| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/08839/И |
| Дугаар | 191/ШШ2025/01874 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01874
2025 03 07 191/ШШ2025/01874
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, С.******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Д.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн харъяат ******* утасны дугаартай иргэн Д.******* аман байдлаар харилцан тохиролцож 60 метр гүнтэй 1 ширхэг гүний хутаг өрөмдлөгийн аргаар ухуулахаар 15,000,000 төгрөгийг ажлын хөлс Д.******* нэр дээрх Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн.
Д.******* өрөмдлөгийн ажлаа эхлүүлсэн боловч ажил гүйцэтгэгчийн техник тоног төхөөрөмж хэт хуучирсан ажил гүйцэтгэх чадамжгүй шалтгаанаар Д.******* нь ажлаа дуусгалгүй надад учруулсан мөнгөн хохиролыг төлж барагдуулалгүйгээр ажлын талбарыг орхин зугтсан болно. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
М.******* миний бие Д.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Д.******* нь нас барсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Д.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Д.******* нас барсан тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай Д.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ