2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/01823

 

 

 

 

 

 

 

2025 03 06 191/ШШ2025/01823

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би, 

 

  Нэхэмжлэгч: хаягт байрлах, "*******" ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй.

 

Хариуцагч: хаягт оршин суух, Г.******* /рд:/-д холбогдох, 

 

20,918,623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

******* ХК нь зээлдэгч Г.*******гийн ******* аппликейшнээр дамжуулан гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 16,650.000 төгрөгийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр зээлсэн ба 136 сарын хугацаанд сар бүриин 28-ны өдөр эргэн төлөлтийг хийхээр тохиролцож зээлийн графикийг байгуулсан. Уг зээлийг зээлдэгчийн нйн Хаан банкны ******* тоот дансруу шилжүүлсэн.

Харилцагч Г.******* үндсэн зээл, зээлийн хүүг төлөлгүй байгаа нь зээлийн гэрээний 7.2.1-д заалтыг зээлийн гэрээийн графикийг ноцтой зөрчиж байна. Гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагч Г.*******гаас зээл 16,650,000 зээлийн хүү 4,268,623 нийт 20,918,623 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч Г.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 20,918,623 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд төлөхийг зөвшөөрч, уг 20,918,623 төгрөгийг 2025.03.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,473,000  төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,473,000 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 20,918,623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 20,918,623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 20,918,623 төгрөгийг 2025.03.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,473,000  төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,473,000 төгрөгөөр тус тус төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 20,918,623 төгрөг төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 262,570 төгрөгийн тал хувь болох 132,285 төгрөгийг хариуцагч Г.*******гаас, тал хувь болох 132,285 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч "*******" ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,570 төгрөгөөс үлдэх 132,285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч "*******" ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 20,918,623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 20,918,623 төгрөгийг 2025.03.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,473,000  төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,473,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,473,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 131,285

төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 131,285 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч "*******" ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,570 төгрөгөөс үлдэх 131,285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 




ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ