| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00327/И |
| Дугаар | 302/ШШ2025/00318 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 302/ШШ2025/00318
| 2025 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 302/ШШ2025/00318 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Б” хадгаламж зээлийн хоршоо (гүйцэтгэх захирал Б.Д)-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт А.А-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,522,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “Б” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч А.Ат холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,522,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нэхэмжлэгч “Б” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 3,522,500 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Нэхэмжлэгч “Б” хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,310 төгрөгийн тал 35,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 35,655 төгрөг, мөн хариуцагч А.Аээс 35,655 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” хадгаламж зээлийн хоршоод олгож шийдвэрлэх нь зүйтэй.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.А нь зээлийн гэрээний үүрэгт 3,522,500 (гурван сая таван зуун хорин хоёр мянган таван зуун) төгрөгийг нэхэмжлэгч “Б” хадгаламж зээлийн хоршоод төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,310 (далан нэгэн мянган гурван зуун арван) төгрөгийн тал 35,655 (гучин таван мянган зургаан зуун тавин таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 35,655 (гучин таван мянган зургаан зуун тавин таван) төгрөг, мөн хариуцагч А.Аээс 35,655 (гучин таван мянган зургаан зуун тавин таван) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” хадгаламж зээлийн хоршоод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК