2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 07 191/ШШ2025/01144

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би, 

 

Нэхэмжлэгч: Т ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 202,615,170 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* авто ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Харицагч Б.*******ад ******* авто ******* ******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр №01/268 тоот зээлийн гэрээгээр 334,947,000 төгрөгийн экскаватор барьцаалсан зээлийг сарын 2,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон маркын УБ улсын дугаартай, САТ0340DTJEE11078 арлын дугаартай, шар өнгөтэй экскаваторыг барьцаалан фидуцийн гэрээ байгуулсан.

Зээлдэгч Б.******* нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүйгээс 340 хоног хугацаа хэтрээд байсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 476,950,000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас өр төлбөр барагдуулах тухай уулзалт хийхэд Их монгол хороололын 42 мкв 2 өрөө орон сууц, 99116796 утасны дугаар, Toёота ланд круйзер прадо автомашин, Тоёота приус 30 автомашиныг зээл, хүүний төлбөрт 379,000,000 төгрөгөөр санал болгож тухайн өдрөөр зээл хүүний тооцоо нийлэн акт үйлдэж гарын үсгээр баталгаажуулсан. Тухайн уулзалтаар дээрх хөрөнгүүдийн үнийг өндрөөр үнэлсэн байсан тул өөрөө зарж борлуулаад зээлээсээ хасахыг санал болгосон. Ингээд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц зарсан эхний төлбөр болох 100,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 55,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 159,000,000 төгрөгийг төлж зээл, хүүний төлбөрөөс хасуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 333,615,170 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон бөгөөд дахин хүсэлт тавьж 2395УЕН улсын дугаартай, 2005/2023 онтой 275,487 км явсан гүйлттэй Тоёота ланд круйзер прадо автомашин болон 99116796 утасны дугаарыг нийт 131,000,000 төгрөгт тооцуулан зээлээсээ хасуулах хүсэлт тавьсны дагуу ******* авто ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн зээлээсээ хасуулсан. Одоо үлдэгдэл төлбөр болох 202,615,170 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт 202,615,170 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.******* нь заасан хугацаандаа зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон фидуцийн гэрээгээр барьцаалсан маркын УБ улсын дугаартай, САТ0340DTJEE11078 арлын дугаартай, шар өнгөтэй экскаватораар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* авто ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батсүх, хариуцагч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 

  Энэхүү эвлэрлийн гэрээ /цаашид гэрээ/ гэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.6 дахь хэсгийг үндэслэн,

Нэг талаас: ******* авто ******* ******* ХХК /рд:*******/ цаашид /нэхэмжлэгч тал/ гэх, нөгөө талаас иргэн ******* овогтой ******* /рд:*******/ цаашид /хариуцагч тал/ гэх нар дор дурьдсан нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулав. Үүнд:

1. Нэхэмжлэгч ******* авто ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэгт нийт 202,615,170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2.Хариуцагч Б.******* нь ******* авто ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 202,615,170 төгрөгийн нэхэмжлэхээс 200,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч 2,615,170 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов.

3.Хариуцагч нь дээр дурьдсан хэмжээ, хугацааны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд маркын УБ улсын дугаартай, САТ0340DTJEE11078 арлын дугаартай, 2018 оны УБ улсын дугаартай экскаватораар зээлийн гэрээний үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.

4. Энэхүү гэрээ нь ******* авто ******* ******* ХХК-ийн хувьд гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга дарснаар харин Б.*******ын хувьд гарын үсэг зурснаар тус тус хүчин төгөлдөр болно.

5. Гэрээг 3 хувь үйлдсэн бөгөөд талууд нэг, нэг хувийг хадгалах бөгөөд нэг хувийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* авто ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 202,615,170 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* авто ******* ******* ХХК нь 202,615,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 2,615,170 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 200,000,000 төгрөг болгосныг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 200,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлөх,

тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох маркын, САТ0340DTJEE11078 тоот арлын дугаартай, 2018 оны УБ улсын дугаартай, экскаватораар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, зохигчийн эвлэрсэн 200,000,000 төгрөгт болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,228,150 төгрөгийн тал хувь болох 614,075 төгрөгийг хариуцагч Б.*******аас, тал хувь болох 614,075 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч "******* авто ******* *******" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,241,226 төгрөгөөс үлдэх 627,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* авто ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 202,615,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 2,615,170 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 200,000,000 төгрөг болгосныг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 200,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлөх,

тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох маркын, САТ0340DTJEE11078 тоот арлын дугаартай, 2018 оны УБ улсын дугаартай, экскаватораар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 614,075 төгрөг, улсын орлогоос 614,075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* авто ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,241,226 төгрөгөөс үлдэх 627,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 




ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ