| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/05203/И |
| Дугаар | 191/ШШ2025/01821 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01821
2025 03 06 191/ШШ2025/01821
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Ч.******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт оршин суух, Б.******* /рд:/-д холбогдох,
12,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ч.******* миний бие 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-тай өөрийн эзэмшлийн мкв үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэхээр найдвартай түрээслэгч олох зорилгоор Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ хийсэн. Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу иргэн Б.******* ирж дээрх оффисыг хараад 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөр 3,400,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги 1 хувь, түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлж байхаар харилцан тохиролцож, оффис түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Ингээд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,400,000 төгрөг буюу 2023 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг миний хаан банкны ******* тоот дансанд 100 хувь шилжүүлсэн байдаг.
Гэтэл 2023 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөрийг 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор шилжүүлэх ёстой байтал хариуцагч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,600,000 төгрөг шилжүүлж, 3 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги 102,000 төгрөг, үлдэгдэл 1,800,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн ба хугацаа хэтрүүлсэн 8 хоногийн алданги 144,000 төгрөг; 2023 оны 09 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлөх ёстой байсан ч 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн ба хугацаа хэтрүүлсэн 1 хоногийн алданги 34,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын түрээсийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөх ёстой байсан ч 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,280,000 төгрөг шилжүүлж, хугацаа хэтрүүлсэн 5 хоногийн 170,000 төгрөг; 2023 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг өмнөх 2023 оны 10 дугаар түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй хамт 3,520,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлөх ёстой байсан ч төлөөгүй. Энэ 2023 оны 12 дугаар сар өмнөх сарын төлбөртэй хамт 6,920,000 төгрөг төлөх байсан төлөөгүй. 2024 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр өмнөх 2 сарын төлбөртэй хамт 10,320,000 төгрөг төлөх ёстой байсан ч огт төлөөгүй. 2024 оны 02 дугаар сарын 3,400,000 төгрөгийг өмнөх 3 сарын төлбөрийн үлдэгдэл 10,320,000 төгрөгтэй хамт нийт 13,720,000 төгрөг төлөх ёстой байсан ч төлөөгүй бөгөөд миний 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн оффис дээрээ очиж түрээсийн төлбөрөө нэхсэнээр 5,500,000 төгрөг шилжүүлсэн ба түрээсийн үлдэгдэл нь 8,220,000 төгрөг болсон юм. 2023 оны 11 дүгээр сарын 05-2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хугацаа хэтрүүлсэн хоног нь 119 хоног ба алданги нь 4,188.800 төгрөг,
Ингээд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 5,500,000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 8,220,000 төгрөгийг огт төлөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Үлдэгдэл 8,220,000 төгрөгөөс энэхүү нэхэмжлэл гаргаж байгаа өдөр хүртэлх хоног нь 99 хоног бөгөөд алданги нь 8,137,800 төгрөг болно.
Иймд хариуцагч Б.*******аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,220,000 төгрөг, нийт 259 хоногийн алданги 4,110,000 төгрөг нийт 12,330,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Иргэн Ч.******* нь Б.*******т холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,220,000 төгрөг, 4,110,000 төгрөг, нийт 12,330,000 төгрөг гаргуулахаар нгэхэмжлэл гаргасан.
Дээрхи нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.******* нь 8,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.*******ын Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн байх тул Ч.******* нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 12,330,000 төгрөгнөөс үлдэх 4,230,000 төгрөгнөөс татгалзаж байна.
Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 12,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,330,000 төгрөгнөөс 8,100,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын 4,230,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 8,100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 144,550 төгрөгийн тал хувь болох 72,275 төгрөгийг хариуцагч Б.*******аас, тал хувь болох 72,275 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,230 төгрөгөөс үлдэх 139,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.*******аас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1 /нэг/ жилийн хугацаатай Б.*******д олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан зохигчийн эрх, үүргийг олгосон байна. /хх 4/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ч.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 12,330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Б.******* нь 8,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж биелүүлсэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үлдэх хэсэг 4,230,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасныг баримтлан хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 72,275 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 72,275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,230 төгрөгөөс үлдэх 139,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ