2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/01695

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 25 191/ШШ2025/01695

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: У хот, С дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  дүгээр байр,  тоот хаягт оршин суух, Са овогт Жа-ын Жа /РД:....../-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Ж.Жа

Гэрч Ш.Жа, Г.Бя

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ж.Жа ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл З аймгийн Б сумын  жилийн  дугаар дунд сургуульд математикийн багшаар ажилласан.

Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн баримт архиваас олдохгүй байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна.

Иймд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл З аймгийн Б сумын /Т/ жилийн дугаар дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

Хүсэлт гаргачийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, С дүүргийн  дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, З аймгийн Архивын тасгийн тодорхойлолт /хх-5/, Үндэсний төв архивын тодорхойлолт /хх-6/, Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх-7/, Ш.Жа, Г.Бя нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8-11/, З аймгийн Т хотын жилийн дугаар дунд сургуулийн захирлын 14, 22, 19 дүгээр тушаал /хх-35-37/

 

3. Шүүх гэрч Ш.Жа, Г.Бя нараас 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэг авч, шүүхийн журмаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив, З аймгийн Архивын тасгаас тус тус нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Хүсэлт гаргагч Ж.Жа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл З аймгийн Б сумын /Т/ жилийн дугаар дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж тайлбарлаж байна.

 

2. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зохицуулсан.

 

3.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

3.1 Хүсэлт гаргагч Ж.Жа нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл З аймгийн Б сумын /Т/ жилийн дугаар дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, даргын тушаал, архивын лавлагаа, гэрч Ш.Жа, Г.Бя нарын мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

3.2 Тодруулбал, хүсэлт гаргагч Ж.Жа-ыг З аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар тушаалаар З аймгийн Т сумын жилийн дугаар сургуульд хуваарилсан ба 1988 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 109 дүгээр тушаалаар математикийн багшаар томилжээ. /хх19/

 

3.3 1991-1992 оны хичээлийн жилд ЕБС, цэцэрлэгүүдэд ажиллах багш нарын хуваарийг З аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаар тушаалаар баталж, Ж.Жа-ыг З аймгийн Т сумын жилийн дугаар сургуульд физик математикийн багшаар ажиллуухаар шийдвэрлэсэн байна.

 

3.4 Х аймгийн УБДСургуулийн боловсон хүчнээс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ж.Жа-д хөдөлмөрийн дэвтрийг нээн олгожээ.

Уг дэвтэрт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс З аймгийн Т хотын жилийн дугаар дунд сургуульд математик физикийн багшаар томилон ажиллуулав, 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс З аймгийн Б сумын жилийн дугаар дунд сургуулийн математикийн багшийн ажлаас чөлөөлөв гэж бичигдсэн байна.

 

3.5 Энэ талаар гэрч Г.Бя нь Бид 1988 онд Х-ын багшийн дээдэд оюутан байхдаа танилцаж гэр бүл болсон. Би А аймагт багшилж, Ж.Жа нь З аймгийн Т сумын жилийн дугаар сургуульд багшлах болсон. Улмаар би А аймгаас 1989 оны 2 дугаар сард шилжин очиж хамт ажиллах болсон. 1994 онд гэр бүлээрээ У хотод шилжиж ирсэн. Би физикийн багш, Ж.Жа математикийн багш хийж байсан..., гэрч Ш.Жа Би 1986 онд Гадаад хэлний дээд сургуулийг төгсөж З аймгийн 2 дугаар дунд сургуульд Орос хэлний багшаар 1986-1993 он хүртэл тасралтгүй ажилласан. Намайг 2 жил ажиллаж байхад Ж.Жа Хын багшийн дээд сургуулийг физик, математикийн анги төгсөж ирээд намайг шилжих хүртэл хамт ажилласан... гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

 

3.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

Хүсэлт гаргагч Ж.Жа-ы тэтгэвэр тогтоолгох эрхийг үүсгэх, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын байгууллагуудын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Ж.Жаы ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болсон байна.

 

4. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл Ж.Жа-ыг 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл З аймгийн Б сумын /Т/ жилийн дугаар дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

5. Ж.Жа-ы хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Са овогт Жа-ын Жа /РД:....../-ыг 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл З аймгийн Б сумын /Т/ жилийн дугаар дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Жаы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ