Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/00273

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/00273

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт С.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг (ажлын  хэсгийн дарга Х.Ө),

Хариуцагч: Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (дарга Ж.Е)-т тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж, Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Е, Х.Ө,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж, түүний өмгөөлөгч Я.С,

Гэрч Б.Чингис,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Е нь хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус  холбогдуулан Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ш овогт С.Е миний бие 1998 онд төрсөн, одоо 26 настай. Миний бие 2024 онд ОХУ-ын Барнаул хотын Алтайн Улсын их сургуулийг Барилгын инженер, техник  технологич мэргэжлээр төгссөн.

1.2.Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зарласан миний бие тус сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр холбогдсон. Гэвч тус газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалт явагдсан тухай мэдэгдсэн.

1.3.Угтаа бол тухайн сонгон шалгаруулалтын зарын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс бүртгэх эхлэх ёстой байсан ба ажлын 5 хоногийн дараа бүртгэл дуусч 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалт явагдах ёстой байсан. Гэвч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус болсон ба миний Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг мөн сонгон шалгаруулалтад орох эрхийг минь давхар зөрчиж байна.

1.4. Нэхэмжлэгч С.Е нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас зарласан сонгон шалгаруулалтад бүртгүүлэх хүсэлтэй байсан боловч 01 дүгээр сарын 17-ны өдөр тухайн сонгон шалгаруулалт явагдсан гэдгийг 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн байдаг. 01 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдсан зарын дагуу бүртгүүлэх хугацаа буюу материал бүрдүүлэх хугацаа ажлын 5 хоног байх ёстой байсан. Харин 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажлын 5 хоног тоолж үзвэл 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу үүнээс хойш тухайн сонгон шалгаруулалт нь явагдах ёстой байсан гэж үзэж байгаа.

1.5.Харин Б аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тухайн сонгон шалгаруулалтыг явуулсан нэхэмжлэгчийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх буюу Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байна. Хариуцагчийн ажлын хэсгийн ахлагчийн хариу тайлбарт нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг гүтгэсэн анхнаасаа сонгон шалгаруулалт явуулах ёсгүй, сонгон шалгаруулалтад оролцох ёсгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд хандаж, итгэмжлэл өгөөд явж байгаа нь өөрөө түүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэл зоригийн илэрхийлэл мөн юм гэж үзэж байна. Харин хариу тайлбар дээр нэхэмжлэгч нь биечлэн аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ирээгүй, хэрэв ирсэн бол энэ тухай тухайн байгууллагын камерын бичлэг зэрэг баримтаар тогтоогдох ёстой гэж үзэж байгаа. Энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгнө үү гэж тайлбар дээрээ биччихсэн байсан. Энэ тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид нь татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримт өөрсдөө бүрдүүлж өгөх үүрэгтэй. Тухайн баримтуудыг хариуцагч байгууллага өөрсдөө гаргаж өгөх боломжтой байсан боловч нотлох баримт гаргаж өгөөгүй.

1.6.Иймд Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Естайн хариу тайлбар, татгалзал:

2.1.Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Барилгын лабораторийн шинжилгээний албан тушаалын сул орон тоо гарсан.

2.2.Тухайн орон тоог 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсоор байгууллагын олон нийтийн веб сайт, пэйж хуудсаар зарласан байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт давхар хүргүүлсэн байгаа. Хөдөлмөрийг дэмжих тухай хуулийн дагуу сул орон тоог хөдөлмөрийн байгууллагад мэдэгдэх ёстой гэсэн хуулийн заалттай байгаа. Тэр үүднээс мэдээллийг өгсөн байгаа. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мөн сарын 15-ны өдөр өөрсдийнхөө пэйж хуудас дээр тухайн ажлын байрыг зарласан. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тухайн зар дээр өөрчлөлт оруулсан байгаа.

 

2.3.Анхны зар дээр алдаа гарсан байна. Анх ТҮ-6 гэж зарлагдсан. Мөн мэргэжлийн индекс нь зөв нэршлээр нь барилгын техник технологи гэдгийг барилгын инженерчлэл гэж өөрчлөлт орсон. 01 дүгээр сарын 15-ны өдөр дахиж зарласан. Тухайн үед зарлахдаа анхны зарыг устгасан байдаг. Тэрийг гэрчүүд мэдүүлсэн байгаа. Түрүүн гаргаж өгсөн мэдээллээр ажлын байр зарласан зар мэдээллийн дагуу иргэд манайд хүсэлт өгсөн. Иргэдийн хүсэлтээс харахад 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зарласан зарыг бүгд мэдсэн. Тэрний дагуу хүсэлтээ гаргаж өгсөн. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын пэйж хуудас дээр тавьсан зараас харж хүсэлт өгсөн гэдэг зүйлийг хэлж байгаа. Тийм учраас энэ зарыг олон нийтэд хүргэсэн гэж бодож байгаа гэжээ.

 

3.Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Х.Өы хариу тайлбар, татгалзал:

3.1.Нэхэмжлэгч С.Еээс Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг хүссэн байна.

3.2.Тус барилгын лабораторийн шинжээчийн сул орон тоог зарлахдаа аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдох маягтын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 05 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

3.3.Тухайн албан бичгийг хүргүүлсний дагуу аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, манай байгууллагын цахим хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд тус тус тухайн ажлын байрны зарыг нийтэд зарласан. Манай байгууллагын цахим хуудсанд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зарласан зард өөрчлөлт оруулсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгч С.Еын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Жанибекийн тайлбар, татгалзал: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Жанибек би нэхэмжлэгч С.Еийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1.Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас  Б аймгийн Засаг даргын 2024 оны А/1112 дугаар захирамжийн дагуу тус газарт гарсан сул орон тоо буюу Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тооны тухай мэдээллийг тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна. Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас уг сул орон тооны сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нийтэд мэдээлсэн байна. Харин тус газрын цахим хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийтэд зарлан мэдээлсэн байна.

4.2.Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын цахим хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зарласан зарлалд өөрчлөлт оруулсан байна. Ингээд М.Жанибек би уг зарыг интернэтээс мэдэж, уг сул орон тооны сонгон шалгаруулалтад орохоор холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн ажлын хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн. Ер нь уг сул орон тоонд нийт 5 иргэн бүртгүүлсэн ба үүнээс ажлын хэсэг 1 иргэний материал шаардлага хангахгүй гэж хасаад үлдсэн 4 иргэнийг уг албан тушаалтныг сонгон шалгаруулалтад оруулахаар шийдвэрлэсэн юм.

4.3.Уг сул орон тооны шалгаруулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн комисс томилох тухай А/05 дугаар тушаалаар томилогдсон тус газрын 3 албан тушаалтан, аймгийн Засаг даргын 2024 оны А/1112 дугаартай захирамжийн дагуу хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2 албан тушаалтны төлөөлөл, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн, тус байгууллагын мэдээлэл технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 7 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй нээлттэй явуулсан.

4.4.Сонгон шалгаруулалтын дүнгээр М.Жанибек би Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зарласан тус газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, эхний байр эзлэн  улмаар тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаартай “М.Жанибекийг ажилд томилох тухай” тушаалаар тухайн албан тушаалд томилогдон ажлын байранд ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо хүртэл ажиллаж байна.

4.5.Уг сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах зарыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон манай байгууллагаас олон нийтэд зарласны үр дүн уг ажлын байранд 5 иргэн бүртгүүлсэн зэргээс үзэхэд  С.Е нь уг сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг мэдээгүй гэж байгаа нь үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл, С.Е нь цаг хожихын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч С.Еийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

5.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчийн бакалаврын дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар орчуулгын хамт, Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтын зарын фото зураг, нэхэмжлэгч Е.Маликт олгосон итгэмжлэл, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчийн албан тушаалын зарлал 2025.01.15, 33 секундын бичлэг гэх СД бичлэг зэргийг,

Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тус газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт А.А, М.Ж, Б.Ч, М.Ө, Е.Н нараас гаргасан өргөдөл зэргийг,

Хариуцагч  Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс хариу тайлбар, Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Нээлттэй ажлын байрны зарын фото зураг, Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нээлттэй ажлын байрны зарын фото зураг зэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж-ээс хүсэлт, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаал, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 51 дугаартай Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний бакалаврын дипломын хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр Б.С, Х.Б, Б.Ч нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Нэхэмжлэгч С.Е-ийн хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Естай, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Х.Ө нарт холбогдох Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах, мөн Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би Оросын Холбооны Улсын Барнаул хотын Алтайн улсын их сургуулийг Барилгын инженер, техник, технологич мэргэжлээр төгссөн. Миний бие 2025 оны 01 үгээр сарын 15-ны өдөр Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зарласан сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр холбогдсон боловч тус газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалт явагдсан тухайгаа мэдэгдсэн. Зарын дагуу 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс бүртгэл эхэлж 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалт явагдах ёстой байсан. Энэхүү байдал нь миний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг, мөн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг минь давхар зөрчиж байх тул Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах, мөн Б аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8.Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Естай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тоог Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн дагуу  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Тухайн ажлын байртай холбоотой зарыг байгууллагын цахим хуудаст 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байршуулж олон нийтэд нээлттэй хүргэсэн. Мөн тухайн сул орон тооны зарыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрсдийн цахим хуудаст байршуулан олон нийтэд нээлттэй хүргүүлсэн. Манай байгууллагаас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын цахим хуудсаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зарласан зард өөрчлөлт оруулсан. Иргэн С.Е-ээс тухайн зарласан ажлын байртай холбоотой тус газарт бичгээр болон бусад сувгаар ямар нэгэн өргөдөл гомдол ирүүлээгүй болно гэжээ.

9.Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Х.Ө нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тоог зарлахдаа аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаар захирамжийг үндэслэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох маягтын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, манай байгууллагын цахим хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус ажлын байрыг нийтэд зарласан. Манай байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын цахим хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зарласан зард өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч С.Е нь тухайн ажлын байрыг зарласан өдрөөс эхлэн ажлын 5 хоногт аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд болон манай байгууллагад ямар нэгэн өргөдөл ирүүлээгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд.:

10.1.Оросын Холбооны Улсын Барнаул хотын “И.И.Ползуновын нэрэмжит Алтайн Техникийн их сургууль”-ийн бакалаврын дипломоор Серикболын Ердаулет нь “Барилга” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн болох нь тогтоогджээ.

10.2.Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилын лабораторийн шинжээчийн ажлын байрны сул орон тооны зарыг Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын фейсбүүк цахим хуудсанд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын фейсбүүк цахим хуудсанд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр,  мөн Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын bayan-olgii.gazar.gov.mn цахим хуудсанд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус байршуулсан болох тухайн цахим хуудсанд байршуулсан Нээлттэй ажлын байрны зарын хуудас болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчийн албан тушаалын зарлал гэх СД бичлэгээр тус тус тогтоогдож байна.

10.3.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Маржангүлийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтод “С овогтой Е /РД:000000/ нь тус газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажил хайгчаар бүртгүүлээгүй байна” гэжээ.  

10.4. Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар М.Ж-ийг Барилгын лабораторийн шинжээчээр 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилж, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогджээ. 

10.5.Гэрч Х.Б-ээс “... Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн албан тоотыг үндэслэн 10-ны өдөр  тус Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сул орон тооны талаар байгууллагын цахим хуудсанд тавьж, нээлттэй зарлаж иргэдэд мэдээлэл хүргэсэн байгаа. Тухайн өдөр 5 байгууллагаас 8 орон тоо зарлагдсан. Зөвхөн ажлын байрны мэдээлэл тавьсан байгаа. Тухайн зар дээр өөрчлөлт ороогүй хэвээр байгаа болно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу ажил ологч байгууллага гарсан орон тоо, шинэ орон тоог хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Сонгон шалгаруулалтад манай байгууллага оролцдоггүй. Манай  байгууллагын хувьд ажил хайж байгаа иргэнд материалаа өгөөрэй гэж санал болгох үүрэгтэй. Энэ байгууллагад ийм орон тоо гарсан байна материалаа бүрдүүлж өгөөрэй гэж ажил хийх сонирхолтой, хайж байгаа ажил хайгч, ажилгүй иргэн, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа,  ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн гээд бүгдэд санал болгох үүрэгтэй” гэжээ.

10.6. Гэрч Б.С-ээс “...Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн  шинжээчийн  сул орон тооны зарыг анх 01 дүгээр сарын 09-ний өдөр байгууллагын цахим хуудас болон пэйж хуудсанд тавьсан. Сул орон тооны зарыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын захиргаа хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэнд шалгуулж, дараа нь газрын даргад шалгуулж тавьсан байгаа. Дараа нь 01 дүгээр сарын 10-ны өдөр өглөөний 08:27 цагт захиргаа хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Айнур надад залгаж, эхлээд аймгийн Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний газрын цахим хуудсанд тавигдах юм байна. Дараа нь манай байгууллагын цахим хуудас болон пэйж хуудсанд сул орон тооны зарыг тавих ёстой юм байна гэж чи тэрийг түр устгачих гэж хэлсний дагуу байгууллагын даргад танилцуулж  тухайн зарыг  аваад устгасан. Дараа нь газрын дарга сул орон тооны зарыг шалгалтын комисс өөрсдөө хоорондоо ярьж байгаад чамд хэлнэ. Тэр хүртэл байж байгаарай гэж надад хэлсэн. Тухайн өдөр 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу 5 дахь өдөр байсан. Дараа нь 01 дүгээр сарын 15-ны өдөр захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.А-ын өрөөнд очиж, сул орон тооны зарыг яасан юм бэ, тэрийг байгууллагын цахим хуудсанд тавимаар байна, та хэд асуудлаа ярьж дууссан уу гэж лавлаж тодруулсан байгаа. Сул орон тооны зарлал дээр индекс нь хэвээрээ нэршил нь өөрчлөгдсөн байна. Бусдыг нь хэвээрээ тавих юм байна гэсэн учраас сул орон тооны зарын индекс нь хэвээрээ нэршлийг нь өөрчилж, тухайн байгууллагын цахим хуудас болон пэйж хуудсанд 1 дүгээр сарын 15-ны өдөр дахиж тавьж зарласан” гэжээ. 

10.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын веб сайт болон фейсбүүк цахим хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын https://www.gazar1.gov.mn/ сайтад админы эрхээр Мэдээ-Б цэсэд  нэвтрэхэд Ангилал: Мэдээ, Гарчиг:Зарлал, Огноо: 2025-01-15 гэж байсан ба уг зарлалыг нээж харахад Нээлттэй ажлын байрны зар гэх хавсаргасан файлд Нээлттэй ажлын байрны зар гэх хуудас хавсаргасан байсан ба уг хуудсанд  Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Барилгын материалын лабораторид шинжээчээр ажиллах иргэдийг урьж байна, албан тушаал: барилгын материалын лабораторийн шинжээч, албан тушаалын ангилал зэрэглэл: Төрийн үйлчилгээний мэргэжилтэн /ТҮМ-4/, боловсрол: бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, Мэргэжил: Барилгын инженерчлэл /00004/, барилгын бүтээц эдлэлийн технологи /00000000/, барилгын материалын үйлдвэрлэл технологи /000000/, туршлага: мэргэжлээрээ ажилласан байх, Ур чадвар: Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай байх, албан хэрэг хөтлөлт болон баримт бичиг боловсруулах, Тусгай шаардлага: Шударга байх, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, Байгууллагын болон хувь хүний нууцыг чанд хадгалах, Урлаг спортын авьяастай байх,  Бүртгэлийн хугацаа, Бүрдүүлэх материал: Бүртгэлийг ажлын 5 өдрийн хугацаанд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт явуулах бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд ... гэж хавсаргах материалуудыг жагсааж бичсэн болох нь”, мөн Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гэх нэртэй фейсбүүк хаягийн пост гэх цэсэд ороход 1 дүгээр сард оруулсан пост дотор нэгдүгээр сарын 15 гэх огноотой Нээлттэй ажлын байрны зар гэх хуудасны фото зургийг тавьсан байх ба уг хуудсанд  Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Барилгын материалын лабораторид шинжээчээр ажиллах иргэдийг урьж байна, албан тушаал: барилгын материалын лабораторийн шинжээч, албан тушаалын ангилал зэрэглэл: Төрийн үйлчилгээний мэргэжилтэн /ТҮМ-4/, боловсрол: бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, Мэргэжил: Барилгын инженерчлэл /00000/, барилгын бүтээц эдлэлийн технологи /000000/, барилгын материалын үйлдвэрлэл технологи /000000/, туршлага: мэргэжлээрээ ажилласан байх, Ур чадвар: Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай байх, албан хэрэг хөтлөлт болон баримт бичиг боловсруулах, Тусгай шаардлага: Шударга байх, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, Байгууллагын болон хувь хүний нууцыг чанд хадгалах, Урлаг спортын авьяастай байх,  Бүртгэлийн хугацаа, Бүрдүүлэх материал: Бүртгэлийг ажлын 5 өдрийн хугацаанд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт явуулах бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна гэж хавсаргах материалуудыг жагсааж бичсэн” байдлууд нь тогтоогджээ.

10.8. Хариуцагчаас нотлох баримтаар А.А, М.Ж, Б.Ч, М.Ө, Е.Н нарын Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирүүлсэн өргөдөл, хүсэлтүүдийг гаргаж өгсөн байх бөгөөд тухайн өргөдөл, хүсэлтүүд болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын өргөдөл, хүсэлтүүдийг бүртгэсэн бүртгэл хяналтын картуудаас үзэхэд дээрх хүмүүс өргөдөл хүсэлтүүдээ 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгсөн байна.

11. Нэхэмжлэгч С.Еээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс бүртгэл эхэлж 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл бүртгэл явагдах байтал энэ хугацаанаас өмнө сонгон шалгаруулалт явагдсан нь хууль бус гэж тайлбарласан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч маргажээ.

12.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь сул орон тоог зарлах болон сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн үндэслэлээр Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах, мөн Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг  хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна. 

13.Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох журмыг зохицуулсан байна. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан буюу төрийн захиргааны болон төрийн тусгай албыг төрийн жинхэнэ алба гэнэ.

14. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар маргаан бүхий барилгын материалын лабораторийн шинжээчийн албан тушаал нь албан тушаалын ангиллын хувьд төрийн үйлчилгээний албан тушаал болох нь тогтоогджээ. 

15.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.3 дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж тус тус заажээ.

16.Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд энэ хуулиар хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар  ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд хүн авч ажиллуулах нь  ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэгдэх харилцаа гэж үзэхээр байна. Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар М.Ж-ийг Барилгын лабораторийн шинжээчээр 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилж, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул тэдний дунд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх тул тухайн харилцааг хуульд нийцээгүй гэж дүгнэх боломжгүй байна. 

17.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. Төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгон шалгаруулах талаар хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр байхгүй байх тул сонгон шалгаруулах журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

18.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Ажил олгогч нь ажиллах хүч болон ажлын байрны холбогдолтой мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид гарган өгөх, эсхүл түүний бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлж, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нийт ажлын байрныхаа талаарх мэдээллийг оны эхэнд нэг удаа, шинээр бий болсон болон байхгүй болсон ажлын байрны талаарх мэдээллийг улирал тутам, сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг тухай бүр нь энэ хуулийн 20.7-д заасан маягтын дагуу харьяалах аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтан, хөдөлмөрийн биржид гаргаж өгнө гэж заасан. Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн албан тоотыг үндэслэн Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын цахим хуудсанд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлттэй ажлын байрны талаар зар тавигдсан ба тухайн хүснэгтийн 5-рт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаал тусгагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч Х.Б-ийн мэдүүлгээр тус тус тогтоогджээ.

19.Мөн тухайн нээлттэй ажлын байрны талаар Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цахим сайт болон фейсбүүк цахим хаягт 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зар тавигдсан байх ба тухайн зарын дагуу 5 иргэнээс хүсэлт, өргөдөл ирүүлсний дагуу сонгон шалгаруулалт явуулсныг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

20.Иймд нэхэмжлэгч С.Еийн Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах, мөн Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

21.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С.Еийн Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах, мөн Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК