| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00333/И |
| Дугаар | 302/ШШ2025/00314 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 302/ШШ2025/00314
| 2025 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 302/ШШ2025/00314 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороо, Сити Тауэр, 00 давхар 000 тоот хаягт үйл ажиллагаа явуулах “Д” ББСБ ХХК (гүйцэтгэх захирал Г.Ш)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Н.Н-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 2,613,873.33 төгрөг, үндсэн хүү 625,465.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,260.44 төгрөг, нийт 3,268,599.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “Д” ББСБ ХХК нь хариуцагч Н.Н-д холбогдуулан Үндсэн зээлийн үлдэгдэл 2,613,873.33 төгрөг, үндсэн хүү 625,465.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,260.44 төгрөг, нийт 3,268,599.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н нэхэмжлэгч “Д” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 2,613,873.33 төгрөг, үндсэн хүү 625,465.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,260.44 төгрөг, нийт 3,268,599.29 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Нэхэмжлэгч “Д” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,248 төгрөгийн тал 33,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 33,624 төгрөг, мөн хариуцагч Н.Н-аас 33,624 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Д” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.Н нь үндсэн зээлийн үлдэгдэл 2,613,873.33 төгрөг, үндсэн хүү 625,465.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,260.44 төгрөг, нийт 3,268,599.29 (гурван сая хоёр зуун жаран найман мянган таван зуун ерэн есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч “Д” ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,248 (жаран долоон мянган хоёр зуун дөчин найман) төгрөгийн тал 33,624 (гучин гурван мянган зургаан зуун хорин дөрвөн) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 33,624 (гучин гурван мянган зургаан зуун хорин дөрвөн) төгрөг, мөн хариуцагч Н.Н-аас 33,624 (гучин гурван мянган зургаан зуун хорин дөрвөн) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Д” ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК