| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/07150/И |
| Дугаар | 191/ШШ2025/07671 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Аялал жуучлал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/07671
| 2025 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 191/ШШ2025/07671 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт ын /РД: /,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогт ын /РД: /,
Нэхэмжлэгч: оршин суух, овогт ны /РД: /,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Овогт гийн /РД: /,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогт гийн /РД: /,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогт ийн /РД: /,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогт ы /РД: /,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогт /РД: /,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогт ийн /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ХХК/РД: /-д холбогдох,
20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Э.*******оос 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч М.гөөс 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч Г.ас 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч Д.гээс 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч Д.оос 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч Ц.*******аас 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч Т.аас 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч Д.ээс 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч Б.аас 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч Б.ээс 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч Г.эс 2,182,708 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Б., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Б., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Е., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.*******, Ц.*******, Т., М., Г., Д., Д., Д., Б., Б., Г. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөлөөгч Д., Б. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгууллагын зарим ажилтнууд болох бидний хувьд санаа нийлж нэг жилийн өмнөөс ярилцан төлөвлөж ажил ачааллаа эртнээс зохицуулан ээлжийн амралтын зарим хоногуудаа нэгэн зэрэг авахаар хүсэлт тавин шийдвэрлүүлж, гадаадын аль нэг улсад хамтдаа аялахаар тохиролцсон юм.
Улмаар жуулчлалын компаниудаас судалж байгаад " " ХХК-тай утсаар болон цахим хаяг (фэйсбүүк, вайбер)-аар холбогдон мэдээлэл авч, 2024.03.29-2024.04.05-ны өдрүүдэд зохион байгуулах руу зорчих 1 хүний 3.690.000 төгрөгийн төлбөртэй д 12-уулаа хамрагдахаар болсон юм. Уг компани нь биднээс аяллын төлбөрийн урьдчилгаа төлөхийг шаардсан.
д Г. ХААН банкин дахь тоот дансанд тус бүр дараах дүнгүүдээр мөнгөө шилжүүлж төвлөрүүлсэн. Үүнд:
| № | Нэрс | Хурааж төвлөрүүлсэн мөнгөн дүн | компани руу шилжүүлсэн ба нэхэмжилж буй мөнгөн дүн |
| 1 | Э.******* | 2,000,000 | 2,000,000 |
| 2 | Ц.******* | 2,000,000 | 2,000,000 |
| 3 | Т. | 1,700,000 | 1,700,000 |
| 4 | М. | 2,000,000 | 2,000,000 |
| 5 | Г. | 2,000,000 | 2,000,000 |
| 6 | Д. | 1,000,000 | 1,000,000 |
| 7 | Д. | 2,000,000 | 1,300,000 |
| 8 | Д. | 2,000,000 | 2,000,000 |
| 9 | Б. | 2,000,000 | 2,000,000 |
| 10 | Б. | 2,000,000 | 2,000,000 |
| 11 | Г. | 2,000,000 | 2,000,000 |
| 12 | Л. | 2,000,000 | - |
|
| Нийт | 22,700,000 | 20,000,000 |
Г. дээрх мөнгөнөөс данснаасаа 2024.03.15-ны өдөр " ХХК-ний Худалдаа хөгжлийн банкин дахь тоот данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн.
нгээд 2024.03.28-ны өглөө бид даа гарахаар Улаанбаатар хот руу 3 автомашинд хуваагдан сууж замд гарсан боловч нутагт нэг автомашин маань 10-11 цагийн үед осолдож мэргэжилтэн Л. маань нас барсан харамсалтай үйл явдал болсон. Энэхүү харамсалтай, гэнэтийн ослын улмаас бид даа хамрагдах боломжгүй болж энэ тухайгаа тухайн өдрийн 12 цагийн үед " " ХХК руу дугаарт гэх ажилтантай нь холбогдож мэдэгдсэн ба бид эмнэлэг, цагдаа дээр байж байгаад нутаг руугаа буцсан. Уг ослын асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа.
Гэвч уг компани нь бидэнд анхнаасаа ямар нэгэн эрсдэл үүссэн тохиолдолд төлбөрийн буцаалт хийхгүй талаар ямар ч нөхцөл танилцуулаагүй ба одоо болтол " " ХХК нь биднээс авсан урьдчилгаа мөнгө болох 20.000.000 төгрөгийг буцаан олгохгүй байгаа тул бид ийнхүү шүүхэд хандаж байна.
ймд нэхэмжлэлийг хүлээн авч " ХХКомпаниас бидэнд нийт 20.000.000 төгрөг буюу Э.*******ид 2.000.000 төгрөг, Ц.*******д 2.000.000 төгрөг, Т.д 1.700.000 төгрөг, М.д 2.000.000 төгрөг, Г.д 2.000.000 төгрөг, Д.д 1.000.000 төгрөг, Д.од 1.300.000 төгрөг, Д.т 2.000.000 төгрөг, Б.т 2.000.000 төгрөг, Б.т 2.000.000 төгрөг, Г.д 2.000.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Э.*******, Ц.*******, Т., М., Г., Д., Д., Д., Б., Б., Г. нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөлөөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ биднийг 2024 оны 03 сарын 28-ны өдөр ирэх замдаа сайн дураараа татгалзаж, буцсан тухайгаа мэдэгдсэн. Аяллаас татгалзсанаар олох байсан орлого болох 23.009.792 төгрөгийн хохирол учирсан хэмээн нэхэмжилжээ.
дний хувьд уг компанитай цахимаар холбогдон 2024.03.29-04.06-ны өдрүүдэд болох д хамрагдахаар болж, Г. данс руу мөнгөө нийлүүлж 20.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг Г. тус компаний ХХБанкин дахь дугаарын данс руу 2024.03.18-ны өдөр шилжүүлсэн билээ.
йнхүү фэйсбүүкийн чатаар уг компанитай харилцаж аяллын хугацаа, үнийн мэдээллийг авч, бидний зүгээс эрэгтэй, эмэгтэй нийт хэдэн хүн явах тухай л мэдээллээ солилцсон байсан төдий.
Гэвч бид 2024 оны 03 сарын 28-ны өдөр даа явахаар руу зорчих замдаа 10 цагийн үед зам тээврийн осолд орж Л. маань өөд болсон юм.
йм нөхцөл байдал үүссэн талаараа " ХХК-тай нэн даруй утсаар холбогдож мэдэгдсэн.
дний хувьд осолд орж нэгийгээ алдчихаад цааш үргэлжлүүлэн аялах сэтгэл зүрхтэй нэг ч хүн байгаагүй ба эмнэлэг, цагдаагийн байгууллагад очсоныхоо дараа нутаг буцацгаасан. Гэтэл энэ харамсалтай, эмгэнэлтэй явдал тохиолдсоныг маань мэдсээр байж сайн дураараа, шалтгаангүйгээр аяллаас татгалзсан мэтээр нэхэмжлэлдээ тайлбарлаж байгаад гомдолтой байна.
ймд уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Э.*******, Ц.*******, Т., М., Г., Д., Д., Д., Б., Б., Г. нарын өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч н. данснаас ХХК-ийн данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримт нь байгаа. Энэ дансанд аяллын мөнгөө төвлөрүүлэх зорилгоор үүсгээд, нийт 22,200,000 төгрөг цуглараад, ХХК руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 2,200,000 төгрөгийг талийгаач н.гийн ар гэрт өгсөн. Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Мөн хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гол зүйл нь нэхэмжлэгч нар хамт олноороо ээлжийн амралтаа ярилцаж, төлөвлөсөн нь байсан. Олон компаниудаас ХХК-ийг сонгож, цахимаар холбогдсон. ХХК-тай нэг хүний зардал, аяллын хугацааг тохирсон. Тэгээд урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг шилжүүлчих гэсний дагуу н. данснаас шилжүүлсэн. Уг нь руу нэг хүний 3,690,000 төгрөгийн зардалтай, аяллын хугацаа нь 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 05-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 03 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагт нисэх байсан. Гэтэл 03 дугаар сарын 28-ны өдөр руу ирэх замдаа харамсалтайгаар осолд орсон. Талуудын аль аль нь маргадаггүй ч хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа талаар баримтыг хэрэгт өгсөн. Осолд ороод, бүгд шоконд орсон боловч аяллын компанидаа утсаар мэдэгдсэн. Хариуцагч талаас энэ талаар огт хэлээгүй, аяллаас татгалзсан асуудал байхгүй гэж маргадаггүй. Мөн осол гарсан талаар мэдэгдсэн гэдэгт хариуцагч тал маргадаггүй. Тухайн үед ХХК-ийн дугаарт холбогдож мэдэгдсэн. нгээд цагдаагийн газарт байж байгаад, орон нутаг руугаа буцсан. Энэ асуудал нь шүүх, цагдаагийн байгууллагаар шалгагдаад явж байгаа. Хариуцагч компанийг сонгоод, нэхэмжлэгч нар нь урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгөө өгчихсөн. Хариуцагч талаас хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь аяллаа яаж зохион байгуулдаг талаар хамтран ажилладаг компаниудынхаа гэрээг хуулбараар гаргаж өгсөн болохоос биш, нэхэмжлэгч нартай гэрээ байгуулж, нөхцөл тохирсон зүйл байхгүй. Зөвхөн анхааруулах зорилгоор сануулга л ирүүлсэн. Хэрэв цуцалбал урьдчилгаа төлбөрийг буцааж олгохгүй байх талаар тохиролцоогүй. Мөн тийз авах тухай ярьж байсан гэсэн. Гэхдээ хариуцагч талаас тухайн үедээ самбаачлаад тийзүүдээ зарж чадсан гэсэн. Тэгэхээр тийз буцаалт хийгдээд, суутгагдсан зүйл тогтоогддоггүй. Нотлох баримтаар гаргаж өгсөн буцаалтын талаар ярьдаг ч хэзээ буудлын зардлыг төлсөн нь нотлогддоггүй. 5000 гаруй юанийн буцаалтын талаар төлбөрийн баримт харуулдаг боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. ргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1-т зааснаар жуулчин эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө тур оператор, аяллын агентад урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй. ймд нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, нэхэмжлэлд дурдсан дүнгээр нэхэмжлэгч тус бүрээр нь нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд үндэслэл шаардлага тодорхойгүй. Буудлын төлбөр төлсөн хохирлоо нэхэмжлээд байгаа юм шиг боловч олох байсан орлого гэж байгаа нь үндэслэлгүй. Үүн дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал яригдахаар байна. Нэхэмжлэгч нар аяллын үйлчилгээгээ авчихаад, дараа нь аяллын үйлчилгээ чанаргүй, буудал ийм, тийм гэж төлбөр нэхэмжлээгүй. Харин харамсалтай гэнэтийн нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байгаа. ймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Е. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь руу 2024.03.29-2024.04.05-ны өдрүүдэд зохион байгуулагдах д 1 хүний 3,690,000 төгрөгөөр нийт 12 хүн хамрагдахаар болж 2024.03.15-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөг буюу 40 орчим хувийг шилжүүлсэн.
Гэтэл 2024.03.28-ны өдөр аялах боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэн.
Гадаад аяллын хувьд аялагчдын зочид буудал, билет болон холбогдох бүх үйлчилгээний төлбөрийг урьдчилж төлдөг. ймд компанийн зүгээс аялагчдын бүх захиалгын төлбөрийг дээрх төлбөр болон нэмэлтээр компаниас зардал гаргаж урьдчилж төлсөн.
ймд бид дээрх төлбөрөөр нэгэнт аялагчдын төлөх ёстой байсан зардлыг санхүүжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. нэр бүхий 12 иргэнтэй ХХК нь зохион байгуулахаар харилцан тохиролцож, үйл ажиллагаа явуулсан. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл шууд нисэх аяллыг зохион байгуулсан. Аяллыг Б. бусад хүнээ төлөөлж хүсэл зоригоо илэрхийлээд, фейсбүүк чатаар тохиролцож, эрх зүйн харилцаа үүссэн. Урьдчилгаа төлбөр 50 хувийг төлөөд, үлдэгдэл төлбөрийг эхлэхээс 3-4 хоногийн өмнө төлөх ёстой талаар график гаргасан. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг шилжүүлээд баталгаажсан. Үүний дагуу бүх зохион байгуулалтаа хийгээд, зардлууд гарсан. Тодруулбал 2 төрлийн зардал гарсан. Нэгт өрөөний захиалга буюу байрлах байр, хоол, үзвэр үйлчилгээний зардал байгаа. Монгол компаниар дамжуулж, гэх жуулчлалын агентад захиалга өгөөд, төлбөр тооцоог хийсэн. Өрөөнд нийт 17,000,000 төгрөг шилжүүлсэн. Хоёрт тийзийг урьдчилж авдаг. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 12 хүний паспортыг чатаар нь аваад, 03 дугаар сарын 26-ны өдөр бүх тийзээ бичүүлсэн байсан. Үүнд нийт 24,000,000 төгрөгийн зардал буюу нийт 41,000,000 төгрөгийн зардлыг гаргасан. Уг зардлын талыг аялагч нар, талыг нь манай компани төлсөн. Тухайн аяллыг амжилттай болгохын тулд талыг нь компаниас санхүүжүүлж төлсөн. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр осол гарч, харамсалтай үйл явдал болсон. дний зүгээс ч, аялагч нарын зүгээс ч тааж мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Манайхаас 3-4 хоногийн өмнө үлдэгдэл төлбөрөө төлөөч гэсэн боловч төлөөгүй. Гэтэл явах боломжгүй болсон гэж хэлсэн. нгээд үлдэгдэл төлбөрөө яах талаар бодож эхэлсэн. Хамгийн боломжит хугацаанд буюу 1 хоногийн дотор алдагдлаа нөхөж болох талаар самбаачлаад, 19,000,000 төгрөгийн хохирлыг авч чадсан. 12 хүний тийзийг өөр хүнд зарах байдлаар ажилласан. Тийзээ зарсан боловч өрөөний хувьд буцаалт олгох боломжгүй гэсэн. д нар яалт ч үгүй нөхцөл байдалд орчихлоо гэсэн учраас 2,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд илүү гарах төлбөрийг буцаагаад өгье гэсэн боловч компанийн гаргасан зардалтай орж ирж байгаа төлбөр тэнцсэн учраас аялагч нарт төлбөр төлж чадаагүй. дний зүгээс ямар, ямар зардал гаргасан талаар баримтаа хэрэгт өгсөн. Нотлох баримт шинжлэн судлах явцад харвал тодорхой болно. ймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " Андууд" ХХК нь жойн мэ онлайн платформыг ашиглан жуулчлалын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2023 оноос эхлэн руу гаргасан.
нгэхдээ аялагчдын буух буудал, үзвэр үйлчилгээг 2023 оны 05 сарын 04-ний нислэгийн тийзийг 2023 оны 10 сарын 03-ны өдөр " " ХХК-тай өдөр " " ХХК-тэй байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ээр, байгуулсан "Нислэгийн гэрээ"-ээр тус тус зохицуулан худалдан авдаг. Дээрх аяллын 2024 оны 03 сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 сарын 06-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан д Газрын Харилцаа, барилга, хот байгуулалтын 12 төрийн албан хаагч иргэн оролцохоор бүртгүүлэн нийт 44,992,500 /3,808,750*6хүн=22,852,500 төгрөг, 3,690,000*6хүн-22,140,000/ төгрөгний үнэ бүхий аяллаас урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг 2024 оны 03 сарын 18-ны өдөр шилжүүлэн захиалгаа баталгаажуулсан.
д хамтран ажиллах болон нислэгийн гэрээний дагуу д гарахаас 5-7 хоногийн өмнө зорчигчдын нэрсийн жагсаалт өгч төлбөр тооцоог 100 хувь барагдуулсан байх үүрэг хүлээдэг тул аялагчдын урьдчилгаан дээр үлдэх аяллын төлбөр болох 24,992,500 төгрөгийг компаниасаа гарган 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус шилжүүлсэн.
Гэвч бүх аяллын төлбөр бүрэн төлөгдсөн эхлэхээс нэг хоногийн өмнө буюу 2024 оны 03 сарын 28-ны өдөр руу ирэх замдаа сайн дураараа татгалзаж, буцсан тухайгаа мэдэгдсэн.
Дээрх аялагчид товлосон, захиалсан аяллаас татгалзсанаар манай байгууллага өөрийн олох байсан орлого болох 23,009,792 төгрөгийн хохирол учирсан байна.
ймд Андууд ХХК нь ргэний хуулийн 378.2 дэх хэсгийг үндэслэн өөрт учирсан хохирол болох 23,009,792 төгрөгийг хариуцагч Э.*******оос 1,982,708 төгрөг, хариуцагч М.гөөс 2,182,708 төгрөг, хариуцагч Г.гаас 1,982,708 төгрөг, хариуцагч Д.гээс 2,182,708 төгрөг, хариуцагч Д.оос 2,182,708 төгрөг, хариуцагч Ц.*******аас 2,182,708 төгрөг, хариуцагч Т.аас 2,182,708 төгрөг, хариуцагч Д.ээс 1,982,708 төгрөг, хариуцагч Б.аас 1,982,708 төгрөг, хариуцагч Б.ээс 1,982,708 төгрөг, хариуцагч Г.эс 2.182.708 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Хаан банк ХК-д Г. эзэмшиж байгаа Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Г. иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ц.*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ц.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
Хариуцагч талын баримтаар гаргасан ХХК-ийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нэхэмжлэх/1 хх 102/, Захиалгат нислэгийн суудлын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн № дугаартай гэрээний хуулбар, Орон нутгийн операторын үйлчилгээний гэрээний хуулбар, Даалгаврын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн № дугаартай гэрээ, Багц баримт олгох эрхийн харилцааг зохицуулах, хамтран ажиллах 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай гэрээний хуулбар, дрийм трэйвэл ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № дугаартай албан бичиг, ай эс и дабль ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн № дугаартай албан бичиг, ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №/ дугаартай албан бичиг, ХХК-ийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл/1 хх 118-128/, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ,
Хариуцагч талын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* хариуцагч ХХК-д холбогдуулан 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Ц.******* 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Т. 1,700,000/нэг сая долоон зуун мянга/ төгрөг, нэхэмжлэгч М. 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Г. 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Д. 1,000,000/нэг сая/ төгрөг, нэхэмжлэгч Д. 1,300,000/нэг сая гурван зуун мянга/ төгрөг, нэхэмжлэгч Д. 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Д. 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Б. 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Г.д 2,000,000/хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч ХХК нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгч Т., нэхэмжлэгч М., нэхэмжлэгч Г., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Б., нэхэмжлэгч Г. нараас нийт 23,009,792/хорин гурван сая есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ХХК нь дээрх төлбөрөөр нэгэнт аялагчдын төлөх ёстой байсан зардлыг санхүүжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгч Т., нэхэмжлэгч М., нэхэмжлэгч Г., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Б., нэхэмжлэгч Г. нар сайн дураараа, шалтгаангүйгээр аяллаас татгалзсан мэтээр нэхэмжлэлээ тайлбарлаж байгаад гомдолтой байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарт руу жуулчлалын үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч нар нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Хаан банк ХК-д Г. эзэмшиж байгаа Депозит дансны 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь жуулчлалын үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч нь нар нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус хэлцэл нь ргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан Аялал жуулчлалын гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
ргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-т Аялал жуулчлалын гэрээгээр тур оператор, аяллын агент нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчид 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Гэрээ байгуулсан болох нь Хаан банк ХК-д Г. эзэмшиж байгаа Депозит дансны 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч нарт руу 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд зохион байгуулагдах нийт 44,992,500/дөчин дөрвөн сая есөн ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийн хөлс бүхий жуулчлалын үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид үйлчилгээний урьдчилгаа төлбөрт нийт 20,000,000/хорин сая/ төгрөг төлсөн болох нь Хаан банк ХК-д Г. эзэмшиж байгаа Депозит дансны 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нутагт зам тээврийн осол гарч 1 зорчигч нас барсан болох нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Мөрдөгчийн тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн зам тээврийн ослын улмаас нас барсан зорчигч нь руу 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд зохион байгуулагдах аяллын үйлчилгээний урьдчилгаа төлбөрийг төлсөн 12/арван хоёр/ жуулчны нэг байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагчид үйлчилгээний урьдчилгаа төлбөрийг төлсөн 12/арван хоёр/ жуулчны 1/нэг/ жуулчин нас барснаар нэхэмжлэгч нар нь Гэрээнээс татгалзах хүндэтгэн үзэх үндэслэл бий болсон байна.
ргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т Хүндэтгэн үзэх үндэслэл байвал ... талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно., 221.2-т Гэнэтийн ... шинжтэй онцгой нөхцөл байдал ... гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж заасан.
2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд зохион байгуулагдах жуулчлалын үйлчилгээ авах 12/арван хоёр/ жуулчны 1/нэг/ жуулчин гэнэтийн шалтгааны улмаас нас барсан байх тул ргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь Гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.
ргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1-т Жуулчин эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох ... урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй. гэж заасан.
руу зохион байгуулагдах нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд зохион байгуулагдах байсан талаар зохигчид маргахгүй байх ба нэхэмжлэгч Б. нь 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид 12/арван хоёр/ жуулчны 1/нэг/ жуулчин нас барсан тухай, аяллыг цуцалж байгаа талаар утсаар мэдэгдсэн болох нь зохигчийн энэ талаарх тайлбар, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нарыг төлөөлж Б. эхлэхээс өмнө буюу 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид аяллыг цуцалж байгаа талаар утсаар мэдэгдэсэн байх тул ргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагчаас урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарын урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000/хорин сая/ төгрөгийг зочид буудлын төлбөрт урьдчилж төлсөн гэх тайлбар гаргаж байх боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3 дахь заалтад зааснаар тус тайлбараа анхан шатны баримтаар нотлохгүй байна.
ргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч Э.*******ид 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Ц.*******д 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Т.д 1,700,000/нэг сая долоон зуун мянга/ төгрөг, нэхэмжлэгч М.д 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Г.д 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Д.д 1,000,000/нэг сая/ төгрөг, нэхэмжлэгч Д.од 1,300,000/нэг сая гурван мянга/ төгрөг, нэхэмжлэгч Д.т 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Д.т 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Б.т 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Г.д 2,000,000/хоёр сая/ төгрөг гаргуулан тус тус олгох үндэслэлтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгч нараас нийт 23,009,792/хорин гурван сая есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч нар аяллаас татгалзсанаар манай байгууллага өөрийн олох байсан орлого болох 23,009,792/хорин гурван сая есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нараас хохиролд нийт 23,009,792/хорин гурван сая есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
ргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2-т Энэ хуулийн 378.1-д заасан тохиолдолд тур оператор ... гэрээгээр тохиролцсон хөлс авах эрхээ алдах боловч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь амжилттай болсон тохиолдолд ийм хэмжээний орлого олох байсан гэж тооцоо гаргаад нийт 23,009,792/хорин гурван сая есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж байна.
ргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1, 378.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь жуулчин гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч хариуцагч нь гуравдагч этгээдэд зочид буудлын өрөөний захиалгын төлбөрт төлсөн гэх төлбөрийг олох байсан орлогод тооцож нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3 дахь заалтад зааснаар хариуцагчид 23,009,792/хорин гурван сая есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийн хохирол учирсан болох санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй байна.
ргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгч Т., нэхэмжлэгч М., нэхэмжлэгч Г., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Б., нэхэмжлэгч Г. нараас нийт 23,009,792/хорин гурван сая есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх ргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас нэхэмжлэгч Э.*******ид 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Ц.*******д 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Т.д 1,700,000/нэг сая долоон зуун мянга/ төгрөг, нэхэмжлэгч М.д 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Г.д 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Д.д 1,000,000/нэг сая/ төгрөг, нэхэмжлэгч Д.од 1,300,000/нэг сая гурван мянга/ төгрөг, нэхэмжлэгч Д.т 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Д.т 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Б.т 2,000,000/хоёр сая/ төгрөг, нэхэмжлэгч Г.д 2,000,000/хоёр сая/ төгрөг гаргуулан тус тус олгож, ргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-ийн нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгч Т., нэхэмжлэгч М., нэхэмжлэгч Г., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Б., нэхэмжлэгч Г. нараас нийт 23,009,792/хорин гурван сая есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгч Т., нэхэмжлэгч М., нэхэмжлэгч Г., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Б., нэхэмжлэгч Г. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 257,950 төгрөгийг, хариуцагч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 273,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Чагнаадржид 46,950 төгрөг, нэхэмжлэгч Ц.*******д 46,950 төгрөг, нэхэмжлэгч Т.д 42,150 төгрөг, нэхэмжлэгч М.д 46,950 төгрөг, нэхэмжлэгч Г.д 46,950 төгрөг, нэхэмжлэгч Д.д 28,550 төгрөг, нэхэмжлэгч Д.од 35,750 төгрөг, нэхэмжлэгч Д.т 46,950, нэхэмжлэгч Д. 46,950 төгрөг, нэхэмжлэгч Б.т 46,950 төгрөг , нэхэмжлэгч Г.д 46,950 төгрөг тус тус гаргуулан олгох үндэслэлтэй.
ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. ргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-ийн нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгч Т., нэхэмжлэгч М., нэхэмжлэгч Г., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Б., нэхэмжлэгч Г. нараас нийт 23,009,792/хорин гурван сая есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгч Т., нэхэмжлэгч М., нэхэмжлэгч Г., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Б., нэхэмжлэгч Г. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 257,950 төгрөгийг, хариуцагч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 273,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Чагнаадржид 46,950 төгрөг, нэхэмжлэгч Ц.*******д 46,950 төгрөг, нэхэмжлэгч Т.д 42,150 төгрөг, нэхэмжлэгч М.д 46,950 төгрөг, нэхэмжлэгч Г.д 46,950 төгрөг, нэхэмжлэгч Д.д 28,550 төгрөг, нэхэмжлэгч Д.од 35,750 төгрөг, нэхэмжлэгч Д.т 46,950, нэхэмжлэгч Д. 46,950 төгрөг, нэхэмжлэгч Б.т 46,950 төгрөг , нэхэмжлэгч Г.д 46,950 төгрөг тус тус гаргуулан олгосугай.
4. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн ргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХШГБАТ