Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 302/ШШ2025/00426

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 302/ШШ2025/00426

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Т-н А,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, С овогт К-ийн Г.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114/Б дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Ж овогтой Иыг өвөг эцэг Т.А, эмэг эх К.Г нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.А, К.Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Т.А, К.Г нар нь Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114/Б дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Ж овогтой И-ыг өвөг эцэг Т.А, эмэг эх К.Г нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нараас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 114/Б дугаартай захирамжаар Монгол улсын иргэн Т.А, К.Г нар бид хүү А-ий Ж, бэр Аы  Б нарын дундаас 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Иыг хууль ёсоор үрчилж авсан.

1.2.Түүнээс хойш охин И нь Т.А, К.Г бид нарын асрамжид эрүүл саруул өсөж бойжиж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд А, Г бидний нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй болж, цаашид охин И-ыг эрүүл саруул өсгөх асуудалд бэрхшээл гарч болзошгүй боллоо.

1.3.Иймээс охин Иын цаашдын эрүүл саруул орчинд өсөж хүмүүжих, гадаад дотоод улсад сурч боловсрох эрхээ баталгаатай эдлүүлэх үүднээс охин И-ыг төрүүлсэн эцэг Ж, эх Б нарын асрамжид өгч, үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага амьдралаас урган гарч байна.

1.4.Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 114/Б дугаартай захирамжаар охин Иыг өвөг эцэг Т.А, эмэг эх К.Г нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Иыг төрүүлсэн эцэг А.Ж, төрүүлсэн эх А.Б нарын асрамжид шилжүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114/Б дугаартай захирамж, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А.Иын Үрчилсний бүртгэлийн лавлагаа, А.Ж, А.Б нарын, Т.А, К.Г нарын гэрлэлтийн гэрчилгээ, Т.А, К.Г, А.Б, А.Ж нарын иргэний үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ерөнхий боловсролын Бастама сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Б аймгийн Ө сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, А.Ж, А.Б нарын нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 574 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/484 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.А, К.Г, А.Б, А.Ж, А.И нарын ХААТР маягтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч нараас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Бид Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 114/Б дугаартай захирамжийн дагуу бидний хүү Аий Ж, бэр Аы  Б нарын дундаас 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Иыг хууль ёсоор үрчилж авсан.Түүнээс хойш охин И нь Т.А, К.Г бид нарын асрамжид эрүүл саруул өсөж бойжиж байсан боловч сүүлийн жилүүдэд А, Г бидний нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй болж, цаашид охин Иыг эрүүл саруул өсгөх асуудалд бэрхшээл гарч болзошгүй боллоо. Иймээс охин Иын цаашдын эрүүл саруул орчинд өсөж хүмүүжих, гадаад дотоод улсад сурч боловсрох эрхээ баталгаатай эдлүүлэх үүднээс охин И-ыг төрүүлсэн эцэг Ж, эх Б нарын асрамжид өгч, үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч Т.А, К.Г нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114/Б дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Ө сумын оршин суугч Ж овогтой Иыг өвөг эцэг Т.А, эмэг эх К.Г нарт үрчлүүлсэн байна.

7.Охин И нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын Бастама сургуульд 10 дугаар ангид суралцаж байгаа болох нь тус сургуулийн сургалтын менежерийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

8.Бовогт Жий И /РД:00000000/-г Бовогт Тн А /РД:000000000/, С овогт К-ийн Г /РД:00000000/ нарт үрчлүүлж, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Ө сумын бүртгэлийн 0017-рт  Бовогт Аий И болгон бүртгэсэн нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0000 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа,  Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114/Б дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, охин А.И-ын Үрчилсний бүртгэл буюу ИУБ-12(Б) ХААТР маягт, хүсэлт гаргагч болон үрчлүүлэгч нарын шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байна.

9.Охин Иыг үрчлүүлсэн эцэг эх  нь болох А.Ж, А.Б нарын ... Бид 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн өөрсдийн охин болох И-ыг Т.А, К.Г нарт үрчлүүлсэн учраас уг охин А.И-ыг бидний асрамжид шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэх,

Үрчлэн авагч Т.А, К.Г нарын ... сүүлийн жилүүдэд А, Г бидний нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй болж, цаашид охин Иыг эрүүл саруул өсгөх асуудалд бэрхшээл гарч болзошгүй боллоо. Иймээс охин Иын цаашдын эрүүл саруул орчинд өсөж хүмүүжих, гадаад дотоод улсад сурч боловсрох эрхээ баталгаатай эдлүүлэх үүднээс охин Иыг төрүүлсэн эцэг Ж, эх Б нарын асрамжид өгч, үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна гэх хүсэлтийг тус тус үндэслээд хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114/Б  дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Ж овогтой Иыг өвөг эцэг Т.А, эмэг эх К.Г нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, охин Иыг төрүүлсэн эцэг нь А.Ж, эх нь А.Б нарын асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зааснаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114/Б дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Ж овогтой Иыг өвөг эцэг Т.А, эмэг эх К.Г нарт үрчлүүлснийг хүчингүйд  тооцож, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114/Б дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар охин И-ыг төрүүлсэн эцэг, эх нь А.Ж, А.Б нарын асрамжид шилжүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК