| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00108/И |
| Дугаар | 302/ШШ2025/00210 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2025/00210
2025 03 13 302/ШШ2025/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, У овогт О.Я
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувиараа мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч О.Я
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Х.З
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувиараа мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.О.Я би А сумын уугуул иргэн бөгөөд бага залуу наснаас эхлэн А сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуц, ухна маллагч, төлөгч буюу нэг насны хонь маллах, түрээсийн адуу буюу үхэр маллах зэргээр ажилласан. Нэгдэл 1992 онд татан буугдаж хувьчлагдахад өөрийн хувийн мал болон хувьцаанд ноогдсон малаа өсгөөд одоо хүртэл А сумын 2-р багийн нутаг Шар дэвсэг гэдэг газарт өвөлжиж, Сайхан дэвсэг гэх газарт зусаж жилийн дөрвөн улирал мал маллаж амьдарч байна. Иймд Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувиараа мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж өгсөн О.Ягийн 1980, 1981, 1982, 1985, 1986, 1988, 1989, 1990 1991 онуудын цалин хөлсний баримт, Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлээс 1982 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамт ажиллаж байсан хүмүүс болох Ц.А, У.М, Н.Б нарын тодорхойлолт, О.Ягийн малчин мэргэжлийн үнэмлэх зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 271 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/271 дугаар албан бичгээр ирүүлсэн О.Я болон түүний эхнэр, хүүхдүүдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаар албан бичгээр ирүүлсэн О.Яд холбогдох Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн 1980-1991 онуудын цалин хөлсний баримтууд зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
4. Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Г О.Я би А сумын уугуул иргэн бөгөөд бага залуу наснаас эхлэн А сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуц, ухна маллагч, төлөг буюу нэг насны хонь маллах, түрээсийн адуу буюу үхэр маллах зэргээр ажилласан. Нэгдэл 1992 онд татан буугдаж хувьчлагдахад өөрийн хувийн мал болон хувьцаанд ноогдсон малаа өсгөөд одоо хүртэл А сумын 2-р багийн нутаг, Шар дэвсэг гэдэг газарт өвөлжиж, Сайхан дэвсэг гэх газарт зусаж, жилийн дөрвөн улирал мал маллаж амьдарч байна. Иймд Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувиараа мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
5. Хүсэлт гаргагч О.Я нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6. Хүсэлт гаргагч О.Я нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
6.1 . Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж өгсөн Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн цалин хөлсний баримтаас О.Яд холбогдох 1980-1991 онуудын цалин хөлсний баримтуудад түүний ажилласан хоног, олгогдсон хөлсний талаар бичигдсэн байна.
6.2 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/227 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч О.Ягийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР (А) маягтад ... 14.Ажилладаг байгууллага: Социализмын зам нэгдэл, ажилд орсон он: 1980, эрхэлдэг ажил: малчин, эрхэлж эхэлсэн он: 1980 .. гэж, Гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 (А) маягтад 1. Бүртгэсэн он, сар, өдөр: 1989.02.15, 2. Гэрлэсэн он, сар, өдөр: 1989.01.22, ... 13. Ажилладаг байгууллага: Социализмын зам нэгдэл, 14. Эрхэлдэг ажил: малчин гэж, 1994 оны 01 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Я.Б-н төрснийг бүртгэх анкетэд ... 11.Эцгийн овог нэр: О.Я, регистрийн дугаар: 000000, нийгмийн бүлэг: малчин, ажилладаг байгууллага: Ардын аж ахуйтан, эрхэлдэг ажил: малчин ... гэж тус тус бүртгэгдсэн байдал,
6.3. Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлээс 1982 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд 1960 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Орломын Ядамсүрэнд Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлээс 591 дугаартай хөдөлмөрийн дэвтэр олгож тус нэгдлийн тамга дарагдаж, даргын гарын үсэг зурагдсан байна. Мөн дэвтрийн 14 дугаар хуудаснаас эхлэн 15 дугаар хуудсанд О.Ягийн ажилласан хоног авсан хөлсний талаар бичигдэж, хуудас бүрт санхүүгийн тамга дарагджээ.
6.4. Хамт ажиллаж байсан хүмүүс болох Ц.А, У.М, Н.Б нарын тодорхойлолтод Орломын Ядамсүрэн нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1980 оноос 1991 онд нэгдэл тарах хүртэл мал аж ахуйд мал маллаж малчнаар ажиллаж, 1992 оноос одоо хүртэл А сумын 2-р багт хувиараа мал маллаж амьдарч байгаа нь үнэн болно гэж тус тус тодорхойлжээ.
7. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч О.Я нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэлээ
8. Хүсэл гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтэд 1992 оноос 1994 онуудад А сумын 2-р багт хувиараа мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн боловч энэхүү байдлын талаар шууд нотлох баримтгүй байх энэхүү байдлыг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн нийгмийн даатгалын байгууллагад хандах боломжтой тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч О.Я нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Ягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК