна. Тэгтэл газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь хассан газар дээр нь олгоно гэлээ. Тус газрыг маргаан бүхий газар гээд байгаа. Гэвч маргаантай газар биш шүү дээ. “О э п*******” ХХК-ийн эзэмшил газраас хасах шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчиж байна. Уг нь маргаантай газар биш. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг дарга болон Б******* дүүргийн Засаг дарга нар нэг газрыг 2 этгээдэд олгох шийдвэр гаргаагүй. Хэрэв Засаг дарга нар захирамжийг давхардуулан гаргаж, иргэн болон аж ахуйн нэгжид газар олгосон тохиолдолд маргаан бүхий газар байх ёстой. Харин бусдын эзэмшил газар дээр хууль бусаар оршин суучхаад чөлөөлж өгөхгүй байгаа нь маргаан бүхий газар гэсэн ойлголтод хамаарахгүй. Нэхэмжлэгч компаниас иргэний хэргийн шүүхэд хандан Иргэний хуулийн дагуу бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч Газрын тухай хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу урьдчилан шийдвэрлэх журам заавал байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Нийслэлийн Засаг даргын эрхэд халдсан, төлөвлөгөөнд тусгагдаагүй, бүсчлэлд ороогүй, нөхөн олговортойгоор авахаар шийдвэр гарсан газар биш. Мөн хуулийн 21.2.6-д иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нийслэлийн Засаг даргад бий. Гэтэл ямар ч маргаангүй байгаа газрыг маргаан бүхий гэж дүгнээд “О э п*******” ХХК-ийн эзэмшил газраас хасах гэж шийдвэрлэж байгаа нь нийслэлийн Засаг даргын хамгийн сүүлийн захирамж буюу 2017 оны А/532 дугаар захирамжаар олгогдсон газрын хэмжээг өөрчлөх шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Т.М******* 2020 оны 8 дугаар сард газрын албанд өргөдөл гаргасантай холбогдуулж захирамж гарган 685 м2 газрыг шийдсэн байна. Ш.Т******* нэр захирамж дээр байгаа боловч Т.М*******т гэрчилгээ олгож өгчихөөд өөрт нь гэрчилгээ олгоогүй. Ш.Т*******ын 2001 оноос хойш гаргасан бүх материал алга болоод байсан гэж яриад байна. 2001 оноос хойш гаргасан бүх өргөдөл, гомдлууд нь газрын албанд байхгүй болсон гэж яриад байгаа нь бодит байдалд нийцэхгүй.
Т.М*******ийн эзэмшил газар нь хаана байдаг талаарх Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын хоёр дүгнэлтийг шинжлэн судаллаа. 2024 онд өмгөөлөгч надад гаргаж өгсөн албан тоотын хавсралт, мөн шүүхийн хүсэлтээр хийгдсэн 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2/863 дугаартай албан тоотын хавсралт, мөн иргэний хэрэг дээр хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар “О э П*******” компанийн эзэмшил газартай Т.М*******ийн эзэмшил газар давхцалгүй байна гэдгийг тогтоосон. Байршлыг нь зааж өгсөн буюу “O э П*******” ХХК-ийн эзэмшил газраас доошоо байрлалтай. Энэ дээрээ газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай. Тухайн газар нь намаг устай, амьдрах боломжгүй газар байсан юм бол тухайн үедээ яагаад захирамжид гомдол гаргаад дүүргийн Засаг даргаар шийдвэрлүүлээгүй юм бэ? 2020 оны 8 дугаар сард гарсан 452 дугаартай Б******* дүүргийн Засаг даргын захирамжид Т.М******* гомдол гаргаагүй. Гомдол гаргаагүй учраас уг захирамж хүчинтэй байгаа. Хэрвээ гомдол гаргасан бол шүүхээр маргаад дүүргийн Засаг дарга гомдлыг хангаагүй тохиолдолд Б******* дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандах бүрэн эрхтэй. Уг эрхээ Т.М******* эдлээгүй байна. Нөгөөтэйгүүр Ш.Т******* нь хашаагаа бариагүй байсан учраас эзэмших эрхийнхээ хүсэлтийг гаргаагүй явж байсан гэлээ. Гэтэл хашаагаа бариагүй газар дээр н.М, н.Э хоёр байсан. Тэдний эзэмшил газар байсан. Тэд суурьшлаа бий болгочихсон байсан. Ийм учраас н.М, н.Э нарын газрыг манай эзэмшил газраас хасаад тэдэнд олгож өгөөч гэдэг хүсэлтийг “О э П*******” компани 2017 онд Нийслэлийн Газрын албанд гаргаж үүний дагуу н.М, н.Э хоёрт олгосон. Н.Э гэдэг хүн өөрийнхөө эзэмшил газрыг “Г С” гэдэг компанид шилжүүлсэн. Үнэхээр олон жил амьдарсан юм бол н.М, н.Э нар шиг компанид хүсэлт гаргаж яагаад зохих журмын дагуу шийдвэрлүүлээгүй вэ? Нөгөөтэйгүүр эдгээр хүмүүс Б******* дүүргийн Цайз, 19 дүгээр хороонд албан ёсны бүртгэлтэй, эндээ сонгуульд оролцдог. 2001 оноос хойш тэнд амьдарч байсан гэдэг нь үндэслэлгүй. Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтээр “О э П*******” компанийн хасагдсан хэмжээнээс газар эзэмших хүсэлтийг нэг ч удаа гаргаагүй Т.М*******т олгохоор шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшихэд тавигдах шаардлага, 32 дугаар зүйлд заасан газар эзэмших тухай хүсэлт гаргах, 31.3.Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх, нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх гэх зэрэг заалтуудыг зөрчиж байна. Учир нь нэгж талбарын гэрчилгээтэй газар Т.М*******т байсаар байхад яагаад “О э п*******” ХХК-ийн газраас олгохоор шийдвэрлэж байгаа юм бэ? Б******* дүүргийн Засаг даргын захирамжаар Т.М*******т 2020 онд олгогдсон газар дээр дахиад нэмж газар олгоод байна. Ийм учраас Газрын тухай хуулийн 27, 32, 34 дүгээр зүйл, мөн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус зөрчсөн.
Маргаан таслах зөвлөлийн авч хэлэлцэх маргааны талаар Газрын тухай хуулийн 601.1-д газартай холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргаан, 601.1.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд эрх хэмжээнээсээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийн 3 дахь заалтад дурдагдсан бэлчээрийн болон нийтийн эдэлбэр газрыг ямар эрх бүхий байгууллага тогтоосны үндсэн дээр дүгнэлт гаргасан тухай асуултад хариуцагчийн төлөөлөгч ийм дүгнэлт байхгүй гэж хариулсан. Тэгэхээр эрх бүхий байгууллагын дүгнэлтгүйгээр зөвхөн гомдол гаргасан хүмүүсийн гомдол дээр тулгуурлан бусдын эзэмшил газартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн болох нь илт байна.
Хэрвээ 2005 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар “О э п*******” компани тус газрыг эзэмшиж ирсэн нь газрын гэрээ, гэрчилгээ, нэгж талбарын дугаар, газрын төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтууд болон Т.М*******ийн нэр дээр олгогдсон 2020 оны Б******* дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдсон газрын нэгж талбарын дугаар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ш.Т*******т газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, нэгж талбарын дугаар олгогдоогүй, газрын мэдээллийн санд бүртгэлгүй байгаа гэх нотлох баримтуудыг нарийвчлан судалж, бодит байдалд нийцсэн тодорхой дүгнэлт гаргах ёстой байсан. Гэтэл ийм дүгнэлт гаргаагүй. Ямар ч судалгаагүйгээр зөвхөн гомдол гаргасан хүмүүсийн гомдлыг үндэслэн шийдвэрлэсэн нь дүгнэлтийн гол дутагдал болж байна. Хэрэв “О энд п*******” компани ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулсан, зөрчил гаргасан бол энэ зөрчлийг хэн, хаанаас, яаж тогтоогоод байгаа юм, энэ зөрчлийн үндсэн дээр газар эзэмших эрхэд нь халдах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэх учиртай. Энэ бүгд Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 51 дүгаартай дүгнэлтэд байхгүй. Ийм учраас Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 51 дүгааар дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн дүгнэлт гэж үзэж байгаа учраас хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
8.Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
Нийслэлийн Засаг даргын 2001 оны 309 дүгээр захирамжаар Уламжлалт а******* ухаан технологийн үйлдвэрлэлийн корпорацид 525 га талбайг хүдэр үржүүлэх, эмнэлэг, сувиллын зориулалтаар газар эзэмших эрх олгосон. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348 дугаар захирамжаар Уламжлалт а******* ухаан технологийн үйлдвэрлэлийн корпорацаас 25га талбайг “О э п******* ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/532 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээг 24.86га болгон багасгасан байна.
Ойн газраас иргэн Ш.Т*******т /Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан Т.М*******ийн ээж/ хүргүүлсэн 2024 оны 01/813 дугаар албан бичигт маргаан бүхий байршил нь Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 145 дугаар хэсэглэл, 123 дугаар хэсэглэлийн 18 дугаар ялгаралтай давхацсан, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заа дагуу хамгаала бүсэд хамаарч байна гэж тайлбарыг хүргүүлжээ.
Нийслэлийн Газар зохион байгуула албанаас “О э п******* ХХК-д 2023 оны 01-08/6*******9, 2024 оны 01-05/402, 01-05/7573 дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Иргэн Т.М******* нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан гаргасан гомдолдоо маргаан бүхий байршилд 4 айл өвөлжөөлдөг байсан бөгөөд 2 айл нь Б******* дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон улмаар тус газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн тухай дурдсан байна.
Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаар дүгнэлтээр гомдол гаргагч Т.М*******ийн гомдлын шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд “О э п******* ХХК-ийн эзэмшиж буй газраас бэлчээрийн зурвас газар болон нийтийн эдэлбэр газрыг хасаж талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах болон газрын зөрчлийг арилгаж холбогдох арга хэмжээ авахыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Иймд Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 51 дүгээр дүгнэлт нь хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн дүгнэлт гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
9.Гуравдагч этгээд Т.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б*******, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн агуулгаас дурдъя. “О э п*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М*******, Ш.Т******* нарт холбогдох гомдлын дагуу. Шүүгч маргааныг Нийслэлийн Газрын маргаан таслах зөвлөлд шилжүүлсэн. Тиймээс бид хоёрыг газар чөлөөлөх гэсэн дүгнэлт гаргаагүй. Нэхэмжлэгч “О э п*******” ХХК-ийг хариуцагч нарт холбогдуулан Б******* дүүргийн 33 дугаар баг, Гачуурт тосгон, Халзангийн ам, Ё ам гэдэг газрын нэгж талбайн 13 дугаар бүхий 248,401 м.кв талбайн 2,727 м.кв-ыг хариуцагч Ш.Т*******, Т.М******* нар эзэмшихээс чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийг хэрэгсэхгүй болгохдоо дараах баримтуудыг тогтоосон: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Нийслэлийн нутаг дэвсгэрт газартай холбогдуулан үүссэн маргааныг хянан шийдвэрлэхийг зохицуулсан бөгөөд 61.1.3, 60.3.6-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага, Нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрх бүхий маргаан таслах зөвлөл шийдвэрлэх бөгөөд маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг оролцогч талууд хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дүгнэлт гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй гэж тус тус заасан. Тиймээс бид хоёрыг ямар нэгэн шийдвэрээр гэм буруутай хэмээн тогтоогоогүй гэдгийг залруулж хэлье...” гэв.
10.Гуравдагч этгээд Ш.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Мөнцхэцэгийн газар доор байрлалтай гэж ярьж байна. Тухайн координатын цэг дээр нь анхнаасаа хийгдсэн учраас төхөөрөмж дуугарч байгаа гэж хэлж байсан. Тэр доор гээд байгаа газар нь очиход дуугарахгүй. Мэргэжлийн мэдлэг хязгаарлагдмал учраас мэдэхгүй. Т.М******* болон бид хоёр зэрэг эндээ амьдарч байгаа гээд зургийг нь хийлгэж, давхцсан эсэхийг тодруулан, нөхөн бүрдүүлэлт хийгээд газрын албанд өргөдөл гаргасан. Миний эцсийн хүсэлт бол үнэхээр зам харгуйг хаасан. Мал амьтан бэлчих аргагүй болсон нь үнэн. Манай мал хашаан дотроо явж, гялгар уут идэж үхэж байна. Хамгийн гол нь бүхэл бүтэн байгууллагын хувьд хариуцлагаа хүлээж ганцхан надад үйлчлэхгүй юмаа гэхэд нийт нутгийн ард иргэдэд зам харгуй гаргаж, хашаагаа татаж, мал, ан амьтан бэлчих хэсгийг гаргаад хашаагаа татаад өгчихвөл бид нарын хооронд маргаан гарахгүй шүү дээ. Анх н.М, н.Э хоёртой нийлж хүсэлт яагаад гаргаагүй юм бэ гэж хэлж байна. Тухайн үед би нөхөртэйгөө ногоогоо тарьж байхад н.Эрдэнэням гэдэг хүн анх ирээд энэ хоёр хүн хэл ам хийгээд газрын албаар яваад байна. Та хоёр битгий нийлж хэл ам хийгээрэй гэж хэлсэн. Нөхөр маань цайлган хүн байсан. Таныг сахиулаар авчихъя та битгий хэл ам хийгээрэй гэсэн. Тэгээд трансформаторын хажуугаар, 6 мод гэж нэрлэдэг хэсгийн намаггүй газраар хашаагаа барьна гэж тохирсон. Гэтэл дараа нь н.М гэх /шоронгоос гарч ирсэн гэдэг/ хүн ирж дарамталдаг байсан. Миний хүсэлт бол гарц, гарам гаргаад, мал бэлчиж байхаар хашаагаа татаад өгчихвөл эднийх рүү манай үхэр орж гялгар уут идэж үхэхгүй. Айл амьтны үхэр эдний эзэмшиж авсан газар луу орохгүй. Нутгийн ардууд дундуур нь явна гэж зүтгэхгүй. Манаачтай нь хэрэлдэхгүй. Тиймээс компанийнхаа хариуцлагын хүрээнд тодорхой хэмжээний газрыг нутгийн ард иргэдтэйгээ гаргаж өгөөд эвтэй дүйтэй байгаасай. Тухайн өвсийг мал л иднэ. Ганцхан миний мал идэхгүй. Ойр хавийн мал бүгд иднэ. Тэр хавийн буга, согоо, гөрөөснүүд орж ирнэ, үнэг, чоно явна. Тэр сайхан талбайг нээгээд өгчихвөл намагт шилбэгтэй тэр их газрыг хааж байхын оронд манай гэрийн хажуугаар кадастрынх нь зургийг бүгдийг нь цуцлахгүйгээр тастаад өгчихвөл бид нарын дунд хэрүүл гарахгүй. Миний хувьд, иргэн хүний хувьд ийм л бодолтой байна. Үнэн зөвөөр нь аль, аль талыг хохироохгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 5 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр дүгнэлтээр Б******* дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий байршилд иргэн Т.М*******, Ш.Т******* нарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хангаж, гэрчилгээ олгохыг тус дүүргийн Засаг даргад, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраас бэлчээрийн зурвас газар болон нийтийн эдэлбэр газрыг хасаж талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах болон зөрчлийг арилгахыг Нийслэлийн газар зохион байгуула албанд тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1-д “Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана”, 603.3-д “Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба энэ хуулийн 602.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно”, Мөн Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн захиргааны акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 7.1.1-д “захиргааны актыг өөрчлөх”, 7.1.2-т “захиргааны актыг хүчингүй болгох”, 7.1.3-д “захиргааны актыг хэвээр үлдээх” гэжээ.
2.Нийслэлийн Засаг даргын 2001 оны 4******* дугаар захирамжаар А******* ухаан технологийн үйлдвэрлэлийн корпорацид 525 га талбайг хүдэр үржүүлэх, эмнэлэг, сувиллын зориулалтаар эзэмшүүлж, 2005 оны 348 дугаар захирамжаар 25 га талбайг нэхэмжлэгчид хэсэгчлэн шилжүүлж, 2011 оны 4******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сунгаж, улмаар 2017 оны А/532 дугаар захирамжаар талбайн хэмжээг 24.86 га болон багасгажээ.
3.Харин гуравдагч этгээд нарт Нийслэлийн Б******* дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/4******* дүгээр захирамжаар Шар х Ё ам 1-4, 1-5 тоотуудад гэр бүлийн хэрэгцээнд 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлжээ.
4.Гуравдагч этгээд нар нь маргаан бүхий газарт 2002 оноос эхлэн оршин сууж байгаа, өмнө нь газар эзэмших талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан гэх боловч Ш.Т*******ын газар баталгаажи хувийн хэрэг тус дүүргийн газрын албанд хадгалагдаагүй, Т.М*******ийн газар баталгаажи хувийн хэрэгт тухайн хүсэлтүүд хавсаргадаагүй байна.
5.Гэтэл хариуцагчаас гуравдагч этгээд нарын гомдлыг хангаж шийдвэрлэхдээ ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, тэдгээрийн орц гарцыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдаж буй энэ тохиолдолд талбайн хэмжээг нарийвчлан тусгах шаардлагатай бөгөөд маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуула ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэх заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
6.Учир нь Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.2-т “Маргаан таслах зөвлөл нь маргаанд оролцогч талуудаас нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд нотлох баримт ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан дүгнэнэ” гэж нотлох баримт цуглуулах эрхийг олгосон байхад уг эрхээ хэрэгжүүлэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
7.Зүй нь хариуцагч нь тухайн асуудлаар маргааныг хянан шийдвэрлэх мэргэжлийн байгууллага болохын хувьд хээрийн судалгааг хийж, гуравдагч этгээд Т.М*******ийн кадастрын зургийн зөрүүг арилгаж, маргаан бүхий байршилд гуравдагч этгээд нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үндэслэл байгаа эсэхийг тогтоож, үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд үндэслэлийг хуульд нийцүүлэн тайлбарлаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах буй үндэслэл, газрын хэмжээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын орц гарцыг хэрхэн шийдвэрлэж буй талаараа дүгнэлтэд зайлшгүй тусгах шаардлагатай.
8.Ингэснээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын маргаж буй үйл баримт бүрэн эцэслэгдэх бөгөөд дахин маргаан гарахаас сэргийлэх ач холбогдолтой.
9.Дээрх үйл баримтыг шүүх тогтоох боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр дүгнэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл 5 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1, 603.3-д заасныг тус тус баримтлан “О э п*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдох хэргийн Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр дүгнэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл 5 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 5 (тав) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр дүгнэлтийг хүчингүй болсонд тооцсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ