Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00211

 

 

 

 

2025 03 13 302/ШШ2025/00211

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт А.Ж.

Хүсэлтийн шаардлага: : Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар миний төрсөн хүү А.М-ийг өвөг эцэг С.А, эмэг эх Ш.К нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч А.Ж,

Үрчлүүлэгч Х.Н,

үрчлэн авагч С.А, Ш.К

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч А.Ж нь Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар миний төрсөн хүү А.Мйг өвөг эцэг Аманкелди, эмэг эх Ш.К нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие тус аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар захирамжаар 2008 оны 02 дугаар сарын 19-нд төрсөн хүү А.Мйг өөрийн аав, ээж болох С.А, Ш.К нарт үрчлүүлсэн. А.М одоо 17 настай. Аав, ээж маань өндөр настай тул тэдний эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа учраас хүүхдийг асрах боломжгүй болсон.

1.2 Энэ асуудлыг үрчлэн авагч миний аав, ээж, үрчлүүлэгч А.Ж, Х.Н бид хамтдаа хэлэлцээд үрчлэлтийг хүчингүй болгохыг харилцан зөвшөөрсөн.

1.3.Иймд миний хүсэлтийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж хүү А.Мйг өвөг эцэг С.А, эмэг эх Ш.К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, төрсөн эцэг, эх болох А.Ж, Х.Н нарын асрамжид буцааж өгнө үү гэжээ.

2. Үрчлэн авагч С.А, Ш.К нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Казах үндэстний ёс заншилд ууган хүүхдийн анхны хүүхдийг аав, ээж нь үрчилж авдаг байсан. Одоогийн үед энэ асуудал болохгүй юм байна. Яагаад гэвэл бид хоёрын хувьд цусны даралт өндөр, цаашдаа асарч хамгаалж чадахгүй. Хүүхдийн сурч боловсрох асуудал дээр эдийн засгийн тал дээр бэрхшээл гарсан. Энэ талаар одоо л ойлгож байна. Тийм учраас хүүхдийг төрсөн эцэг, эх нь хүмүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж, А.Мйг өвөг эцэг С.А, эмэг эх Ш.К бид нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргаж авсан 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Мгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, С.А, Ш.К, А.Ж, Х.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, С.А болон Ш.К нарын, А.Ж болон Х.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, С.А, Ш.К, Х.Н нарын хүсэлт зэргийг гаргаж өгсөн.

3.1 Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 270 дугаар албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12/221 дугаартай албан бичгийн дагуу С.А, Ш.К, А.Ж, Х.Н, А.М нарын ХААТР маягтууд зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

  4. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.

5. Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

Миний бие тус аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар захирамжаар 2008 оны 02 дугаар сарын 19-нд төрсөн хүү А.Мйг өөрийн аав, ээж болох С.А, Ш.К нарт үрчлүүлсэн. А.М одоо 17 настай. Аав, ээж маань өндөр настай тул тэдний эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа учраас хүүхдийг асрах боломжгүй болсон. Энэ асуудлыг үрчлэн авагч миний аав, ээж, үрчлүүлэгч А.Ж, Х.Н бид хамтдаа хэлэлцээд үрчлэлтийг хүчингүй болгохыг харилцан зөвшөөрсөн. Иймд хүү А.Мйг өвөг эцэг С.А, эмэг эх Ш.К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, төрсөн эцэг, эх болох А.Ж, Х.Н нарын асрамжид буцааж өгнө үү гэжээ.

6.Хүсэлт гаргагч А.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

7. Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар А.Мйг өвөг эцэг С.А, эмэг эх Ш.К нарт үрчлүүлсэн байна.

8. Жантекей Базархул овогт Жанибекийн М /РД:000000000/-г Жантекей Базархул овогт С.А-д үрчлүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б аймгийн Б сумын бүртгэлийн 0011-рт Ж овогт М.А болгон бүртгэсэн нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн CVL2583000001000341 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн CVL2583000001000349 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, хүсэлт гаргагч болон үрчлэн авагч нарын шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байна.

10. Хүү А.М-ийг үрчлүүлсэн эх нь болох Х.Нийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд: Бид хүү А.Мйг Б сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар өвөө, эмээд нь үрчлүүлсэн. Өвөө, эмээ нь сүүлийн үед бие нь өвдөж эмчилгээ хийлгэж байгаа, мөн нас өндөр болсон учир цаашид А.М-ийг асран хамгаалахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Иймд тус үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Мйг бидний асрамжид буцааж өгнө үү гэх,

11. Үрчлэн авагч С.Амакелди, Ш. Күлияш нарын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд: Бид өндөр настай болж үрчилж авсан хүүгээ цаашид харж, хандах чадваргүй болсон тул хүү А.Мйг төрүүлсэн эцэг, эхэд нь буцааж өгөх хүсэлттэй байна. Хүүхдийн сурч боловсрох асуудал дээр эдийн засгийн тал дээр бэрхшээл гарсан. Тийм учраас хүүхдийг төрсөн эцэг, эх нь хүмүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж А.Мйг өвөг эцэг С.А, эмэг эх Ш.К бид нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтүүдийг тус тус үндэслээд хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар А.Мйг өвөг эцэг С.А, эмэг эх Ш.К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү А.Мйг төрүүлсэн эцэг нь А.Ж, эх нь Х.Н нарын асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зааснаар Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар А.Мйг өвөг эцэг С.А, эмэг эх Ш.К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийн А.Мйд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хүү А.Мйг төрүүлсэн эцэг нь А.Ж, эх нь Х.Н нарын асрамжид шилжүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК