Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

2024     10        18                                                     2024/ДШМ/18                

                                                           ....................... холбогдох

эрүүгийн хэргийн талаар

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нар бүрэлдэхүүнтэйгээр хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъяндорж,

шүүгдэгч ......................

        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцож, ******* аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сар 01-ний өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч .......холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 09 дүгээр сар 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ. 

1.Монгол Улс иргэн, 1999 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автогрейдэрийн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... аймгийн ..................... сум 6 дугаар баг .......тоотод оршин суух хаягтай, урьд шийтгэл эдэлж байгаагүй, ..................(РД: ,

2.Шүүгдэгч ...... нь 202 оны 10 дугаар сар 19-өөс 20-нд шилжих шөнө .........сум 1 дүгээр багийн нутаг “.........." хотхоны зогсоолд тавьсан .......... өмчлөлийн .........улс дугаартай ................маркийн тээврийн хэрэгслийн ............ хулгайлан авч, 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

202 оны 10 дугаар сар 0-аас 1-нд шилжих шөнө ....... ...дугаар байрны автомашины зогсоолд байх иргэн ........эзэмшлийн.......улс дугаартай "..........." маркийн тээврийн хэрэгслийн ком батарей, аккумлятор зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сар 0-аас 04-нд шилжих шөнийн 00 цагийн орчим ..................дугаар байрны автомашины зогсоолд тавьсан иргэн ...........эзэмшлийн ...........улс дугаартай “...........” маркийн тээврийн хэрэгслийн ком батарейг хууль бусаар авч, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 дугаар сар 07-оос 08-нд шилжих шөнийн 02 цагийн орчим ................дугаар байрны автомашины зогсоолд тавьсан иргэн .............эзэмшлийн ......улс дугаартай “.......” маркийн тээврийн хэрэгслийн батарейг хууль бусаар авч, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 04 дүгээр сар 06-аас 07-нд шилжих шөнө .............дугаар байрны гадна талд байх ...... өмчлөлийн .........улс дугаартай “Т.......” маркийн тээврийн хэрэгслийн урд тал гуперыг хууль бусаар авч, 860,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

.******* аймгийн Прокурор газр хяналт прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч ...........үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.******* аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   Шүүгдэгч .............бусд эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .........гээс сэтгэцэд учирсан гэм хор хохиролд ,290,000 төгрөгийг гаргуулж хохирогч  ............д олгож, хохирогч ..................................... нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийдвэрлэжээ.

5.Хохирогч ........... давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн хохирогчийн хувьд ...........ээс сэтгэл санааны хохирлыг гаргуулахыг хүсэж байна. Уг хүсэлтээ мөрдөн байцаагчид хэлж тэмдэглүүлсэн боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Миний гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Шүүгдэгч ........шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогч .........өөрийнх нь аккумляторыг буцааж өгсөн. Машины батарейг нь бусдад зарсан тул мөнгөн дүнгээр тооцож, 2024 оны 05 сар 1-ны өдөр 1,500,000 төгрөг, 05 сар 24-ний өдөр 600,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөг өгсөн. ...............нь гомдол, санал байхгүй гэсэн гэв.

7.Хяналт прокурор Б.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх дээр хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байсан. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь тохирсон, эрүүгийн хууль зөв хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

8.Хохирогч ...................ийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримт хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

10.Шүүгдэгч ............нь 202 оны 10 дугаар сар 19-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сар 06-ны өдөр хүртэлх хугацаанд ........ сум 1 дүгээр багийн нутагт “..........., “......................." хотхоны гаднах зогсоолд байсан хохирогч ...................нар эзэмшлийн “.......” маркийн тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн яндан, аккумлятор, батарей, урд тал гупер зэрэг эд ангийг ... удаагийн үйлдлээр нууцаар, хууль бусаар авч, нийт 8,760,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцжээ. Үүнд:

10.1.Яллагдагч ........ийн “Би 202 оны 10 дугаар сар 19-өөс 20-нд шилжих шөнө “..........” хотхоны урд тал зогсоол дээр байсан мөнгөлөг саарал “.........0” автомашины ******* тайлж авсан.

-202 оны 10 дугаар сар 0-ны өдрөөс 1-нд шилжих шөнө 02 цагийн орчимд “...........” хотхоны дундах авто зогсоолд байсан ........дугаартай  “.........” автомашины аккумлятор, ком батарейг тайлж авсан.

-2024 оны 01 дүгээр сар 0-аас 04-нд шилжих шөнө 0 цагийн орчим би ............дугаартай ...өнгийн “.........20” маркийн тээврийн хэрэгслийн ком батарейг нь салгаж авсан. Уг батарейг ................сум руу нэг хүнд 1,500,000 төгрөгөөр зарсан.

-Энэ оны 02 дугаар сар 07-ны шөнийн 02 цагийн орчимд “.............” хотхоны ... дугаар байрны гадна зогсоол дээр байсан ..........дугаартай, “........” маркийн тээврийн хэрэгслийн ком батарейг боолтоор нь тайлж авсан.

-Энэ оны 04 дүгээр сар 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө “..............роолл дунд байх авто зогсоол дээр байсан “............” автомашины гупер, гуперийн ар цайран төмрийг нь тайлж авсан.” гэх (1 хх 81-8, 195-196, 2 хх 6-8, 104-106, 169-171)

10.2. Хохирогч ............ “202 оны 10 дугаар сар 20-ний өглөө 06 цаг 50 минут орчимд миний ............маркийн ............. улс дугаартай машины ...........г хулгайлсан байсан.” гэх (2 хх 10-11, 15),

10..Хохирогч “202 оны 10 дугаар сар 20 шөнө 22 цаг 0 минут орчимд ....... сум... дүгээр баг ........... дугаар байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн .........маркийн .........улс дугаартай автомашинаа тавиад гэртээ орж амарсан. 202 оны 10 дугаар сар 1-ний өглөө машинаа асаах гэтэл асахгүй байсан,  аккумлятор,  ком батарей байхгүй байгааг мэдсэн...” гэх (1 хх 216-224),  

10.4.Хохирогч .........“Би өөрийн эзэмшлийн ........улс дугаартай ....... маркийн автомашинаас 2024 оны 02 дугаар сар 07-08-ны шилжих шөнө ком батарейгаа хулгайд алдсанаа, 04 дүгээр сар 16-ны өдөр буцааж авсан...” гэх (2 хх 8-44)

10.5. Хохирогч ............. “2024 оны 01 дүгээр сар 04-ний өглөөний 07 цагийн үед машинаа асаах гээд гарахад “...........” маркийн тээврийн хэрэгслийн ком батарейг хулгайлаад аваад явсан байсан...” гэх (1 хх 111-112, 115),

10.6.Хохирогч ............... “Энэ оны 04 дүгээр сар 06-ны өдрийн өглөө харахад миний машины урд тал гупер, гупер цаана байх хөнгөн цагаан хөндлөн төмөр хулгайд алдагдсан. Хулгайд алдсан ........ автомашины саарал өнгийн урд тал гупер, хар өнгийн номер тогтоогчтой “.............” улс дугаар, хөндлөн төмөр зэрэг эд зүйлсээ буцааж авсан...” гэх (1хх 28-0, 4-5),

10.7.Иргэний нэхэмжлэгч........ “Би “........” маркийн автомашинаа ......гэх залуугаар засуулсан. ....... миний батарейг 600,000 төгрөгт бодож аваад нэмж 1,200,000 төгрөг төлөөд ком батарей надад худалдсан. Би урьдчилгаанд өгсөн 550,000 төгрөг, хуучин батарейгаа нэхэмжилж байна. ” гэх (2 хх 48-49)

10.8.Гэрч ........... “04 дүгээр сар 07-ны шөнө......тэжээлийн цэцэрлэгийн хавьд очиж зогсоод хэсэг хугацааны дараа саарал өнгийн гупер авч ирсэн.” гэх (1 хх 8-9, 2 хх 176-177),

10.9.Гэрч ........... “2024 оны 01 дүгээр сар 0-ны орой 22 цагийн үед хүүгийнхээ “..........” автомашиныг............ хороолл ......дугаар байран дахь гэрийнхээ гадаа тавьчхаад амарсан. Өглөө машинаа асаах гэсэн чинь ком батарей нь байхгүй болсон байсан. Зулхүү 04 дүгээр сар 2-ны өдөр надаас уучлалт гуйгаад ком батарей авчирч өгсөн.” гэх (1 хх 119-120),

10.10.Гэрч .........“2024 оны 01 дүгээр сар сүүлээр ........... сум руу намайг явахад “.......” автомашины ком батарейг хүргээд өгөөрэй гээд өндөр шар залуу авчирч өгсөн. ” гэх (1 хх 12-124)

10.11.Гэрч ..........ийн “Би 202 оны 10 дугаар сар 19-ний орой 21 цагийн орчимд .........дугаартай, “” маркийн машинаа “........” хотхоны ..... дугаар байрны гадаа тавьсан. Маргааш өглөө нь машины ******* хулгайлсныг мэдсэн.” гэх (2 хх 18-19)

10.12.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд ( 1 хх -5, 102-106, 207-211, 2 хх 17-20, 122-125),

10.1.Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 хх 6-8, 14-18, 2 хх )

10.14.Хохирл үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд (1 хх 57, 146, 21, 2 хх 58, 147) зэрэг баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдсоноос гадна, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан байна.

11. Хэрэгт авагдсан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалт үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газр хаягийн бүртгэлийн лавлагаа, дансны хуулга зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно.

 12.Шүүгдэгч ......нь бусд эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу түүний үйлдэл “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

1.Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журм дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулжээ.

14.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дугаар зүйлийн  .1.1-д "сэтгэцийн эрүүл мэнд" гэж хүн сэтгэцийн эмгэггүй байх зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлнэ гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсан. 

Хохирогч .........нь “....... гэх залуу 2024 оны 04 дүгээр сар 14-ний өдөр надтай уулзаад уучлалт гуйж, миний хулгайд алдсан аккумляторыг авчирч өгсөн. Миний ком батарейг хүнд зарж борлуулсан талаараа хэлж,  2,100,000 төгрөгийг манай нөхрийн данс руу шилжүүлсэн. Надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Надад одоо гомдол, санал байхгүй.”  гэж мэдүүлснээс гадна, хэрэгт авагдсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-уудад хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч, гар үсэг зурсан боловч тэрээр мөрдөн байцаалт шатанд болон анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад сэтгэцэд учирсан гэм хор хохирлоо нэхэмжлэх талаар мэдүүлээгүй, энэ нь баримтаар нотлогдохгүй байх тул түүний “Шүүгдэгч гээс сэтгэл санааны хохирол гаргуулахыг хүсэж байна.“ гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. (1 хх 216-225, 2 хх 194 )

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Хохирогч ................давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,   ******* аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сар 01-ний өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Шүүгдэгч .......мөрдөн байцаалт шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ магадлалыг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улс дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчм хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улс дээд шүүхэд хяналт журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                          О.БААТАРСҮХ

                                                                                    Д.ГАНЗОРИГ