| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/09314/И |
| Дугаар | 191/ШШ2025/01884 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/01884
2025 03 10 191/ШШ2025/01884
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт С.******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт Г.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.******* миний бие нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Солонгос улсаас өөрийн төрсөн ах ******* нэр дээр КМFZCS7HP5U127447 арлын дугаартай ачааны автомашиныг /гаальтай/ оруулж ирсэн юм. Ахыгаа БНСУ-ын виз мэдүүлэх зорилготой ахын нэр дээр нь импорт хийсэн.
Энэ машинаа 2020 оны 11 дүгээр сард өөрийн ангийн найз 8-р ангийг 1992 онд хамт төгссөн овогтой 13.500.000 төгрөгөөр тооцож сард 1.000.000 /нэг сая/ төгрөгийн төлөлт хийх нөхцөлтэйгөөр ангийнхаа хүүхэд найз гэж итгээд амаар тохирч ахынхаа нэр дээр улсын дугаар авч мөнгөө өгч дуусахаар нь нэр шилжүүлэхээр зээлээр зарсан. Гэтэл Б. нь 2021 оны 10 дугаар сард эхнэр малчны зээл авах гэсэн нэр дээрээ хөрөнгөгүй болохоор зээл өгөхгүй байна, машинаа эхнэрийн нэр дээр шилжүүлээд өгөөч гээд гуйгаад нь малчны зээл аваад машиныхаа мөнгийг өгөх нь гэж бодоод эхнэр Г.*******ийн нэр дээр нь шилжүүлж өгсөн. Гэвч Б., Г. нар өнөөдрийг болтол машины үнэнд нэг ч төгрөг өгөөгүйгээр барахгүй машинаа 2021 оны 11 дүгээр надад мэдэгдэлгүй зарсан байсныг 2022 оны 8 дугаар сард би олж мэдсэн. Машиныхаа мөнгиийг байнга нэхэж утсаар залгаж гэрт нь очдог байсан. Өнөөдөр өгнө, удахгүй өгнө гэсээр өдийг хүрсэн ба 7 хоногийн өмнө гэрт нь очиход нүүсэн байна, одоо утсаа ч авахгүй уулзах ч үгүй алга боллоо. Одоо түүний оршин суух газар нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа эрэн сурвалжилж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
С.******* миний бие Г.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан боловч Г. нь өөрийн хаягаа шүүхэд ирж мэдүүлсэн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Алтанзяа иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт Г.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт Г. нь шүүхэд өөрийн оршин суух хаягийг тодорхойлсон үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* ******* овогт Г.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******пд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ