Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 302/ШШ2025/00230

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 302/ШШ2025/00230

Б аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Прокурорын газар (нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор А.Д),

Хариуцагч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, Р.Т.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 1,355,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газраас хариуцагч Р.Тд холбогдуулан Б аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 1,355,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б аймгийн Б сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцахад сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр төсөл боловсруулан шалгарсан Р.Т нь Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээ-г 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сумын Засаг даргатай байгуулан Сүүн бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 1,500,000 төгрөгийг 3 жил /36 сар/-ийн хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан байна.

1.2.Гэвч Р.Т нь зээлийг гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлтгүйн улмаас Сум хөгжүүлэх санд 1,355,123 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ.

1.3.Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад Зээлийн үндсэн төлбөрийг ... эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгана, 2.3 дахь заалтад ...зээлийн хүүг ... Б сум дахь Төрийн сангийн дансанд төлнө гэж заасан зээлдэгчийн үүрэг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт ... зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасан зохицуулалт зэргээс үзэхэд хариуцагчаас зээлийн төлбөрийг хүүгийн хамт гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

1.4.Тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Р.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг авч, эргэн төлөөгүйгээс төрд, түүнчлэн дараагийн зээл авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилтийг бүрдүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул зээлийн төлбөр, хүүг даруй гаргуулж, Сум хөгжүүлэх сангийн 0000000 дугаарын дансанд оруулж өгнө үү гэжээ.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: Б аймгийн Прокурорын газраас хариуцагч Разада овогтой Темирханаас 1,355,123 төгрөг гаргуулж, Сум хөгжүүлэх сангийн 0000000 дугаарын дансанд оруулж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Т нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 1,355,123 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

2.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Тд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Б аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 1,355,123 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 0000000 тоот дансанд төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт болон түүнд хавсаргаж ирүүлсэн Б аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/105 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 36,632 төгрөгийн тал нь болох 18,316 төгрөгийг хариуцагч Р.Таас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Р.Т нь нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн Б аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 1,355,123 (нэг сая гурван зуун тавин таван мянган нэг зуун хорин гурван) төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 0000000 тоот дансанд төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 36,632 төгрөгийн тал нь болох 18,316 төгрөгийг хариуцагч Р.Таас гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК