2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01143

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 07 191/ШШ2025/01143

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 6, Стадион Оргил 1, ******* банк цамхаг хаягт байрлах, ******* банк ХК /регистрийн дугаар 2693321/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт оршин суух, Хөөт овогт Доржийн ******* /регистрийн дугаар *******/,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух бүртгэлтэй,  хаягт оршин суух, Хөөт овогт Цэвэлийн Дорж /регистрийн дугаар ше57070119/,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух бүртгэлтэй, тоот хаягт оршин суух, Хөөт овогт Доржийн ******* /регистрийн дугаар ше80121106/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 240,474,606.55төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.*******, Ц.Дорж нар нь ХААН Банк ХК-ийн Амгалан тооцооны төвтэй 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/202045043130 тоот зээлийн гэрээ байгуулж 400,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээл авч, уг зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045043130-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж нэмэлт өөрчлөлт, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/202045043130-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж нэмэлт өөрчлөлт, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/202045043130-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 8 сараар сунгаж, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж гэрээнд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан.

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/202045043130 тоот зээлийн гэрээний болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГҮ/202045043130 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Ц.Доржийн эзэмшлийн улсын бүртгэлийн Э-2204001910 дугаартай  тоот хаягт байршилтай 699 мкв талбайтай гэр орон сууц хашааны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Д.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай тоот хаягт байршилтай 256 мкв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Э-2204001907 дугаартай  тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Д.*******, Ц.Дорж нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрхрээ 2-р гудамж 43 тоот хаягт байршилтай, 256 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр БГХ/202045043130 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж бараа материал зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/202045043130 тоот зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 199,867,423 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 160,029,277 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 133,670 төгрөг нийт 360,030,370 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.3, 5.1.5, 5.1.7, 5.1.9, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч нараас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Зээлдэгч Д.*******, Ц.Дорж нараас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/202045043130 тоот зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 200,132,576.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 36,779,898.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,504,131.10 төгрөг, нотариатын зардал 58,000 төгрөг. Нийт 240,474,606.55 төгрөг гаргуулж,

үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ц.Доржийн эзэмшлийн улсын бүртгэлийн Э- 2204001910 дугаартай  хаягт байршилтай 699 мкв талбайтай гэр орон сууц хашааны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Д.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай  тоот хаягт байршилтай 256 мкв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Э-2204001907 дугаартай  хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

Д.*******, Ц.Дорж нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрхрээ 2-р гудамж 43 тоот хаягт байршилтай, 256 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч бөгөөд хариуцагч Ц.Дорж, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

ХААН Банк ХК-ийн нэхэмжлэлтэй Хөөт ургийн овогт Доржийн ******* /РД:У388121718/, Хөөт ургийн овогт Цэвэлийн Дорж /РД:ШЕ57070119/, Хөөт ургийн овогт Доржийн ******* /РД:/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 240,416,606.55 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 58,000 төгрөг, нийт 240,474,606.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банкинд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Үүнд:

1. Хариуцагч нар нь ХААН Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 240,416,606.55 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 58,000 төгрөг, нийт 240,474,606.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 37,323,600 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 203,151,006.55 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 1 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцов.

2. Хариуцагч Д.*******, Ц.Дорж нар нь дээрх төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов. Үүнд:

2.1. Ц.Доржийн өмчлөлийн

-Улсын бүртгэлийн  дугаартай  тоот хаягт байршилтай 699 мкв талбайтай гэр орон сууц хашааны зориулалттай газар,

Д.*******ын өмчлөлийн

-Улсын бүртгэлийн ******* дугаартай  хаягт байршилтай 256 мкв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Э-2204001907 дугааргай Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрхрээ 2-р гудамж 42 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

Д.*******, Ц.Дорж нарын өмчлөлийн

-Улсын бүртгэлийн ******* дугаартай  хаягт байршилтай, 256 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг болно.

3. Хариуцагч Д.*******, Д.*******, Ц.Дорж нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болно.

4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.

Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.*******, Д.*******, Ц.Дорж нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 240,474,606.55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК нь 240,474,606.55 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 37,323,600 төгрөгт холбогдох хэсгээс хариуцагч нар төлсөн тул татгалзаж, үлдэх 203,151,006.55 төгрөгийг хариуцагч Д.*******, Ц.Дорж нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 203,151,006.55 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх, хариуцагч нар дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

Ц.Доржийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн  хаягт байршилтай 699 мкв талбайтай гэр орон сууц хашааны зориулалттай газар,

Д.*******ын өмчлөлийн, Улсын бүртгэлийн ******* дугаартай  хаягт байршилтай 256 мкв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Э-2204001907 дугааргай  хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

Д.*******, Ц.Дорж нарын өмчлөлийн, Улсын бүртгэлийн дугаартай  тоот хаягт байршилтай, 256 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамж 1,431,000 төгрөгийн тал хувь болох 715,500 төгрөгийг хариуцагч Д.*******, Д.*******, Ц.Дорж нараас, тал хувь болох 715,500 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,431,000 төгрөгөөс үлдэх 715,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь 240,474,606.55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 37,323,600 төгрөгт холбогдох хэсгээс хариуцагч нар төлсөн тул татгалзаж, үлдэх 203,151,006.55 төгрөгийг хариуцагч Д.*******, Ц.Дорж нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 203,151,006.55 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх,

хариуцагч нар дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.Доржийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Э-2204001910 дугаартай тоот хаягт байршилтай 699 мкв талбайтай гэр орон сууц хашааны зориулалттай газар, Д.*******ын өмчлөлийн Улсын бүртгэлийн ******* дугаартай  хаягт байршилтай 256 мкв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Э-2204001907 дугаартай  хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Д.*******, Ц.Дорж нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн ******* дугаартай  хаягт байршилтай, 256 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч хариуцагч Д.*******, Д.*******, Ц.Дорж нараас улсын тэмдэгтийн хураамжид 715,500 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 715,500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,431,000 төгрөгөөс үлдэх 715,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2024/27144 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү захирамж хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурьдсугай.

 

4. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.*******, Д.*******, Ц.Дорж нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ