Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00017

 

М................ийн нэхэмжлэлтэй

“Э.........Ү” ТӨҮГ*******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/01132 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М................ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “Э.........Ү” ТӨҮГ*******т холбогдох,

 

 “Э.........Ү ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 28*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М................, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр*******Оддамба, Б.Хулан, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Э.........Ү ТӨҮГ*******ын Барилга засварын цехэд 2017 оны 08 дугаар сарын 16*******ны өдөр жирэмсний амралттай байсан Г................гийн оронд ажилд орсон. Ажилтан Г................ нь жирэмсний амралттай байхдаа дахин төрж, жирэмсний амралтаа үргэлжлүүлэн эдэлж байгаа. М................ би 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдрөөс ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 20*******ны өдрөөс төрөхийн өмнө, төрсний дараах чөлөө авч, хүү О................ 2021 оны 03 дугаар сарын 19*******ний өдөр мэндэлсэн. Одоо хүүхэд асрах чөлөөтэй байна. Цехийн хүний нөөцийн мэргэжилтэн М................ 2021 оны 08 дугаар сарын 20*******ны өдөр тойрох хуудас өгч, чиний тушаал гарч байгаа тойрох хуудсаа зуруул гэсэн. М................ миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2021 оны 08 сарын 19*******ний өдрийн Б/1112 дугаартай Ерөнхий захирлын тушаалыг 2021 оны 08 сарын 24*******ний өдөр гардан авлаа. Г................гийн хүүхэд 1 нас өнгөрч байгаа, тэрээр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж байгаад ажилдаа орно гэдэг болохоор үндсэн ажилтан ажилдаа ороогүй байхад М................ миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Г................гийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажиллах М................ намайг засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г................ ажилдаа эргэж орох болоогүй учраас 2019 онд надтай шинэчилсэн гэрээ хийсэн. Шинэчилсэн гэрээ хийхдээ Г................г ажилдаа орох хүртэл хугацаатайгаар байгуулсан. ...Цехийн хүний нөөцийн мэргэжилтэн М................ 2021 оны 08 дугаар сарын 20*******ны өдөр над руу утасдаж тойрох хуудас өгч, чиний тушаал гарч байгаа, тойрох хуудсаа зуруул гэсэн. Миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2021 оны 08 дугаар сарын 19*******ний өдөр тушаал гарсан. Цехийн хүний нөөцийн мэргэжилтэн М................гээс надад 500.000 төгрөг олгогдох уу гэж асуухад 2 хүнд давхардуулж олгохгүй, үндсэн ажилтан 500.000 төгрөгийг авна, чамд олгогдохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би байрны болон цалингийн зээлтэй, өргөдлөө өгөөд ажилдаа эргэж орж болох уу гэж асуусан чинь нялх хүүхэдтэй юм чинь цар тахалтай үед оруулахгүй гэсэн. Захиралтай уулзах гэтэл ажилтай байна гээд уулзахгүй байсан. Тэгээд тойрох хуудас өгөөд тойрох хуудсаа зуруулаарай гэсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

...Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг өмнө нь гаргасан нэхэмжлэлтэйгээ өгч байсан гэдэг утгаар өгөлгүй орхигдуулсан байна. Энэ баримт хэрэгт байх шаардлагатай юм. Хоёрдугаарт хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэдэг асуудал дээр шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Гуравт М................ийн очиж уулзсан гэх хүний нөөцийн мэргэжилтэн ............... гэдэг хүнийг гэрчээр асуулгах шаардлагатай юм байна. Тиймээс шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх асуудлын хувьд эргэлзээтэй болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн хэлэлцүүлгийн явцад хөдөлмөрийн гэрээ хугацаатай хийгдсэн талаарх нотлох баримт хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр байхгүй байна. Зохигчдын хэн, аль нь ...............г орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж хэлж байгаа учир шүүх хэргийг үргэлжлүүлэх боломжтой гэж үзвэл ерөнхий захирлын аль үүрэг, эрх нь орлогч даргад нь шилжих юм, аль нь ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар шийдвэрлэх ёстой юм гэдэг нь хөдөлмөрийн дотоод журамд байхгүй байна. ............... гэдэг хүний оронд ажилд авсан гэж байгаа боловч хөдөлмөрийн дотоод журамд заасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тухайн байгууллагын ерөнхий үйл ажиллагааг удирдах хүн нь ерөнхий захирал байхгүй бол ерөнхий инженер орлоно гэсэн зохицуулалт байгаа юм. М................ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал дээр гарын үсэг зурах хүн нь ерөнхий инженер мөн үү? гэдгийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Процессоор шүүх хурал дуусаж байгаа учраас миний зүгээс дараах саналыг гаргаж байна. Нэгдүгээрт энэ хэргийг хэрэгт авагдсан баримтынх нь хүрээнд шийдвэрлэх боломж муу байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлд заасны дагуу дээр дурдсан баримтуудыг бүрдүүлэхээр хугацаа олгож өгнө үү. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэж үзвэл дараах зүйлийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Батмөнх гэдэг хүний гарын үсэг зурсан тушаал энд байна. Энэ тушаалын үндэслэх хэсэгт яагаад хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлүүдийг дурдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт гэсэн байна. Энэ заалтаас харахад ерөнхий захирлын эрх үүрэг байгаа юм. Ерөнхий захирлын эрх үүргээс харахад миний үйлчлүүлэгч зөрчсөн зүйл байхгүй юм. Дараагийн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3*******т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээний хугацааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар ...............г ажилд орох хүртэл хугацаагаар байгуулсан гэж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1*******д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийнэ гэсэн байдаг. Тэгэхээр ...............гийн ажлын байр нь байнгын ажлын байр юм. Байнгын ажлын байран дээр хийнэ гэсэн байхад хугацаагүй гэж томьёолж болохгүй. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3*******т заасныг зөрчсөн асуудал байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан нь миний үйлчлүүлэгчид хамаарах заалт биш байна лээ. Дараагийн заалт нь хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалт юм. Энэ нь ...............г ажилдаа эргэж орох хүртэл гэсэн хугацааны заалт юм. Барилга засварын цехийн даргын 2021 оны 07 дугаар сарын 22*******ны өдрийн 4/238 гэсэн албан бичиг хариуцагч талаас гаргагдаж ирээгүй байсан. Энэ албан бичиг дээр ямар заалт заасныг бид мэдэхгүй. Энэ тушаалуудыг гаргасан баримтаас миний үйлчлүүлэгчтэй холбоотой тухайн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон эрх зүйн үр дагавар буюу эрх зүйн факт байхгүй байна. Миний үйлчлүүлэгч төрсөн, төрснөөс хойш 3 сарын хугацаанд ажилдаа орох талаар эсвэл хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл, хүсэлтийг өгсөн байхыг шаарддаг. Тэгвэл тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай танилцахад ямар нэгэн байдлаар хүсэлт өргөдөл өгөх ёстой гэсэн зүйл байхгүй байна. Халамжаас ирж байгаа тэтгэвэр, тэтгэмж нь Монгол улсад үр хүүхэд төрж байгаагийн төлөө улсаас тухайн хүүхдийг дэмжиж байгаа тэтгэвэр юм. Энэ нь тухайн хүн ажилдаа орох, эсвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээтэй хамааралгүйгээр Монгол улсын иргэн гэдэг үндэслэлээр өгч байгаа халамжийн тэтгэмж юм. Дээр дурдсан хуулийн үндэслэл, заалтуудыг миний үйлчлүүлэгч зөрчсөн асуудал байхгүй. Тиймээс энэ тушаалыг үндэслэлтэй гэж үзэх боломж байхгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бэ? гэвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх үндэслэл болох ............... ажилдаа ороогүй, ажилдаа ороогүй гэдэг баримт хэрэгт байгаа. 2023 оны 07 сарыг хүртэл хүүхэд асрах 3 жилийн чөлөөгөө хууль ёсоор авчихсан хүн байгаа юм. Хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалт нь хэвээр байгаа юм. Энэ заалт хэвээр байтал миний үйлчлүүлэгчийг байгууллагад ямар нэгэн хүсэлт өгсөнгүй гэж буруутгах үндэслэл байхгүй. М................ийг ажилд авдаг, халдаг субъект нь ерөнхий захирал байгаа хэдий ч энэ хүн доороос нь уулзаад явна, шууд ерөнхий захиралтай уулзах зохицуулалт байхгүй. Тиймээс М................ өөрийг нь хариуцаж байгаа мастертаа хэлсэн, мастер нь хүний нөөцийн мэргэжилтэнтэй холбогдоорой гэсэн учраас ............... гэдэг хүнтэй нэг биш нэлээн хэдэн удаа уулзсан, утсаар ярьсан. Дараа нь тухайн цехийг хариуцаж байгаа захиралтайгаа уулзъя гэсэн боловч хүлээж аваагүй. Шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа баримтууд дотор миний үйлчлүүлэгчийн нэр байхгүй гэсэн үндэслэлийг үндэслэлтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. ...Хөдөлмөрийн дотоод журамд нь 3 сарын дотор хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлөө өгсөн байх ёстой гэсэн заалт байхгүй. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөрийн гэрээ нь нэг талаас ажилтан ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох тохиролцоо юм. Ажил олгогч М................тай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зориг нь Г................гийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажлын байрыг хуульд заасны дагуу хадгалж, түүний ажлын байранд хөдөлмөрийн эрх зүйн чадвар, чадамжтай иргэнээр тодорхой ажил гүйцэтгүүлж, түүнд цалин хөлс олгох юм. Иймд Э.........Ү ТӨҮГ гэрээ байгуулахаас өмнө ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах Г................гийн ажил үүргийг Б................аар гүйцэтгүүлэх өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд үүнийг Б................ хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурснаар энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. ...Талуудын тохирсон хугацаа нь ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргаснаар, хүүхэд асрах, мөн ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зэрэг үндэслэлүүдээр дуусах боломжтой. Учир нь талуудын байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний 7 дугаар зүйлийн 7.1*******д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэхээр харилцан тохиролцсон ба хугацаанаас өмнө дуусгавар болгох нарийвчилсан зохицуулалт хууль болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтад хүсэл зориг илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Иймд ажил олгогчид Г................ хүүхэд асрах чөлөө авсан учир түүний байнгын ажлын байранд тодорхой ажил гүйцэтгэх ажилтан ажиллуулах шаардлага гарсны үндсэн дээр М................ийг ажилд авсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд ...............г хүүхэд асрах чөлөөнөөс ирэх хүртэлх хугацаатайгаар байгуулсан гэж хугацааг тогтоож өгсөн нь энэ хугацаанд ажилтан ажил, үүрэг гүйцэтгэх болзолтойгоор байгуулсан гэж үзнэ. Тус хугацаанд М................ нь жирэмсэн болсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж болон амралтаа авсан. Жирэмсний болон амаржсаны №0651138 тоот хуудсаар чөлөөг 2021 оны 5 дугаар сарын 17*******ны өдөр хүртэл олгосон байх ба энэ хугацаанаас хойш 3 сарын хугацаанд М................ нь ажилдаа эргэн орох хүсэлт ирүүлээгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудад хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, эрэгтэй, эмэгтэй хүйсээр нь ялгаварлах, давуу байдал тогтоохыг хориглохоор заасан учраас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийн дагуу түүний хөдөлмөрийн хугацаатай гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4*******т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэж заасан бөгөөд Э.........Ү ТӨҮГ нь ажил олгогчийн зүгээс хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г................гийн байнгын ажлын байрыг хадгалах үүргээ хүлээсэн. Түүний ажлын байранд ажиллаж байсан Б................ийн ажлын байрыг давхардуулан хадгалж, хамтын гэрээний дагуу тусламж, дэмжлэгт хамруулах нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан эрх тэгш байх зорилготой нийцэхгүй юм. ..Нэхэмжлэгч нь энэ нөхцөл байдлыг ойлгохгүйгээр Г................гийн байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж хөдөлмөрийн гэрээнд заасан тохиролцоог биелүүлэхгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй юм. Тиймээс Э.........Ү ТӨҮГ*******ын 2021 оны 8 дугаар сарын 19*******ний өдрийн Ерөнхий захирлын Б/1112 тоот тушаалыг хүчингүйд тооцох, М................ийг ажилд нь эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч ажилдаа эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгчид ажилдаа орох боломж байсан. Та 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдөр төрсний болон амаржсаны хуулиар олгогдох чөлөөний хугацаа дууссан. Үүнээс хойш бүтэн 3 сарын хугацаанд ажилд орох хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байсан. ...Ажил олгогч чинь Төмөртогоо гээд Барилга засварын цехийн дарга байгаа юм. Энэ хүнд өргөдөл хүсэлтээ бичгээр гаргаад өгөхөд тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой байтал ямар нэгэн хүсэлт ирээгүй. ...Хөдөлмөрийн хугацаагүй гэрээг байнгын ажлын байран дээр ажилтантай байгуулдаг. ..................гийн ажил үүргийг гүйцэтгүүлэхийн тулд тантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Танд хүүхэд асрах чөлөө олгосон тушаал гараагүй. Хүсэлт гаргасан тохиолдолд хүүхэд асрах чөлөөний тушаал гарна. ...Иргэний хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хуулийг ойлгохгүй байх болон буруу ойлгосон нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. ...Хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүн нэгэнт хүсэлтээ гаргаагүй, ажиллах боломжгүй нөхцөлд хүчээр албадан ажиллуулах боломжгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг давхардуулан хамтын гэрээгээр тэтгэмж олгох боломжгүй. Тиймээс М................ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/01132 дугаар шийдвэрээр:

 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2*******т заасныг баримтлан Э.........Ү ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Гүжир овогт Мажигсүрэнгийн ............... /РД:ГЕ88062301/*******ийг Э.........Ү ТӨҮГ*******ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57*******р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2*******т зааснаар нэхэмжлэгч М................ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.........Ү ТӨҮГ*******аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М................т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан давж заалдсан гомдолдоо:

...Шүүхийн шийдвэр нь зөрчигдсөн буюу маргаантай эрхийг сэргээхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон нийт иргэдэд хүмүүжлийн үр нөлөө үзүүлэх зорилготой билээ. Гэтэл Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт, тухайлбал хөдөлмөрийн хугацаатай болон хугацаагүй гэрээ, хүүхэд асрах чөлөө олгогдсон эсэхэд хуулийг зөв тайлбарлан хэрэглэлгүйгээр 3 сарын хугацаанд ажил хийгээгүй, хүүхэд асрах чөлөө аваагүй М................ийг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан нь Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл маргаан бүхий хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэлгүйгээр хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэх иргэний хүлээх үүргийг гүйцэтгээгүй эс үйлдлийг өөгшүүлэн ажилд эгүүлэн тогтоосон, нийт иргэд, ажил олгогч нарт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үгүйсгэж, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх талаар шүүхийн шийдвэрийн буруу жишиг практик тогтоож байна гэж үзэж байна. Мөн Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Ерөнхий захирлын орлогч эрх олгогдоогүй байхад ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасан нь хууль бус болсон байна" гэжээ. “Э.........Ү” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын эзгүйд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер орлон үйлдвэрийн газрын өдөр тутмын болон бусад тушаал шийдвэрийг гаргадаг нь нийтэд илэрхий үйл баримт гэж хариуцагчийн зүгээс үзсэн. Учир нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 20*******ны өдрийн 142/ШШ2020/00401 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн дотоод журмын 2.5*******д заасны дагуу Ерөнхий захирлын эзгүйд түүүний Эрх олгосон албан тушаалтан болох Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер гарын үсэг зурсныг хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Т.Батмөнх нь Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер юм. “Э.........Ү” ТӨҮГ*******ын Ерөнхий захирал нь нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер, Санхүү эдийн засаг хариуцсан орлогч, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчуудтай. “Э.........Ү” ТӨҮГ*******ын дүрмийг Засгийн газрын 2019 оны 102 дугаар тогтоолын хавсралтаар баталсан бөгөөд тус дүрмийн 6.7*******д Ерөнхий захирлыг орлох албан тушаалтныг үйлдвэрийн хөдөлмөрийн дотоод журамд заасан байна.”, Хөдөлмөрийн Дотоод журмын 1.1*******т “Э.........Ү” ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журам нь үйлдвэрийн газрын хэмжээнд хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг мөн”, “1.3*******т Үйлдвэрийн газрын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, үйлдвэрийн газрын дүрмийг үндэслэн энэхүү журмын дагуу зохицуулна”, “2.1*******т Үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирал удирдах ба түүний эзгүйд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер удирдана” гэж зохицуулсан. “Э.........Ү” ТӨҮГ*******ын тэмдгийг тус газрын тамгын хэлтсийн бичиг хэргийн товчооны дарга хариуцдаг ба тусгай дугаар бүхий хэвлэмэл хуудас дээр байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан тохиолдолд л тэмдгийг дардаг. Монгол Улсын компани, өрх бүрийн дулаан, цахилгааны мөнгийг хариуцан төлж буй дэлхийд тэргүүлэх “Э.........Ү” ТӨҮГ*******ын тэмдгийг тухайн үйлдвэрийг төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэг баталгаажуулж хэрэглэх боломжгүй. Иймд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон Б/1112 дугаар тушаалыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч гарын үсэг зурахад түүний орлох эрх нь ёсны бөгөөд үндэслэл бүхий" байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, ажил олгогчийн эрх хэмжээг хязгаарласан тул ИХШХШТ хуулийн, 116.2, 167.1.5, 168.1.1, 168.1.7 заалтуудыг тус тус үндэслэн уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М................, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар гомдлын талаар гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдоолтой танилцлаа. Анхан шатны шүүхийн 2021*******11*******22*******ны өдрийн 01132 дугаартай шийдвэр нь ИХШХШТХ*******ийн 116 дугаар зүйлийн 116.2*******т заасан “ Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” Шаардлагыг хангасан үндэслэлтэй гэж үздэг. Шүүх “Ерөнхий захирлын орлох эрх олгогдоогүй байхад ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасан нь хууль бус байна.” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. “Э.........Ү” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын эзгүйд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер орлон үйлдвэрийн газрын өдөр тутмын болон бусад тушаал шийдвэрийг гаргадаг нь нийтэд илэрхий үйл баримт...” гэж хариуцагч маргаж байгаа боловч ажилтны хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар байгууллагын дотоод журамд тусгайлан заагаагүй байна.Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн ба “Э.........Ү” ТӨҮГ*******т хүргэгдсэн захирамжид техник алдаа байгааг үгүйсгэхгүй.Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч М................тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хэрэгт авагдаагүй ба шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй талаар шуух хуралдааны тэмдэглэлд туссан. Хэргийн баримтаа нэг бүрчлэн үзэх шаардлагатай. Анхан шатны шүүхийн 01132 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанд М................ийн хамт оролцоно гэжээ.

                                                 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т заасан шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч М................ “Э.........Ү ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан “...нэхэмжлэгч М................ нь амаржсаны амралтын хугацаа дууссанаас хойш 3 сарын хугацаанд ажилдаа орох эсхүл хүүхэд асрах чөлөө хүссэн хүсэлтийг ирүүлээгүй учраас түүнийг ажлаас нь чөлөөлсөн тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Хулангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой  байна.Тухайлбал:

            1.Нэхэмжлэгч М................ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “..................г ажилдаа буцаж ортол гэсэн хугацаатайгаар  хөдөлмөрийн гэрээг анх 2017 оны 8 дугаар сард  байгуулсан, засварчнаар  ажиллаж байхдаа дахин 2019 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөртлөө ...............г ажилдаа ороогүй байхад  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн” гэж тодорхойлж   хөдөлмөрийн гэрээг  хэрэгт  байгаа”  гэж тайлбар өгсөн байх ба шүүх  уг баримтыг  шинжлэн судалсан эсэх нь тодорхой бус, талуудын хооронд  2017, 2019 онд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй байна.

2.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хангаж  хариуцагч байгууллагад “...тус үйлдвэрийн газрын ерөнхий захирал Х.Бадамсүрэнг Батмөнх орлож байсныг нотолсон баримт, тушаал, РСЦ ХХК*******ийг тус үйлдвэрийн газрын Барилга засварын цех болгож шилжүүлсэн талаарх тушаал, шийдвэр зэргийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлэх”*******ийг даалгаж захирамж гаргасан, уг захирамжийн дагуу шүүхийн ажиллагаа  заавал хэрэгжих ёстой атал хариуцагч байгууллагаас нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар бүрэн  гүйцэт ирсэн эсэхийг тодруулаагүй,  дээрх шүүгчийн захирамжийн огноо, дугаар засваргүй боловч 2 өөр байдлаар бичигдсэн, энэ талаар талуудад мэдэгдээгүй  зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/01132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР    

                                                ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ