| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00455/И |
| Дугаар | 137/ШШ2025/00436 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 137/ШШ2025/00436
2025 09 05 137/ШШ2025/00436
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй Х.Э-т холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт 8,915,539.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот ... дүүрэг ... хороо ... талбай ..., ... банк төв байр, ... банк ХК /ХХД: ..., РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х овогтой Э нь 2024 оны 11 сарын 01-ний өдөр ... банктай ЗГ-R191002213 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 9,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 05 сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 8,319,866.60 төгрөг, зээлийн хүү 588,719.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,953.07 төгрөг нийт 8,915,539.57 төгрөгийг Х овогтой Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ... аймгийн ... сум ... дүгээр баг ... гудамж сэнж ... тоотод оршин суух, Б овогт Х-ын Э /РД: ..., утас:.../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х овогтой Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 8,915,539.57 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 6 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулах саналтай байна. Үүнд 2025 оны 9, 10, 11, 12 сард 1,485,000 аар 2026 оны 1, 2 сарыг 1,495,395.7 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ... банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... банкны ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х овогтой Э-т холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа. Хариуцагч Х.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,915,539.57 төгрөгийг 2025 оны 09 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-нд 1,490,539.57 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Х.Э-т холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт 8,915,539.57 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Э нь нэхэмжлэлийн шаардлага 8,915,539.57 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 09 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-нд 1,490,539.57 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй Х.Э-т холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт 8,915,539.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Э нь нэхэмжлэлийн шаардлага 8,915,539.57 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 09 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-нд 1,485,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-нд 1,490,539.57 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,599 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 78,799.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х.Э-аас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 78,799.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч Х.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б