Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

2024  10       18                                               2024/ДШМ/19                  

                                                                                                                         Н.С-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъяндорж,

                      шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Монгол Улсын иргэн, 20 онд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, ...... сумын ..... дугаар баг “.....” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдэж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,....овогт ....................,

2.Шүүгдэгч .........нь 2024 оны 4 дүгээр сарын 28-ны  шөнө  03 цагийн орчимд .......сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “....." баарны бүжгийн талбай дээр “өөртэй нь муудалцсан хүн байна” гэж андууран ....... нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн хугарал, 2 талын хоншоор яс, хоёр нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .........хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2  жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ....... энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 5 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс хохирогч ......... эмчилгээний болон бусад зардалд 856,290 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,293,400 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчид олгож, шүүгдэгч ...... 2,180.942 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дансанд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг зохицуулсан. Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 2,500,000 төгрөгийн хохирол төлсөн. Шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн эмчилгээний зардалд 856,290 төгрөгийг *******оос гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогчийн данс руу шилжүүлсэн. Баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн хохирогч .........сэтгэцэд учирсан хохиролд 3,293,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс 9 сарын 24-ний өдөр ......... дансанд 500,000 төгрөг, 10 сарын 4-нд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 1,800,000 төгрөгт мал өгсөн. Иймээс хохирогчийн хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж байна. Шүүгдэгчээс эрүүл мэндийн даатгалын сангийн 2,188,942 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан. Үүнийг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарахгүй гэж үзэж байгаа. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.

6.Шүүгдэгч ......... шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ар гэрийнхэн хохирогчийн хохирлыг барагдуулсан тул ялыг багасгаж өгнө үү гэв.

7.Прокурор Б.Жамъяндорж  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт нь шүүхэд эрх олгосон заалт буюу үүрэг болгоогүй заалт юм. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Удаа дараа гэмт хэрэг үйлдэж байгаа. Түүнд оногдуулсан ялыг үйлдсэн хэрэгт нь тохирсон гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

8.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

10.Шүүгдэгч .........нь 2024 оны 4 дүгээр сарын 28-ны  шөнө  03 цагийн орчимд .......сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “.......” баарны бүжгийн талбай дээр өөртэй нь муудалцсан хүн гэж андууран хохирогч ..........нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн хугарал, 2 талын хоншоор яс, хоёр нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцжээ. Үүнд:

   10.1. Шүүгдэгч ......: “Тухайн үед би бааранд найзуудтайгаа явж байсан. Манай найз хүнтэй муудаад салгахаа очтол миний араас нэг залуу цохисон, эргэж хараад намайг цохисон залуу байна гэж бодоод хохирогчийг цохисон. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна.” гэх  ( хх 63-64, 67-69),

          10.2. Хохирогч ........ “Баар хаах дөхсөн, 03 цаг өнгөрсөн бид гарцгаах гээд бүжгийн талбай дээр зогсож байтал гэнэт миний хажуугаар хүмүүс зодолдож, зууралдаад ороод ирсэн гэнэт нэг хүн ирээд мөргөчих шиг болсон.  Миний дотор харанхуйлаад, нүд бүрэлзээд хойшоогоо унасан. Тэгтэл толгойн ар хэсэг, зүүн чих орчимд нэг юм цохисон, нүүрээ дараад байж байтал хамраас цус гарсан, ухаан санаа балартаж орж гараад эхэлсэн. Би тухайн хүнтэй маргаж муудаагүй...” гэх ( хх 7-8),

          10.3. Гэрч ......“2024 оны 04 дүгээр сарын 28-ны үүрээр 05 цагийн үед манай нөхрийн үеэл дүү ..... залгаад: “Би хүнд цохиулчихлаа. Цус тогтохгүй байна. ......баарнаас ирээд аваач” гэж ярьсан. Тэгэхээр нь би нөхрийн хамт очсон. ... баарны гадаа .... хамт ажилладаг ..... хамт толгойны зүүн талд хавдсан, нүүр нь хавантчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан.” гэх (хх 10-11),

          10.4. Гэрч .........“Бүжгийн талбайн хажуугаар гарах гээд ..... бид хоёр зэрэгцээд явж байтал цээж нүцгэн залуу ирээд ........цохитол арагшаа шалан дээр ойчсон.”  гэх (хх 13-14),  

          10.5. Гэрч ............ “..........." хоёрын араас ...... бид хоёр явж байгаад сууж байсан газраа хувцсаа орхисон байна гээд буцах үед бүжгийн талбай дээр уначихсан байсан.ийн хамраас нь маш их цус гарсан, нүд хэсэг рүүгээ хавдаж эхэлсэн...” гэх (хх 16-17),

          10.6. Гэрч ................. “............ хоёр түрүүлээд ширээнээс босоод алхсан. ........бид хоёр гарах гээд хамт үүд рүү явж байгаад би гадуур хувцсаа үлдээсэн болохоор буцаад эргэтэл бүжгийн талбай дээр нэг хүн ухаан алдаад уначихсан, цаана нь зүс таних залуу хүмүүстэй муудалцаад зогсож байсан. Тэгээд .......... бид хоёрыг очтол ...... хажууд нь суучихсан ............ цохичихлоо гэсэн. Та нар зүгээр явж байсан хүнийг яагаад цохиж байгаа юм гэхэд тэр залуу: “Андуураад цохичихлоо” гэсэн.  хамар, нүүр, ам нь тэр чигтээ цус болчихсон байсан.” гэх (хх 19-20),

          10.7. Гэрч ............ “03 цаг өнгөрөөгөөд баар хаах гэж байхад манай ажлынхан гарцгаах гэж байсан. Тэр хэдийн цаад талд хэсэг хүмүүс маргалдаад, тэр дунд ........ гэх залуу байсан. Хүмүүс бархиралдаад явчихаар нь эргээд хартал ............ бүжгийн талбай дээр ойччихсон, хамраас нь нэлээн их цус гарсан байсан. Гадаа байхад ........ нар ........... гэх залуу ....... цохисон гэж ярьж байсан.” гэх (хх 22-23),

  10.8. Гэрч .......... “Би 2024 оны 4 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн үед найз ............. хамт ....... баар руу орсон. Бааранд найз .........таарсан. Нэг харсан чинь ............ хэсэг хүмүүстэй муудалцаад,  4-5 залуучуудтай зодолдоод эхэлсэн. Миний яг хажууханд нэг залуу газар сууж байсан. ............сүүлд надад: “Тэр залуугийн халз урдаас нь цохисон” гэж хэлсэн.” гэх (хх 25-27),         

  10.9. Гэрч  “Бааранд манай ангийн ....гэх залуу таарсан. Нэлээн орой хүмүүс зодолдоод эхэлсэн. ...... хамт явж байсан залуу  зодолдоод байхаар нь очиж салгасан. Тэгтэл нэг залуу бүжгийн талбайн голд доошоо тонгойгоод сууж байгаа харагдсан. Тэгсэн чинь тэр залуутай хамт явж байсан бололтой эгч: Танай найз нар чинь цохичихлоо гээд байсан.” гэх (хх 29-30),

    10.10. Шинжээч эмч .......... өгсөн “...........биед учирсан дээрх гэмтлүүд нь толгойн дагз болон зүүн чамархайд өшиглөхөд үүсэх боломжгүй, нүүрэн тус газар цохигдох, мөргөгдөхөд үүснэ...” гэх (хх50-52) мэдүүлгүүд,

   10.11.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6558 дугаартай “........ биед дух ясны цөмөрсөн хугарал, 2 талын хоншоор яс, хоёр нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх36-37) зэрэг баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдсоноос гадна, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан байна.

          11.Хэрэгт авагдсан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, дансны хуулга зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно.

          12.Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

13.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Э.Сайнцогтын эмчилгээний болон гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлснийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гээд хохирогч Э.Сайнцогтын дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн болон хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн гарын үсэгтэй, “Хохирогч Э.Сайнцогтын эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлыг мөнгө, малаар бүрэн төлж барагдуулсан” гэх баримтуудыг гаргаж өгсөн болно. 

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, чөлөөлж болох эрх хэмжээг хууль тогтоогч шүүхэд олгосон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

          Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,   Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 50 /тавь/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                               ШҮҮГЧИД                         О.БААТАРСҮХ

                                                                              Д.ГАНЗОРИГ