2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/01580

 

 

 

 

 

 

 

 

2025 02 20 191/ШШ2025/01580

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг,  дугаар хороо, Е  Ам гудамж, өөрийн байранд байрлах, Ха ба ХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У хот, Б дүүрэг,  дугаар хороо, Х толгой  дугаар гудамж,  тоотод оршин суух, Бо овогт Ра-гийн Бо /РД:......, Иргэний бүртгэлийн дугаар ......../-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,831,562 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ха ба ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Бо нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус банктай 2010107300 дугаартай зээлийн гэрээ байгуулж 17,280,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоног 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүү 5,734.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн.

Иймд Р.Бо нь 2010107300 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.

Үүнд: Хугацаа хэтэрсэн 127 хоног, зээлийн үлдэгдэл 17,280,000 төгрөг, хүү 1,529,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,697 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 18,831,562 төгрөг

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 18,831,562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч Р.Бо нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,831,562 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,139,062 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Ха ба ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ам, нөгөө талаас хариуцагч Р.Бо нар гэрээнд гарын үсэг зуржээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ха ба ХК нь хариуцагч Р.Бо-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,831,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Р.Бо нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,831,562 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,139,062 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Ха ба ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч Ха ба ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,200 төгрөгөөс 126,054 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 126,146 төгрөг болон хариуцагч Р.Бо-ээс улсын тэмдэгтийн хураамжид 126,054 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ха ба ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ха ба ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Бот холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,831,562 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.Бо нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,831,562 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу

2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг,

2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг,

2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг,

2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг,

2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,138,500 төгрөг,

2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,139,062 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Ха ба ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ха ба ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,200 төгрөгөөс 126,054 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 126,146 төгрөг болон хариуцагч Р.Бо-ээс улсын тэмдэгтийн хураамжид 126,054 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ха ба ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ